Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 0 оны 1 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг Шинэ-Ус гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗМ96*******0519/.

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр баг Баруун жирмийн 16-01 тоот *******ийн хашаанд “машин зөвшөөрөлгүй уналаа” гэх шалтгаанаар хохирогч *******ийн толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр 16 цагийн үед манай ээж, аав хөдөө гэр болох ******* аймгийн ******* сумын дугаар баг Шинэ-Ус гэх газар очсон. Тэгээд надад хандан миний хүүгийн машиныг суман дээр өөр хүн унаад яваад байх юм машин тэргээ битгий хүнд өгөөд бай гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ******* аймгийн ******* сумын төв орсон. ******* сумын төв ороод өөрийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай "Hyndai Porter" маркийн тээврийн хэрэгслийг хаана байгааг эрсэн. Тэгсэн эхнэртэй хамт нэг байгууллагад ажилладаг Рэнцэндорж гэх хүний хашаанд байсан. Хашаанд нь ортол Рэнцэндорж миний машиныг унаад яг хөдөлж байсан. Тэгэхээр нь би мотоциклоосоо буугаад машины хаалгыг нээгээд Рэнцэндоржийг машины жолоочийн суудал дээр сууж байхаар нь шууд чи яахаараа хүний машин зөвшөөрөлгүй унаад байдаг юм гээд баруун гараа атгаж байгаад Рэнцэндоржийн нүүр хэсэг рүү - удаа цохисон. Тэгээд би чи одоо миний машинаас буу, би машинаа аваад явъя гээд Рэнцэндоржийг машинаасаа буулгаад би өөрөө машинаа унаад эхнэрийн ажил дээр очсон. Эхнэр ******* сумын төв -р багийн нутаг дэвсгэрт байрлах "Тэс петролиум” ШТС-д түгээлтийн ажил хийгээд ээлжтэй байсан. Тэгээд эхнэр дээр очоод яагаад машин тэрэг хүнд унуулсан талаар асуухад эхнэр Булган надад хандан Улаанбаатар хотоос манай ажил дээр шалгалт ирэх гээд би завгүй байна. Тэгээд Рэнцэндоржид цэцэрлэгээс хүүхэд авч бай гээд машинаа унуулаад явуулсан юм гэсэн. Рэнцэндорж нь миний биед халдсан асуудал байхгүй. Гэмт хэргээс шалтгаалан миний биед ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэхгүй. Надад Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Би ******* оны ******* сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд дахь хүүхэд болон төрсөн. Би аав ээжээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эрэгтэй дүүтэй. 00 онд ******* аймгийн ******* суманд нэгдүгээр ангид элсэн ороод дугаар ангиа ******* сумандаа төгсөөд, -9 дүгээр ангиа ******* аймгийн Эрдэнэдалай суманд төгссөн. 10-1 дугаар ангиа ******* аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр арван жилд суралцан төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Би 1 дугаар ангиа төгсөөд хөдөө малчин болсон. Одоо ******* аймгийн ******* суманд эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

            Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 0 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр Булганы гуйлтаар машиныг нь унаж хүүхдийг нь 1 цагийн үед сургуулиас нь авсан. Хүүхдийг нь гэрт оруулж цай унд уулгачихаад 16 цагийн үед машиныг унаад бага хүүхдийг нь авахаар  гарах гэтэл хашаанд мотоцикл орж ирээд зогсох шиг болсон. Хэн юм бол гээд хартал мэндийн зөрүүгүй толгой руу хэд хэд цохисон. 1 сарын дундуур уулзаад 500.000 төгрөгийг өөрийн боломжоороо өгье гэхээр нь тэг гэж тохиролцсон. Хохиролд эм тарианыхаа мөнгөтэй нийлээд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “0 оны ******* сарын *******-ний өдөр манай “Тэс-петролиум” ШТС-хан их цэвэрлэгээ хийсний дараа хамт ажилладаг Э.Булган намайг хүүхэд хичээл сургуулиас нь аваад хүргээд өгчих, би ээлжтэй шалгалт ирэх гээд байна гээд гуйхаар нь зөвшөөрч охиныг нь 1 цагийн үед аваад гэртээ аваачсан. Эргэж дэлгүүр явах замдаа хадам ээж, аавтай таарсан юм шиг байгаа юм. Тэгээд гэртээ очиж байж байгаад цэцэрлэг тарах үеэр хүүг нь авах гээд хашаанаас хөдөлтөл нөхөр ******* намайг машин зөвшөөрөлгүй уналаа гээд шууд толгой руу хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн үед манай сумын цагдаагийн утас холбогдоогүй. Хүнээс сурсан чинь чөлөөтэй эзгүй байгаа гэхээр нь ирэхээр болоё гэж бодсон. Мөн ыг уулзаад уучлалт гуйх байх гэж бодсон.   миний машиныг миний зөвшөөрөлгүй уналаа гээд үгийн зөрөөгүй намайг цохисон, би учрыг нь тайлбарлаад хэлтэл дахиад хэд хэд цохчихоод машинаа унаад явсан. намайг гараараа нилээд олон цохисон, бараг 7-8-аас дээш цохисон байх. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч : “Намайг 0 оны ******* дүгээр сарын *******-ний орой 17 цагийн үед гэртээ юм угаагаад байж байтал гэрийн гадаа хүмүүс муудалцаад шээс минь би чиний унааг бэлдээгүй шүү гэх мэтээр хараагаад байхаар гэрээсээ шагайгаад хартал улаан дээлтэй өндөр залуу манай нөхөр *******ийг загнаад зогсож байсан. Манай 1 настай хүүхэд орилохоор нь би эргээд орсон. Манай нөхөр *******оос хамт ажилладаг Булган гэгч эмэгтэй шалгалт ирэх гэж байгаа би ээлжтэй байгаа, чи ээлжнээс бууснаараа манай хүүхдийг цэцэрлэг сургуулиас аваад өгөөч гээд машинаа өгч явуулсан юм билээ. Тэрийг нь нөхөр нь мэдээгүй ирж манай нөхрөөс машинаа харамлан зодсон гэж ойлгож байгаа. Манай нөхрийг загнаад зогсож байхыг харсан. Харин цохиж зодохыг хараагүй. Манай нөхөр гэртээ орж ирэхээр нь хартал зүүн нүд нь хавдартай юм шиг байхаар нь яасан цохиулсан юм уу гэтэл тиймээ намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд шөнө нь толгой өвдөөд гээд унтсан. Маргааш өдөр нь манай нөхрийн зүүн нүд хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч : “0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр манай “Тэс-петролиум” ШТС-ынхан их цэвэрлэгээ хийсэн юм. Энэ өдөр би ээлжийн хуваарьтай байж таараад хамт ажилладаг *******ид 1 цагийн үед машинаа өгөөд манай хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ байлгаж байгаач би сүүлд нь очиж авъя гэсэн юм. Тэгсэн чинь цэцэрлэг тарах үеэр байх ******* утсаар залгаад нөхөр чинь ирээд намайг загнаж байгаад машинаа аваад явлаа гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Тухайн өдөр энэ хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Энэ хоёр машин зөвшөөрөлгүй уналаа гэж л маргалдсан байх.” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-0/

  Гэрч дахин өгсөн: “Миний нэр дээр машин байхгүй. Нөхөр ******* бид хоёр ярилцаж байгаад 0 оны 08 сард ******* сумын дугаар багийн иргэн А.Отгонбаатараас Портер маркийн 67-68 ДУН улсын дугаартай машиныг 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ машин худалдаж авсан нэр дээр байдаг. Одоо болтол шилжүүлж амжаагүй байгаа. Би Рэнцэндоржид зөвшөөрч явуулсан. Тэр өдөр би “Тэс-петролиум” ШТС-д ээлжтэй байж байгаад *******ид манай хүүхдийг сургууль цэцэрлэгээс нь аваарай гэж хэлээд унуулж явуулсан. Би *******тай 0******* оны 09 сараас одоог хүртэл амьдарч байгаа. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн /

            Гэрч : “ *******ыг багаас нь мэднэ. Манай сумын хүүхэд байгаа юм. Эхнэр г би саяхан буюу энэ хоёрт би машин зарснаас хойш таньдаг болсон. Би 0 оны 08 сард , Э.Булган нарт Портер маркийн 67-68 ДУН улсын дугаартай машиныг 1 сая төгрөгөөр зарсан. Одоогоор А.Отгонбаатар миний нэр дээр байгаа. Шилжүүлж амжаагүй байгаа. Бид мөнгөний тооцоо байхгүй. Машин зарсан мөнгөө бүгдийг нь авсан. *******, Э.Булган нар надаас машин авахдаа цуг ирж ярилцаж байгаад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны ******* сарын 7-ны өдрийн 05 дугаартай: “*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс - хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн -/.

Иргэн *******ийн ******* аймгийн ******* сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 1/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

        Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч ******* нь 0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан, уг хохиролыг шүүгдэгч ******* 0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр баг Баруун жирмийн 16-01 тоотод “машин зөвшөөрөлгүй уналаа” гэх шалтгаанаар *******ийн толгой тус газар нь гараараа хэд, хэдэн удаа цохиж учруулсан болох нь:

         хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ...Булганы гуйлтаар машиныг нь унаж хүүхдийг нь 1 цагийн үед сургуулиас нь авсан. Хүүхдийг нь гэрт оруулж цай унд уулгачихаад 16 цагийн үед машиныг унаад бага хүүхдийг нь авахаар  гарах гэтэл хашаанд мотоцикл орж ирээд зогсох шиг болсон. Хэн юм бол гээд хартал мэндийн зөрүүгүй толгой руу хэд хэд цохисон...” гэх,

хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “0 оны ******* сарын *******-ний өдөр манай “Тэс-петролиум” ШТС-хан их цэвэрлэгээ хийсний дараа хамт ажилладаг Э.Булган намайг хүүхэд хичээл сургуулиас нь аваад хүргээд өгчих, би ээлжтэй шалгалт ирэх гээд байна гээд гуйхаар нь зөвшөөрч охиныг нь 1 цагийн үед аваад гэртээ аваачсан.  ... Тэгээд гэртээ очиж байж байгаад цэцэрлэг тарах үеэр хүүг нь авах гээд хашаанаас хөдөлтөл нөхөр ******* намайг машин зөвшөөрөлгүй уналаа гээд шууд толгой руу хэд хэдэн удаа цохиж зодсон.  ... би учрыг нь тайлбарлаад хэлтэл дахиад хэд хэд цохчихоод машинаа унаад явсан. намайг гараараа нилээд олон цохисон...” гэх,

гэрч : “Намайг 0 оны ******* дүгээр сарын *******-ний орой 17 цагийн үед гэртээ юм угаагаад байж байтал гэрийн гадаа хүмүүс муудалцаад шээс минь би чиний унааг бэлдээгүй шүү гэх мэтээр хараагаад байхаар гэрээсээ шагайгаад хартал улаан дээлтэй өндөр залуу манай нөхөр *******ийг загнаад зогсож байсан. ... Манай нөхөр гэртээ орж ирэхээр нь хартал зүүн нүд нь хавдартай юм шиг байхаар нь яасан цохиулсан юм уу гэтэл тиймээ намайг цохисон гэж хэлсэн. ... Маргааш өдөр нь манай нөхрийн зүүн нүд хөхөрсөн байсан.” гэх,

гэрч : “0 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ... би ээлжийн хуваарьтай байж таараад хамт ажилладаг *******ид 1 цагийн үед машинаа өгөөд манай хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ байлгаж байгаач би сүүлд нь очиж авъя гэсэн юм. Тэгсэн чинь цэцэрлэг тарах үеэр байх ******* утсаар залгаад нөхөр чинь ирээд намайг загнаж байгаад машинаа аваад явлаа гэж хэлсэн. ...Энэ хоёр машин зөвшөөрөлгүй уналаа гэж л маргалдсан байх.” гэх мэдүүлгүүд болон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны ******* сарын 7-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ын хохирогч *******ийг машин зөвшөөрөлгүй уналаа гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна

      Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ******* нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд “...эм тарианыхаа мөнгөтэй нийлээд хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байна. Хохирогч *******ийн нэхэмжилж буй 1.000.000 төгрөг нь нотлох баримтаар нотлогдохгүй, хохирогч шүүх хуралдаанд” НӨАТ”-ын баримтыг гээгдүүлсэн гэж мэдүүлж байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч ******* нь  хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэж, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, урд эрүүгийн хариуцага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

        Бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Шүүгдэгч овогт ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600/зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч ******* хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан  хувийн  баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР