| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх иргэн гэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн тэй маргалдаж, улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэх шаазан аягаар түүний нүүр хэсэгт цохиж биед зүүн шанаа, чамархайд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна би өөрийн гэм буруугаа ойлгож байна..гэх мэдүүлэг / хх-ийн 77 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчим би гэх айлд “сэрүүн” гэх 2,5 литрийн пиво аваад ганцаараа яваад орсон чинь нэлээн олон хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар нийлээд хамт уугаад сууж байгаад би гарч 00 орчхоод буцаад орсон чинь эхнэр гэрийн зүүн талын орон дээрээ хөлөө унжуулчихсан унтаж байхаар нь би урдуур нь гарахдаа хөлийг нь өргөж орон дээр нь гаргаж тавьчхаад орон дээр нь суух гэсэн чинь гэх хүн пиво ууж байсан аягаараа миний зүүн талын нүүр хэсэгт цохисон. Тэгсэн чинь миний зүүн талын шанаанаас цус гоожоод эхэлсэн. Тэгээд би цусаа тогтоох гэсэн чинь тогтохгүй байхаар нь Заг сумын эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Намайг цохисон аяга шинжтэй шилэн аяга байсан. намайг чи айлын авгай оролдох гэлээ гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэгт шинжтэй шилэн аягаар нэг удаа цохисон. Миний зүүн талын шанаа хэсэг зүсэгдэж 14 ширхэг оёдол тавиулсан. Тухайн гэмтлийг аягаар цохиж учруулсан.Бид нар бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Гомдол саналтай байна...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,
..... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэрийг нь буруу бичүүлсэн байна лээ. Яг намайг шилэн аягаар цохисон гэх хүнийг *******ын ******* гэдэг би өмнөх мэдүүлэгтээ гээд өгсөн байна лээ. Намайг цохисон хүн нь ******* гэх хүн байгаа юм.... гэх мэдүүлэг / хх-ийн 34 /,
...... Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* гэх хүнд зүүн шанаа руугаа цохиулж гэмтэл авснаас хойш Заг сумын эрүүл мэндийн төвд 7 хоногийн хугацаагаар гадуур стори нээлгэж эмчилгээ хийлгэсэн. Баянхонгор аймгийн төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлье гэсэн боловч ор олдоогүй. Тэгээд толгой доо 7 хоногийн боолтыг гадуур хийлгэсэн. Эм тариа авсан 127,150 төгрөгийн зардал гарсан боловч ******* гэх хүн бүх эмчилгээний мөнгийг надад өгсөн одоогоор надад гомдол санал байхгүй ээ....гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 823,126 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…..Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Заг сумд найз гийнд байж байгаад орбй 23 цагийн гийн хамт гэх айлд очсон бид хоёрыг очиход , , эхнэр гийн хамт , , мөн Гурванбулаг сумын хоёр хүн байсан би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёрыг ороход архи хувааж уугаад байж байсан би архийг нь сайн хараагүй намайг ороход яг уугаад дуусаж байсан. Тэгээд манай найз болох гараад явсан. Тэгээд би удалгүй гарч гадаа зогсож байгаад эргээд гэрт нь орсон чинь хүмүүс хоорондоо маргалдсан бололтой гэрийнх хулдаасыг цогоор түлхчихсэн байсан. Тэгээд тэр асуудлаас болоод хүмүүс хоорондоо маргалдах гээд байсан. ах рүү чи эр хүн байж гээд тэр хоёр л хоорондоо маргалдаад байсан тэгээд нэг мэдсэн чинь гийн зүүн талын шанаанаас цус гарч байсан. Харин гийн гарт хагархай аяга байсан тэгээд би орон дээр сууж байгаад болиод салгаад гайгүй болонгуут нь гараад гэх айлд очиж амарсан. , , эхнэр гийн хамт , , мөн Гурванбулаг сумын 2 хүн байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна эдгээр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл уугаад байж байсан. Намайг ороход тэр хүмүүсийн ууж байсан архи нь дуусаж байсан. Тэгээд би тэр архиных нь нэрийг анзаараагүй ахиад “Сэрүүн” нэртэй пиво задлаад аягалаад хамт ууцгаасан. Тэгээд байж байтал гийн зүүн шанаанаас нь цус гарч ах баруун гартаа хагархай аяга барьсан би бодохдоо ахыг г аягаар цохисон харагдаж байсан. Тэгээд ахиад ах ахиад рүү дайраад байхаар нь одоо боль гэж салгаад гайгүй болчихоор нь гэх айлд очиж амарсан. Намайг гэх айлд ороод жаахан байж байгаад гарч яваад эргээд ороод иртэл нэг хүнтэй маргалдсан бололтой ах рүү чи буруу хүлээж чадахгүй байна гээд нөгөө өмнөөс маргалдаад байсан. Тэгээд л ах ууж байсан пивоныхоо аягаар цохичих шиг болсон. Өөр хүмүүс хоорондоо маргалдсаныг нь мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн өдөр хөдөө байж байгаад *******, , нарын сумын төв рүү орж бензин авах санаатай орж ирсэн. Тэгээд шууд д 1 шил “Хараа” нэртэй 0,75 граммын савлагаатай архи авчирч , ******* нар уусан би болон , нар угаагүй ээ. Тэгээд нөгөө архиа ууж байхдаа ******* ах намайг аваад ир гэж явуулсан би гэх айлд очиж аваад ирсэн. Тэгээд нөгөө хэд архиа уугаад байж байтал гаднаас , гэх хүмүүс орж ирээд нь буцаад гараад явсан. Харин нь “Сэрүүн” нэртэй 2,5 граммын савлагаатай 2 ширхэг пивотой орж ирээд нэгийг задалж , *******, нар ууж байтал гаднаас бас “Сэрүүн” нэртэй 2,5 граммын савлагаатай пиво орж ирээд 4 үүлээ болоод уусан. Тэгээд гэрээс гарахдаа гэрийнх зуухыг татаж унагаачхаад гараад явсан. Тэгээд бид зуухыг нь босгож цогийг нь хамж хийчхээд юм яриад сууж байтал эргээд орж ирээд та яагаад намайг зодох гээд айлгаад байгаа юм гээд ******* ахаас хэрүүл гуйгаад байсан. Харин өмнөөс ******* ах би чамайг зодох гээгүй харин чи яагаад айлын хулдаас түлчихэв ээ гэхэд ******* руу хандаж та түлсэн биз дээ гэхэд нь ******* ах би харин чамайг зуухан дээр унахад чинь босгосон гэж хэлэхэд нь тэгээд та яах гээд байгаа юм гээд *******аас хэрүүл гуйгаад байхад ******* ах гэнэт ууж байсан аягатай пивоороо гийн зүүн шанаа руу нэг удаа цохисон тэгсэн чинь гийн нүүрнээс цус гарч эхэлсэн. Тэгээд тогтоох гэж нэлээн үзээд цусыг нь тогтоосон тэгээд байж байгаад гараад явсан удалгүй орж ирээд *******т хандаж та цохичихлоо надад 1 сая төгрөг өгчих асуудлыг энд дуусгая гэж хэлээд дайраад байсан. Тэгээд гийн цамц подволкыг сольж өгөөд гэрээс , , , ******* бид 5 гараад эмнэлэг рүү , , бид 4 очиж оёдол тавиулаад гийн гэрт очиж эхнэрийг авах гээд очсон боловч эхнэр нь гэртээ байхгүй байхаар нь утсаар нь ярьж байгаад байгаа айлаас очиж авсан. гэрээс гийн хувцсыг авах гээд очиход гийн эхнэр гэх хүн бид нар руу дайраад та нар нийлээд манай хүнийг хутгалчихлаа гэхээр нь би утсаа гаргаж ирээд тухайн маргаан болсон хийсэн бичлэгээ гаргаж ирээд үзүүлсэн чинь аан за за аяга байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд ч өглөө болчихсон байхаар хөдөө гэр рүүгээ *******, бид 3 хамт явсан өөр зүйл болоогүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Мэдэхгүй ээ манай эхнэр нам унтсан байна лээ. Би сүүлд бичлэгийг нь харсан сүртэй хэрүүл маргаан болоогүй байна лээ. ******* ах ууж байсан пивоныхоо аягаар гийн нүүр хэсэгт нэг удаа цохисон асуудал гарсан байна лээ. Шилэн материалаар хийгдсэн гадна талаасаа харагддаг шинжтэй аяга байсан. Гэрт хүмүүс маргалдаад нэгийг цохисон гэх нөгөө шилэн аяга нь хагараад бөөн цус нөж болсон байхаар нь би сэжиглээд тэр шөнө нь гаргаад хогийн саванд хийсэн. Тэгээд тухайн өдрийн маргааш нь хогийн машин ирээд манай хогийг ачаад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
.... Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын төвд нэг найзындаа бай байтал ******* над руу залгаж би танайд ирсэн байна ганц юм уух гэсэн чинь эхнэр аашлаад байна чи гэрийн эзэн юм бол хүрээд ир гэхээр нь би тоглох гэж байна гээд өмнөөс нь хэлтэл ******* ах чи хаана байгаа юм гэхээр нь гэх айлд байна гэхэд за за гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй гийн гадаа ирээд намайг дуудсан тэгээд гараад иртэл ******* ах чамайг аваад ир гэнэ гэж хэлхээр би хамт гэртээ ирсэн. Тэгсэн чинь манай гэрт ******* ах ах нар манайд 0,75 граммын савлагаатай “Хараа” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд байж байтал над руу залгаад би гадаа чинь байна чи гараад ир гэхээр нь гартал үүдэнд нэг ширхэг “Сэрүүн” нэртэй пиво авчих нэлээн согтуу ирсэн байна. Тэгээд надад нөгөө пивоо хувааж ууя гэхээр би уухгүй харин манай хүмүүс байна хамт ороод уучихгүй юу гэж хэлээд дагуулж орсон. Тэгээд *******, , нар нөгөө 0,75 граммтай хараа нэртэй архи ууж байтал гэх хүн над руу залгаж би танайх руу гийн хамт 2 ширхэг пиво авсан алхаад явж байна урдаас гараад ир гэхээр нь би урдаас гартал тэр хүрээд ирсэн. Тэгээд гэх хүн танайд хүмүүс байна уу гэхээр нь би байна гээд оруулсан. Тэгээд ороход архи дуусаж байсан. Тэгээд гэрт орж ирээд шууд буцаад гараад явсан. Харин ын авчирсан хоёр пивоны нэгийг нь задлаад уугаад дуусахад над руу хандаж “за за би явлаа чи намайг гаргаад өг “гэж хэлсэн. Тэгээд би гаргаж өгөөд гэрийн гадаа тамхи татаад зогсож байтал гэрт пэр пар гэх чимээ гарахаар буцаад ортол гэрийн зуухыг унагаасан байхаар нь гялс үнс цогийг хамаад хэн ингэчих вэ гэж асуухад татчихаад гараад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би гэрийнхээ зуух савыг янзлаад дуусаад гараад тамхи татаад байж байтал манай нэг найз ирээд машины хроп болохгүй байна үзээдхээч гэхээр нь үзээд нэлээн удсан. Тэгээд болохгүй байна гэж хэлээд хоёулаа манай гэрт орж ирсэн. Тэгээд орж ирэхэд гийн нүүрнээс цус гараад байж байхаар юу болов гэхэд надад хандаж ******* ах гийн нүүр лүү аягаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэллээ гээд гараад явсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд ******* ах руу та намайг цохичихлоо яаж байгаа юм надад 1 сая төгрөг өгчих тэгээд энэ асуудлыг энд дуусгая гэхээр нь би чи чинь айлд орж архи уучхаад хүнд цохиулж мөнгө төгрөг авах гэж орж ирсэн юм уу больж үз гэж хэлээд эмнэлэг рүү яв гээд өөрийн цамц подволкноос өмсүүлээд унтаж байсан дуудаад хүргээд өгөөдөх гээд хамт явуулах гэхэд , , ******* гэх 5 хүн хамтдаа явсан. Тэгээд эмнэлэгт очиж оёо тавиулчихлаа гээд , , , ******* эргэж ирээд байж байтал гийн эхнэр ирээд та нар хутгаар зүссэн байна. Манай нөхрийг бүлэглэж зодсон байна гэхээр нь тийм юм байхгүй гэж хэлэхэд бичлэг гаргаж ирээд энийг хар нэг бичлэг үзүүлэхэд ******* аягаар цохисныг харчхаад аан тийм гэж хэлээд нээх онц юм ярилгүй яваад өгсөн. Тэгээд байж байтал ******* ах над руу хоёулаа эмнэлэг яваадахъя гийн хүзүү нь хөдлөхгүй байна гэхээр нь би хамт эмнэлэг орсон. Тэгэхэд оёо хийлгэсэн хүзүү зүгээр ийш тийшээ хараад юм яриад байсан. Тэгээд ч өглөө болсон байсан гийн эхнэр аймаг авч явна гээд хөдөө ******* ахын эхнэр ирээд эмнэлгийн машинтай аймаг руу авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр амралтын өдөр байсан тул гэртээ нөхөр, хүүхэд нарын хамт амарч байсан. Тухайн өдөр 21 цагийн үед Заг сумын 1 дүгээр багаас *******, , , нар манай гэрт хүрээд ирсэн, хөдөөнөөс ирэхдээ *******, , нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд согтуу байсан. харин архи уугаагүй авто машин барьсан гээд тэр дөрөв манай гэрт ороод ирсэн. Би тэгээд өнөөх дөрөвт цай хийж өгөөд сууж байтал нь өврөөсөө 0,75 тай граммын “Хараа” нэртэй архи гаргаж ирээд ширээн дээр байсан шилэн аяганд өнөөх архиа *******, , нар хувааж уусан. Тэр гурав архиа уугаад архи нь шилний дундаа орж байтал, гаднаас манай гэрт нэг “Сэрүүн” нэртэй пиво барьчихсан ороод ирсэн. Тэгээд *******, , , нар өнөөх шилтэй архиа ууж байхад нь би та нар одоо наад архи, пиво уучхаад яваарай гэж хэлээд гэрийн зүүн талын орон дээр бүхлээрээ унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал чимээ шуугаад болоод би 00 цаг 40 минутын үед сэртэл хоорондоо зодоон хийсэн байсан. Би*******эс юу болов гэж асуусан чинь би гаднаас ороод ирсэн чинь , ******* нар хоорондоо зодоон хийгээд гэж надад хэлсэн. Манай гэрийн шал цус болсон байсныг манай нөхөр өнөөх цусыг шалны алчуураар арчсан байсан, намайг сэрхэд *******, нар байхгүй, сумын эмнэлэгт г үзүүлэх гээд явсан байсан. Би яг юунаас болж зодоон хийсэн талаар мэдээгүй тухайн үед унтаж байсан учир би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр ус алдаад бараг нойргүй хоноод ядарсан байсан. Манай гэрт *******, нар зодоон хийхдээ нээх орилж чарлаж барьсан юм байхгүй хоромхон зуур болоод өнгөрсөн юм шиг байна лээ, орилж чарласан бол би сэрхээр байсан. г ******* пиво ууж байсан шилэн аягаар цохисон гэж манай нөхөр******* надад хэлсэн би тэрнээс яг хоорондоо зодолдоод юугаар цохсон талаар хараагүй. Ямар ч байсан манай нэг шилэн аяга хагарсан байсан. Уул нь би 23 цагийн үед унтахад хоорондоо маргалдаж зодоон хийсэн зүйл болоогүй “та нар наад архи пиво уучхаад яваарай” гэж хэлээд унтаад өгсөн намайг унтаад удалгүй *******, нар маргалдаж зодоон хийсэн юм шиг байна лээ тэрнээс надад өөр мэдэх зүйл байхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 57/,
9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би гэх залууг танихгүй юм байна лээ ямар ч байсан манай Заг сумын хүргэн гэсэн, хэзээ нь тэр гэх залуу гэрт орж ирсэн талаар мэдэхгүй байна ямар ч байсан намайг унтаж байхад гэрт орж ирээд ******* ахтай маргалдаж ******* ах өнөөх гэх залууг аягаар нуух хэсэгт нь цохисон гэж надад хэлсэн би архи ууж байгаад л унтаад өгсөн байсан тэгээд намайг******* сэрээсэн сэрхэд зодоон болоод дууссан байсан надад маргааш нь тийм юм болсон гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тухайн өдөр хөдөө үхрээ бөөгнүүлж байгаад ******* ахынд очсон тэгэхэд , ******* болон түүний эхнэр эгч гурав байсан. Тэгээд ******* ах эхнэрээ ганц гаргаж өгөөч гээд эгч Болор нэртэй 0,75 граммын савлагаатай архи гаргаж өгөөд тэр архийг нь *******, бид 3 хувааж ууж дуусаад бензин авна гэж ярьж байгаад ыг дуудаад 4 үүлээ сумын төв рүү ороод дэлгүүрээс 1 ширхэг хараа 0,75 граммын савлагаа архи аваад д очиж ******* бид 2 хувааж уусан тухайн архинаас ганц нэг уучхаад унтаад өгсөн. Тэгээд ыг аваад ир гээд явуулсан удалгүй орж ирээд байтал араас , нар орж ирээд удалгүй буцаад яваад өгсөн. Харин 2 ширхэг "Сэрүүн” нэртэй пиво орж ирээд нөгөө пивийг задлаад ууж байтал гаднаас бас 1 ширхэг пивотой орж ирээд *******, , бид 4 нийлээд 1 ширхэг пиво уусан. Тэгээд гарах гэж байгаад зуухыг нь унагаасан тэгээд нар босгоод янзалсан. Тэгээд удалгүй гаднаас орж ирээд хэрүүл гуйж эхэлсэн. Тэгээд ******* чи харин айлын зуух руу унаж байхад чинь би босголоо гэж хэлсэн чинь хэрүүлийн чанартай юм яриад байсан. Тэгээд ******* ах ууж аягатай пивоороо зүүн шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгээд нүүрнээс цус гараад арай хийж тогтоосон бид нар салгасан өөр зүйл болоогүй. Тэгээд нөгөө гэх залуу гарч яваад удалгүй орж ирээд *******аас 1 сая төгрөг өгчих тэгээд асуудлыг энд дуусгая гээд байсан. Тэгээд эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан тэгээд ч өглөө болж би хөдөө гэр лүүгээ ганцаараа явсан тэрнээс өөр болсон зүйлийг мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн:
1. гийн биед зүүн шанаа, чамархайд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Дээрх хүзүүний зулгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 67-68/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23/, эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх иргэн гэрт иргэн тэй согтуурсан, таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэх шаазан аягаар түүний нүүр хэсэгт цохиж биед зүүн шанаа, чамархайд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч гийн мэдүүлэг, гэрч *******,*******, *******, *******, *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 108 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар нь архидан согтуурсан үедээ шүүгдэгч нь хохирогчтой таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 823.126 төгрөгийн зардал гаргаж хохирогч гийн эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан зуун тавин / 650 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган / 650.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******аас 823.126 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ