| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000032 тай эрүүгийн хэргийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* / РД:ВЭ7709274 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн сумын Жанжин 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр *******г эр, эмийн хардалтын улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас биед хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, ташаа, мөр, гуя, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн цаг хугацаанд Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Агьтийн хөтөл” гэх газарт иргэн *******г өөрийн эхнэр *******тэй хардсаны улмаас гараараа толгой хэсэг рүү цохиж, газарт унагаан өшиглөсний улмаас *******гийн биед дээд үүдэн 1,2,3-р шүд, доод үүдэн 1,2-р шүдний эмтрэл, баруун дээд, зүүн дээд доод зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Гэхдээ би *******гийн биед гар хүрсэн нь үнэн боловч би дээлийнхээ нударгаар 2 удаа нүүр лүү нь 2 ороолгоод, нүүр лүү нь гарынхаа алгаар 2 удаа бол түлхсэн, намайг тухайн үед боогоод байсан юм, тэрнээс би тухайн *******гийн шүд рүү бол гар хүрсэн зүйл огт байхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусад зүйлийг нь бол би бүрэн хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 сарын 14-ний өдөр хөдөө гэртээ байхдаа сумын Жанжин 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Зуслант" гэх нэртэй газарт өвөлжиж байгаа ба тэр өдөр би 20 цагийн орчимд үхэртээ бяруу тавихаар миний өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр "Агьт" гэх нэртэй газар руу ганцаараа явсан ба бяруугаа үхэртээ буулгачхаад би рүү утсаар залгаад хоорондоо уулзахаар яриад уулзахаар болоод би тэр газраасаа шууд сумын төв ороод байж байтал хүрээд ирсэн. Тэгээд айлаас хашаанаас 4 боодол өвс авч аччихаад 22 цагийн орчимд сумын төвийн дэлгүүрээс 1 том пиво аваад бид хоёр сумаас гараад гандангийн хойхно талд гараад машиндаа юм яриад хуваагаад уусан. Тухайн үед мотоциклтой ирсэн байсан юм. Тэгээд нэг мэдсэн шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тэгээд тэндээсээ би гэр лүүгээ, гэр лүүгээ явсан, тэгээд би гэртээ очоод орондоо ороод хэвтэж байж байтал нөхөр ******* ирсэн ба “намайг бос чи архи уучихсан байна ш дээ, Загдаатай юу болсон бэ чи” гэснээ би ертөнцийн зүгээр баруун талын орон дээр хэвтэж байгаад босож ирээд сууж байсан чинь намайг орноос босоод түлхээд дараа нь гараараа толгой хэсэг рүү нэг удаа цохиод авсан, гэтэл манай 1 настай хүү унтаж байгаад босож ирээд салгасан. Тэгээд ******* гэрээс гараад утсаар яриад байснаа гийн эхнэр рүү яриад байх шиг байсан. “Нөгөө 2 чинь архи уучихсан байна, чи бид хоёрыг элэг бариад байгаа юм байна” гээд байсан. Тэгээд тэндээсээ бид хоёр шууд аймаг руу явсан. Тэгээд аймгийн гэртээ ирээд хашаа руу орж иртэл нь шууд ирснээ миний үснээс зулгаагаад хашаан дотор өшигчөөд байсан, тухайн үед гутлаараа миний 2 гуя руу л өшиглөөд байсан. Тухайн үед яг хэдэн удаа өшиглөснийг нь санахгүй байна, тэгээд гийн ээж, эгч нар ирсэн. Тэр шөнөдөө бид нар бүгдээрээ хөдөө байх гийн гэрт очсон. Гэтэл гэртээ ороод гийн нүүр ам руу гараараа л цохиж аваад байсан, тухайн үед алгадаад нэлээн хэдэн удаа цохиод аваад байсан. Намайг гадаа машиндаа сууж бай, наад 2 чинь хоорондоо яриа хийнэ гээд байсан юм. Тэгээд нь хөдөө үлдээд бид нар аймагт ирсэн юм. Намайг нөхөр ******* шинжилгээ өг гээд байхаар нь хувийн эмнэлэг дээр очоод мазокийн шинжилгээ өгсөн юм. Тэгээд орой нь болтол эхнэр нар орой гэртээ ирээд гэрээ буулга гээд бас бөөн хэрүүл болсон юм. Тэр үедээ нь нөхрийгөө гэрийн униар цохиж аваад байсан, тухайн үед гийн ээж нь,-ах нь байсан. Мөн тэр үед нь намайг униар миний цээж хэсэг рүү нэг удаа цохиод, миний 2 гуя, шилбэ хэсэг рүү мөн гутлаараа 2-3 удаа өшиглөөд байсан. Тухайн үед г ээжид нь хүргэж өгнө, гээд ээжийнд нь очсон, тэр үед *******, бид нар хамт очсон, тухайн үед нь г ээжид нь амьдад нь хүлээлгэж өгнө гээд байсан, тэр үед ээжийнхээ дэргэд г мөн л нүүр лүү нь гараараа алгадаад цохиод аваад байсан юм. Тэгээд нь гэртээ эргэж оччихоод өөрийнхөө ээжийнх рүүгээ яваад өгснөө тухайн шөнийн 02 цаг өнгөрч байхад хаалга нүдээд гаднаас орж ирснээ намайг “яасан хүний нөхөртэй айлгүйтдэг гичий вэ, хөгшин авгай чинь, нойр чинь хүрээд байна уу” гээд мөн намайг шалдан байхад хөл рүү өшиглөөд байсан юм. Тухайн үед манай 17 настай охин, мөн нөхөр ******* нар байсан. Тэгээд *******, гийн машинд суугаад гийн ээжийнд нь эргэж очоод г “чи яасан тайван унтаж чадаж байна аа” гээд мөн л зодоод байсан, тэгснээ нь дотор нь багтраад байна гээд 103 дуудаад тариа энэ тэр хийлгээд үлдсэн, тэндээсээ ******* бид хоёр гэртээ ирсэн юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь , 2 портертой ирээд гэрээ ачсан. нь манайд орж ирчхээд *******ыг “та яасан тайван юм бэ үнэнийг нь хэлүүлээч’’ гээд хэлтэл ******* тухайн үед намайг ирж 2 удаа өшиглөсөн, мөн нь ирж намайг өшиглөөд байсан. Тэгээд байж байтал гэр ачилцаж байсан *******ын ах дүүгийн нэг хүн орж ирээд *******ыг дагуулаад гараад явсан, тэрний дараа нь над руу “би 2 хүүхэдтэйгээ яаж амьдрах юм үнэнээ хэлээрэй авгай минь” гээд байхаар нь би гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн юм.
Тэгээд би тэндээсээ гараад аймгийн гүүрний доохно очиж хэсэг сууж байгаад тэр шөнөдөө 02 цаг болж байхад ээжийндээ очсон юм. Нүүр хэсэг рүү бол ******* гараараа цохиод авсан, тэрнээс болоод миний хөмсөг язраад цус гараад аймгийн 103 дээр ирж оёдол тавиулсан юм. Тэр нь хөдөө болсон ба хөдөөгөөс орж ирээд 103 дээр оёдол тавиулсан, мөн хөдөө байхдаа орон дээр нэг удаа түлхэж унагасан, тэгээд гараараа нүүр лүү цохисон. Мөн маргааш нь гэртээ 2 удаа хөл рүү өшиглөж авсан, өөрөөр гар хүрч зодсон асуудал бол байхгүй юм. Харин нь намайг нийтдээ 3 удаа орж ирж өшиглөж авсан, тэрнээс бол нүүр хэсэгт нь цохисон асуудал байхгүй, нүүр лүү бол нөхөр ******* л цохичихсон юм. Хөдөө гэрт бол манай 1 настай хүү ганцаараа байсан, аймагт ******* намайг өшиглөх үед , ******* нар байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна, надад өөр цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /,
.... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, цаашид гаргах ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй юм байна....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 12 сарын 15-ны өдөр би *******тэй Баянхонгор аймгийн сумын газарт 21 цагийн орчимд бид хоёр уулзсан. ******* нь тэрнээс өмнөхөн л надтай утсаар яриад “юу хийж байгаа юм хэнтэй байгаа юм уулзах уу” гэж байгаад намайг хөтөл дээр хүрээд ир гэхээр нь би мотоциклтэй ганцаараа яваад очсон. Гэтэл ******* нь машинтай ганцаараа ирсэн байсан юм. Тэгэхээр нь бид хоёр сумын төв ороод айлаас хэдэн боодол өвс машинд нь ачиж өгчхөөд дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2,5 литртэй том пиво аваад сумын ойролцоо гол дээр очиж юм ярьж сууж байгаад бид хоёр хуваагаад уусан. Тэгээд тухайн газраасаа бид хоёр салсан юм. Тухайн цагаас өмнөхөн “Агьт” гэх газар луу мотоцикл өгсөөд явж байгаа гэрэл нь харагдаж байсан юм. Тэгээд би гэр лүүгээ явж байтал өмнөөс ******* ах ганцаараа мотоциклтой ирээд “намайг гараараа шууд толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад намайг газар унагаж байгаад өшиглөсөн үү цохисон уу” тэрийг нь би сайн санахгүй байна, гэтэл л миний шүд үүрчихсэн аман дотор мэдрэгдээд байхаар нь би элс орчихсон юм болов уу гээд гэртээ очоод үзтэл миний дээд үүдэн 2 шүд, доод үүдэн 3 шүд эмтэрсэн байсан юм. Тухайн үед би бараг ******* ахаас зугтааж байж салсан. Гэтэл мотоциклийн түлхүүр аваад яваад өгсөн. Миний баруун талын зүүн нүдний хавиас мөн цус гарсан байхаар нь би мөн угаачхаад унтаад өгсөн юм. Тэгээд маргааш нь би гэртээ унтаж байтал манай эхнэр , , *******, манай эгч ыг нөхрийн хамт дагуулаад манай гэрт хүрээд ирсэн. Гэтэл ******* ах “та хоёр унтсан гэж байна, эгч чинь үнэнээ хэлсэн, чи үнэнээ хэл” гээд над руу дайрсан. Би тухайн үед “юу ч болоогүй” гэж хэлсэн. Эхлээд гаднаас эгч орж ирээгүй сүүлд нь орж ирэхэд нүүр хэсгээрээ гэмтэлтэй, хавдсан ороод ирсэн. Өмнөх өдөр нь бид хоёрыг уулзахад эгчийн нүүр зүгээр байсан юм. Манай эхнэр ч тэр өдөр намайг ганц нэг удаа л гараараа цохиж авснаас сүртэй чанга цохиж аваагүй юм, тэгээд манай эхнэр үлдээд ирсэн хүмүүс нь яваад өгсөн. Би мотоциклоо хээр түлхүүргүй үлдээсэн байсан тул явж мотоциклоо авч ирчхээд хонио бэлчээх гээд явсан. Тэгээд эргээд ирэхэд манай эхнэр нь боож үхнэ гээд модон амбаарын хажуу талаас мяндсан утсаар өөрийгөө боох гээд байж байсан. Тэгэхээр нь би эргэж ирээд эхнэрийг болиулаад гэртээ оруулчхаад хониндоо яваад орой гэртээ ирээд би хоёр аймгийн төв рүү хамт орж ирсэн. Аймгийн гол дээр орж ирж байхад өөдөөс хадам ээж, нөхрийн хамт таараад шууд манай аймгийн гэрт ирсэн. Тэгээд ******* ах, , манай эхнэр нарын хооронд бөөн хэрүүл болсон. Гэр орноо буулгаж авч яв гээд байхаар нь би эгч бид 2 манай гэрийн бүсийг тайлаад буулгасан юм. Тэр үед манай эхнэр үүдний хатавчны модоор миний нуруу хэсэгт 2-3 удаа л цохиж авсан, би тухайн үед зузаан хавтастай явсан болохоор юу ч мэдээгүй, мөн тэр үед ******* ах ирээд миний толгой руу гараараа мөн цохиж аваад байсан. Манай нэг гэр эхнэр, хүүхдүүд ******* ахын хашаанд 2 жил орчим болж байгаа юм. Тэгээд харанхуй шөнө унаа олдохгүй гээд хошлонг нь тайлаад үлдээсэн, манай ээж рүү эхнэр яриад “хүүхдээ ирж ав” гээд манай ээжийнд намайг эхнэр, ******* ах эхнэрийн хамт хүргэж өгөөд би тэндээ үлдсэн юм. Ийм л зүйл болсон юм. Миний шүд, нүдний гэмтэл зэргийг бол ******* ах цохиод учруулсан юм. Манай эхнэр бол надад огт гэмтэл учруулаагүй юм. Хөдөө мотоциклтой явж байхад ******* ах л тухайн үед миний бүх гэмтлийг цохиж учруулсан. Тэр үед бол ******* ах бид хоёр хоёулхнаа байсан юм. Тэр үед миний 5 шүд эмтэрсэн, мөн нүүрнээс цус гарсан байсныг би гэртээ ирж угаасан. Мөн тухайн үед намайг өшиглөөд байсан юм. Би тухайн үед бараг эрүүл явж байсан юм. 2024 оны 12 сарын 1-ны өглөө намайг хөдөө гэрт унтаж байхад ирэхэд л эгчийн нүүр ам нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн, өмнөх өдөр нь орой уулзахад зүв зүгээр байсан, харин тухайн гэмтлийг хэн учруулсан талаар бол би огт мэдэхгүй байна, аймгийн хашаанд ирсэн байхад бол ******* ах болон манай эхнэр нар гийн биед халдаж цохиж зодохыг би хараагүй юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна, надад өөр цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,
.... 2024 оны 12 сарын 15-ны шөнө Д.******* ах хөдөө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр баг “Агьт” гэх газарт намайг ганцаараа мотоциклтой явж байхад ганцаараа мотоциклтой ирээд намайг цохиж зодсон юм. Тухайн үед бид хоёроос өөр хүн бол байгаагүй, мөн тухайн үед харанхуй, шөнө болж байсан, тэрнээс хойш бол Д.******* нь намайг аймагт ирсний дараа хашаанд гэр буулгаж байх үед мөн толгой руу гараараа цохиж аваад байсан, өөр цохиж зодсон зүйл огт болоогүй, хөдөө байх үед бол Д.******* нь намайг ирээд шууд гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан, би тэр үед өнхрөөд ойчсон, ойчсоны дараа намайг өшиглөөд, цохиод аваад байсан. Тэгээд дараа нь би гэр лүүгээ алхаж явах үед аман дотор шороо юм уу мэдрэгдээд байхаар нь гэртээ очоод үзтэл миний шүднүүд эмтэрсэн, нүд хөхөрсөн байсан, өмнө нь бол зүв зүгээр байсан юм. Тухайн гэмтлүүдийг бол Д.******* ах л намайг цохиж зодож учруулсан тэрнээс өөр хэн нэгэн миний биед гар хүрсэн зүйл бол огт болоогүй, намайг эхнэртэйгээ хардаад цохиж зодсон, тэрнээс би эгчтэй нэг пиво л хувааж ууснаас өөр зүйл огт болоогүй, тэрийг л ******* ах болон манай эхнэр нар буруугаар ойлгосон асуудал л үүссэн юм. Миний зүгээс бол эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт материал байхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, цаашид гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 12 сарын 14-ний өдөр орой 23 цагийн орчимд би ажлаасаа тараад гэртээ ирсэн юм. Манайх одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын баг -2-1 тоотод байх гэрт юм. Тэгээд гэртээ орж ирээд гарч 00 орчхоод гэр лүүгээ орж явтал байшингийн цонхоор ******* ахын охин нь “аав таныг дуудаж байна" гэхээр нь би гэртээ орчхоод ******* ахынд яваад орсон юм. Гэтэл ******* ах хөдөөгөөс ороод ирсэн гэртээ сууж байсан. Тэгээд бид 2 хоорондоо “сонин сайхан юм байна” гээд ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл ******* ах “ эгч чинь Агьт руу бяруу үхэртээ тавих гээд явсан алга болчихлоо” гэж байсан. Тэгэхээр нь би санаанд ороогүй дотроо "машин тэрэг нь саатсан юм байлгүй" гэж бодчихоод гэртээ орчхоод нөхөртэйгөө утсаар ярьсан. Гэтэл нөхөр нь “унтах гэж байна” гэхээр нь “за за сайхан амраарай” гэж хэлчхээд хаалгаа түгжээд 2 хүүхэдтэйгээ унтаж байсан юм. Гэтэл 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад ******* ах гэрийн хаалга нүдээд байхаар нь би “яасан бэ” гэтэл “ эгч чинь гэртээ ирээгүй байна гэнээ” гэхээр нь би “яана аа одоо машин тэрэг нь янз бүр болчихсон юм байх даа” гэж хэлчхээд босоогүй эргээд унтаад өгсөн юм. Гэтэл дахиад хаалга нүдээд байхаар нь би айгаад “хэн бэ” гэтэл цаашаа яваад өгснөө дахиад хаалга нүдээд байхаар нь би “хэн бэ” гэтэл “Насаа эгч нь байна" гэхээр нь би хаалгаа онгойлготол ******* ахын төрсөн эгч Насаа гэдэг хүн зогсож байсан, “чамтай ******* ах чинь утсаар ярья” гэж байна гэхээр нь би утсаар ярьтал “манай нөхөр ******* ахын эхнэр 2-ыг янз бүр болчихсон 2 уулаа шал согтуу байна” гэхээр нь би “юу яриад байгаа юм, та өөрөө хаана байгаа юм” гэтэл “би хөдөө гэртээ ирчихсэн байна, би Баянхонгороос хөдлөөд танай гэрт очтол танай нөхөр байхгүй, гэр чинь эзэнгүй байхгүй байхаар нь эргээд явсан чинь хаанаас гэлээ, машин мотоцикл 2 салаад явахаар нь мотоциклийг нь хөөгөөд очтол танай нөхөр шал согтуу байсан, тэгэхээр нь би мотоциклийн түлхүүрийг нь булаагаад хүрээд ирсэн, би эгчийг чинь дагуулаад аймаг орох гэж байна” гэхээр нь би “за за тэгвэл дагуулаад хүрээд ир ирсэн хойно чинь учраа ольё” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүүгээ залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд урдаас нь Насаа эгч, түүний нөхөртэй гурвуулаа урдаас сум руу явсан юм. Тэгээд аймгийн гол гараад явж байгаад ******* ахтай утсаар ярьтал “ лүү орж ирж байна” гээд Нөмрийн хөтөл дээр таарсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад эгч “яагаа ч үгүй наад ******* ах чинь хардаад байна” гээд бөөндөө аймагт гэртээ ирсэн юм. Тэгээд наашаа явах замдаа би ээжийгээ дуудсан. Тэгээд хашааны гадаа ирээд бүгдээрээ манайд орсон. ******* ах “наад 2 чинь архи уугаад янз бүр болсон” гээд байхаар нь би эгчээс асуусан чинь “үгүй ээ тийм юм болоогүй худлаа гэвэл манай хүүхэд рүү яриад асуу” гээд байсан. Тэгээд хөдөө байгаа хүүхдээс нь асуухад “шөнө 01 цаг өнгөрч байхад ирээгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө эгч нар луу залгаад дуудсан чинь унтаж байна гээд ирээгүй, тэгэхээр нь би хадам ээжийг очиж аваад гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөхрийн эгчийндээ очоод нөхөртэй нь хамт хөдөө гэртээ ******* ах, эгч бид нар бүгдээрээ яваад очсон. Замдаа эгч “ бид 2 гол дээр таараад нэг пиво хувааж уугаад салсан” гэж хэлсэн. Тэгээд манайд очоод би гээс юу болсон талаар асуухад “бид хоёр огт уулзаагүй” гэж хэлсэн. Тэгээд “очиж шинжилгээ өгдөг газар нь очиж шинжилгээ өгье” гэхэд манай нөхөр “явахгүй” гээд байсан. Тэгээд нөгөө нөхрийн эгч, нөхөр нь ажилтай гээд тэр хүмүүс яваад өгсөн ба би нөхрийн хамт 2 уулаа үлдсэн юм. Тэгээд би нөхрийгөө аймаг явъя гэхэд явахгүй гэсээр байгаад орой нь хонь малаа хотлуулчхаад бид 2 хамт мотоциклоор аймгийн гол руу орж байтал манай ээж өөдөөс машинтай хүрээд ирсэн юм. Тэгээд тэндээсээ манай гэрт ирсэн юм. Тэгээд хашаа руу ортол ******* ах өөдөөс нэг утас бариад ирснээ “наад 2 чинь улаан цагаандаа гарсан байна, яриа нь бичигдсэн байна” гээд надад сонсгосон. Тэгээд эхлээд эгч рүү залгаад “Агьтийн хөтөл” дээр ирсэн байна хүрээд ир гээд “хаана явж байгаа юм хайраа, машинд чинь тамхиа үлдээсэн байна шүү маргааш яриарай” гээд бичлэг байсан.
Тухайн үед ******* ах цагдаа дуудаад тухайн асуудлыг хэлтэл “манайх шийдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр газраас би нөхрийгөө өөрийнх нь ээжид хүлээлгэн өгсөн. ******* ах болохоор намайг маргааш гэр орноо аваарай гээд байсан. Тэгээд тухайн 2024 оны 12 сарын 15-ны орой нь би эгчид очиж уйлсан, би уг нь ******* ахын 2 хүүхдийг 2 жил сургууль цэцэрлэгт нь зөөж байгаа юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 12 сарын 1-ны өглөө очиж ******* ахын хашаанаас гэрээ ачаад 3 ч удаа зөөсөн юм. Тухайн үед би даараад байхаар нь ******* ахынд ортол эгч “ёстой эгчийгээ уучлаарай би амиа хорлоно” энэ тэр гээд яриад байсан юм. Тэгээд би тухайн үед гэрийн буурины хогоо цэвэрлэж байтал эгч гэрээсээ гараад гүйгээд яваад өгсөн. Би тухайн үед дэлгүүр орох гэж байгаа юм болов уу гэж бодсон. Удалгүй ******* ах гараад явсан байснаа эргээд хүрээд ирсэн юм. Охиноос нь “ээж чинь хаачих гэж байсан юм” гэхэд охин нь "ээж 00 ороодохъё" гээд гараад явсан гэж байсан. Тухайн үед эгч өдөр нь шинжилгээ өгсөн юм байна лээ, тэгээд шинжилгээний хариуг нь авчхаад охин нь руу нь ярьтал “ээж ирээгүй” гэхээр нь ******* ахын хамт цагдаа дээр ирээд дуудлага өгсөн. Тэгээд ******* ах бид 2 мотоциклоор хайгаад олоогүй, хөдөө гэрт нь очтол очоогүй байсан, тэгээд хөдөөнөөс машиныг нь унаж орж ирээд хэсэг хайсан. Тэгээд 2 хоног хайгаад би бие өвдөөд ээжийнд хүргүүлсэн. Тэгээд дараа нь удалгүй эгчийг нь оллоо ээжийндээ байсан байна гэж ярьж байсан. Би эгчийн биед огт гар хүрээгүй юм. Би эгчийн биед бол огт халдсан асуудал байхгүй, Би нөхрийгөө бол 2-3 удаа униар цохисон асуудал бол байгаа. би нуруу хэсэг рүү нь л униар 2 удаа цохисон. 2024 оны 12 сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнийн үүрээр болсон асуудал байгаа юм. Бид нар аймгийн төвөөс гараад лүү орж явахад *******, эгч хоёр хөдөө гэрээсээ машинтайгаа хоёулаа ирсэн юм. Тэгээд бид нар тэр хоёрыг тосож аваад манайд орж ирэхэд эгчийн зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байдалтай манай угаалтуур дотор угаасан юм, өөр ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй, маргааш өглөө нь ******* ах аймгийн 103 дээр ирж оёдол тавиулсан гэж байсан. Би өөрөө бол хамт очоогүй юм, тэгээд би тэр өдрөө хөдөө очоод нөхрийгөө авч ирээд 12 сарын 15-ны орой бараг харанхуй болж байх үед хашаанд орж ирэхэд ******* ах тэр хоёрын ярьсан бичлэгийг сонсгосны дараа би хашаан дотор байсан унийг аваад нөхрийнхөө нуруу хэсэгт 2-3 удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 55-58 /,
. Шинжээч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... гийн биед дээд үүдэн 1,2,3 шүд, доод үүдэн 1,2 шүдний эмтрэл нь хөнгөн, баруун дээд, зүүн дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн дээрх шүдний эмтрэлүүд нь үзлэгээр ирмэг хурц тэмтрэхэд эмзэглэлтэй байсан учир тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэж үзсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 сарын 19-ны өдрийн 73 тай шинжээчийн:.... 1. *******гийн биед дээд үүдэн 1,2,3-р шүд, доод үүдэн 1,2-р шүдний эмтрэл, баруун дээд, зүүн дээд доод зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, тухайн хүний амь насанд аюул учруулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 3-4/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 сарын 22-ны өдрийн 74 тай шинжээчийн:.... 1.3. *******-н биед хөмсөг, хэвлийд шарх, цээж, ташаа, ууц, ташааны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, ташаа, мөр, гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт /хх-ийн 70-71/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19-21/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 47/, шүүгдэгч Д.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 95-9, 103, 107-115/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн сумын Жанжин 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр *******г эр, эмийн хардалт буюу ******* гэгчтэй хардаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас биед хөмсөг, хэвлийд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, ташаа, мөр, гуя, шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн цаг хугацаанд Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Агьтын хөтөл” гэх газарт иргэн *******г өөрийн эхнэр *******тэй хардсаны улмаас гараараа толгой хэсэг рүү цохиж, газарт унагаан өшиглөсний улмаас *******гийн биед дээд үүдэн 1,2,3-р шүд, доод үүдэн 1,2-р шүдний эмтрэл, баруун дээд, зүүн дээд доод зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч *******гийн мэдүүлэг, шинжээчийн 73, 74 тай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* ******* нар нь хамтран согтууруулах ундаа хэрэглэх, бусад үйлдэл гаргасаны улмаас хохирогч *******гийн нөхөр болох шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.г хохирогч *******тэй хардаж өөрийн эхнэр ******* болон хохирогч ******* нарыг нэг цаг хугацаанд өөр өөр газарт тэднийг зодож улмаар тэдний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, мөн *******, ******* нарыг буюу хоёр түүнээс олон хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3.7, 3.8, 3.10 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ