Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/00883

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/00573/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ........дугаар багт оршин суух, Бэсүд овогт Баттулгын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн ...... тоотод оршин суух Шар нохойт овогт Ганжууржавын*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 2011 онд Ганжууржавын*******тай танилцаж, хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2012 онд том охин*******ын*******, 2018 онд*******ын******* нарын охидуудаа төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. 2018 оны 10 дугаар сараас хойш Г.Баасанжав нь 2 охиноо орхиж яваад одоо хүртэл ирэхгүй болсон бөгөөд өөр амьдрал зохиосон эргэж амьдрахгүй гэдгээ хэлсэн учир миний хувьд 2 охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос өөр аргагүйд хүрээд байна.

Иймд Г.Баасанжаваас миний 2 охинд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү . гэжээ.

Хариуцагч Б.Баасанжав нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид үерхэж нөхөрлөж байгаад том охин*******г 2012 онд хоёулаа оюутан байхдаа төрүүлсэн учир 1 ой 1 сартайгаас нь эхлээд миний аав, ээж хоёрт үлдээсэн юм. Охин минь 6 нас хүртлээ манай аав, ээж хоёрын гар дээр өсч хүмүүжиж 1 дүгээр ангид Тариалан сумын сургуульд сурч байхад нь ээж нь аав, ээжийнхээ хамт сургуулиас нь аваад явсан юм. Бид хоёрт охин хүүхдээ өнчрүүлэх, шалтаг шалтгаан шаардлага байхгүй байсан. Хэрэв цаашид хамт амьдрахгүй бол би том охиноо өөрийн асрамжинд авч сурган хүмүүжүүлж, өндөр боловсролтой хүн болгоно гэж бодож байна. Харин ээжээс нь тэтгэвэр тэтгэмж нэхэхгүй. Бага охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би цалингийн зээлтэй учраас хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг бөөнд нь нэг дансанд хийж байя гэсэн боловч Б.Баасажаргал зөвшөөрөөгүй. Энэ хүний зан аашийг мэдэж таньсан болохоор цаашид хамт амьдрах боломжгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Баасанжавт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Анхзаяа, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Амарзаяа нарыг төрүүлсэн болох нь Б.Анхзаяа, Б.Амарзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.Баасанжав нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин Б.Анхзаяа, Б.Амарзаяа нар төрсөн болох нь тогтоогдож, зохигчид охин Б.Анхзаяа, Б.Амарзаяа нарын төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасан байх тул 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Анхзаяа, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Амарзаяа нарт эцэг Г.Баасанжаваас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баасанжаваас 68.428 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баасанжавт олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Г.Баасанжав нь охин Б.Анхзаяаг өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, регистрийн дугаар РЖ12271007, охин Шар нохойт овогт*******ын*******, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Шар нохойт овогт*******ын******* нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баасанжаваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баасанжаваас 68.428 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА