| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш. И. овогт Б.ын Сд холбогдох 2213002420199 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын .... дугаар /Долоон гатлага/ багт оршин оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш. И. ургийн овгийн Б.ын С, регистрийн дугаар......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Сыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн яллагдагч Б.С нь архидан согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүнсний-1 дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Бтай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох /Долоон гаталгаа/ гэх газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч А.Нийг зодож, түүний эрүүл мэндэд нь баруун чамархай, духны баруун талд зулгаралт, хаван хавдартай, хамрын таславчийн мурийлт, хэвлийн баруун хажуу талд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагчийн санал болгож байгаа торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг мэдүүлгээрээ илэрхийлсэн. Үүнээс шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогч Батсайхан, Сүхбаатар, Нурбек нарт олгох хохирол, төлбөр байхгүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Тухайн оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг мөн шүүхэд гаргаж байгаа. Энэ хэрэгт шүүгдэгчид хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүд тус тус авагдсан байгаа. Тэрээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд буюу 1 сар буюу хоногоор нь тоолоход нийт 29 хоног цагдан хоригдсон. 02 дугаар сар 28,29-ний өдрөөр дуусгавар болдогтой холбоотой. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цагдан хоригдсон 29 хоногийг нийт эдлэх ялаас нь хасаж тооцох саналыг шүүхэд гаргаж байгаа. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Энэ хэрэгт нийт 2 хэргийг нэгтгэж шалгаж ирүүлсэн болно” гэв.
1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т.и шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлж, прокурортой ялын талаар санал тохиролцсон байгаа. Тиймээс уг хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч Е Б.С нь Шүүгдэгч Б.С нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Д.Сыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн яллагдагч Б.С нь архидан согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүнсний-1 дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Бтай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох /Долоон гаталгаа/ гэх газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч А.Нийг зодож, түүний эрүүл мэндэд нь баруун чамархай, духны баруун талд зулгаралт, хаван хавдартай, хамрын таславчийн мурийлт, хэвлийн баруун хажуу талд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь иргэн Д.Саас бичгээр гаргасан гомдол, иргэн Ц.Бы гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 01-02, 158 дахь тал), хохирогч Д.С, гэрч Б.Б.ж, хохирогч Ц.Б, С.Н.к, гэрч О.Бо.а нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 26-27, 29, 09-10, 160-161, 232-233, 2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Х.ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 642 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ц.Б.лын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15935 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Е.ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 9-10, 180-181, 2 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал), яллагдагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-57, 244, 2 дугаар хавтаст хэргийн118 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Д.С, Ц.Б, С.Н. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нар мөрдөн байцаалтын хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн 29, 232-233, 2 дахь хавтас хэргийн 130 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч Б.Сгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч С.Тилеубердид нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.Сгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 (нэг мянга таван таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.С нь энэ гэмт хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байх тул түүнд оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 29 хоногийг хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. И.овогт Б.ын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон сольж, Б.Сд оногдуулсан 1500 нэгжэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаас 435.000 (дөрвөн зуун гучин тав) төгрөгийг хасаж, Б.Сгийн эдлэх торгох ялыг 1065 (нэг мянга жаран тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.065.000 (нэг сая жаран таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сд мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт 29 (хорин ес) хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б.