| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/00668/И |
| Дугаар | 155/ШШ2020/00973 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2020/00973
2020 05 08 155/ШШ2020/00973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/00668/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ......................... Хар дархад овогт Пүрэвийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ..... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ................, Хар дархад овогт Даваажавын*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Д.Шинэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.******* нь Д.Шинэбаяртай 2009 онд гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн 10 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд том хүү Ш.Мягмархишиг 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, дунд хүү Ш.Хишигбаяр нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, охин Ш.Хишигдэлгэр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Хамт амьдарч эхэлсэнээс хойш хадмууд янз бүрээр хэлж эхэлсэн боловч би дуулаагүй юм шиг тэвчиж ирсэн. Үүнээс болж бид хоёр таарч тохирохгүй хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ бүр хөөгдсөн. Хадам ээж болон дүү нар нь намайг янз бүрээр хэлж ядуу гуйлгачин, хоосон гэх мэт хэлж доромжилж байсан. Энэ бүхнээс залхаж салахаар шийдсэн. Хүүхдүүдээ бодож зөндөө тэвчсэн одоо чадахгүй боллоо. Тийм учраас цаашид хамтран амьдрах боломжгүй.
Иймд 115/000014 дугаартай гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Би хүү Ш.Мягмархишиг, Ш.Хишигбаяр, Ш.Хишигдэлгэр нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахыг хүсч байна.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* миний бие төрсөн хүүхэд болох Ш.Мягмархишиг, Ш.Хишигбаяр, Ш.Хишигдэлгэр нарыг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Шинэбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч П.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай хүсэлтийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч П.******* нь хүсэлтээ буцаагаагүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. П.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дундаас төрсөн хүүхэд болох 13 настай Ш.Мягмархишиг, 9 настай Ш.Хишигбаяр, 4 настай Ш.Хишигдэлгэр нарыг би өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Д.******* ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Д.Шинэбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар эвлэрч хүүхдүүдийг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээж, эцэг Д.Шинэбаяр нь хүүхдүүддээ тэтгэлэг авахгүй байхаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 8 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн
шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахыг хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч П.*******, хариуцагч Д.Шинэбаяр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү*******ын*******, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү*******ын Хишигбаяр, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр охин*******ын******* нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Зохигчид хүү Ш.Мягмархишиг, хүү Ш.Хишигбаяр, охин Ш.Хишигдэлгэр нарыг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээхээр тохиролцсон байх тул хүүхдүүдийг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээлээ.
Хүүхдүүдийг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эцгийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Шинэбаяр, эх П.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Хариуцагч Д.Шинэбаяр нь нэхэмжлэгч П.*******гаас хүүхдүүдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг болон гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд
төлбөл зохих дүнгээр, гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шинэбаяраас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 122.930 төгрөгийн тал хувь 61.645 төгрөг, нийт 131.665 төгрөгийг, улсын орлогоос 61.645 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар регистрийн дугаар ......................, Хар дархад овогт Пүрэвийн *******, регистрийн дугаар ......................., Хар дархад овогт Даваажавын******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ..................., 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, хүү*******ын*******, регистрийн дугаар ................, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, хүү*******ын Хишигбаяр, регистрийн дугаар ............................, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, охин Хар дархад овогт*******ын******* нарыг эцэг Д.Шинэбаярын асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч нь хүүхдүүдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шинэрбаяраас 131.665 төгрөг, улсын орлогоос 61.645 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА