Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2******* оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******4 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, овогт (РД: ЗЮ67**************18).

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2*******4 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын -06 тоот хохирогч гэрт хүнгүй байх үед хууль бусаар нэвтрэн орж мөнгөн гуутай 2 ширхэг бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2*******4 оны дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх монгол гэрт хүн байхгүй үед нь нэвтрэн орж 1 ширхэг сангийн бойпрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 00.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт бага хэмжээнээс дээш буюу 4.00.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Хохирогч : “...Би гэх хүнийг зүс танина. Садан төрлийн харилцаа байхгүй. Би 2*******4 оны дугаар сарын -ны өдрийн үдээс хойш хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Өөрийн оршин суудаг Арвижихын -06 тоот гудамжны үзүүрт байж байгаад гэр рүүгээ орох санаатай Арвижихын дугаар гудамжаар баруун зүгт явж байхад манай хашааны урд талын хаалганаас зүүн урд ойролцоогоор 0 орчим метрийн зайтай газар дэрсний хажууд гэдэг хүн нэг зүс танихгүй хүнтэй хамт 0.7 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи уугаад, ууж байсан архи нь бага үлдсэн байсан. Би тэр хоёр хүний хажуугаар өнгөрөөд явах гэсэн чинь гэдэг хүн намайг дуудсан. Тэр хоёр хүн дээр очиход ууж байсан архинаасаа надад цайны шаазан аяганд хийж өгсөн. Би архинаас нь цайны аяганы ёроолоор 3 удаа уучхаад гэр рүүгээ орсон. Арвижихын дугаар гудамжинд тэр хүнтэй хамт хоёулаа үлдсэн. Тэгээд би гэртээ байж байтал хөдөө байдаг төрсөн ахын эхнэрийн дүүгийнх нь хүү Хуягаа гэдэг залуу манайд ирээд надтай байсан. Тэр үед би хуурай идэх юм авах санаатай гэрээсээ гараад Арвижихын дугаар гудамжаар баруун зүгт зүүн цагаан дэлгүүр рүү алхсан. Тэгээд зүүн цагаан дэлгүүр дээр очоод тэнд тааралдсан хүмүүстэй хамт байж байгаад хүмүүсийн өгсөн архинаас уугаад орой гадаа харанхуй болсон үед гэртээ буцаж ирсэн. Би гэртээ ирэнгүүтээ гэрийнхээ баруун хойд талын авдар дээрх сервант дотор байсан 2 ширхэг мөнгөн гуутай бурхныг алга болсныг мэдсэн. Тухайн үедээ би цагдаагийн утсыг хайгаад олохгүй байсан болохоор цагдаад дуудлага өгч чадаагүй, дээр нь архи уучихсан байсан болохоор дуудлага өгөөгүй юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2*******4 оны дугаар сарын 17-ны өглөө эрт цагдаад дуудлага өгсөн. Би ыг сэжиглэж байгаа. Яагаад гэвэл манай зүүн талын гэрт Хуягаа, манай төрсөн дүү Жаргалсайхан, 11 дүгээр ангид сурдаг хүү Амгаланбаяр нар байсан. Тэр хоёр манай гэрээс бурхан хулгайлсан хүнийг зүүн талын гэрт орж ирээд байж байгаад явсан, тэр хүн ярихдаа “би танайхныг танина. Би энд бой хийж байсан, архины мөнгө байна уу” гэж архины мөнгө нэхсэн байсан. Тэгээд би ыг манай гэрт ирээд бурхан хулгайлсан байна гэж гадарласан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 26-28)

 Хохирогч дахин өгсөн: “Бурхдыг алдсаны дараа миний төрсөн дүү аймгийн төвд байдаг 2 ганданд нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин хэлбэртэй 2 ширхэг бурхан алдсан, олдвол хэлээрэй гэж захисан юм билээ. Түүнээс хойш 7 сарын дундуур наадмын дараа дүү аймгийн зүүн хойд талд байх гандангийн суварга дээр манайхаас алдагдсан 2 ширхэг бурхан байсныг авсан байсан. Тэгж л бурхнаа олж авсан. Тухайн үед бурхануудад ямар нэг эвдрэл байгаагүй. Одоо ч зүгээр байгаа. Энэ хоёр бурханы дөрвөлжин хэлбэртэй нь “улаан сахиус”, бөөрөнхий хэлбэртэй нь “Гонгор” гэж нэртэй бурхад байсан. Би бурханаа олсны дараа нэрийг нь мэдсэн. Энэ бурхад миний аав, ээжээс өвлөж ирсэн. Хэдий үед хийгдсэнийг нь мэдэхгүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би бурханаа олсон тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг  (1 хх-ийн 248)

Хохирогч : “...Би 2*******4 оны дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг Мандалын 3-36 тоотоос өглөө ажилдаа явсан. Манай хашааны хойд хэсэгт байрлалтай байшинд байсан , нар өглөө 07:40 минутын үед хичээлдээ надаас түрүүлж явсан. Хашааны зүүн хойд хэсэгт байрлалтай Монгол гэрт манай ээж ганцаараа үлдсэн. Би өдөр ажлаа хийж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай ээж надад хандаж “манай бойпрыг гаднаас нэг хачин сонин царайтай хүн орж ирээд аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаанд амьдардаг, түүний найз нарыг дуудаад уулзсан. Тэгэхэд өдөр 14 цаг 30 минутын үед манай хашаанд байдаг байшинд манай ээж , манай төрсөн эгч Амарсайхан, түүний найз нарыг байхад манай гэр эзэнгүй цоожгүй байсан юм билээ. Тэр үед нэг эрэгтэй хүн манай гэрт орж байхыг Амарсайхан эгч хараад, нарыг байшингаас гаргаад “гэр рүү хүн орчихлоо, гараад хар хулгайч юм биш үү” гэж хэлсэн гэсэн. Тэгээд , хоёр тэр хүнтэй уулзахаар байшингаас гарахад тэр хүн манай гэрээс гараад , хоёртой уулзсан юм байсан. Тэгээд би гэртээ нэг хэсэг хайсан боловч бойпор олдоогүй. Тэрнээс хойш хэд хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн. Би алдсан бойпроо .000.000 төгрөгөөр үнэлнэ. Дөрвөлжиндүү хэлбэртэй, шаргал өнгөтэй, доогуураа тод хээтэй, ойролцоогоор 200 орчим грамм жинтэй. Манай эмээ ээжийн бурхантайгаа хамт байдаг бойпрыг бурхадыг нь далд хийгээд бойпрыг нь ил гаргасан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 131-133)

Гэрч : “...Би 2*******4 оны дугаар сарын -ны өдрийн 14:00 цагийн үед Дэлгэрцогт сумаас аймгийн төвд ирээд халуун усанд орчхиод ******* сумын дугаар баг Арвижихын -06 тоотод байдаг таньдаг айл болох гэрт :00 цагийн үед ирсэн.  Ингээд гэрт ирэхэд Бөхчулуун ах гэрийнхээ гадаа сууж байхаар нь “танай гэрт орж хувцсаа тавья” гэж хэлсэн. Тэгээд Бөхчулуунаар гэрийг нь нээлгээд гэрт нь цүнхтэй хувцасаа тавьчхаад хэсэг байсан. Тэгээд Бөхчулуун гэрээсээ гадагшаа гарна гэхээр нь би Бөхчулуунаас гэрийнх нь түлхүүрийг аваад хамт гэрээс нь гараад, зүүн талын гэрт нь орсон. Тэр үед гадаа гэгээтэй байсан. Бөхчулуун хашаанаас гараад явсан. Тэгээд би зүүн гэрт нилээд байсан. Тэгтэл орой 17:00 цагийн орчимд цэнхэр өнгийн куртиктэй, 0 орчим насны, халзан толгойтой, том чихтэй хүн миний байсан зүүн талын гэрт орж ирээд “танай энэ гэрийн чинь хүмүүс хаачсан юм бэ” гэж асуусан. Тухайн үедээ би 10 жилд сурдаг эрэгтэй сурагчтай хамт байсан ба “энэ айлын хүмүүс байхгүй, хөдөө байгаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр гаднаас орж ирсэн хүн надад хандаж “архи байна уу, исгэсэн пиво байна уу, мөнгө байна уу” гэж сурсан. Тэгээд Бөхчулуун гэдэг хүн хаачсан юм бэ? гэж надаас асуусан би хариуд нь тэр хүнээс “Бөхчулуун гэртээ байхгүй байна уу” гэж асуухад тэр хүн “Бөхчулуун гэртээ алга байна” гэж хэлсэн. Тэр хүн миний байсан гэрт нэг хэвтэх гээд, нэг унтах гээд сонин, сонин болж байгаад нэг цаг орчим хугацаа өнгөрөөгөөд гэрээс гараад явсан. Би тэр хүнийг миний  байсан зүүн талын гэрээс гараад явснаас хойш 20 орчим минутын дараа баруун талын гэрт орохоор зүүн талын гэрээс гарсан. Тэр үед гэрийн хаалга нь нээлттэй гэрийн үүднээс Бөхчулуун намайг дуудсан. Би гэрт орсон. Тэр үед гадаа харанхуй болсон байсан. хамтаар гэрт гар утсаа оролдож байгаад унтсан. Маргааш өглөө нь Бөхчулуун надаас түрүүлж сэрээд надад хандаж “дүү гэрийн хойд талын авдар дээрх сервант дотор байсан бурхан алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд өдөр зүүн талын гэрт цэнхэр өнгийн куртиктэй хүн орж ирээд таныг сурсан. Өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1хх-ийн 36-38)

Гэрч : “...Би 2*******4 оны дугаар сарын -ны оройн 20:00 цагийн үед Зоог, Арвижих гэр хорооллын дунд хойд зүгээс урагш чиглэлтэй гудамжинд дэлгүүр орох санаатай явж байгаад өөрийн гэрээсээ зүүн зүгт байдаг Отгоо гэдэг хүнтэй тааралдсан. Тэгээд хамт алхаад зүүн цагаан дэлгүүр орсон. Зүүн цагаан дэлгүүрийн үүдэнд зогсож байхад ******* гэдэг хүн 3 жаахан эрэгтэй хүүхэд дагуулчихсан, архи уусан нэлээд халмаг байдалтай ирээд Отгоо бид хоёртой уулзаад, өмсөж явсан цэнхэр өнгийн куртикнийхээ хармаанаас 2 ширхэг, мөнгөн хүрээтэй бурхан гаргаж ирсэн. Отгоо бид хоёрт хандаж “энэ манай аавын эд байгаа юм, зарна” гэж хэлсэн. Би гэдэг хүний гаргаж ирсэн бурхныг үзэхэд хоорондоо нарийн төмрөөр холбосон, аль аль нь мөнгөн хүрээтэй нэг нь дөрвөлжин, нөгөө нь дугуй хэлбэртэй бурхад байсан. тэр бурхадыг хэдээр зарахаа надад хэлээгүй. Ингээд Батнягт гэдэг айлд очиход гэдэг хүн Батнягт гэдэг хүнд хандаж өмнө нь Отгоо бид хоёрт зарна гэсэн 2 ширхэг бурханаа зарна, манай аавын юм байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед Батнягт гэдэг хүн “наад бурхан чинь хулгайн эд юм биш үү” гэж хэлэхэд манай аавынх гэхээр нь би аас бурханыг нь булааж аваад Батнягт гэдэг хүний гар утсаар зургийг нь авахуулаад булааж авсан бурхнаа т буцааж өгсөн. Тэгээд би тэр айлаас түрүүлээд гарч яваад гэртээ харьсан. ын барьж явсан 2 бурханы дөрвөлжин хэлбэртэй бурхан нь жижиг шүдэнзний хайрцагнаас арай том, дугуй хэлбэртэй бурхан нь дөрвөлжин хэлбэртэй бурхнаасаа арай жижиг байсан. Хийцийн хувьд хоёулаа цэвэр цагаан мөнгөн хүрээтэй бурхан байсан. Надад тэр бурханаа хаанаас авснаа хэлээгүй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 40-42)

            Гэрч : “...Би 2*******4 оны дугаар сарын -ны орой 20:00 цагийн үед Зоог 2-3 тоотод байдаг өөрийнхөө гэртээ байсан. Тэгтэл манай нохой хуцахаар нь ачаа гаргаад “хэн байгааг  нь хар” гэхэд манай ач гэрээс гараад “3 хүн байна, ямар ч байсан Отгоо, Отгонбаатар “Логоо” бас нэг танихгүй өвгөн байна гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиход Отгоо, Отгонбаатар, ******* нар манай хүргэний гэрт орсон байсан. Намайг хүргэний гэрт ороход өмсөж явсан цэнхэр өнгийн куртикнийхээ зүүн талын хармаанаас 2 ширхэг цагаан мөнгөн хүрээтэй, хоёуланг нь төмөр утсаар холбосон нэг нь дөрвөлжин, нөгөө нь дугуй хэлбэртэй бурхан гаргаж ирээд “бурхан зарна, миний аавын бурхан байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед Отгонбаатар аас тэр бурханыг нь булааж аваад “хулгайн юм байж магадгүй, зургийг дар” гээд би тэр бурхадын зургийг нь гар утсан дээрээ дарж авсан юм. Дөрвөлжин цагаан мөнгөн хүрээтэй бурхан нь жижиг, шүдэнзний хайрцагнаас арай том, дугуй хэлбэртэй бурхан нь цагаан мөнгөн хийцтэй дөрвөлжин хэлбэртэйгээсээ арай жижиг байсан. Эдгээр бурхадыг нарийн төмөр утсаар холбосон байсан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 44-4)

       Гэрч : “Бурхадын зургийг харлаа. Дөрвөлжин хүрээтэй нь догшин дүртэй “Улаан жамсран”, дугуй хэлбэртэй нь “Очирваань” бурхан байна. Гадна талын хүрээ нь мөнгөн хийцтэй гуу байна. Үнэ ханшийг нь хэлж чадахгүй. Би ******* аймгийн Дашгимпилэн хийдэд 2000 оноос хойш ламаар ажиллаж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 0)

           Гэрч : “Би 2*******4 оны сарын -ны орой ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлалтай холбооны өмнө 22 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд хүний дайвар өгөх гээд зогсож байхад гэдэг хүн “хот явах машин байна уу? 2 хүн явуулах гэсэн юм” гэж ирсэн. Маргааш өглөө явна гэсэн чинь надад хандаж энийг зарна шүү гээд нэг нь дөрвөлжиндүү, нөгөө нь дугуй хэлбэртэй гудамжны гэрэлд гуйлан гэмээр шаргалдуу өнгөтэй бурхан шиг зүйл үзүүлсэн. ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг (1 хх-ийн 2-3)

          Гэрч ийн: “Би , Бөхчулуун нарыг танина. Бөхчулуун миний төрсөн ах байгаа юм. 2*******4 оны сарын дундуур манай төрсөн ах гэрт хулгайч орж аав, ээжээс минь өвлөгдөн ирсэн 2 ширхэг жижиг бурхныг аваад явсан байсан. Түүнийх нь дараа би юмыг яаж мэдэхэв гээд аймгийн төвд байрлах 2 ганданд очиж лам нартай нь уулзаад алдсан бурхадынхаа онцлог шинж тэмдгийг хэлж харвал надад мэдэгдээрэй гэж захисан юм. Түүнээс хойш олдоогүй, лам нар ч надтай холбогдоогүй. Тэгж байгаад би 2*******4 оны 07 дугаар сарын дундуур аймгийн зүүн хойд талд байрлах ганданд очтол тус гандангийн лам “та бурхан сураад байсан уу, 2 ширхэг бурхан суварган дээр байсныг аваад өрөөндөө оруулсан байгаа” гээд намайг өрөөндөө дагуулан орж 2 ширхэг бурхан үзүүлсэн. Тэр бурхад нь манай алдсан бурхан мөн байсан тул би “энэ манай бурхан мөн байна” гэж хэлээд 2 бурхнаа аваад явсан. Тухайн үед бурхануудад ямар нэгэн эвдрэл байгаагүй. Энэ 2 бурхан манай аав ээжээс өвлөж үлдсэн зүйлс бөгөөд манай ах Бөхчулуун аав, ээжийн минь голомтыг сахиж байгаа тул ахын эзэмшилд байдаг. ...” гэх мэдүүлэг (2хх-ийн 0)

Гэрч : “...2*******4 оны дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Даваадалайгийн гэрт очиход Мөнбиш “би нэг юм зарчих уу, барьцаанд тавьчихвал авах хүн олдох болов уу” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Мөнбиш гэдэг хүнд хандаж “юу юм үзье” гэхэд Мөнбиш Даваадалайгийн гэрээс гарч явснаа хэсэг хугацааны дараа нэг их удалгүй буцаж Даваадалайгийнд орж ирсэн. Тэгээд өмсөж явсан куртикнийхээ халааснаас дөрвөлжиндүү хэлбэртэй гуулин гэхээр бойпор гаргаад ирсэн. Би тэр бойпрыг хараад “үүнийг хүн авах уу” гэж асуухад Мөнбиш “энэ эртний эд байгаа юм” гэж надад хэлсэн. Би Мөнбишид хандаж “энэ бойпор хэнийх юм бэ” гэж асуухад Мөнбиш надад хандаж “энэ бойпор минийх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өөрийнх чинь мөн юм бол авч яваад үзье, авах хүн олдох болов уу” гэж хэлээд аймгийн төв рүү явах гэтэл унаа байгаагүй. Мөнбиш надад хандаж “ах нь шартаад босож явж чадахгүй нь чи яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Даваадалайгийн гэрт гаднаас Бөбөө гэж дууддаг 40 гаран насны хүн орж ирсэн. Бөбөө гэдэг хүнийг Мөнбиш гуйгаад “нэг юм зарах гэсэн юм, төв рүү яваад өгөөч” гээд намайг Бөбөө гэдэг хүнтэй хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд аймгийн төв рүү Бөбөөгийн машинтай Мөнбишийн эхнэр Чимэг, Даваадалай бид нар яваад Цоглог дэлгүүрийн хойд талд байдаг эртний эдлэл авдаг Юра гэдэг өвгөний дэлгүүрийн үүдэнд очоод хаалгыг нь тогшоод би гар утсаараа Юра өвгөний утас руу залгаж байтал дэлгүүрийнхээ хаалгыг нээж өгсөн. Би Даваадалайтай Юра өвгөний дэлгүүрт ороод Мөнбишийн өгсөн бойпрыг Юра өвгөнд үзүүлэхэд энэ сүүлийн үеийн эд байна, юм зарагдахаа больсон авахгүй гэсэн. Та авчих л даа гэхэд хэдэд зарах юм гэсэн. Тэгэхээр нь 0.000 төгрөгөнд зарна гэхэд авахгүй гэсэн. Би Юра өвгөнд хандаж хэдэд авах юм гэхэд 10.000 төгрөгөнд авбал авъя гэсэн. Тэгэхээр нь Чимэгтэй уулзахад 10.000 төгрөгт өг гэсэн. Би энэ үйл явдлаас өмнө Мөнбишийн гэрээр орж гардаг байсан. Мөнбишийн гэрт хуучны ганц нэг цөгц харагддаг байсан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 13-137-р тал)

Насанд хүрээгүй гэрч Д.Нямзаяагийн: “...13 цаг 30 минутын үед гийн хамт гэртээ ирсэн. Бид хоёрын ирээд удаагүй байхад Чойёо гэдэг нэртэй лам манай гэрт ирсэн. Тэр ламыг ирэхэд манай зүүн талын гэрт ганцаараа байсан эмээ , эгч Амарсайхан нар манайд орж ирээд ном уншуулсан. Байшингийнхаа зүүн урд хэсэгт байдаг жижиг өрөөнд гийн хамт байж байтал Амарсайхан эгч, эмээ хоёр зүүн гэрт хүн орчихлоо хулгайч байж магадгүй гэж хэлсэн. Би гийн хамт байшингаас гарахад зүүн талын гэрээс хар өнгийн куртикээ гартаа бариад куртикэндээ ногоон өнгийн цахилгаан тасдагч ороосон хар өнгийн өмдтэй, саарал подвольктой, архи уусан согтуу 0 гаран насны эрэгтэй хүн манай зүүн талын гэрээс гарч байгаатай бид 2 таарсан. Бордуу царайтай, намхандуу биетэй, халзандуу толгойтой, толгойн орой хэсэг нь бага зэрэг тачир үстэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрүүтэй гуталтай хүн байсан. Би тэр хүнийг харвал танина.” гэх мэдүүлэг (1хх-ийн 148-10)

            Гэрч : “...Би 2*******4 оны дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг, Айргийн 3-47 тоотод байдаг өөрийнхөө гэртээ эхнэр Эрдэнэчимэг, эхнэрийн төрсөн дүү Хүрэлбаатар нарын хамтаар байж байхад манай гэрт орж ирээд надад хандаж өмсөж явсан хувцасныхаа халааснаас дөрвөлжиндүү хэлбэртэй, шар өнгөтэй гуулин гэхээр бойпор/арц уугиулдаг/ гаргаж ирээд бэлэн мөнгөөр зарна, авчих гэж хэлсэн. ...Тэр сангийн бойпор дөрвөлжиндүү хэлбэртэй, шаргал өнгөтэй/гууль/ байсан. ...” гэх мэдүүлэг (2хх-ийн 10-11)

             Насанд хүрээгүй гэрч Б.гийн: “...Манай эмээ , эгч Цэнгэлсайхан нар гэрт амьдардаг. 2*******4 оны сарын 20-ны өдөр хичээлээ тараад гэртээ ортол эмээ манай гэрт байсан. Хувцсаа сольж байтал Амараа эгч цонхоор харж байгаад эмээгийнх нь гэр рүү хүн орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би үеэлгийн хамт гэрээс гартал эмээгийн гэрээс танихгүй архи үнэртүүлсэн 4-0 насны эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн танихгүй айл сураад байсан. Би таны сураад байгаа айл биш, та юун хүн бэ? гэхэд юм зарах гэж яваа гэж хэлсэн. Тэгэхээр нь манайд наадахыг чинь авах хүн байхгүй одоо яв, цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цагдаагаа дууд, тэр цагдаа чинь намайг танина гэж хэлсэн. Цэнгэлсайхан эгч залгаад манай сангийн бойпор алга болсон байна, тэр хүн чинь аваад явсан юм биш үү, үнсийг нь орны урдуур асгасан байна гэж хэлсэн. Тэр хүн хар өнгийн цамц, саарал подвольк, биеийн тамирын өмд, хар өнгийн түрүүтэй гуталтай байсан. Цэнгэлсайхан эгчийнд шар өнгийн дөрвөлжиндүү хэлбэртэй сангийн бойпор байдаг байсан. Тухайн сангийн бойпор Цэнгэлсайхан эгчийн гэрийн зүүн хойд шкаф дээр байдаг байсан.” гэх мэдүүлэг (2хх-ийн 7-8)

              Гэрч : “... Би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр мэдээллийг бичиж авсан. Тэр залуу надад дөрвөлжиндүү хэлбэртэй, шардуу өнгийн, гуйлан, бойпор гаргаж ирээд хэдэд авах уу гэсэн. Би 10.000 төгрөгөөр авна гэсэн. Тэр хоёр залуу надад тэр бойпрыг 10.000 төгрөгөөр зараад явсан. ...” гэх мэдүүлэг (1хх-ийн )

Гэрч : “...2*******4 оны дугаар сарын 21-ний өглөө Даваадалай намайг утсаар гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Би өөрийн автомашинтайгаа Даваадалайгийн гэрт очиход Даваадалай гэртээ эхнэр Жаргал, Мөнбиш, түүний эхнэр Эрдэнэчимэг, гаднаас Баяр нар байсан. Тэд нар дэлгүүр орж бойпор зарах гэсэн юм яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би машиндаа Эрдэнэчимэг, Даваадалай, Баяр нарыг суулгаад захын урд талын 12 дугаар байрны зүүн талд нь зогссон. Хуучны эдлэл зардаг дэлгүүр рүү Даваадалай, Баяр нар ороод 10.000 төгрөгөөр зарсан гээд гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 2-3)

Гэрч : “2*******4 оны сарын 20-дын үеэр өглөө гэдэг хүн манайд орж ирээд нөхөртэй юм яриад байх шиг байсан. Тэгж байгаад манай нөхөр жижиг дөрвөлжиндүү хэлбэртэй сангийн бойпор өгөөд “нэг шил архи болгомоор байна” гэсэн. Гэтэл гаднаас зүс таних Баяраа гэх хүн орж ирэхэд нөхөр ын өгсөн сангийн бойпрыг Баяраад үзүүлээд зарж чадах уу? гэхэд Баяраа төвд нэг хүн байдаг асууж үзье гэсэн. Тэгээд захад нэг байшингийн гадна очиход Баяраа ороод удалгүй гарч ирээд 10.000 төгрөг гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.000-д өгчих гэж хэлсэн. Баяраа сангийн бойпрыг 10.000 төгрөгөөр өгөөд машинд суусан.” гэх мэдүүлэг (2хх-ийн 13-14)

           “Дамно” ХХК-ийн 2*******4 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24-62 дугаартай: “...Шинжилгээний объектын 2*******4 оны дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 4,000,000 /дөрвөн сая төгрөг/-р үнэлэгдэв. Цэвэр мөнгөн хийцтэй Догшин улаан дүртэй Жамсран бурхан 2.000.000 төгрөг, Цэвэр мөнгөн хийцтэй Очирваань бурхан 2.000.000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 62-6)

           “Дамно” ХХК-ийн 2*******4 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24-63 дугаартай: “...Шинжилгээний объектын 2*******4 оны дугаар сарын зах зээлийн үнэлгээ шаргал өнгийн бойпор нийт 00.000 /Таван зуун мянган төгрөг/-р үнэлэгдэв. ...” гэх шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 173-176)

          цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 хх-ийн 90)

          2*******4 оны дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 07-10),

          2*******4 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1хх-ийн 91-97)

         2*******4 оны 04 сарын -ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг (1 хх-ийн 108-112)

          2*******4 оны 09 сарын -ны өдөр хохирогч Г.Цэнгэлсайханд сангийн бойпрыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд (хх-ийн 113-117)

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд (1хх-ийн 117-126)

          2*******4 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1хх-ийн 249-20, 2хх-ийн 01-)

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80,196/

         ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******4 оны 07 сарын 24-ний өдрийн 2*******4/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1хх-ийн 198-2*******) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

           Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2*******4 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын -06 тоотод оршин суух иргэн гэрээс мөнгөн гуутай Догшин улаан дүртэй Жамсран, Очирваань гэх  2 ширхэг  бурхан, мөн 2*******4 оны дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх иргэн монгол гэрээс 1 ширхэг сангийн бойпор тус тус алдагдсан үйл явдал болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2*******4 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын -06 тоотод оршин суух хохирогч гэрээс алдагдсан Догшин улаан дүртэй Жамсран, Очирваань гэх нэртэй 2 ширхэг мөнгөн гуутай бурхныг шүүгдэгч ******* “энэ манай аавын эд байгаа юм, зарна” гэсэн өгүүлэмжтэй биедээ авч явсан болох нь гэрч Ц.Нэргүй, Г.Отгонбаатар, О.Батнягт, Б.Отгонбаатар, Ж.Даваадорж нарын мэдүүлгээр,

мөн 2*******4 оны дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх хохирогч монгол гэрээс алдагдсан гэх 1 ширхэг сангийн бойпрыг шүүгдэгч ******* нь 2*******4 оны дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн үед гэрч Б.Мөнбишид заруулахаар өгснийг гэрч Б.Мөнбиш нь О.Баяраар уг сангийн бойпорыг эртний эдлэл авдаг Ч.Юрад 10.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь гэрч Б.Мөнбиш, О.Баяр, Н.Эрдэнэчимэг нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2*******4 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг Арвижихын -06 тоот хохирогч гэрт түүнийг сурж ирсэн болох нь гэрч “цэнхэр өнгийн куртиктэй, 0 орчим насны, халзан толгойтой, том чихтэй хүн миний байсан зүүн талын гэрт орж ирээд танай энэ гэрийн чинь хүмүүс хаачсан юм бэ” гэж асуусан” гэх мэдүүлгээр, 2*******4 оны дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг тоот хашаанд байх  хохирогч монгол гэрт эзгүй байхад нь орсон болох нь насанд хүрээгүй гэрч Д.Нямзаяа, Б. нарын “Бордуу царайтай, намхандуу биетэй, халзандуу толгойтой, толгойн орой хэсэг нь бага зэрэг тачир үстэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрүүтэй гуталтай хүн байсан” гэх  мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь эд зүйл алдагдсан гэх цаг хугацаанд, тухайн газарт байсан, мөн хулгайд алдагдсан гэх эд зүйлийг бусдад зарсан, бусдад зарах зорилгоор биедээ авч явсан  болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч нарын гэрт орсон, хохирогч нарын алдсан гэх эд зүйлийг биедээ авч явсан, бусдад зарж борлуулсан үйлдэл нь түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх шууд болно.

Шүүгдэгч нь дээрх эд зүйлийг бусдад зарж борлуулахаар үзүүлж байсан, бусдад зарж борлуулсан нь хулгайлах гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч *******ын бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр /бусдын гэр/-нд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

          Хохирол төлбөрийн талаар:

 

         Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас нийт 4.00.000 төгрөгийн буюу хохирогч Б.Бөхчулуунд 4.000.000 төгрөгийн, хохирогч Г.Цэнгэлсайханд 00.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2*******4 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24-62, 24-63 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын хохирогч гэрээс хулгайлсан Догшин улаан дүртэй Жамсран, Очирваань гэх нэртэй мөнгөн гуутай 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг бурхан, хохирогч гэрээс хулгайлсан 00.000 төгрөгийн үнэлгээ бүхий сангийн бойпор зэргийг биет байдлаар хохирогч нар хүлээн авсан болох нь тэдний мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.     

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

         Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт өмнө ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т  2 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.   

         Шүүгдэгч *******т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн  1, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

         6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР