Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 146/ШТ2017/00022

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн /Үнэмлэхний дугаар 0172/

Шүүгдэгч: Д.И, О.Д, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Д-н И, Б овогтой О-н Д, М овогтой М-н Б нарт холбогдох эрүүгийн 201715010038 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 19.... оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, .... настай, ......эй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 1 дүгээр багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай М овогтой М-н Б /РД:........./

2. Монгол улсын иргэн, 19...... оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ...... настай, ........эй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ........ сумын 1 дүгээр багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогтой О-н Д /РД:........./

3. Монгол улсын иргэн, 19..... оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, .....настай, ......й, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 1 дүгээр багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г овогтой Д-н И /РД:........./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.Б, О.Д, Д.И нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, сумын төвийн хойно хүрмэн чулууны үзүүрт байх хохирогч Р.Э-ын гайхан байрнаас гахайн 4 тоорой хулгайлж, хохирогч Р.Эрдэнэбатад 600 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И нь  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д нь мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Р.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, сумын төвийн хойно байх өөрийн гахайн байрнаас 2016 оны 11 дүгээр сард гарсан гайхан 4 тоорой хулгайд алдсан. Би өөрөө харж ханддаг. Өдөр болгон өглөө орой очиж тоолж бүртгэж хооллож ундалдаг байсан. Миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад нэг гахайн тооройг амьдаар нь авч ирж өгсөн. Мөн 500 000 төгрөг дансанд шилжүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ 

Гэрч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Өвөл оны дараа хүмүүстэй 4 гахайн тоорой авч ирж тэжээсэн юм. Тэр нь хулгайн эд байсан юм байна лээ. Бид нар нийлж худалдаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

Гэрч Л.Махбалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Анх авч ирэх үед нь би байхгүй байж таарсан. Тэгээд асуутал тэжээхээр хүнээс худалдаж авч байгаа юм гэж хэлсэн. 2016 онд хүргэн О.Дд 07-52 ӨВР улсын дугаартай машиныг 1 000 000 төгрөгөөр зарсан. Хуучин муу машин байгаа юм. Би Ч.Дашлхагва гэдэг хүнээс худалдаж авч байсан. Нэр дээрээ шилжүүлээгүй. Тэр чигээр нь Дэлгэрдалайд өгсөн. Тухайн үед нилээд хуучин машин 1 500 000 төгрөгөөр авч байсан, мөнгөний өгөө аваа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

Гэрч Б.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэжээхээр худалдаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/

Гэрч Ч.Дашлхавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Аваад удаагүй байсан машинаа юм мөргүүлээд нилээд эвдрэл гарсан. Түүнийг нь засаад Махбалд зарсан, одоо мөнгөний өгөө аваа байхгүй, бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан. Нэр дээр нь шилжүүлээгүй, оношилгоо ирэхээр нь нэр дээр нь шилжүүлж өгнө. Хөдөөнөөс төв рүү орж чадалгүй байж байгаад шилжүүлж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 5 дугаар хуудас/

Хохирогч Г.Эрдэнэбатад учирсан хохиролын үнэлгээ /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 87 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.И, М.Б, О.Д нарын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэлгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хх-ийн 94-99 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Д.И, М.Б, О.Д нарын оршин суугаа газар болон зан байдлын тодорхойлолтууд /хх-ийн 88-90 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч М.Б, О.Д, Д.И нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, сумын төвийн хойно хүрмэн чулууны үзүүрт байх хохирогч Р.Эрдэнэбатын гахайн байрнаас гахайн 4 тоорой хулгайлж, хохирогч Р.Эрдэнэбатад 600 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч М.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Л.Махбалын мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.Дайриймаагийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч Ч.Дашлхагвын мэдүүлэг /хх-ийн 64  дүгээр хуудас/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.И, О.Д, М.Б нар нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.И, О.Д, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч Р.Э нь “...Надад гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөө бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй  ...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нь харгалзан тэдэнд хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Р.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн тул шүүх хуралд суухгүй оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.И, О.Д, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, О.Дгийн эзэмшлээс 1 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 үхэр битүүмжилсэн, Д.Иын эзэмшлээс 1 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 үхэр битүүмжилсэн, М.Бий эзэмшлээс 1 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 морь бимүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.Дгийн  эзэмшлийн ......... улсын дугаартай “Портер” машиныг улсын орлого болгохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г овогтой Д-н И, Б овогтой О-н Д, М овогтой М-н Б  нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Иыг 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 01 сарын хорих ялаар, О.Дг 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 01 сарын хорих ялаар, М.Бийг 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.И, О.Д, М.Б нарт оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Д.И, О.Д, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар О.Дгийн  эзэмшлээс хураан авсан 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий .............. улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг улсын орлого болгож, 00839482 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн Т.Лхагвасүрэнд даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.И, О.Д, М.Б нарт оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар О.Дгийн эзэмшлээс 1 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 үхэр битүүмжилсэн, Д.Иын эзэмшлээс 1 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 үхэр битүүмжилсэн, М.Бий эзэмшлээс 1 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 морь бимүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.И, О.Д, М.Б нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА