| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: ******* оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 251400000003 тай эрүүгийн хэргийг 2025 оны 02 сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцаж гарын үсгээ зурсан. Хуулийн байгууллагын дуудсан цагт бэлэн ирсэн байна. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 3-38/,
2. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Би Баянхонгор аймгийн ******* сумын 5 баг, Байн Хөндий гэх газарт энэр болон хүү ын хамт мал маллаж амьдардаг юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр хүүхдээ Улаанбаатар хот руу явуулчхаад ******* сумын төв дээр байдаг өөрийнхөө гэрт 0.5 литр хэмжээтэй 1 шил архи уучхаад шөнө 00 цагийн үед ******* сумын төв дээр байдаг гэртээ унтаж амарсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр сумын төв дээр байж байгаад ямар нэг архи уугаагүйгээр цааш сумын төвөөс гараад хөдөө гэр лүүгээ өөрийнхөө мустанг маркийн улсын гүй, цэнхэр өнгийн мотоциклоо би өөрөө жолоодож ганцаараа явсан юм. Тэгээд явж байтал ******* цаад талд байдаг Цагаан хөтөл дээр цагдаа зогсоосон юм. Тэгээд би тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын эрхээ хасуулсан байсан. Тэгээд намайг согтуурал шалгаж үлээлгэдэг багаж үлээлгэж шалгахад 0.33% гарч байсан. Тэгээд миний тээврийн хэрэгслийг аймгийн төвийн журмын хашаанд авч ирж журамласан юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр цагдаад баригдахдаа бол архи уугаагүй байсан харин 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө архи уугаад хоносон байсан бөгөөд тэр уусан архи гараагүй байсан юм шиг байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын эрхээтэй байсан бөгөөд 2024 оны 10 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж жолооны эрхээ хасуулаад 7 хоног баривчлагдаж байсан юм. Би эрхээ хасуулсан байх үедээ мөн уусан архи гараагүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож мотоцикл унаж явсан нь үнэн. Би уг нь миний архи гарсан байх л гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн ******* сумын багт байрлах замын цагдаагийн харуулын пост дээр 2025 оны 01 дүгээр сарын 04-ны 09:00 цаг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* сумын баг “Цагаан хөтөл” гэх газарт хяналт шалгалт хийх явцад улсын гүй, Мустанг маркийн, улаан цоохор алаг бүтээлэгтэй мотоцикл жолоодсон иргэн ******* гэх хүн байсан бөгөөд түүнийг зогсоон шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан, мөн түүнийг согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж шалгахад тэрээр 0.33% согтолттой байсан бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тодруулахад тэрээр “би урьд шөнө хараа гэх нэртэй архи уусан, тэр архи гараагүй байгаа юм шиг байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 04-05/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/1237 тай шийтгэвэр /хх-ийн 12-15/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/1237 тай шийтгэврээр 2025 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,33 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 5 багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн улсын гүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч ******* өгсөн “...Би Баянхонгор аймгийн ******* сумын багт байрлах замын цагдаагийн харуулын пост дээр 2025 оны 01 дүгээр сарын 04-ны 09:00 цаг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* сумын баг “Цагаан хөтөл” гэх газарт хяналт шалгалт хийх явцад улсын гүй, Мустанг маркийн, улаан цоохор алаг бүтээлэгтэй мотоцикл жолоодсон иргэн ******* гэх хүн байсан бөгөөд түүнийг зогсоон шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан, мөн түүнийг согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж шалгахад тэрээр 0.33% согтолттой байсан бөгөөд түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тодруулахад тэрээр “би урьд шөнө хараа гэх нэртэй архи уусан, тэр архи гараагүй байгаа юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 02 сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 1237 тай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 0.33 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын 5 багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн улсын гүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3.7, 3.8, 3.10 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж зургаан зуун тавин / 50 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийг зургаан зуун тавин / 50 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ