Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 70

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Ц.Батзориг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, Шүүгдэгч Б.Ганхүү, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар     Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                          1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овгийн Бэхтөмөрийн Ганхүүд холбогдох эрүүгийн 201715000036 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1978 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг 13-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Дархан овгийн Бэхтөмөрийн Ганхүү. РД: кв78061235.  
Шүүгдэгч Б.Ганхүү нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр cap, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө тус тус Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Үүрийнтуяаг байнга зодож, догшин авирлаж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:  
Шүүгдэгч Б.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Г.Үүрийнтуяаг зодсон нь миний буруу. Дахиж зодохгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.   
Хохирогч Г.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд:  “... 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Уянга суманд анх Б.Ганхүүтэй танилцаж байсан. Тэгээд л шууд хамт амьдрах болсон. 2016 оны 11 дүгээр сард Б.Ганхүүтэй цуг гэртээ байж байхад Батмөнх, Ариунаа нар гаднаас архи аваад ороод ирэхэд гурвуулаа хувааж уусан юм. ... Би Батмөнх, Ариунаа нарт хандан “та нар одоо боль, Б.Ганхүү уучихаараа намайг зодож нүдээд байдаг гэдийг мэдэж байгаа биздээ” гэж хэлэхэд Б.Ганхүү уурлаад гэрийнхээ хамаг юмыг авч над руу шидээд байхаар нь би зугтааж Батмөнхийн хашаанд ороод 00-руу нь яваад ороход Б.Ганхүү араас гүйж ирээд тохойгоороо нүүр рүү дэлсэх шиг болсон. Тэр цохилтоос болоод миний зүүн нүд хавдсан. Намайг чирч гэр лүүгээ оруулаад гэрийнхээ хаалгыг цоожлоод тархи, толгой руу гараараа зодоод байсан. ... Намайг зодож байхад Батмөнх, Ариунаа нар хажууд хараад зогсож байсан. Тэр хоёр салгах гээд чадахгүй байсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр гэж санаж байна Б.Ганхүү найзуудтайгаа буюу миний таньдгаас Булдгаа, Бор гэдэг хүмүүс байсан, бусдыг нь танихгүй юм байна лээ. Хэсэг хүмүүстэй архи ууж байхаар нь ирсэн хүмүүст адууны мах чанаж өгсөн юм. Тэгтэл Б.Ганхүү надад мах огтолж өгөхөөр нь би “идэхгүй” гэж хэлэхэд Б.Ганхүү “чи миний огтолж өгсөн юмыг идэхгүй байна” гэж хэлээд над руу дайрахаар нь би гэрээс гараад гүйсэн. Тэгтэл Б.Ганхүү гэрээс гарч ирээд намайг бариад авахад Томоо гэдэг залуу гарч ирээд 
салгаад Б.Ганхүүгийн барьсан байсан хутгыг булааж аваад хашаа руу шидчихсэн чинь Б.Ганхүү Томоо гэдэг залуу руу чи Г.Үүрийнтуяаг өмөөрлөө дуртай юм бол аваад явахгүй юу гээд байсан. Тэр үед Б.Ганхүү миний зүүн талын сүвээ орчим руу хутгаар дүрчихсэн байсан. Би хэзээ, хаана хутгаар дүрсэн гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд бид гурав гэрт ороход ... гэрт байсан хүмүүс явлаа гээд явцгаасан. Ингээд Б.Ганхүүтэй гэртээ цуг байж байгаад сүвээнээс цус гараад байхаар нь би “биеэ засчихаад ирье” гэж хэлж гэрээс гараад Авид гэдэг айлд очсон. Тэгээд Авид эгчээр шархаа цэвэрлүүлээд боолгосон. ...Гэртээ ирэхэд Б.Ганхүү “чи гарч яваад алга болчихлоо” гэж хэлээд ширээн дээр байсан сэрээг авч зүүн талын мөр рүү цохичих шиг болсон. Тэр үед миний мөр нойтон оргиод байх шиг байхаар нь үзэхэд миний мөр рүү сэрээгээр дүрчихсэн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Б.Ганхүү нь алтны нүхэн дээр шороо ухаж байгаад Булдгаа, Бор мөн танихгүй 3 хүний хамт согтуу орж ирээд манай гэрт 2 шил 500 граммын “Нутгийн буян” гэх архи уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэгээд манайд архи уусан хүмүүс орой 22 цагийн үед гэрээс гараад явцгаасан. Тэгтэл Б.Ганхүү өргөн гудманд Даариймаагийнд очъё гэж хэлээд бид хоёр гэрээс гараад Даариймаагийнд очсон. Ингээд Даариймаагийнд шөнийн 00 цагийн орчим дэлгүүрээс Харзтай нэртэй 500 граммын архи аваад Даариймаагийнд орж надад өгөх гэхээр нь би уухгүй гэтэл тэгвэл би ууна гээд ганцаараа шилээр нь тонгойлгоод уучихсан. Ингээд би архийг уулгахгүй гээд булаах гэтэл “чи миний архи уухыг хорьдог хэн бэ” гэж хэлээд хагас түрийтэй израйл гутлаараа хамар луу 2 удаа өшиглөсөн, би хамрынхаа цусыг арилгаад зогсож байтал баруун гарынхаа тохойгоор зүүн нүд рүү нэг удаа цохисон. Ингээд Даариймаагийнхаас гараад гэр хүртэл намайг толгой түрийгүй зодсоор байгаад гэртээ орсон. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд гэж байхгүй. Б.Ганхүү нь 1 хүүхэдтэй, би 1 хүүхэдтэй юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Ганхүү надаас уучлалт гуйж бид 2 хоорондоо эвлэрсэн. Гэхдээ одоо бол цуг амьдрахгүй байгаа” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-13 дугаар хуудас/,  
Гэрч Л.Батдэлэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Г.Үүрийнтуяа нь манай бага охин юм. Б.Ганхүү нь манай охинтой хамтран амьдрагч байсан юм. 2016 оны 09 дүгээр сараас эхэлж хамтран амьдарч эхэлсэн. Б.Ганхүү нь манайд ирээд Г.Үүрийнтуяа бид хоёр хамт амьдарч чадна, сайхан амьдарна гэх зэргээр надаас гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёр Уянга суманд амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш 11 дүгээр сард Г.Үүрийнтуяа нь нүд нь хөхөрчихсөн гэртээ хүрээд ирсэн. Би юу болсон талаар асуухад “Б.Ганхүү нь согтуу ирээд намайг зодсон” гэж хэлж байсан. Тэгээд Б.Ганхүү рүү уурлатал “уучлаарай миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй” гэж хэлээд энэ асуудал өнгөрсөн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сард байх бас нэг удаа зодсон ба хоёр нүдийг нь хөхрүүлээд хамрыг нь хавтгайлчихсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Мөн өмнө нь баруун билүү зүүн талын суга руу нь хутгалсан байсан. Би тухайн үед нь мэдээгүй. Г.Үүрийнтуяа гэртээ толгойгоо угааж байхад нь сорвийг нь хараад асуутал Б.Ганхүү хутгалсан талаар хэлсэн. Мөн хамгийн сүүлд цагаан сараас хойш шинийн 7-нд бас баахан ална хядна энэ тэр гэж хутга шөвөг хайж байгаад гараад явсан. Ер нь их дарамттай та нарыг бүгдийг чинь ална гэж заналхийлдэг” гэсэн мэдүүлэг. /хх-ийнн 14-15 дугаар хуудас/,   
Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр  сард гэж санаж байна. Ариунчимэг бид хоёр Ганхүүгийн гэрт ороход Б.Ганхүү, Г.Үүрийнтуяа нар байсан. Тэр үед бөөнөөрөө том савтай пиво уучихаад 14 цагийн орчим Ариунчимэг бид хоёр манай гэр лүү ороод байж байхад удалгүй хүн орилоод байгаа юм шиг чимээ гараад байхаар нь би хойд талынхаа цонхоор харахад Б.Ганхүүгийн гэрийнх нь яндан доошоо уначихсан байсан. Ганхүүгийн гэрт ороход Б.Ганхүү хүрзний иш шиг модоор Г.Үүрийнтуяагийн нуруу руу нь цохиод байж байхаар нь би модыг нь булааж аваад Б.Ганхүүг хойд орон дээр нь дараад авсан. Тэгтэл Г.Үүрийнтуяа зөрж гарч гүйгээд манай гэр лүү орчихсон. Б.Үүрийнтуяагийн нэг нүд нь хавдчихсан нуруу нь хөхөрчихсөн байсныг Ариунчимэг үзээд байж байсан. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын дундуур байсан байх гэж бодож байна Г.Үүрийнтуяаг, Б.Ганхүү дахин зодсон юм. Би тэр үед гэртээ унтаж байхад гэрийн гадаа хажууд нэг эмэгтэй хүн орилоод байна гэж манай аав М.Цогтбаатар надад хэлэхээр нь би гэрээсээ гараагүй юм. Ингээд маргааш өглөө нь аав М.Цогтбаатар, 
Б.Ганхүүгийн гэрт ороход Г.Үүрийнтуяагийн нүд нь хөхөрчихсөн байсан гэж хэлж байсан. Ингээд миний хувьд Б.Ганхүү, Г.Үүрийнтуяаг 2 удаа зодсон байхыг нь мэднэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,  
Гэрч М.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сард гэж санаж байна байшингийн цонхоор эхнэрийнхээ хамтаар хараад байж байсан чинь манай хашааны урдуур Б.Ганхүү эхнэрээ буюу Г.Үүрийнтуяаг мод барьчихсан зодоод хөөгөөд явж байсан. 2016 оны 12 дугаар сард гэж санаж байна. Орой болчихсон байхад Б.Ганхүү хөдөө шороо угаахаар явж байгаад ирж байсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Б.Ганхүүгийн гэрт ороход тэр эмэгтэй нүдний шил зүүчихсэн байсан. Намайг орсны дараа тэр эмэгтэй нүдний шилээ авахад нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,  
Гэрч Б.Авиддуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Г.Үүрийнтуяа манай гэрт орж ирээд Б.Ганхүү нүд рүү цохичихлоо гээд нэг удаа орж ирсэн. Тэгэхээр нь би “чи энэ хүнтэй ингэж амьдарч байхаар гэртээ очиж аав, ээжтэйгээ амьдарч хүүхдээ хар” гэж л хэлж байсан юм. Би өөр зүйл хэлээгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,  
Гэрч Р.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед ... манай гэрт Г.Үүрийнтуяа, нөхөр Б.Ганхүүтэй хамт нэг том савтай пиво барьчихсан орж ирээд намайг уу гэхээр нь би уухгүй гээд уугаагүй юм. Тэгсэн нөхөр Б.Ганхүү нь бараг ганцаараа ихэнхийг нь уугаад бүр ч их согтчихсон. Эхнэртээ уулгахгүй байсан. Тэгээд юунаас болсон нь мэдэгдэхгүй нөхөр нь гэнэт эхнэрийнхээ өмнөөс дайраад зодоод эхэлсэн. Тэгээд би салгах гэтэл дийлэхгүй байсан. Эхнэр Г.Үүрийнтуяа нь хамарнаас нь цус гараад байхаар нь би “болиоч цус гараад байна шүү дээ” гэтэл болиод намайг зодох гээд дайраад байсан. ... Өмнө шинэ жилээс өмнө Г.Үүрийнтуяа нь манай гэрт орж ирэхдээ намайг униар цохичихсон гээд нуруу гар зэрэг нь хөхөрчихсөн ирсэн. Тэгээд надад ярихдаа намайг байнга зодчих юм аа гээд надад хөхөрсөн биеэ харуулаад байсан. Г.Үүрийнтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрээс гарах үедээ “намайг гэрт хүргээд өг, тэгэхгүй бол манай гэрт хутга, шөвөг ил байгаа би айгаад байна” гэсэн. Тэгээд би хүргэж өгөх гэж гартал нөхөр нь эхнэрийгээ чирээд яваад өгсөн. ... Мөн хоорондоо хэрэлдсэн гээд Б.Ганхүү, Г.Үүрийнтуяаг далны орчим хутгалсан гээд байсан. Би тэрийг нь бол хараагүй. ... Б.Ганхүү, Г.Үүрийнтуяаг зодсон гэх 3 удааг л би мэдэж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн №52 дугаартай: “... Г.Үүрийнтуяагийн биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алим, зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Ганхүүгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53-56, 5960, 68 дугаар хуудас/,  Шүүгдэгч Б.Ганхүүгийн ял шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,  Шүүгдэгч Б.Ганхүүг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 47-50, 81 дүгээр хуудас/ зэрэг болно.,  
Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ганхүүг 2016 оны 11 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр, 2017 оны 01 дүгээр сарын 21-ны -22-нд шилжих шөнө тус тус Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Үүрийнтуяаг байнга зодож, догшин авирлаж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Ганхүүгийн  2016 оны 11 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр, 2017 оны 01 дүгээр сарын 21-ны 22-нд шилжих шөнө тус тус  хохирогч Үүрийнтуяаг зодсон. Үүнээс 2017 оны 01-р сарын үйлдлээс болж хөнгөн гэмтэл учирсан. 2016 оны 11 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр зодсон гэх үйлдэлд нь хохирогч Үүрийнтуяад гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх тул энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  
Шүүгдэгч Б.Ганхүү нь хохирогч Г.Үүрийнтуяаг 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 22нд шилжих шөнө зодсоноос хохирогч Г.Үүрийнтуяагийн бие махбодид хөнгөн  гэмтэл учирсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, мөн өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201. 1 дүгээр зүйлийг Эрүүгийн хуульд нэмсэн ба тус хуулийн 2 дугаар зүйлд Энэ хуулийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус хуульчлан заажээ.     Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” 11 дүгээр зүйлийн 11.2-д “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно” гэж мөн хуульчилан заажээ.   Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.  Шүүгдэгч Б.Ганхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Үүрийнтуяагийн “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Б.Ганхүү нь алтны нүхэн дээр шороо ухаж байгаад Булдгаа, Бор мөн танихгүй 3 хүний хамт согтуу орж ирээд манай гэрт 2 шил 500 граммын “Нутгийн буян” гэх архи уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэгээд манайд архи уусан хүмүүс орой 22 цагийн үед гэрээс гараад явцгаасан. Тэгтэл Б.Ганхүү өргөн гудманд Даариймаагийнд очъё гэж хэлээд бид хоёр гэрээс гараад Даариймаагийнд очсон. Ингээд Даариймаагийнд шөнийн 00 цагийн орчим дэлгүүрээс “Харзтай” нэртэй 500 граммын архи аваад Даариймаагийнд орж надад өгөх гэхээр нь би уухгүй гэтэл тэгвэл би ууна гээд ганцаараа шилээр нь тонгойлгоод уучихсан. Би архийг нь уулгахгүй гээд булаах гэтэл “чи миний архи уухыг хорьдог хэн бэ” гэж хэлээд хагас түрийтэй израйл гутлаараа хамар луу 2 удаа өшиглөсөн  бөгөөд би хамрынхаа цусыг арилгаад зогсож байтал баруун гарынхаа тохойгоор зүүн нүд рүү нэг удаа цохисон. Ингээд Даариймаагийнхаас гараад гэр хүртэл намайг толгой түрийгүй зодсоор байгаад гэртээ орсон.. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Ганхүү надаас уучлалт гуйж бид 2 хоорондоо эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-13/, гэрч Л.Батдэлэгийн “... Би юу болсон талаар асуухад “Б.Ганхүү нь согтуу ирээд намайг зодсон” гэж хэлж байсан. Тэгээд Б.Ганхүү рүү уурлатал “уучлаарай миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй” гэж хэлээд энэ асуудал өнгөрсөн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сард байх бас нэг удаа зодсон ба хоёр нүдийг нь хөхрүүлээд хамрыг нь хавтгайлчихсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15/, гэрч Ц.Батмөнхийн “...2017 оны 01 дүгээр сарын 
дундуур байсан байх гэж бодож байна Г.Үүрийнтуяаг, Б.Ганхүү дахин зодсон юм. ... Миний хувьд Б.Ганхүү, Г.Үүрийнтуяаг 2 удаа зодсон байхыг нь мэднэ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч М.Цогтбаатарын “... 2016 оны 11 дүгээр сард гэж санаж байна байшингийн цонхоор эхнэрийнхээ хамтаар хараад байж байсан чинь манай хашааны урдуур Б.Ганхүү эхнэрээ буюу Г.Үүрийнтуяаг мод барьчихсан зодоод хөөгөөд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.Авиддуламын “... Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Г.Үүрийнтуяа манай гэрт орж ирээд Б.Ганхүү нүд рүү цохичихлоо гээд нэг удаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Р.Даариймаагийн “... Юунаас болсон нь мэдэгдэхгүй нөхөр нь гэнэт эхнэрийнхээ өмнөөс дайраад зодоод эхэлсэн. Тэгээд би салгах гэтэл дийлэхгүй байсан. Эхнэр Г.Үүрийнтуяа нь хамарнаас нь цус гараад байхаар нь би “болиоч цус гараад байна шүү дээ” гэтэл болиод намайг зодох гээд дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн №52 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, шүүгдэгч Б.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Б.Ганхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй  болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Б.Ганхүү нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Шүүгдэгч Б.Ганхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  
 Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 227 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Б.Ганхүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Ганхүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь: 
 
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1.-т зааснаар шүүгдэгч Б.Ганхүүг хохирогч Г.Үүрийнтуяаг 2016 оны 11 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.  
3. Шүүгдэгч Дархан овгийн Бэхтөмөрийн Ганхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Дархан овгийн Бэхтөмөрийн Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
5. Шүүгдэгч Б.Ганхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримт эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.   
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганхүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганхүүд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР