Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Уранчимэг, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч О.Одончимэг

            Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20******* оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцээд:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , аав дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт регистрийн дугаар /ЗП0**************1411/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ буюу оны дүгээр сарын -ны шөнийн цагийн үед ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* “морио өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зэвсэг ашиглан хохирогчийн зүүн мөр, баруун дал хэсэгт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулнагэв.

          Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай, өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Хохирогч : “... оны дүгээр сарын -ны 01 цаг өнгөрч байх үед би ахын гэрээс гарч морио унаад харих гээд явсан. ахын гэрээс манай гэр баруун урд зүгт байдаг тул гэр рүүгээ явж байтал той таарсан. Тухайн үед ганцаараа мотоциклтой явж байсан. Тэгтэл намайг “мориноосоо буугаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буугаад очтол намайг “яагаад байгаа юм” гэж хэлээд миний зүүн мөр хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл миний зүүн мөр хэсэгт халуу дүүгээд эхлэхээр нь би ид хандан “чи намайг шаачихлаа шүү дээ” гэж хэлээд эргээд алхтал миний баруун дал хэсэгт дахин хутгалсан. ...Би сэрээгээд ах нь хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд Мягмаржаваар сумын эмнэлэгт хүргүүлсэн. ...

Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Би гомдолгүй байна. Гэхдээ нь миний биед халдаж хутгалснаас хойш надаас 1 сая төгрөгийн зардал гарсан.  Гэвч надад цуглуулсан хохирлын баримт байхгүй.Дээрх мөнгийг оос нэхэмжилж авмаар байна. Мөн дээрх асуудлаас хойш миний бие ядарч сульдаад байгаа тул .10.14-ний өдөр Улаанбаатар хотод “Энхсаран” нэртэй сувилалд 10 хоног хэвтэхээр болсон. Уг сувилалын 1 хоногийн төлбөр 70.000 төгрөг болж байгаа. Иймд сувиллын төлбөрийг оос нэхэмжилж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-ийн 20-22, 24)

Гэрч “... оны дүгээр сарын 16-аас -нд шилжих шөнө цагийн үед манай хүү Мягмаржав манай хажуу айл руу залгасан байсан. Тэгэхдээ “ ах хүнд хутгалуулсан гээд гэрт орж ирлээ. Та хэд яаралтай хүрээд ир гэсэн” тэгээд манай нөхөр бид хоёр сумын төв дээр ирж Эрүүл мэндийн төв дээр очиход эмч “г ардаас болон урдаасаа нэг, нэг хутгалуулсан байдалтай, цус алдаж ирсэн. Шаардлагатай арга хэмжээг авсан” гэж хэлсэн. Тэгээд би сахиураар ороод Н.гээс “яагаад ийм  байдалд хүрэв” гэж асуухад “ би бас өөр хүмүүстэй архи ууж байгаад гэр гэртээ харихаар гарч яваад намайг “таны морийг би унаад явъя гэхээр нь би үгүй, би өөрөө унаад явна гэж хэлээд тэрнээс болоод ганц хоёр цохилцож авсан. Тэгээд надаас салж яваад эргээд мотоцикл унаад ирсэн. Тэгээд намайг мориноосоо буугаад ир гэхээр нь буугаад очтол   энгэр рүү цохих шиг болсон чинь халуу оргиод байсан. Тэгээд би тонгойгоод яаж байгаа юм бэ? гэтэл араас нь дахиад хатгасан” гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (хх-ийн 26),

Гэрч “... д хандан “морийг чинь бид хоёр авч яваад хашаанд чөдөрлөж тавиад эргээд мотоциклтой гарч ирээд явъя” гэхэд морио өгөхгүй суугаад байсан. Тэгэхэд нь Н.г сууж байхад нь татаад унагаасан. Тэгэхэд Н. “чи намайг моринд чиргүүллээ” гэж руу уурласан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад зууралдаж байгаад хоёулаа унасан. Тэгж байтал гэх айлынх хашаанаас , , , , мөн нэг танихгүй эмэгтэй гарч ирээд Н. нарыг салгасан. Тэр хоёр салсан хойноо бас хэрэлдээд байсан. Тэгтэл нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд нь Н. ийг барьж аваад газарт унагаасан. Тухайн үед тэнд байсан хүмүүс дахин тэр хоёрыг салгасан. Тухайн үед ийн ам эсвэл хамраас цус гарсан. Тэгтэл алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би ийн араас морийг нь хөтөлж очоод ийн хашаанд нь очсон. Тэндээс мотоциклоо унаад бид 2 морио авч яваад өөрийн хашаанд очиж морьдоо тавьсан. Тухайн үед ийн өвөрт Сэрүүн нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво байсныг бид хоёр сумын хойд талд байх хад руу очиж суугаад бид хоёр харьсан. ...” гэх мэдүүлэг (хх-ийн 1-2),

Гэрч А.маагийн “...Тэгтэл манай гадна хүмүүс хашхиралдаад байхаар нь гэрээс гартал хашааны гадна баруун талд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь хашаанаас гартал хашааны баруун талд 2 морьтой хүүхэд байсан ба тэр хоорондоо зодолдож байсан. Би тэр дээр яваад очтол дээр нь суугаад доороо хэвтэж байгаа хүүхдийг зодож байсан нь танил байсан. Би ийн гараас татаад доор нь байсан хүүхдийг татаад босгосон. Тэгэхэд доор нь байсан хүүхдийн хамраас цус гарсан байхаар нь би ид хандан “Мижээ нэгнээ яаж байгаа юм бэ” гэж хэлтэл цаашаа алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би хамраас нь цус гарсан хүүхдийг гэртээ дагуулаад ороход манай нөхөр “өө манай шавь Лхагваа байна шүү дээ, яагаад миний дүү архи дарс уугаад байгаа юм бэ, нүүр ам чинь яасан юм” гэж хэлсэн. Тэгээд г таньсан. Тухайн үед “цэргийн юм болоодоо тараа хийгээдээ, яг хамар руу хусчихдаг байна шүү дээ” гэж хэлсэн. Би тухайн үед гийн хамраас гарсан цусыг нойтон салфеткаар арчиж тогтоосон. Тэгээд би д хандан “за миний дүү тайвширсан бол унтах уу” гэхэд “хариад унтчихъя” гэж хэлээд манай гэрээс гарч хашааны үүдэнд байсан морио унаад гараас баруун зүгт явах шиг болсон. Тэгээд л би унтсан. ...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6),

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 0-ны өдрийн 41 дугаартай “... биед цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий шингэн хурах, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 6-8 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хурах гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт(хх-ийн 46-49),

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны 10 дугаар сарын -ний өдрийн 47 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн дээлэнд үүссэн 18х1мм, х1мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, цэнхэр өнгийн бүсэнд үүссэн 1х18мм хэмжээтэй хуучин түлэгдэлт гэмтлүүд байна. Хар ногоон өнгийн дээлэнд үүссэн гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, цэнхэр өнгийн бүсэнд үүссэн түлэгдэлт нь дулаан илчийн үйлчлэлээр үүссэн байна. Цэнхэр өнгийн бүсэнд үүссэн түлэгдэлтийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 76-81),

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 100 дугаартай “.... биед цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 129-11)       

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-1)

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/

           

болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Н. нь оны дүгээр сарын -ны шөнө бусдад хутгалуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Н. нь бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд “цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх гэмтэл” бүхий хүнд гэмтэл учирсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх гэмтэл” бүхий хүнд гэмтлийг шүүгдэгч ******* оны дүгээр сарын -ны шөнө ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт  Н.г “морио өгсөнгүй” гэх шалтгаанаар хутгаар хутгалж учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Н. хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүгдэгч ******* нь хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн болох нь оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

           Хохирогч эрүүл мэндэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн  Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй  эвхэгддэг хутга 1 ширхгийг устгуулахаар ******* аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

      Шүүхээс шүүгдэгч *******ид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч   овогт ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч   овогт ид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж. энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н. цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  шаргал өнгийн иштэй  эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР