Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******25 оны 02 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болор плаза”-д галч ажилтай, ам бүл *******, Дундговь аймгийн сумын дүгээр баг Мандалын *******6-2******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЗ4*********************3/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч ******* нь *******24 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.******* дэх заалтад зааснаар ******* жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу *******25 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдрийн *******7 цагийн үед Дундговь аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 0.63 хувь/ үедээ 36-******* ДУЭ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашиныг жолоодсон хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна” гэв.

         Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би *******25 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр ******* цагийн үед ажлын эгч 36-******* ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж аваад гадуур ажилтай явж байгаад *******7 цагийн үед Дундговь аймгийн сумын дүгээр багийн нутаг “Маргад” дэлгүүрт орж 2 ширхэг “Сэнгүр” нэртэй 500 граммын лаазтай пиво авч “Маргад” дэлгүүрийн гадна зогсоолд өөрийн найз уулзаж 36-******* ДУЭ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор уучихаад манай найз Жамбалдорж буугаад үлдсэн. Би 36-******* ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад харих гээд хөдлөөд явтал цагдаа зогсоож шалгаад жолоодох эрхийн үнэмлэхгүй байна гээд цагдаагийн газар авч ирсэн. Тэгээд намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 0.63 хувийн согтолттой гарсан. Би өмнө нь А, В ангилалтай байсан. *******24 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр Дундговь аймгийн сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

         Гэрч : “Би Дундговь аймгийн цагдаагийн газарт зохицуулагч ажилтай. *******25 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр сумын дүгээр баг Мандал хороолол орчимд байх “Маргад” дэлгүүрийн ойролцоо эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж явах үед 36-******* ДУЭ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явсныг зогсоож шалгахад жолооч ******* гэдэг хүн байсан бөгөөд тухайн жолоочоос холбогдох бичиг баримтыг нь лавлаж асуухад "би жолоодох эрхээ хасуулсан" гэж хэлсэн бөгөөд аймгийн цагдаагийн газар авч ирж Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнээс хайж үзэхэд ******* нь *******24 оны ******* сарын 2-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн тухайн жолооч *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд драгерь багаж үлээлгэн шалгахад 0.63 хувийн согтолттой байсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 6/

            Гэрч М.: “*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “Мөнх дэлгэрэх оюу” ХХК-ний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би ажилтнууд дундаа гадуур ажиллахдаа унаж байг гээд авсан. ******* нь 2 дэлгүүрийн хооронд унаж явдаг. ******* жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Өнгөрсөн оны ******* сард эрхээ хасуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -*******0/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/

          Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “Эрдэнэчимэг овогтой ыг драгерь багаж ашиглан шалгахад 0.63 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэжээ. /хх-ийн 2/

           Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “ЗЗ4*********************3 регистрийн дугаартай ын жолооны үнэмлэхийн дугаар *******28674, ангилал “А,В”, үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 25/

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны ******* сарын 2-ний өдрийн *******24/ЗШ/863 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 35-38/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4*******/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь *******24 оны ******* дүгээр сарын  2-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу *******25 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдрийн *******7 цагийн үед  Дундговь аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт 36-******* ДУЭ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч ******* нь *******24 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны ******* сарын 2-ний өдрийн *******24/ЗШ/863 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

       Эрүүгийн хуулийн /*******23 оны *******2 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.*******0 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.*******, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ын *******24 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан үедээ *******25 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр Дундговь аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт 36-******* ДУЭ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтолттой жолоодож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******25 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жилийн хугацаагаар хасаж, 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

      Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7,  36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            *******. Шүүгдэгч овогт ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг *******/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш *******/нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжийг ******* хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР