| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 0 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аялалын компанид жолооч ажилтай, ам бүл , ээж, дүүгийн хамт /******* аймаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй/ хот дүүрэг дүгээр хороо Дэнжийн 2- тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗД**************/.
Монгол Улсын иргэн, 12 оны ******* дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Аяны эхлэл ХХК-д жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 10 сарын -ны өдрийн 2021/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 12 дугаар зүйлийн 12.8-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон овогт РД:/ЗЮ2*******1/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь согтуурсан уедээ буюу оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар баг “Энхжин” караокены үүдэнд иргэн *******г үл ялих зүйлээр шалтаглаж зүүн шанаа болон нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 8 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан уедээ буюу оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар баг “Энхжин” караокены үүдэнд *******той маргалдан нүүр рүү нь нэг удаа мөргөж, “баруун, зүүн дээд шүдний сулрал, буйланд цус хуралт дээд уруулд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед найз , , нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах "Энхжин" караокед орсон. Ороод дуу дуулаад сууж байтал гаднаас хоёр найзын хамт орж ирсэн. миний хамт явсан хүмүүстэй юм ярьж байгаад гадагшаа той гарсан. Тэгээд 20 орчим минутын дараа , бид гурав Энхжингээс гарсан чинь баруун талд , хоёр юм яриад зогсож байсан. Тэгээд ойролцоо нь очоод тамхи татаад зогсож байтал намайг "чи хаанахынх юм, хараагүй л бацаан байна" гээд байсан. Тэгэхээр нь би г зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон, газар унаад босоод ирэхээр нь дахиад нэг удаа гараараа зүүн шанаа хэсэгт нь цохисон. Тэгсэн чинь цагдаа дуудаад удалгүй хоёр цагдаа ирсэн. Тэр үед бид хоёр өөд өөдөөсөө хараад юм яриад зогсож байтал уурлаад байхаар нь "та уурлаад байгаа бол дүүгээ хоёр удаа цохичихгүй юу" гэсэн чинь намайг нүүр рүү мөргөчихсөн. Тэгтэл нөгөө хоёр цагдаа бид хоёрыг цагдаа руу аваад явсан. г урьд өмнө таньдаггүй, зүс харж байсан. Бид хоёрын дунд өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Эхээс 2-уулаа айлын том хүүхэд. ******* аймгийн сумын ерөнхий боловсролын сургуульд 200-2******* он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг аймгийн Зэвсэгт хүчний 16-р ангид 2*******-2*******8 онд 0хаасан. Цэргээс ирээд сумын 1-р багт эмээ дээрээ мал маллаж байгаад 2021 оноос аймгийн сумын төв дээр хувиараа ажил хийж амьдарсан. 20******* оны 10 дугаар сараас Цогтцэций сумын таван толгой ХХК-д дампын оператороор ажиллаж байна. Одоо аймгийн суманд ганцаараа амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 62/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед найз Буянбат, Загдсүрэн нартай “Энхжин” зоогийн газарт орсон. Тэгээд караокед нь ороод дуулж байгаад тамхи татах гээд гадагшаа гарах гэсэн чинь , гэх танилууд нийтийн караокед нь сууж байсан. Тэр хоёртой мэнд мэдчихээд гадагшаа хамт гараад “Энхжин” караокены үүдэнд нь тамхи татаад , хоёртой юм яриад зогсож байтал дотроос нэг танихгүй залуу гарч ирээд намайг зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд би газар унаад босч ирээд тэр залууг яаж байгаа юм гэсэн чинь дахиад нэг удаа нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд удалгүй хоёр цагдаа ирээд байж байх үед тэр намайг цохисон залуу "чи уурлаад байгаа юм бол намайг нэг цохичихгүй юу" гэхээр нь би тэр залууг эрүү ам хэсэг рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Бид хоёрт өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй. Би тэр залууг танихгүй тухайн өдөр л анх удаа харж байгаа юм. Би ял шийтгэл эдэлж байсан.12 оны ******* сарын -нд ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Эхээс -уулаа айлын дунд хүүхэд. ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар сургуульд 2000-200 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 200-2008 он хүртэл ******* аймгийн МСҮТ-д суралцаж мужааны тусгай дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг 2*******0-2*******1 онд аймгийн 16-р ангид хаасан. Цэргээс ирээд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан. Одоо эхнэр Мягмарсүрэн болон 2-14 насны хүүхдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 10-12 тоотод амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/
Хохирогч *******гийн: Би оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед найз Буянбат, Загдсүрэн хоёртой “Энхжин” зоогийн газарт орсон. Ороод караокед дуулж байгаад тамхи татах гээд гадаа гарах гэсэн чинь танил болох , нар нийтийн караокед нь сууж байсан. Тэр хоёртой мэнд ус мэдчихээд гадагшаа хамт гараад “Энхжин” караокены үүдэнд тамхи татаад зогсож байтал дотроос нэг танихгүй залуу гарч ирээд намайг зүүн шанаан тус газар гараараа цохиод авсан. Тэгээд би газар унаж босч ирээд тэр залууг "яаж байна" гэсэн чинь дахиад нэг удаа нүүр рүү цохиод авсан. Тэгээд би цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд байж байхад намайг "цагдаад хэлээд яах вэ? энүүгээрээ учраа олоод салчихъя" гэхээр нь би намайг цохисон залууг эрүү ам хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би эргээд Энхжин караоке руу ороод сууж байтал цагдаа гаднаас орж ирээд намайг авч гараад цагдаа руу аваад явсан. Тухайн хүнийг би танихгүй урьд өмнө нь харж байгаагүй. Би , хоёртой юм яриад зогсож байхад л намайг тэр хоёртой муудалцаж байна гэж бодсон юм шиг байна. , хоёрын найз нь юм шиг байсан. Тухайн залуу ямар нэгэн шалтгаангүй цохисон. Миний зүүн шанаа руу цохиод зүүн дээд талын шүдийг хугалсан. Халамцуу л байх шиг байсан. Бага зэрэг согтсон байсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Миний сэтгэцэд хохирол учраагүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Миний биеийн байдал зүгээр байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12/
Хохирогч *******ийн: “ оны 0 дугаар сарын 1-ны өдөр ******* аймгийн төв дээр Мандал сургуулийн зааланд бөхийн барилдаан үзчихээд өдрийн цагийн үед тухайн заалнаас , нарын хамт гараад дэлгүүр орж 0. литрийн “Экс” нэртэй архи аваад ийн гэрт очиж уухаар болсон. Тэгээд бид гурав нөгөө авсан архиа хувааж ууж дуусаад орой 20 цагийн үед ийн гэрээс гараад “Энхжин” нэртэй караокед очоод нэг шил архи аваад дуулж сууж байхад гаднаас гэх танихгүй залуу хоёр залуугийн хамт орж ирсэн. гэх залуу надтай хамт явж байсан хоёр залууг таньдаг юм байна лээ. Би анх удаа гэх хүнийг харсан. Тэгсэн гаднаас дахиад миний зүс таних Нямка гэх хүн орж ирсэн. Тэгсэн нь манай найз ийн толгой руу нь гараараа цохиж байгаад гараад явсан. Караокед , , Нямка бид 4 үлдээд дуулж сууж байсан чинь гэнэт Нямка гараад явчихсан. Тэгээд бид гурав араас нь 0 минутын дараа гарсан чинь караокены баруун талд Нямка, хоёр юм яриад зогсож байсан. Тэгээд , бид гурав нөгөө хоёр дээр очоод тамхи татаад зогсож байсан чинь нь намайг чи хаанахынх юм хэний хэн бэ? гээд над руу томроод хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд түрүүлээд зүүн талын шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгсэн цагдаа руу дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд юу болсон юм та хоёр зохицоод явж болохгүй байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн хажууд д та гомдолтой байгаа юм уу эсвэл намайг хоёр цохичих гэж хэлсэн. цагдаагийн хажууд миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгсэн миний уруул язраад үүдэн дээд хоёр шүд хөдөлсөн байсан. Тэгээд бид нар цагдааг дагаад цагдаагийн газар очсон. Миний уруул язарсан, үүдэнд дээд хоёр шүд хөдөлсөн. намайг мөргөхөд , , Нямка болон дуудлагаар ирсэн хоёр цагдаа хажууд байсан. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Тухайн үед би ажилтай байсан болохоор шууд ажилдаа яваад ирсэн эмнэлэгт огт үзүүлж чадаагүй. Одоо миний дээд талын үүдэнд зүүн талын шүд нь унаж байгаа. Би үүдэн нэг шүдээ бүрэн янзлуулж авмаар байна. Би үүдэн шүдээ янзлуулчих юм бол гомдол санал байхгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Миний үүдэн шүд хөдөлсөн байсан. Нэг нь уначихсан. Үүдэн шүдний эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 28/
Гэрч Б.ийн: “ оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед би найзууд болох , нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах “Энхжин” караокед ороод нийтийн караокед нь дуулаад пиво уугаад сууж байтал гаднаас гээд залуу орж ирээд бид хэдтэй юм яриад байсан. Тэгээд 21 цагийн үед , бид гурав "Энхжин" караокены үүдэнд гараад тамхи татаад зогсож байтал дотроос гарч ирээд зогсож байтал г толгой руу нь нэг удаа цохиод авсан. Би толгойны хаанаас цохисныг нь хараагүй. Тэгсэн чинь цагдаа дуудаад нилээн удаан гадаа юм ярьж байж байгаад ийн нүүрэн дундуур нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэр үед цагдаа ирчихсэн байсан. Лувсандорж, нарыг аваад явсан. надтай юм яриад зогсож байтал г гэнэт л цохиод авсан. Яагаад цохисон гэдгийг мэдээгүй. ийн өөдөөс нь харж зогсож байгаад нүүрэн дундуур нь мөргөсөн. , нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтолт нь гайгүй байсан. бид хоёр л байсан. бид хоёрыг дарамтлаад байна гэж бодсон л байх. Өөр муудалцаад маргалдаад байхаар зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4/
Гэрч : “Би тухайн оны 0 дугаар сарын 18-ны өдөр эргүүлийн -6 дугаар чиглэлд эргүүлтэй явж байтал жижүүрийн 8*******02 утаснаас 21 цаг 20 минутын орчимд залгаад Сайнцагаан сумын дугаар баг "Энхжин" караокены үүдэнд хүмүүс зодолдоод байна" гэсэн дуудлага ирсний дагуу эргүүлийн цагдаа дэд ахлагч хамт “Энхжин” зоогийн газрын үүдэнд очиход машины зогсоол дээр хэсэг залуус хэрэлдэж муудалцсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр бууж очоод "амрыг эрье" гээд яасан юу болсон талаар асуугаад "дуудлага өгсөн хүн нь хэн бэ?" гээд шалгах төхөөрөмж дээр нэг хүний регистрийн дугаарыг нь хийгээд шалгаад байж байтал нэг нь нэгийгээ нүүрэн дундуур нь мөргөчихсөн. Тэгэхээр нь тухайн мөргөсөн гэх залууг хорьж болиулаад мөргүүлсэн залуутай нь хамт аймгийн цагдаагийн газар авч ирж болсон асуудлын талаар хэлж жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад хүлээлгэн өгсөн. Нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тухайн үед нилээн хэдэн залуу зогсож байсан. Дэд ахлагч Сүхбат бид хоёр эхнээс нь регистрийн дугаараар нь хэн болохыг нь тогтоох зорилгоор шалгаж байсан. гэдэг залууг нь зүс мэднэ. Бусдыг нь танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Мөргөсөн болон мөргүүлсэн гэх хоёр хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
Гэрч Х.ийн: “Би оны 0 дугаар сарын 1-ны орой 20 цагийн үед Сайнцагаан сумын дугаар баг “Энхжин” караокед найзууд болох , нарын хамт орсон. Тэр үед гээд манай найз хэдэн хүмүүсийн хамт караокед байсан. Бид гурав ороод караокед нь сууж байгаад удалгүй гадагшаа , хоёртой гараад үүдэнд тамхилаад зогсож байтал дотроос гарч ирээд г шууд шанаа хэсэг рүү нь 2 удаа алгадаад авах шиг болсон. Тэгсэн чинь "найзтайгаа юм ярьж байхад яаж байгаа юм" гээд цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн чинь д хандаж "чи уурлаад байгаа бол намайг нэг цохиоч" гэсэн чинь ийн нүүрэн тус газар духаараа мөргөсөн. Тэр үед цагдаа ирээд , нарыг аваад явсан. бид хоёрыг “Энхжин” караокены үүдэнд юм яриад тамхилаад зогсож байхад гарч ирэхдээ бид хоёрыг муудалцаж байна гэж бодсон юм шиг байна. Түүнээс болж муудалцсан байх. , нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нилээн халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20******* оны 0 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай: “ Жигмэддорж овогтой гийн биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 8 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 41-42/
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай: “*******ийн биед баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 4-48/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4,1/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 6-81/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын -ны өдрийн 2021/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-88/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь оны 0 дугаар сарын 1-ны орой 21 цагийн орчим ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” нэртэй зоогийн газрын гадаа харилцан зодолдож, бие биедээ эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан зодолдсоны улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд “баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд урууланд шарх” бүхий хөнгөн гэмтэл,
хохирогч *******гийн эрүүл мэндэд “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 8 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд урууланд шарх” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* оны 0 дугаар сарын 1-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” зоогийн газрын үүдэнд “намайг цохисон” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь мөргөж,
Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 8 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* ******* аймгийн Сайнцагаан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энхжин” зоогийн газрын үүдэнд “чи хаанахынх юм, хэний, хэн бэ? гэх зэргээр томорлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж учруулсан болох нь хохирогч *******, ******* нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 84, 88 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч *******гийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 8 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл,
шүүгдэгч *******гийн хохирогч *******ийн нүүр хэсэгт мөргөж түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд урууланд шарх” бүхий гэмтэл тус тус учруулж байгаа үйлдлүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******г хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******, ******* нар шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж тус тус мэдүүлж байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 0 дугаар сарын 10-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******д 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас 20******* оны ******* дүгээр сарын 0-ний өдрийн 1 цаг 0 минутаас 20******* оны ******* дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 11 хоног цагдан хоригдсон болох нь ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хоригдсон хоногийн тооцоогоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх 600.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 4.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* 11 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******, ******* нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6., 6.8, 6.10, 6.11, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх 600.000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 4.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* 11 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******, ******* нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.УУГАНБАЯР