Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/98

 

                                   М.О, З.Ц, М.М, Г.А, Э.Б, О.М,  А.Н нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Б,

шүүгдэгч З.Ц, М.М нарын өмгөөлөгч Г.Э,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Д.Г, Г.Х, Б.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1040 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.О, З.Ц, М.М, Г.А, Э.Б, О.М, А.Н нарт холбогдох эрүүгийн 2005 00326 1223 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн М.О, 2000 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 13, эмэг эх, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: МЮ00212212/;

2. Долоогоно овгийн З.Ц, 2001 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 25В тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УП01261013/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

3. Улаалзай хөгдүүд овгийн М.М, 2000 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЖЛ00300310/;

4. Бэсүд овгийн  Г.А, 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 22а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АЗ00251511/;

5. Тайж овгийн Э.Б, 2000 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 6 дугаар гудамжны 176 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ИТ00250611/;

6. Боржигон овгийн О.М, 2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 10 дугаар гудамжны 183 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УП00292754/;

7. Хадныхан овгийн А.Н, 2000 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Ди Вай Кэй Би” ХХК-д операторч ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Цогт-Өндөр гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17 дугаар гудамжны 377 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП00261270/;

1. М.О нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 12 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн Д.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sony” загварын 43 инчийн зурагт, 1 литрийн Ballantines виски, Төмөр замын дээд сургуулийн дүрэмт хувцас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,              

2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-1-196В тоотод байрлах иргэн А.Ч-ын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, 1 шил конъяк, 1 шил вино, “Алтан ганжуур” нэртэй 1 шил архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Зүүннарангийн 12 дугаар гудамжны 19б тоотод оршин суух иргэн Х.Ц-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “ТCL” загварын 55 инчийн зурагт, “Аcer” загварын зөөврийн компьютер, 5 хайрцаг “Мarlboro” тамхи, IP камер, 2 ширхэг зурагтын удирдлага зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.912.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 11-94а тоотод оршин суух иргэн И.А-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 40 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,                                                            2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дуураймал монетон гинж 2 ширхэг, дуураймал монетон ээмэг 1 хос, дуураймал монетон бугуйн цаг 1 ширхэг, цагаан өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,       

2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр М.М-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-222а тоотод оршин суух иргэн Т.Т-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Sony маркийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний хатан сүйх монетон бөгж, эмэгтэй хүний монетон кулон, ээмэг хослол, монетон цагирган ээмэг, гинж зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 952.400 төгрөгийн хохирол учруулсан,  

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух иргэн Н.Л-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “ТСЛ” загварын 55 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, барын нүдэн чулуун ээмэг, оюу чулуутай ээмэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,             

2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний хооронд З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 68 тоотод оршин суух иргэн Г.Т-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, хүүхдийн савхин хүрэм зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 4 дүгээр гудамжны 032а тоотод оршин суух иргэн Д.А-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sky worth” загварын 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 863.964 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Абсолют” архи, улаан вино зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 71 тоотод оршин суух иргэн Г.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Philips” загварын 42 инчийн зурагт, кофе чанагч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 40 инчийн зурагт, “Jack daniels” виски зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн А.Э-н эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох булган малгай, дуураймал мөнгөн бүс, “НР” загварын 3 үйлдэлтэй өнгөт принтер, барилгын дуран зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Д.О-гийн эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд эд зүйл хулгайлах зорилгоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суух иргэн С.Ц-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 40 инчийн зурагт, “Аsus” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны 204 тоотод оршин суух иргэн Б.Н-ын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, “Samsung” загварын 32 инчийн компьютерын дэлгэц зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8-128 тоотод оршин суух иргэн Г.И-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 32 инчийн зурагт, Гарнет 2 загварын пүүз, Жордан 4 загварын пүүз зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр З.Ц-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 97б тоотод оршин суух иргэн Г.Ш-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох бэлэн 170.000 төгрөг, монетон ээмэг, бөгж, кулон зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр З.Ц-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-2 тоотод оршин суух иргэн Б.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 40 инчийн зурагт, зурагт тогтоогч, 160 gb хард диск, дэлгэц нь хагарсан “Gatewai” загварын нөүтбүүк, хүүхдийн тоглоомон сувинер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.О нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 77а тоотод оршин суух иргэн О.Б-ын эзэмшлийн монгол гэрийн тотгонд нуусан байсан түлхүүр олж авч, улмаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “BSB” загварын 32 инчийн зурагт, 5 кг адууны мах зэрэг зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 119.480 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 31 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух иргэн Б.Г-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бэлэн 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 29 дүгээр гудамжны 37б тоотод оршин суух иргэн Г.Ц-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох эмэгтэй хүний булган шуба, зурагтын удирдлага зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 815.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-669 тоотод оршин суух иргэн Т.П-ийн эзэмшлийн Монгол гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Тошиба” загварын 42 инчийн зурагт, “HP i5” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10-04 тоотод оршин суух иргэн Н.Д-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Монел” загварын 43 инчийн зурагт, “Lenovа” загварын зөөврийн компьютер, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-329б тоотод оршин суух иргэн Ч.М-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sky worth” загварын 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.О нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр А.Н-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-2-12 тоотод оршин суух иргэн Б.М-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “TCL” загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр З.Ц, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-334б тоотод оршин суух иргэн П.С-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “infiniti” загварын зурагт, “Samsung notе 1” загварын гар утас эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд З.Ц, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 7 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн А.Н-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 49 инчийн зурагт, гар чийдэн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр З.Ц, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 33 тоотод иргэн Н.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell i-5” загварын зөөврийн компьютер, монетон хос бөгж, жимсний шүүс хийдэг блендер, хөнжил гудасны иж бүрдэл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 25.932.244 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

2. З.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух иргэн Н.Л-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “ТСЛ” загварын 55 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж, сваровский шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, барын нүдэн чулуун ээмэг, оюу чулуутай ээмэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний хооронд М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 68 тоотод оршин суух иргэн Г.Т-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох  “Samsung” загварын 42 инчийн зурагт, хүүхдийн савхин хүрэм зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 4 дүгээр гудамжны 032а тоотод оршин суух иргэн Д.А-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sky worth” загварын 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 863.964 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох абсолют архи 1 ширхэг, улаан вино 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 71 тоотод оршин суух иргэн Г.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Philips” загварын 42 инчийн зурагт, кофе чанагч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 40 инчийн зурагт, “Jack daniels” виски зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн А.Э-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох булган малгай, дуураймал мөнгөн бүс, “НР” загварын 3 үйлдэлтэй өнгөт принтер, барилгын дуран зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.О-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн Д.О-гийн эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хулгайлах зорилгоор нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр М.О-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 05 дугаар гудамжны 03 тоотод оршин суух иргэн С.Ц-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 40 инчийн зурагт, “Аsus” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны 204 тоотод оршин суух иргэн Б.Н-ын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, “Samsung” загварын 32 инчийн компьютерын дэлгэц зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8-128 тоотод оршин суух иргэн Г.И-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 32 инчийн зурагт, Гарнет 2 загварын пүүз, Жордан 4 загварын пүүз зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр М.О-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 97б тоотод оршин суух иргэн Г.Ш-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох бэлэн 170.000 төгрөг, монетон ээмэг, бөгж, кулон зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-2 тоотод оршин суух иргэн Б.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 40 инчийн зурагт, зурагт тогтоогч, 160 gb хард диск, дэлгэц нь хагарсан “Gatewai” загварын нөүтбүүк, хүүхдийн тоглоомон сувинер зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн З.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Д-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны 89г тоотод оршин суух иргэн Т.Т-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “ТCL” загварын 42 инчийн зурагт, “HP” загварын зөөврийн компьютер, “Samsung J-7” загварын гар утас, монетон ээмэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Д, Э.Т нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-3  тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Н.Н-ын эзэмшлийн “Баянбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Parlament” нэртэй тамхи 2 хайрцаг, “Rich” нэртэй тамхи 2 хайрцаг, “Raison” нэртэй тамхи 1 хайрцаг, “Timeles” нэртэй тамхи 1 хайрцаг зэрэг эд зүйлүүдийг Тоyota Vitz маркийн 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 35.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөрд М.Ж-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 31 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн П.О-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, “TCL” загварын 40 инчийн зурагт, “LG” загварын гар утас, улаан өнгийн хүүхдийн үүргэвч, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр М.О, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-334б тоотод оршин суух иргэн П.С-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох infiniti маркийн зурагт, “Samsung нөте 1” загварын гар утас эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд М.О, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 07 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн А.Н-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 49 инчийн зурагт, гар чийдэн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр М.О, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 33 тоотод иргэн Н.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell i-5” загварын зөөврийн компьютер, монетон хос бөгж, жимсний шүүс хийдэг блендер, хөнжил гудасны иж бүрдэл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Г.А, Э.Б нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 15-11а тоотод оршин суух Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, “Jp chanet” дарс, iphone гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын, 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 477.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Б, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 ангийн 04 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Л.Э-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох монетон бөгж 2 ширхэг, монетон эмээг 1 ширхэг, “Sony i-5” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, хүүхдийн ууттай бэлэг 3 ширхэг, мөнгөний гахайн дотор байсан 150.000 төгрөг, гацуур модон дээр байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын, 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.990.500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э.Б, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух иргэн М.Т-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга, Болор архи, мөнгөний гахайн дотор байсан 150.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.М, Э.Б, Г.А нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 7 дүгээр хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 04 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Монел” загварын 43 инчийн зурагт, гацуур мод, мөнгөн аяга, түрүүвч, цэргийн үүрэгтний үнэмлэх, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 801.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр М.М, Э.Б, Г.А, Д.Д, О.М нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, Хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын, 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулсан,       

         З.Ц нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 72 тоотод оршин суух иргэн Э.Л-ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Sony маркийн 43 инчийн зурагт, “Remax” загварын зөөврийн цэнэглэгч, лазер метр, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,             

            2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10 дугаар гудамжны 801 тоотод оршин суух иргэн Ю.Э-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө жижиг цүнх, бэлэн 795.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 811.800 төгрөгийн хохирол учруулсан,       

            2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-870 тоотод оршин суух иргэн Б.Б-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,       

   2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны 10г тоотод оршин суух иргэн М.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Erke” брендийн 41 размерын пүүз, электрон цаг, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны 10г тоотод оршин суух иргэн М.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Acer i5” загварын зөөврийн компьютер, монетан ээмэг, зөөврийн өгсгөгчний 2 ширхэг микрофон зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баянхайрханы 03 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Б.У-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Тошиба” загварын зөөврийн компьютер, монетон бөгж 2 ширхэг, дарс, эмэгтэй хүний цүнх, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан,            

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн С.Ш-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох эмэгтэй хүний монетон бөгж, эрэгтэй хүний мөнгөн гинж, 4 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн гацуур модон дээр байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 52 тоотод оршин суух иргэн З.О-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 199.600 төгрөгийн хохирол учруулж, нийт 32 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 26.804.764 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,                  

мөн З.Ц нь Г.А, Д.Д нарын бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 124а тоотод оршин суух иргэн Б.Б-гийн гэрээс хулгайлсан 180.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Тайгын булаг трейд” ХХК-ийн “Сайн” нэртэй барьцаат зээлийн газарт өөрийн хулгайлсан мөнгөн аягануудын хамт 265.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

3. М.М нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 12 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн иргэн Д.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sony” загварын 43 инчийн зурагт, 1 литрийн Ballantines виски, Tөмөр замын дээд сургуулийн дүрэмт хувцас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,          

2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-1-196В тоотод байрлах иргэн А.Ч-ын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, 1 шил конъяк, 1 шил вино, “Алтан ганжуур” нэртэй 1 шил архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,                     

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Зүүннарангийн 12 дугаар гудамжны 19б тоотод оршин суух иргэн Х.Ц-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “ТCL” загварын 55 инчийн зурагт, “Аcer” загварын зөөврийн компьютер, 5 хайрцаг Мarlboro тамхи, IP камер, 2 ширхэг зурагтын удирдлага зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.912.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М.О-той  гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 11-94а тоотод оршин суух иргэн И.А-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 40 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,                                 

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дуураймал монетон гинж 2 ширхэг, дуураймал монетон ээмэг 1 хос, дуураймал монетон бугуйн цаг 1 ширхэг, цагаан өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,                   

2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-222а тоотод оршин суух иргэн Т.Т-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Sony” загварын зөөврийн компьютер, эмэгтэй хүний хатан сүйх монетон бөгж, эмэгтэй хүний монетон кулон, ээмэг хослол, монетан цагираган ээмэг, монетон гинж эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 952.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр З.Ц, Э.Б, Г.А, Д.Д, О.М нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, Хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулж, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 7.396.500 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

4. Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Д.Д-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны 124а тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 1 ширхэг, монетон хос ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бэлнээр 200.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Д-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух иргэн Б.О-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Кен” маркийн дрилл, тасдагч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан,                                       

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О.М-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн П.Г-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох эмэгтэй хүний өвлийн түрийтэй годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан,    

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Э.Б-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоогийн 28 дугаар гудамжны 46 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг хөгшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 8 тахилт сийлсэн хаш хөөрөг, шаглаж оёсон хөх өнгийн даалин, нэг нүдний дуран, дурангийн гэр, андройд утасны цэнэглэгч, зангианы даруулга, сорочикны товчны цуглуулга жижиг хайрцагны хамт, 3 ширхэг медаль зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 652.500 төгрөгийн хохирол учруулсан,  

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.Б, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Х.Х-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 55 инчийн зурагт, камер зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Э.Б, З.Ц нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 15-11а тоотод оршин суух Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, Jp chanet дарс, iphone гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 477.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.Б, О.М, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн Ч.Э-гын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Samsung j-7” загварын гар утас, хүүхдийн гацуур мод дээр байсан 110.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э.Б, О.М, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13а гудамжны 247 тоотод оршин суух иргэн Д.Ч-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Сони” загварын 50 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн виски, бэлнээр хоёр боодол 10 төгрөг буюу 2000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.268.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.М, З.Ц, Э.Б нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 04 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Монел” загварын 43 инчийн зурагт, гацуур мод, мөнгөн аяга, түрүүвч, цэргийн үүрэгтний үнэмлэх, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 801.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр З.Ц, М.М, Э.Б, Д.Д, О.М нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, Хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулж, нийт 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 6.760.600 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

5. Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Д-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 29а тоотод оршин суух иргэн Д.Б-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Г.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоогийн 28 дугаар гудамжны 46 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг хөгшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 8 тахилт сийлсэн хаш хөөрөг, шаглаж оёсон хөх өнгийн даалин, нэг нүдний дуран, дурангийн гэр, андройд утасны цэнэглэгч, зангианы даруулга, сорочикны товчны цуглуулга жижиг хайрцагны хамт, 3 ширхэг медаль зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 652.500 төгрөгийн хохирол учруулсан,  

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.А, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн Х.Х-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 55 инчийн зурагт, камер зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр З.Ц, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 ангийн 04 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Л.Э-ын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох монетон бөгж 2 ширхэг, монетон эмээг 1 ширхэг, “Sone i-5” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, хүүхдийн ууттай бэлэг 3 ширхэг, мөнгөний гахайн дотор байсан 150.000 төгрөг, гацуур модон дээр байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.990.500 төгрөгийн хохирол учруулсан

        2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр З.Ц, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 04 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух иргэн М.Т-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга, Болор архи, мөнгөний гахайн дотор байсан 150.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Г.А, З.Ц нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 15-11а тоотод оршин суух Б.Б-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 42 инчийн зурагт, Jp chanet дарс, iphone гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 477.000 төгрөгийн хохирол учруулсан,        

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.М, З.Ц, Г.А нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 04 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Монел” загварын 43 инчийн зурагт, гацуур мод, мөнгөн аяга, түрүүвч, цэргийн үүрэгтний үнэмлэх, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 801.000 төгрөгийн хохирол учруулсан,    

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.А, О.М, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн Ч.Э-гын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Samsung j-7” загварын гар утас, хүүхдийн гацуур мод дээр байсан 110.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.А,  О.М, Д.Д нартай нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13а гудамжны 247 тоотод оршин суух иргэн Д.Ч-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Сони” загварын 50 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн виски, бэлнээр хоёр боодол 10 төгрөг буюу 2000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.268.400 төгрөгийн хохирол учруулсан,       

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр З.Ц, М.М, Г.А, Д.Д, О.М нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, Хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулсан учруулж, нийт 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 8.351.100 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

6. О.М нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 37 тоотод оршин суух иргэн П.Г-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох эмэгтэй хүний өвлийн түрийтэй годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 150.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.Б, Г.А, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 195 тоотод оршин суух иргэн Ч.Э-гын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Samsung маркийн 43 инчийн зурагт, “Samsung j-7” загварын гар утас, хүүхдийн гацуур мод дээр байсан 110.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э.Б, Г.А, Д.Д нартай нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13а гудамжны 247 тоотод оршин суух иргэн Д.Ч-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Сони” загварын 50 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн виски, бэлнээр хоёр боодол 10 төгрөг буюу 2000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.268.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр З.Ц, Э.Б, Г.А нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 04 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Монел” загварын 43 инчийн зурагт, гацуур мод, мөнгөн аяга, түрүүвч, цэргийн үүрэгтний үнэмлэх, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг “Тоyota Vitz” загварын 0152 УНЧ улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 801.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Э.Б, З.Ц, М.М, Г.А, Д.Д нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны задгай тоотод оршин суух иргэн Д.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум хаалгыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 5 ширхэг мөнгөн аяга, утаат манан хөөрөг 1 ширхэг, Хараа архи 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг “Сонота-5” загварын 25-07 УНП улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 831.700 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 3.761.100 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,     

Мөн О.М нь Д.Д, Э.Б, З.Ц нарын бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 04 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух иргэн М.Т-ын гэрээс хулгайлсан 40.000 төгрөг, 170.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, 20.000 төгрөгийн үнэ бүхий Болор нэртэй архийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор авч 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “Тайгын булаг трейд” ХХК-ийн эзэмшлийн “Сайн” нэртэй  барьцаат зээлийн газарт мөнгөн аягыг 40.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

7. А.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр М.О-той гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-2-12 тоотод оршин суух иргэн Б.М-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “TCL” загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,       

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр М.О, З.Ц нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-334б тоотод оршин суух иргэн П.С-ны эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “infiniti” загварын зурагт, “Samsung нөте 1” маркийн гар утас эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд М.О, З.Ц нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 07 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн А.Н-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 49 инчийн зурагт, гар чийдэн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр М.О, З.Ц нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 33 тоотод иргэн Н.Г-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Самсунг” загварын 43 инчийн зурагт, “Dell i-5” загварын нөүтбүүк, монетон хос бөгж, жимсний шүүс хийдэг блендер, хөнжил гудасны иж бүрдэл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 5.610.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.О, М.М, Г.А, Э.Б, А.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, З.Ц, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос З.Ц, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

мөн прокуророос М.М, Э.Б, Г.А, О.М нарыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон,

А.Н-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, 

шүүгдэгч М.О, З.Ц нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.М, Э.Б, Г.А, О.М нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Н-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.О-г 5 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч З.Ц-ийг 6 жилийн хугацаагаар тус тус хорих ял,  

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Г.А нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч О.М-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,  

шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, З.Ц, М.М, Э.Б, Г.А, О.М нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд тогтоож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж,  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.900.000 төгрөгийг буюу шүүгдэгч З.Ц, Э.Б, Г.А, О.М нараас тус бүр 1.330.000 төгрөг, шүүгдэгч М.М-аас 250.000 төгрөг, шүүгдэгч А.Н-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж, хэрэгт прокурорын шийдвэрээр “Toyota Vitz” загварын 01-52 УНЧ улсын дугаартай, “Sonata-5” загварын 25-07 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О-оос 14.183.159 төгрөг гаргуулж хохирогч Д.М-д 450.000 төгрөг, Б.Н-д 379.500 төгрөг, Х.Ц-д 931.500 төгрөг, И.А-т 175.000 төгрөг, А.Ч-т 365.000 төгрөг, Г.Б-д 460.000 төгрөг, Г.Т-д 615.000 төгрөг, А.Э-т 522.500 төгрөг, Б.О-д 2500 төгрөг, С.Ц-д 430.000 төгрөг, Н.Л-д 860.000 төгрөг, А.Н-т 1.167.499 төгрөг, Б.Г-д 460.000 төгрөг, Б.Б-д 50.000 төгрөг, Т.П-д 1.105.000 төгрөг, Н.Д-д 1.380.000 төгрөг, Ч.М-д 520.000 төгрөг, П.С-д 549.999 төгрөг, Б.М-д 360.000 төгрөг, Т.Т-д 476.000 төгрөг, Д.А-д 431.982 төгрөг, Б.Н-т 252.000 төгрөг, О.Б-д 119.480 төгрөг, Н.Г-д 924.999 төгрөг, Г.Ц-т 895.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 300.000 төгрөгийг,

шүүгдэгч З.Ц-аас 14.909.643 төгрөг гаргуулж хохирогч Т.Б-д 460.000 төгрөг, Т.Т-д 615.000 төгрөг, А.Э-т 522.500 төгрөг, Б.О-д 2500 төгрөг, С.Ц-д 430.000 төгрөг, Н.Л-д 860.000 төгрөг, Б.Б-д 225.000 төгрөг, А.Н-т 1.167.499 төгрөг, Б.Г-д 460.000 төгрөг, Г.Ш-т 225.000 төгрөг, Г.И-т 300.000 төгрөг, Б.Б-д 50.000 төгрөг, П.С-д 549.999 төгрөг, Э.Л-д 1.535.000 төгрөг, П.О 285.000 төгрөг, Ю.Э-д 811.800 төгрөг, Т.Т-т 475.000 төгрөг, Д.Б-т 15.283 төгрөг, Б.Б 600.000 төгрөг, З.О-т 199.600 төгрөг, Э.У-т 160.250 төгрөг, Д.А-д 431.982 төгрөг, Л.Э-д 383.333 төгрөг, Б.У-т 735.000 төгрөг, С.Ш-д 860.000 төгрөг, Н.Н-т 35.066 төгрөг, Б.Н-т 252.000 төгрөг, М.Т-т 121.666 төгрөг, Б.Б-д 159.000 төгрөг, Н.Г-д 924.999 төгрөг, Б.М-д 815.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Б-д 188.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 54.166 төгрөгийг,

шүүгдэгч М.М-с 3.137.189  төгрөг гаргуулж хохирогч Д.М-д 450.000 төгрөг, Б.Н-д 379.500 төгрөг, Х.Ц-д 931.500 төгрөг, И.А-т 175.000 төгрөг, А.Ч-т 365.000 төгрөг, Т.Т-д 476.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 300.000 төгрөг, Б.Б-т 54.166 төгрөг, Д.Б-т 15.823 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б, Г.А, О.М, А.Н нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2019 оны 2 дугаар сарын 12-ноос эхлэн уг хэрэгт холбогдон шалгагдаж эхлэхдээ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээж ирсэн. Гэвч надад холбогдох хэргийг шалгасан мөрдөгч, прокурорын мөрдөн байцаалтын явцад гаргасан хайнга хайхрамжгүй байдлын улмаас эрүүгийн хариуцлага  хүлээх ёстой хүмүүс ял завшиж байгаад туйлын их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Н-ын зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөнгө угаах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцон, нэг жил тэнссэн. А.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ныг хүртэл миний бие болон шүүгдэгч З.Ц-ийн хамтаар хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн давтамжтай үйлдсэн нь олон нотлох баримтаар тогтоогддог. Жишээ нь, З.Ц бид хоёр мөрдөн байцаалтын явцад гэрч мөн яллагдагчаар өгсөн маш олон мэдүүлэгт А.Н-ын хулгай хийдэг байсан тухай гэрчилдэг шүүгдэгч М.М-ын гэрчийн мэдүүлэг байдаг. Эрүүгийн хуульд заасны дагуу ганц яллагдагчийн мэдүүлэг бүрэн дүүрэн нотлох баримт гэж үздэггүй ч харин хоёр ба түүнээс дээш яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байдаг. Би өмнө нь 2019 оны 8 дугаар сард мэдүүлэг өгөхдөө уг хэрэгт шүүгдэгч А.Н-ын гэм буруутайг хэлсэн боловч тухайн үед үүссэн нөхцөл байдалд хавчигдаад өмнөх мэдүүлгээсээ буцах болсон. Үүний зэрэгцээгээр миний бие болон З.Ц-ийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Б нь зам шалгалт хийх зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих ангиас авч гарах үед А.Н хүрч ирээд би болон З.Ц нартай хийсэн яриаг нотлох баримт болгон хавтаст хэрэгт хавсаргасан. Мөрдөгч Б-ний хийсэн уг тэмдэглэлд “Н нь хэрвээ та хоёр тэр өдөр намайг дуудаагүй байсан бол би тийм зүйл хийхгүй байсан” хэмээн хэлснийг тэмдэглэв” гэсэн байдаг. Монгол хэлний толь бичигт “хэрвээ” хэмээх үгийг тайлбарлахдаа “нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал боловч тухайн цаг мөчид эргэж очиж болдог бол өөр сонголт хийх байсан гэдгээ илэрхийлсэн, эмзэглэсэн шинж чанартай үг” гэж тайлбарласан байдаг. Энэ нь уг тэмдэглэлийн дагуу бол А.Н нь шууд утгаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ баталсан. Мөн тухайн өдөр А.Н нь миний бие болоод З.Ц нартай уулзахдаа “хоёр сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж өгье” гэж амлаж, өөрийнх нь хийсэн гэмт үйлдлийг илчлэхгүй байхыг гуйж байсан ч энэ саналыг нь миний бие хүлээн аваагүй. Гэтэл А.Н нь намайг хоригдож байхад миний ар гэрийнхэнтэй харилцах боломжгүйг ашиглан миний эх Т.Б-гийн дансанд “өмгөөллийн хөлс, О-гын найз” гэсэн тайлбартайгаар, хоёр хоногийн зайтай 175.000 төгрөг, 25.000 төгрөг шилжүүлсэн байсан. Харин дараа нь үүнийгээ намайг өөрийг нь мөнгө өгөхгүй бол хэрэгт татна гэх мэтчилэн удаа дараа дарамталсан гэж мэдүүлсэн байдаг. Гэвч бодит байдал дээр би А.Н-ыг дарамталсан удаа байхгүй, ялангуяа хоригдож байхад харилцаа холбоо байхгүй тул түүнийг яаж айлган сүрдүүлсэн нь учир битүүлэг байна. А.Н нь мэдүүлэг бүртээ “О намайг мөнгө өгөхгүй бол хэрэгт чирнэ гэж айлган сүрдүүлж дарамталсан” гэдэг боловч түүний зүгээс гаргаж өгсөн дарамталсан, сүрдүүлсэн баримт нотолгоо бүхий гар утасны дуудлага, захиа, илгээсэн зурвас, тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй. Харин А.Н-ын өгсөн мэдүүлэг худал болох нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өөрийгөө Улсын мөрдөн байцаах газрын хурандаа гэж танилцуулсан П хэмээх шүүгдэгч А.Н-ын хөлсөлж өгнө гэж амласан өмгөөлөгч нь Цагдан хорих 0461 дүгээр ангид миний бие болоод З.Ц-тай уулзахаар ирснээс харагддаг. Мөн А.Н-ын өмгөөлөгч болох Д.Г нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.М-ын зүгээс нотлох баримт болгон өгсөн миний бие Цагдан хорих 0461 дүгээр ангид байхдаа “М.М-д бичлэг” гэгддэг “Н-ыг хэрэгт татъя, чирье” гэх утга бүхий захидлыг иш татан намайг А.Н-ыг зохион байгуулалттайгаар хилс хэрэгт гүтгэхийг зорьсон мэт харагдуулахыг хичээдэг. Гэвч уг захианы тухай анх яригдсан гэх цагдан хорих хугацааг сунгах шүүх хурлаас хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 13-наас хойш миний өмгөөлөгч болох А.Б нь уг захиаг нотлох баримтаар хангуулахаар удаа дараалан хүсэлт гарган шаардаж байсан ч энэхүү хэргийг хянаж байсан прокурорууд болох М, Ч, Г нарын аль ч уг хүсэлтийг хүлээж аваагүй. Учир зүйн ухааны үүднээс авч үзвэл нэг хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч, нарыг цагдан хорихдоо хоорондоо үгсэн хуйвалдаж мөрдөн байцаалтын явцад хүндрэл учруулах, хэл чимээ авалцахаас сэргийлэн өөр, өөр давхар хэсгүүдэд тусгаарлан хорьдог. Тиймээс “Цагдан хорих 0461 дүгээр ангийн хянагч нь М.О-ын захиаг зөөж өгсөн” гэх шүүгдэгч М.М-ын мэдүүлэг нь ор үндэсгүй. Үүнтэй адил А.Н-ын өгсөн мэдүүлгүүд нь худал болохыг зарим нэг цаг хугацаанд гарсан ноцтой алдаанууд нотолдог. А.Н нь шүүгдэгч миний бие болоод З.Ц нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүдийнхээ үеэр буюу 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 12-ны хооронд өөрийгөө Эрдэнэт хотод байсан гэж мэдүүлдэг боловч ямар учраас яах гэж очсоноо, тухайн хотод юу хийж байснаа бүрэн дүүрэн мэдүүлж нотолдоггүй. Мөн мөрдөгч, прокурорууд ч гэсэн А.Н-ын мэдүүлгийн үнэн зөвийг тогтоохоор гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Гэтэл миний болон З.Ц, М.М нарын мөрдөн байцаалтын явцад нэг ч өөрчлөлтгүй өгсөн мэдүүлгүүдийн он цагийн дарааллаар 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1 дүгээр хорооллын ар дэнж дээр 34 дүгээр гүүр өнгөрөөд Эрчим хэмээх төвийн дэргэд зам дагуу газарт А.Н-ын иргэний үнэмлэхээр түрээсийн гэрээ хийж нийтийн байр түрээслэсэн. Үүнийг миний бие болон тухайн үед хамт байсан З.Ц, А.Н нар нь хүлээн зөвшөөрдөг. Мөн үүнийг нотлох өөр нэгэн баримт гэвэл миний бие 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр цагдан хоригдохоосоо өмнө өөрийн эцэг болох Д.М-ын дансаар “нийтийн байрны түрээс” гэсэн утга бүхий 160.000 төгрөгийн мөнгөн дүнгийн гүйлгээ хийж нийтийн байрны түрээсийн хугацаагаа нэг сараар сунгасан баримт байдаг. Үүний дараа А.Н нь миний бие болоод шүүгдэгч М.М нарын хамтаар 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр архи уусан бөгөөд тухайн өдөр нь би М.М-ын хамтаар анх удаа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үйл явдал болсон гэдгийг А.Н, М.М нар хүлээн зөвшөөрдөг. Үүгээрээ би шүүгдэгч А.Н нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөрийгөө Эрдэнэт  хотод байсан гэж мэдүүлдэг боловч тогтоох боломжтой хоёр ч цаг хугацаанд А.Н нь Улаанбаатар хотод байсныг нотолдог. Энэ байдлаар хэрэгт тулгарсан ээдрээ төвөгтэй нөхцөл байдлуудыг үндэслэн үнэнийг олж болох байсан атал уг хэрэгт хайхрамжгүй хандсан албан тушаалтнуудын алдааны улмаас нийтийн өмнө хариуцлага хүлээх ёстой этгээд ял завшиж байгаад миний бие туйлын их гомдолтой байна. ...” гэжээ.   

 Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.О-ын гаргасан давж заалдах гомдол нь нотлох баримтад эргэцүүлж дүгнэлт хийсэн, өөрийн бодлоо бичсэн нь тодорхой харагдаж байна. А.Н-ын мэдүүлэг нь “би хулгай хийгээгүй. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл Эрдэнэт хотод байсан. Улаанбаатарт ирээд эд нартай уулзсан. Хэрэв би хулгай хийсэн бол өөрийн иргэний үнэмлэхээр ломбардад эд зүйл тавихгүй байсан” гэсэн агуулгатай. М.О цагдан хоригдож байхдаа явуулсан захидалд “Н бидний наранд чөлөөтэй алхах эрхийн бичиг юм шүү” гэсэн утгатай байсан. М.О “миний захиа биш” гэх боловч М.М “М.О-ын захиа мөн” гэж баталдаг. Мөн удаа дараа мөнгө нэхэж дарамталж байсан тул М.О-ын ээжид 2 удаагийн мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. А.Н-ыг “хулгай хийсэн” гэж  М.О, З.Ц нар мэдүүлдэг. Өөр хэргийн газрын үзлэг, хурууны хээ бусад баримт хэрэгт авагдаагүй. 3 хоног хамт өрөө түрээсэлж, архи уусан, 3 удаагийн үйлдлээр ломбардад эд зүйл тавьсан. ... Ломбардад тавьсан мөнгөнөөс хамт идэж уусан, байр түрээсэлж гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 200.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг болохоор хулгайлсан эд зүйлийг мэдсээр байж мөнгө авч ашигласан гэх үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээснийг буруутгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.О гаргасан давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан ямар шийдвэр гаргуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаагч болон прокурорын алдааны улмаас А.Н ял завшсан гэж байгаа боловч яаж хайхрамжгүй хандсан талаар тодорхой бичээгүй. ...М.О, З.Ц нар удаа дараа мэдүүлгээ зөрүүтэй өгч байсан. 2019 оны 2 дугаар сараас гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Бид 2 хамтдаа хэрэг үйлдсэн, А.Н-ыг энэ гэмт хэрэгт ач холбогдолгүй, харин А.Н-д хулгайн зүйл биш гэж хэлээд ломбардад тавиулдаг байсан” гэж мэдүүлсэн. Гэвч шүүх хуралдааны явцад “А.Н энэ хэрэгт холбогдолтой” гэж мэдүүлдэг. “Яагаад мэдүүлгээ өөрчилсөн бэ” гэх асуултад бүрэн дүүрэн хариулж чадаагүй. Мөн давж заалдах гомдолдоо 2019 оны 8 дугаар сард би мэдүүлэг өгөхдөө А.Н буруутай гэж мэдүүлэг өгсөн, тухайн үед үүссэн нөхцөл байдлаас болж мэдүүлгээсээ буцсан гэж байгаа боловч давж заалдах гомдлыг уншихад ямар нөхцөл байдлын улмаас удаа дараа мэдүүлгээ өөрчилж байгаагаа бичээгүй. М.О хоригдож байх хугацаандаа М.М-д захидал бичсэн байсан. Шүүх хуралдааны явцад М.М шүүгчийн асуултад хариулахдаа “энэ захиаг хянагч надад хоол идэж байхад печень дотор ороож М.О-оос өгсөн” гэж хариулдаг. Мөн хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт З.Ц, А.Б-тэй уулзахдаа “А.Н, М.О-г хориулсан байна лээ. Овоо юм байна, би чирнээ” гэх яриа бичигдсэн байсан. Үүнээс үзэхэд М.О-ын “би 2019 оны 12 дугаар сараас эхлээд өөрийн үйлдсэн гэмт хэргийг үнэн зөв мэдүүлсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Мөн М.О, З.Ц нарын мэдүүлгээр А.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. М.М нь А.Н-ыг хулгай хийдэггүй, хулгай хийдэг талаар огт мэдэхгүй гэж удаа дараа мэдүүлсэн. ... Иймд А.Н-ын хулгай хийсэн гэх үйлдэл нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар яллагдагч мэдүүлгийн эх сурвалжаа зааж холбогдох нотлох баримтаар нотолсон тохиолдолд яллах үндэслэл болдог. Харин М.О ингэж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. М.О, З.Ц, А.Н нар мөрдөн байцаагч Б-ний өрөөнд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр уулзахад А.Н “хэрэв та 2 тэр өдөр намайг дуудаагүй бол би тийм зүйл хийхгүй байсан шүү дээ” гэж байгаа нь А.Н нь өөрийгөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохоо баталсан гэж үзэх боломжгүй. Тухайн өдөр мөрдөн байцаагч ямар нэгэн байцаалт авч, тэмдэглэл үйлдээгүй. Гэтэл сүүлд нь тэмдэглэл үйлдсэн болохыг мэдсэн. Энэ баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Уг тэмдэглэлд хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохоо бүрэн хүлээсэн утга агуулга байхгүй. ... Өмгөөлөгчийн хөлс шилжүүлэхгүй бол хилс хэрэгт гүтгэх талаар удаа дараа дарамталж байсан талаар хэлж байсан. Мөн өмнөх хэлсэн нотлох баримтаар хилс хэрэгт гүтгэх талаар зохион байгуулж байсан болох нь харагдаж байна. Дээрх шалтгааны улмаас өмгөөллийн хөлс гэсэн утгатай мөнгийг гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад боломжоороо шилжүүлсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох шууд нотлох баримт болохгүй. ... Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хангалттай цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. М.О нь өөрийн найз нөхдөөсөө бичиг баримтыг нь гуйж хулгайлсан эд зүйлсийг ломбардад тавьдаг байсан талаар удаа дараа мэдүүлсэн. А.Н үүний адил бичиг баримтаа ашиглуулсан. Давж заалдах гомдолд “ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар гомдол гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх А.Н-ын үйлдлийг мөнгө угаасан гэж зүйлчилсэнд өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гомдол гаргаагүй. А.Н нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байсан гэдэг гэмт хэргийн тодорхой нөхцөлийг үгүйсгэж чадахгүй байсан. А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хулгайлж олсон эд хөрөнгө болохыг мэдээгүй талаар мэдүүлж байсан. М.М, М.О нар анхны мэдүүлэгтээ ч энэ талаар дурдаж байсан. З.Ц, М.О нар мэдүүлгийн эх сурвалжаа зааж өгч чадаагүй учир А.Н-ыг яллах үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Ц, М.М нарын өмгөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. 2019 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж М.О-г яллагдагчаар цагдан хорьсон. Мөн оны 8 дугаар сард мэдүүлэг авахад А.Н-тай хамт хулгай хийсэн гэж мэдүүлдэг. Прокурорын шатанд мэдүүлэг өгөхдөө А.Н-тай хулгай хийгээгүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд А.Н-тай хамт хулгай хийсэн гэж мэдүүлдэг. З.Ц-г цагдан хорьсны дараа М.О-той үгээ нийлүүлж, хулгай хийсэн гэж мэдүүлж эхэлсэн. М.О нь тогтвортой мэдүүлэг өгдөггүй. Хэрэгт авагдсан захиа нь А.Н-ыг яллагдагчаар татуулах гэсэн утга агуулгатай байсан. Прокурор, мөрдөн байцаагч хайхрамжгүй хандсаны улмаас хэн нэгэн ял завших гэж байгаа асуудал байхгүй. Хангалттай ажиллагаа хийсний үндсэн дээр А.Н-ыг яллагдагчаар татсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.О нь ганцаараа болон М.М, З.Ц нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хооронд нийт 28 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 25.932.244 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

З.Ц нь ганцаараа болон М.О, Д.Д, Э.Т, М.Ж, Г.А, Э.Б, Д.Д, М.М, О.М нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд нийт 30 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 26.804.264 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

М.М нь М.О, З.Ц, Э.Б, Г.А, Д.Д, О.М нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 26.804.264 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Г.А нь З.Ц, Э.Б, Д.Д, О.М, М.М нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 6.760.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Э.Б нь Г.А, З.Ц, Д.Д, О.М, М.М нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 8.351.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

О.М нь Г.А, З.Ц, Э.Б, Д.Д, О.М, М.М нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 3.760.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

А.Н нь М.О, М.М, З.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэдгийг мэдсээр байж тэдний хулгайлсан “ТСL” загварын зурагтыг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар өөрийн бичиг баримтаар 600.000 төгрөгийг барьцаанд тавьж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буюу мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.М /1 хх 13-14/, Б.Н /1 хх 103-104/, Х.Ц /1 хх 163-164/, И.А /1 хх 246-247/, А.Ч /2 хх 54/, Г.Б /2 хх 109/, Г.Т /2 хх 165-166/, А.Э /2 хх 219/, Д.О /2 хх 237-239/, С.Ц /3 хх 38-40/, Н.Л /3 хх 113-114/, Б.Б /3 хх 187-188/, А.Н /3 хх 235-240/, Б.Г /4 хх 42-44/, Г.Ш /4 хх 110-114/, Г.И /4 хх 176-177/, Б.Б /4 хх 238-239/, Г.П /5 хх 28-29/, Н.Д /5 хх 84-85/, Ч.М /5 хх 137/, Б.М /5 хх 181/, П.С /5 хх 242-247/, Э.Л /6 хх 53-56/, П.О /6 хх 125-126/, Н.Г /7 хх 237/, Б.Г /8 хх 46-47/, Г.Ц /8 хх 78-81/, Т.Т /8 хх 122-125/, Д.Б /8 хх 181-182/, Б.Б /9 хх 43-46, С.Ш /9 хх 124-126/, Х.Х /9 хх 171-174/, Л.Э /10 хх 21-24/, М.Т /10 хх 128-131/, Ж.Б /10 хх 217-221/, Б.Б /11 хх 54-58/, Ю.Э /11 хх 155-158/, М.М /11 хх 208-209/, Н.Н /12 хх 26-28/, Б.Б /12 хх 118-122/, З.О /12 хх 176-178/, Д.А /246-247/, Б.Н /13 хх 61-63/, Ч.Э /13 хх 136-138/, Д.Ч /13 хх 239-242/, П.Г /14 хх 88-91/, Д.Б /14 хх 151-152/, О.Б /14 хх 237-239/, Б.О /15 хх 64-67/, Э.У /15 хх 134/, Т.Т /15 хх 227-228/, Б.У /16 хх 60-64/ нарын эд зүйлээ хэрхэн алдсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

гэрч Л.М /1 хх 20/, Б.Ү /1 хх 108/, Б.Б /2 хх 4/, Ш.Э /2 хх 229/, Б.М /3 хх 48/, З.Г /3 хх 241-242/, Г.Б /4 хх 87-88/, Л.Б /4 хх 117-118/, Б.Д /4 хх 181/, Ж.Р /4 хх 244/, Т.Л /5 хх 33/, Ж.Н /5 хх 89-91/, Э.У /6 хх 1-3/, Д.Б /6 хх 60/, Э.Ц /8 хх 192/, У.Л /9 хх 127-129/, Д.Х /9 хх 184-185/, Х.О /10 хх 35/, Б.О /10 хх 44/, А.З /10 хх 52/, Д.М /11 хх 160/, Г.Т /12 хх 123/, А.С /12 хх 183/, Д.З /13 хх 13-14/, Н.Э /13 хх 67-68/, Т.Б /13 хх 144-145/, Л.М /14 хх 71/, П.Х /14 хх 166/, О.Б /14 хх 246/, З.Г /15 хх 233-234/, А.М /16 хх 19/, Д.Ц /16 хх 168/, Б.Д /16 хх 202/, Х.Д /16 хх 206/, Л.О /16 хх 213/, Б.О /17 хх 39/, Б.М /17 хх 119/,

иргэний нэхэмжлэгч Г.Б /1 хх 189-190/, Л.Б /6 хх 180-181, 10 хх 39-40, 14 хх 161-162/, П.С /9 хх 212/, Б.Ц /16 хх 166/, Б.Б /16 хх 196-197/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-10, 93-94, 151-156, 242-245, 2 хх 41-51, 99-103, 156-159, 208-215, 3 хх 25-32, 90-94, 169-176, 220-226, 4 хх 36-39, 102-106, 169-172, 228-232, 5 хх 20-26, 71-78, 127-134, 169-172, 230-235, 6 хх 38-45, 98-106, 8 хх 111-115, 9 хх 31-34, 109-113, 157-161, 10 хх 4-9, 113-118, 204-207, 11 хх 46-48, 134-138, 192-197, 12 хх 17-20, 110-116, 168-173, 230-236, 13 хх 53-56, 129, 225-230, 14 хх 144-148, 230-233, 15 хх 53-57, 117-120, 218, 16 хх 47-52/,  

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 52-76, 3 хх 98-110, 8 хх 59-64, 10 хх 234-236, 244-246, 11 хх 79-84, 242-243, 16 хх 1-6, 98-102, 106-135/,

Г.А-ы биед үзлэг хийсэн “... өмсөж явсан хувцасны халаасанд үзлэг хийхэд цагаан өнгийн дээрээ найман тахилт сийлсэн, улаан өнгийн толгойтой хөөрөг байх бөгөөд уг хөөргийг Их наранд байх монгол гэр дотроос хулгайлсан гэх тул эд зүйлийг хураан авав. ...” гэх тэмдэглэл /10 хх 222/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...6 болон 7 дугаартай наалтууз дээрх санд 5 болон 6 дугаараар кодлосон алганы гарын мөр нь санд бүртгэгдсэн З.Ц-ийн зүүн гарын алганы дардастай тохирч байна. ...” гэх 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/696 дугаартай дүгнэлт /12 хх 40-41/,

яллагдагч М.М-аас гаргаж өгсөн М.О-ын бичсэн гэх захидал /17 хх 36/,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлстийн мөрдөгч Б.Б-ий мөрдөгчийн тэмдэглэл /17 хх 40/,

эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 182, 2 хх 228, 6 хх 175-176, 8 хх 188, 193, 9 хх 205, 10 хх 30, 225, 14 хх 154, 158, 15 хх 137-138/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /1 хх 23, 27, 114, 118, 196, 2 хх 10, 64, 119, 123, 174, 242, 246, 3 хх 54, 132, 197, 245, 4 хх 2, 126, 189, 246, 5 хх 38, 94, 144, 6 хх 6, 66, 71, 140, 7 хх 244, 8 хх 85, 134, 210, 9 хх 70, 136, 187, 10 хх 56, 153, 15 хх 83, 162, 16 хх 66, 171/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /1 хх 192-193, 5 хх 195, 11 хх 6-7, 168-169, 219-220, 12 хх 58-59, 133, 197, 13 хх 22-23, 86-87, 14 хх 19-20, 99-100, 173-174, 15 хх 12-13, 246/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангууд /4 хх 55-58, 10 хх 248-249, 11 хх 72-74/,  

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /13 хх 175-176/,

“Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн барьцаат зээлийн газрын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А.Н-ын нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /1 хх 185/, “Үлэмж” барьцаат зээлийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /4 хх 36/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /6 хх 184/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /8 хх 190/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн М.О-ын нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /16 хх 17/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болон 30-ны өдрийн Э.Б-гийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /10 хх 32, 14 хх 208/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн О.М-ийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /10 хх 32/, “Барын нүд” барьцаат зээлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Э.Б-гийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /14 хх 69/, “Сайн” барьцаат зээлийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болон 12-ны өдрүүдийн З.Ц-ийн нэр дээрх барьцаат зээлийн гэрээ /16 хх 200, 204/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч М.О, З.Ц нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 

шүүгдэгч М.М, Э.Б, Г.А, О.М нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

шүүгдэгч А.Н-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх, прокуророос шүүгдэгч З.Ц, О.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М, Э.Б, Г.А, О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Мөн шүүх шүүгдэгч М.О, З.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, М.М, Э.Б, Г.А, О.М нарын үйлдлийг зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, А.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б, Г.А нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.М-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг шүүгдэгч тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч М.О, З.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид, мөн шүүгдэгч М.М, Э.Б, Г.А, О.М нарын үйлдлийн арга, гэмт үйлдлийн давтамж зэргийг үндэслэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх шинжид хамааруулж, шүүгдэгч нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч М.О-оос “...А.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ныг хүртэл миний бие болон шүүгдэгч З.Ц-ийн хамтаар хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн давтамжтай үйлдсэн олон нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Н-ын зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөнгө угаах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцон, нэг жил тэнссэн нь үндэслэлгүй, тэрээр ял завшиж байгаад гомдолтой.  ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.О нь яллагдагчаар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр /1 хх 36-41/, 4 дүгээр сарын 26-ны өдөр /1 хх 213-215/, гэрчээр 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр /13 хх 5-7, 1 хх 170-174, 3 хх 120/ өгсөн мэдүүлгүүдэд А.Н-тай хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан талаараа мэдүүлдэггүй, харин А.Н нь зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан талаар тогтвортой /5 хх 217/ мэдүүлж байжээ.

Гэтэл М.О нь цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сард М.М-д бичсэн захидлын дараагаас түүний мэдүүлгүүд өөрчлөгдөж, А.Н-ыг хулгайлах гэмт хэргийг хамтран үйлдсэн байдлаар мэдүүлж эхэлсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Ц-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн /6 хх 201, 7 хх 246, 8 хх 25/ мэдүүлгүүд, М.М-ын гэрчээр өгсөн /1 хх 176, 3 хх 122, 124-125/ мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, А.Н-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ /1 хх 185/, иргэний нэхэмжлэгч Г.Б-ын “... Манай ломбардад А.Н-ын бичиг баримтаар ТСL загварын зурагт 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. ...” гэх /1 хх 189/ мэдүүлэг, М.М-ын “... М.О бид хоёр иргэний үнэмлэхгүй байсан учраас найз А.Н-ыг гэрээс нь аваад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим байрлах ломбардад зурагтыг удирдлагын хамт А.Н-ын нэрээр барьцаанд тавьсан. ...” /1 хх 176/ гэх мэдүүлгүүдээр А.Н нь М.О, М.М нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, тэдний хууль бусаар олж авсан эд зүйл болох зурагтыг “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 600.000 төгрөгөөр барьцаалан ашиг олж буй үйлдлийг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Үүнээс гадна, шүүгдэгч М.О-ын давж заалдах гомдолд дурдсан “... А.Н нь өөрийн үйлдлээ илчлүүлэхгүйн үүднээс манай ар гэрийнхэн мөнгө шилжүүлсэн, дараа нь “уг мөнгийг өгөхгүй бол хэрэгт татна” гэх мэтээр дарамталсан. ...” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд шүүгдэгч М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1040 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР