Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

       Улсын яллагч О.Одончимэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******2200000*******  дугаартай хэргийг 24 оны 12 дугаар сарын 18-ны өдөр х

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******  оны  *******  дугаар  сарын  *******-ны  өдөр  *******  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын багш мэргэжилтэй, Политехник коллежид багш ажилтай, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг Хүнс, хөдөө аж ахуйн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 200******* оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **************6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар ******* жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан овогт /РД:ДО8**************/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2******* оны дүгээр сарын -ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” баарны гадна иргэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд ******* дугаар шүд, баруун доод ******* дугаар шүдний цөгц хэсгийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2******* оны дүгээр сарын -ны өдөр иргэн биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн” гэв.

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр 20 цаг 40 минутын үед “Нитро” бааранд очсон юм. Манай ажлынхан төрсөн өдөр тэмдэглэж байсан. Очоод байж байгаад 21 цаг өнгөрч байхад "Нитро" баарны нойлд орсон. Тэгсэн нойлд манай ажлын гэх залуу танихгүй ******* залуутай зогсож байсан. Тэгээд нойлд ороод "за сайн байцгаана уу" гээд мэндэлчихээд гарах гэсэн чинь нэг залуу нь намайг "гараад зайл" гэсэн. Тэгээд би юм хэлэлгүй гараад явсан. Би баарнаас гараад гадаа тамхи татаад зогсож байтал нөгөө танихгүй залуучууд баарнаас гараад ирсэн. Тэгээд бас нэг танихгүй залуу нь намайг Мөнхзаяагийн нөхөр нь биз дээ гээд байсан. Тэгээд би тэр залуутай нь танилцаад юм яриад байж байсан чинь Бат-Орших гэдэг нь намайг өдөөд байсан. Тэгээд би хойшоо алхаад замдаа тамхилаад баарны хойд талд тамхилаад юм яриад зогсож байгаад "чи намайг яагаад ингээд зүгээр байхад өдөөд байгаа юм бэ" гээд хэлсэн чинь намайг нүүрэн дундуур гараараа түлхсэн. Тэгэхээр нь "би чамтай маргалдмааргүй байна" гээд тэр залууг дагуулаад эргээд “Нитро” баарны үүдэнд найзууд дээр нь очсон. Тэгээд юм яриад зогсож байтал дахиад намайг шууд нүүр рүү гараараа түлхсэн. Тэгэхээр нь тэр залууг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би “Нитро” баар руу ороод хувцсаа аваад гарсан. Бид хоёрт урьд өмнө нь ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би нэг их уугаагүй согтолт гайгүй байсан. Бат-Орших гэдэг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 4-үүлээ айлын ******* дахь хүүхэд. Дархан-Уул аймгийн 18 дугаар бүрэн дунд сургуулийг 199*******-20******* онд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 20*******-2009 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг технологи менежмент мэргэжлээр суралцан төгссөн. Сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллаж амьдарсан. Одоо эхнэр болон *******, 4, настай ******* хүүхдийн хамт *******-уулаа Сайнцагаан суманд амьдарч байгаа. Би аймгийн Политехник коллежид Цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан мэргэжлийн багшаар ажилладаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******/

Хохирогч : “2******* оны сарын -ны орой 22 цагийн үед найз , нар болон гийн найз гэх танихгүй эрэгтэйн хамт 4-үүлээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх “Нитро” бааранд орсон юм. Тэр үед манай салсан эхнэр Уртнасан ажлын газрынхаа хүмүүстэй бас "Нитро" бааранд орсон байсан. Тэгээд би бааранд Уртнасангийн ажлын газрын гээд ахтай хоёулаа нойлд юм яриад зогсож байтал гаднаас нэг танихгүй залуу / гэж дуудаад байсан/ орж ирсэн юм. Тэгээд намайг мөрлөөд хажуугаар гарахаар нь би тухайн үед юм хэлээгүй. Тэгсэн чинь тэр залуу нойлоос бие засаж гарч ирээд надад хандан "ахыг // яагаад байгаа юм” гэсэн. Тэгсэн чинь ах "зүгээр, зүгээр энэ манай дүү байгаа юм" гэж хэлсэн. Тэгээд удалгүй ах , хоёртой тамхи татаад зогсож байсан чинь тэр гэх залуу "чи Уртнасангийн нөхөр нь мөн билүү та хоёр салчихсан гэсэн үү” гэхээр нь "тэр чамд ямар хамаатай юм" гээд нүүр рүү нь гараараа түлхсэн. Тэгээд бид хоёр муудалцаад хувцаснаасаа зууралцсан чинь , нар бид хоёрыг салгасан. Тэр хүн / гэж дуудаад байсан/-ийг "хоёулаа хойшоо яваад учраа олъё" гэж хэлсэн. Тэгээд би уучлал гуйгаад "хоёулаа муудалцахаа больё” гээд “Нитро” баарнаас хойшоо алхаад гар барьж эвлэрээд эргээд “Нитро” баарны үүдэнд очсон. Тэгээд би ахтай юм яриад зогсож байсан чинь тэр танихгүй гэж дуудаад байсан залуу миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд би тонгойгоод нүүрээ дарсан хүмүүс ирээд салгасан. Тухайн үйл явдал “Нитро” баарны үүдэнд өчигдөр орой буюу 2******* оны сарын -ны орой 2*******-00 цагийн хооронд болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ******* ширхэг 0.******* литрийн “Касс” пиво уусан байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан, болсон үйл явдлыг санаж байгаа. ы нүүр рүү нь гараараа түлхсэн, өөрөөр халдсан асуудал байхгүй. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, халамцуу байх шиг байсан. Миний хоёр шүд эмтэрсэн, нэг шүд хөдөлсөн, толгой өвдөж байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Хохирогч 2******* оны сарын 22-ны өдөр дахин өгсөн: “д зодуулсны улмаас Улаанбаатар хот руу явж “Бүрэн дент” гэх эмнэлэгт 140.000 төгрөгөөр үзүүлсэн, бензин тос нааш цааш явсан зардал 200.000 төгрөг гаргасан. Би цаашид шүдээ эмчлүүлэх зардал болох *******.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн  12/

Гэрч : “2******* оны сарын -ны орой найзууд болох , Бат-Орших нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх “Нитро” бааранд 22 цагийн үед орсон. Ороод байж байгаад би баарнаас тамхилах гээд гарсан чинь Бат-Орших, хоёр тамхилаад зогсож байсан. Тэр хоёрын хойд талд нь хэдэн хүмүүс байж байсан. Тэгээд Бат-Орших нэг танихгүй залуутай юм яриад байж байсан чинь нөгөө залуу нь нүүр рүү нь шууд нэг удаа цохисон. Бат-Орших гуйваад газар унах шиг болсон. Нөгөө цохисон гэх залууг нь хамт явсан хүмүүс нь аваад баар руу орсон. Тэр залуу Бат-Оршихын эрүү шүд хавьцаа цохисон байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Э.гийн: “2******* оны сарын -ны орой би найзууд болох, Бат-Орших нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх "Нитро" бааранд 22 цагийн үед орсон. Орж сууж байгаад Бат-Орших нойл руу ороод алга болчихоор нь би араас нь нойл орсон чинь Бат-Орших нэг танихгүй хүнтэй юм ярьж байсан. Тэгсэн чинь араас нойл руу бас нэг танихгүй залуу орж ирээд "яасан юм, яагаад байгаа юм" гэж тэр хоёрт хэлсэн чинь Бат-Орших "чамд хамаагүй чи цаашаа бай" гэсэн. Тэгээд би эргэж гараад ширээндээ сууж байсан чинь Бат- Орших тамхи татах гээд гараад явсан. Тэгээд би удалгүй араас нь гараад очтол Бат-Орших нэг залуутай муудалцаад байсан. Би өөр хүнтэй юм яриад байж байтал Бат-Оршихыг нэг танихгүй залуу нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд "чи манай найзыг яаж байна" гээд тэр танихгүй залууг цохих шиг болсон оноогүй. Хүмүүс дундуур нь ороод салгасан. ыг цохих үйлдэл хийсэн боловч оноогүй. Харин Бат-Орших бол д халдаагүй. баруун гараараа Бат-Оршихын эрүү хавьцаа цохих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Б.ын: “Би 2******* оны сарын -ны орой би “Нитро” бааранд ажлынханы хамт орсон. Тэгээд би баарны нойлд орсон чинь манай ажлын нэг хүнтэй маргалдаад нөгөө хүн нь руу дайраад байсан. Би голоор нь ороод болиулаад ыг гадагшаа гаргасан. Би удалгүй гараад иртэл байхгүй байхаар нь би баарнаас гарсан чинь нэг залуутай юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь тэр залуу Батсайхныг нүүрэн дундуур нь гараараа түлхээд байсан. Тэр танихгүй залуутай хамт явж байсан хүмүүс нүүрэн дундуур нь цохичихлоо гээд дайраад байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь салгаад ыг явуулсан. Өөр зүйл болоогүй. Тэр залууг харвал танина. Бат-Орших гэж дуудаж байсан. Бат-Орших, хоёр юунаас болж муудалцсаныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-2*******/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны сарын 0-ны өдрийн 262 дугаартай: “ биед *******2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, 1*******, 44 дүгээр шүдний палангийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус, тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/.

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 24 оны 0 сарын 01-ний өдрийн 19 дугаартай:” Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн материалууд нь шинжилгээнд тэнцэж байна. Ирүүлсэн материалаар биед баруун дээд ******* дугаар шүд, баруун доод ******* дугаар шүдний цөгц хэсгийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Өмнө гарсан 262 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн *******1-*******2/

Шинжээч эмч : “Үзүүлэгч биед 2******* оны дүгээр сарын 0-ны өдрийн 262 дугаартай дүгнэлтээр үзлэгт *******2 дугаар шүдний сулрал гэдэг нь зүүн доод 2 дугаар шүд, 1******* дугаар шүд гэдэг нь баруун дээд ******* дугаар шүд, 44 дүгээр шүд гэдэг нь баруун доод 4 дүгээр шүднүүдэд гэмтэл тогтоогдсон. 24 оны 0 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 19 дугаартай нэмэлтээр хийгдсэн шинжилгээг мөрдөгчийн тогтоолын хамт ирсэн Сидиг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлж шинжлүүлэхэд 1*******, 4******* дугаар шүдний цөгц хэсэг эмтэрсэн гэсэн хариу ирсэн. 1******* гэдэг нь баруун дээд гуравдугаар шүд, 4******* гэдэг нь баруун доод тавдугаар шүдний гэмтэл тогтоогдсон. Дээрх хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Анх хийгдсэн үзлэгээр баруун доод дөрөвдүгээр шүдний эмтрэл тогтоогдсон, тухайн гэмтсэн шүдний хоёр талд ямар нэгэн гэмтэлтэй шүд тогтоогдоогүй. Иймд нэмэлт шинжилгээний хариунд бичигдсэн 4******* буюу баруун доод тавдугаар шүдний гэмтэл нь өмнөх дүгнэлтэд бичигдсэн баруун доод дөрөвдүгээр шүдний гэмтлийг үгүйсгэж байна. Энэ нь тоног төхөөрөмжөөр батлагдан хийгдсэн үзлэг тул дээд байгууллагаас гаргасан хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Шүд унасантай холбоотой шүднүүд суларч дэс дарааллыг тогтоох боломжгүй болж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-*******/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******0/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт /хх-ийн 46, 4-48/

Эмнэлгийн үзлэг, хохирлын баримтууд /хх-ийн *******0-*******2/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0/

       Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 200******* оны 12 сарын 19-ний өдрийн **************6 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1-*******/

      “Бүрэн дент” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн **************/

       Хохирол төлсөн баримт /хх-ийн 186/

       Хохирогч Дундговь аймгийн Прокурорын газарт гаргасан “О.Бат-Орших миний бие аас 2.1*******0.000 төгрөг гаргуулж авсан. Сэтгэл санааны болон сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн гомдолгүй болно.” гэх хүсэлт /хх-ийн 18/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч О.Бат-Орших нь 2******* оны дүгээр сарын -ны шөнө бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч О.Бат-Орших нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун дээд ******* дугаар шүд, баруун доод ******* дугаар шүдний цөгц хэсгийн эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* 2******* оны дүгээр сарын -ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нитро” баарны гадна нүүрэн тус газар нь гараараа цохиж  учруулсан болох нь:

 хохирогч : “2******* оны сарын -ны орой 22 цагийн үед найз , нар болон гийн найз гэх танихгүй эрэгтэйн хамт 4-үүлээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх “Нитро” бааранд орсон юм. ... Уртнасангийн ажлын газрын гээд ахтай хоёулаа нойлд юм яриад зогсож байтал гаднаас нэг танихгүй залуу / гэж дуудаад байсан/ орж ирсэн юм. ... гэж дуудаад байсан залуу миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд би тонгойгоод нүүрээ дарсан хүмүүс ирээд салгасан. ... Миний хоёр шүд эмтэрсэн, нэг шүд хөдөлсөн, толгой өвдөж байгаа.” гэх,

гэрч : “2******* оны сарын -ны орой найзууд болох , Бат- Орших нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх “Нитро” бааранд 22 цагийн үед орсон. ... Тэгээд Бат-Орших нэг танихгүй залуутай юм яриад байж байсан чинь нөгөө залуу нүүр рүү нь шууд нэг удаа цохисон. ... Тэр залуу Бат-Оршихын эрүү шүд хавьцаа цохисон байх.” гэх,

гэрч Э.гийн: “2******* оны сарын -ны орой би найзууд болох, Бат-Орших нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багт байх "Нитро" бааранд 22 цагийн үед орсон. ...Бат-Оршихыг нэг танихгүй залуу нүүр рүү нь гараараа цохисон. ... баруун гараараа Бат-Оршихын эрүү хавьцаа цохих шиг болсон.” гэх,

Шинжээч эмч : “Үзүүлэгч биед 2******* оны дүгээр сарын 0-ны өдрийн 262 дугаартай дүгнэлтээр үзлэгт *******2 дугаар шүдний сулрал гэдэг нь зүүн доод 2 дугаар шүд, 1******* дугаар шүд гэдэг нь баруун дээд ******* дугаар шүд, 44 дүгээр шүд гэдэг нь баруун доод 4 дүгээр шүднүүдэд гэмтэл тогтоогдсон. 24 оны 0 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 19 дугаартай нэмэлтээр хийгдсэн шинжилгээг мөрдөгчийн тогтоолын хамт ирсэн Сидиг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлж шинжлүүлэхэд 1*******, 4******* дугаар шүдний цөгц хэсэг эмтэрсэн гэсэн хариу ирсэн. 1******* гэдэг нь баруун дээд гуравдугаар шүд, 4******* гэдэг нь баруун доод тавдугаар шүдний гэмтэл тогтоогдсон. Анх хийгдсэн үзлэгээр баруун доод дөрөвдүгээр шүдний эмтрэл тогтоогдсон, тухайн гэмтсэн шүдний хоёр талд ямар нэгэн гэмтэлтэй шүд тогтоогдоогүй. Иймд нэмэлт шинжилгээний хариунд бичигдсэн 4******* буюу баруун доод тавдугаар шүдний гэмтэл нь өмнөх дүгнэлтэд бичигдсэн баруун доод дөрөвдүгээр шүдний гэмтлийг үгүйсгэж байна...” гэх мэдүүлгүүд болон

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны сарын 0-ны өдрийн 262, 24 оны 0 сарын 01-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ы хохирогч нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч О.Бат-Орших нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 140.000 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх ба шүүгдэгч ******* 24 оны 12 сарын 18-ны өдөр хохирогчид 2.1*******0.000 төгрөгийн хохирол төлсөн талаар Хас банкны төлбөрийн баримт /хх-ийн 186/ хэрэгт авагджээ.

Шүүхээс хохирогч О.Бат-Оршиход 2******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хохирол 2.1*******0.000 төгрөг төлснийг  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Бат-Орших гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг,  *******6.6, *******6., *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар *******00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

*******. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Бат-Орших гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг эрүүгийн 2*******2200000******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР