Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А

Орчуулагч, хэлмэрч Т.Х, Д.Ц /цахимаар/,

Прокурор: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Х.О,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.Б, С.Н, Х.З,

Шүүгдэгч Д.А, Х Ж, М А, В  Ш, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Х Ж, М А,  В  Ш нарт холбогдох эрүүгийн 2413000000258 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

               1. Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга ажилтай, тус аймгийн Сагсай сумын ... дугаар /Ахкорим/ багт оршин суух хаягтай,  урьд ял шийтгүүлж байгаагүй, У ургийн овогтой С.ийн Х, РД: .....

               2. Бүгд Найрамдах Хятад Ард  Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хятад улсын Шинжин хот, Шангмейлин гудамжны .. тоотод оршин суух, .../, баримт бичгийн дугаар:....

               3.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Казахстан Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6,эхнэр, 4 хүүхдийн хамт тус улсын Чинхай муж, Шинин хот, Чендун дүүргийн Олон Улсын тосгоны ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, .... баримт бичгийн дугаар:.....

               4. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Бүгд Найрамдах Казахстан Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тус улсын Алмата хотын Хараса дүүрэг Үш коныр гудамжны 163 тоотод оршин суух, Ке. ургийн овогтой Д.ы А . баримт бичгийн дугаар......

               5. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тус улсын Чинхай муж, Хайдун хот, Хуаланг хуй өөртөө засах районы Яшига хотын Шиаэр тосгонд оршин суух, . баримт бичгийн дугаар:......

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Яллагдагч С.Х, Х Ж, М А, Ды А, В  Ш нар нь хамтран оролцож, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0115 дугаар салбар /Даян/ хариуцсан хэсэг болох хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд Монгол Улсын хилээс 800 метр зайтай хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймаг, Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт,

-мөн яллагдагч С.Х нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох банз модон дээр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хавтгай модон таваг 1 ширхэг, цагаан шуудай зэрэг эд зүйлсийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас тус аймгийн Өлгий суманд ирэхдээ устгаж, нотлох баримтыг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг,улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт,

1.1 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, байгаль орчинд учруулсан хохирол 277.861 төгрөгийг хуульд зааснаар 2 дахин нэмэгдүүлж, 555.722 төгрөг, эвдэрсэн талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн зардал 272.980 төгрөг, 828.702 төгрөгийг гэм буруутай хүмүүсээр төлүүлж, манай байгууллагын дансанд төвлөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг,

1.2. Шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “...2024 оны  7 дугаар сарын 07-ны өдөр над уруу нэг  гадаад дугаараас залгасан. Утсыг нь авахад  Х Ж байсан бөгөөд хятад хэлээр нэг зүйл хэлсэн боловч би түүнийг нь ойлгоогүй. Дараа нь гадаад дугаараас дахиад залгах үед авахад Д.А байсан. Тантай Х Ж яримаар байна гэнэ, та вичатаа нээгээд ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд би вичатаа нээгээд ороход 4 хүний групп үүсгэсэн байсан. Надаас та тус аймгийн Сагсай сумын Засаг даргаар ажиллаж байна уу гэж асуухад би “үгүй аймгийн төвд нүүж ирсэн гэдгээ” хэлсэн. Тэрнээс хойш тэгээр хүмүүстэй ярилцаагүй. Тухайн үед Х энэ сарын дундуур Баян-Өлгий аймагт очиж, ямааны мах цуглуулна гэж хэлсэн. Дараа нь би 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Цэнгэл суманд оршуулгын үйл ажиллагаанд оролцож байхад над уруу вичатаар дахиад залгасан. Би тухайн үед ярих боломжгүй байсан учраас “одоохон” гэж мессеж явуулсан. Хэсэг хугацааны дараа миний утас цэнэггүй болоод унтарсан. Тэгээд би тэд нартай дахин холбоо бариагүй байж байгаад хүүхдийн ажлаар Даян явсан. Гэтэл мөрдөгч намайг  6-7 удаа ярьсан байна гэж тэмдэглэл үйлдсэн байсан. Би вичатаар нэг ч секунд яриагүй.      

...Би Х нарт надад тусгай зөвшөөрөлтэй алтны уурхай байгаа, ирж үзээрэй гэж огт хэлээгүй. 2015 оны үед Х Ж надад Даян гэх газарт алтны нөөц бий гэдгийг сонсож байсан, тусгай зөвшөөрөл авч болох уу гэж асууж байсан. Би уг газар нь улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг. Тухайн газраас тусгай зөвшөөрөл олгохгүй байх гэж хэлж байсан. Х Ж тус аймгийн Сагсай сумын Даян гэх газрыг надаас илүү сайн мэддэг юм шиг байна. Даянд хэд хэдэн удаа явж хилээр нэвтэрч байснаа хэлж байсан.

...Тухайн үед би гэр бүлээрээ хөдөө амарч байсан бөгөөд Ханжинхонг, А нар нь газар үзэж, аялахаар миний хүргэн Нийн тээврийн хэрэгслийг хөлсөлж, Даянд явж байх үед би санамсаргүй тааралдсан. Би 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийн  найрын урилгыг тараагаад явж байхдаа энэ хүмүүстэй Даянд тааралдсан. Манай хүргэн надад хэлэхдээ энэ хүмүүс үзэсгэлэнт газар үзнэ,  гэж хэлсэн болохоор би хөлсөөр явсан гэж хэлсэн. Би Даян гэх газарт Х г нартай очиж газар ухаагүй. Ийм асуудал огт болоогүй. Даян гэх газар нь 3 сумын нутаг дэвсгэрийг хамаарч байгаа. Нэг захаас нөгөө зах руу машинаар бүтэн нэг өдөр явдаг. Мөн тухайн газарт алтны нөөц байгаа гэдгийг тогтоогоогүй. Нүдээр харж тухайн газарт алт байгаа гэж үзэх боломжгүй. Бусад шүүгдэгч нар тухайн өдөр алт ухах зорилгоор очоогүй гэдгээ өөрсдөө бас хэлсэн. Би тухайн газарт хүүхдийн найрын урилга тараагаад орой нь буцах зорилготой байсан. Тухайн газарт байдаг найздаа урилга өгөөд айраг уугаад буцахдаа энэ хүмүүстэй тааралдаж, машиндаа 10 минут унтсан байсан. Эдгээр хүмүүс голын эрэгт байхдаа газар ухаж байгааг анзаараагүй. Надад мөн нотлох баримт устгасан асуудал байхгүй. Иймд намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлгийг,

1.3 Шүүгдэгч Х Ж шүүхийн хэлэлцүүлэгт: ”Алт ухаагүй гэдгээ хэлье. Алт олборлоогүй гэж үзэж байна. Би зүгээр л хүмүүсийг хооронд нь зуучилсан.  Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг нотлох шууд нотлох баримт байхгүй учраас энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Нэг тал нь алтны уурхай сонирхож байсан. Нөгөө тал нь алтны уурхай байгаа гэсэн. Тэдгээр хүмүүсийг хооронд нь зуучилсан. Хэрэв алтны уурхай сонирхож байвал бичиг баримтыг нь бүрдүүлж өгөхөөр болсон. С.Х нотолж алтны уурхайтай газар гэж хэлээгүй. Энэ хавьд гэж хэлсэн. Би зөвхөн зуучлах  үүрэг гүйцэтгэсэн. Газар ухах ажиллагаанд оролцоогүй. Газар ухаагүй. Намайг газар ухсан болгож буруутгах нь үндэслэлгүй. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

1.4 Шүүгдэгч М А шүүхийн хэлэлцүүлэгт: ”... Яллах дүгнэлтэд биднийг 2 нүх ухсан гэж яллаж байгаа. Гэхдээ бид 2 нүх ухаагүй. Нэг нүх ухсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хууль бусаар алт олборлосон, хайсан гэж үзвэл эд мөрийн баримтаар хураагдсан хүрз, жоотуу мэт эд зүйлээр алт олборлох, хайх боломжгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн өдрийн цаг агаарын мэдээ харахад бороотой байсан. Тэгээд машин тэрэг шаварт суучихвал, бас аялж зугаалж яваа хүмүүст майхан татахад хэрэг болох байх гээд хүрз, жоотуу, бээлий гэх ойр зуурын зүйл бэлтгэж явсан. Тэрнээс өөр бусад зорилго байгаагүй. Хууль бусаар алт олборлосон, хайсан бол gps төхөөрөмжтэй, алт илрүүлдэг цахилгаан багажийг ашиглаж алт олж илрүүлж дараагийн үйл ажиллагааг явуулах ёстой. Бидэнд алт илрүүлэх төхөөрөмж байдаг ба тухайн үед авч очоогүй. Тухайн газарт алт илрүүлэгчгүйгээр очсон. Алт олборлохын тулд хэрэгтэй багаж төхөөрөмж, эксватор байх ёстой. Бид нар алт хайх төхөөрөмж авч очоогүй учраас бид нарыг тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоор очсон гэж байгаа нь буруу юм. Нотлох баримтаар алтыг хэрхэн яаж олборлодог талаар CD бичлэгийг гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Тухайн бичлэгт Сэлэнгэ аймаг, Узбекстан зэрэг газар нутгуудад ямар тоног төхөөрөмж ашиглаж алт олборлож байгаа талаар байсан. 2024 оны 7 дугаар сард Монгол Улсад ирсэн. Алт илрүүлэх багаж төхөөрөмжгүй байгаагүй алт олборлох зорилгоор очоогүй байхад тухайн газарт очиж хууль бусаар алт олборлосон гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад ирсэн зорилго маань хууль бусаар ашигт малтмал олборлох байгаагүй. Монгол Улсад хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах зорилготой байсан, энэ зорилго маань өөрчлөгдөөгүй. Би үйл ажиллагаа явуулахаар Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай орчимд 300 м.кв байрыг түрээсэлж авахаар тохирсон. Түрээсийн гэрээ маань батлагдаагүй байсан учраас гэрээгээ авчирч чадаагүй. Хоол үйлдвэрлэх зориулалттай үйл ажиллагаа явуулах гэж байгаа. 120 м.кв байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Монгол Улсад анхнаасаа хууль зөрчих гэж ирээгүй. Тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгож очсон.  Монгол Улсад ирсэн зорилгыг маань харгалзаж үзэхийг хүсэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

1.5. Шүүгдэгч В  Ш шүүхийн хэлэлцүүлэгт:” Яллах дүгнэлтэд хууль бусаар ашигт малтмал хайсан, олборлосон гэж биднийг буруутгаж байгаа. Яллаж байгаа үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ойлголцлын зөрүүнээс болж ийм асуудал гарсан. Тухайн газарт алт олборлохоор очсон бол багадаа 7-10 хоног шаардлагатай байсан. Хувийн бэлтгэл болон очсон хугацаа нь алт олборлох ажиллагаа явуулахад хангалтгүй. М А бол захирал, би ажилтан нь байсан. Хүрз, жоотуу зэргийг ашиглаж алт олборлох боломжгүй гэж үзэж байна. Алт олборлох гэж байсан бол тухайн өдөртөө буцах ч боломжгүй байсан. Эхлээд майхнаа бэлдэх ёстой байсан. Бид нар байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх гэж очсон. Тухайн үед бороо орж байсан тул цэвэр ус уух зорилгоор газар ухсан. Тухайн нүх нь 30 см байсан. Тэр нүхнээс бага хэмжээний ус гарсан. Алт олборлох гэж байсан бол нүхнээс усыг зайлуулж байж, дараа нь дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байсан. Биднийг буруутгах хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Тэр газар уруу авч явсан гэх багаж хэрэгсэл болон хүн хүчний байдлыг хараад алт олборлосон гэж хэлбэл манай нутгийн хүмүүс итгэхгүй бид нарыг шоолох байх.

...С.Х тухайн газрыг боломжийн газар хэлсэн. Тухайн газрыг үзэж хэрэв таалагдвал дараагийн шатны арга хэмжээг авах байсан. С.Хын дүүгийнх нь гэрт цай уугаад тухайн газарт очсон. Тэнд очихын тулд уулын замаар 40 км зайтай газар, 1 цаг 30 минут явсан. Хонох зорилгоор очоогүй. Бид нар орой болж байхад очсон. Хонох зорилготой майхан авч очоогүй байсан. Авч явсан ус маань багассан байсан учраас ус уух зорилготой байсан. Бид тэр газрыг үзээд таалагдвал зөвшөөрлийн талаар судлахаар ярилцсан. Тэр газрыг болон замын нөхцөл байдлыг харах гэж очсон. Тэнд очоод ямар нэгэн алт олборлоогүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

1.6. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт:”...Энэ хэргийг шалгаад 7 сар болж байна. Гэртээ харих хүсэлттэй байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би энэ хүмүүсийг  тэр газар очиход хятад хэлний орчуулагчаар явсан. Энэ хэрэгт миний оролцоо байхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

1.7. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х Ж, М А нар wechat-аар танилцаж улмаар 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод уулзсан байна. Х Ж нь Баян-Өлгий аймагт Сагсай сумын засаг даргыг нь танина. Тухайн хүнээр дамжуулж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах боломжтой гэх саналыг тавьсан байна. Х Ж, М А нар харилцан тохиролцож 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр wechat групп үүсгэсэн. Тухайн wechat группэд Д.А, Х Ж, С.Х нар байдаг. Тухайн wechat групп чатанд “ковш байгаа юу”, “тийм”, “уулзах уу”, “тэгье” гэх мэтчилэн ашигт малтмалтай холбоотой яриа болсон байна. Х Ж, М А, В  Ш нар Баян-Өлгий аймагт 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ирсэн. 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр захаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг худалдаж авч 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр С.Хын хүргэний тээврийн хэрэгслээр тус аймгийн Сагсай сум руу очиж С.Хтай уулзаж, тэндээ хоол идэж, хувийн бэлтгэлээ хангаад тус аймгийн Сагсай сумын Даян гэх газарт очиж 2 нүх ухсан. Тэднийг нүх ухаж байх явцад ажил үүргээ гүйцэтгэж байсан хилийн албан хаагчид илрүүлж тогтоосноор мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн. Утсаар дүрс бичлэг хийж үйл ажиллагааг нь зогсоон саатуулж Цагдаагийн байгууллагад хүргэх явцад С.Хын машинд байсан эд зүйл алга болсон. Хилийн цэргийн ажилчид авсан гэрэл зурагт тусгагдсан ногоон өнгийн хиймэл зүлэг, модон таваг, цагаан шуудай алга болсон. С.Х нь Цагдаагийн газарт очихгүй чигээрээ Номин худалдааны төв рүү явсан учраас С.Хын машинд байсан зарим эд зүйл алга болсон. Шүүгдэгч нар тухайн газарт очиж газар ухсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Иймд шүүгдэгч М А, В  Ш, Х Ж, Д.А, С.Х нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. С.Х нь  тээврийн хэрэгсэлд ачсан ногоон өнгийн хиймэл зүлэг, модон таваг, цагаан шуудай зэргийг хууль бусаар устгасан нь тогтоогдсон бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт устгах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Цагдаагийн байгууллагад шилжүүлэх явцад дээрх эд зүйл алдагдсан. Дээрх эд зүйл байсан гэдэг нь хилийн цэргийн хүмүүсийн мэдүүлэг, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн эд зүйлийг С.Хын тээврийн хэрэгсэлд хийсэн талаарх гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн хохирлыг шинжээч тогтоосон. Экологи эдийн засгийн үнэлгээ 272.861 төгрөг гарсан. Холбогдох хуулийн дагуу тухайн хохирлыг 2 дахин үржүүлэхэд 555.722 төгрөг гарч байгаа. Үүнийг шүүгдэгч нарын тус бүрд хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Ухсан газрыг нөхөн сэргээхтэй холбоотой хор уршигт 272.980 төгрөг гарсан. Үүнийг шүүгдэгч нарын тус бүрд хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шүүгдэгч тус бүр 165.740 төгрөгийн хохирол, хор уршиг төлөх тооцоо гарч байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардалд 1.000.000 төгрөг гарсан. Үүнийг шүүгдэгч нарын тус бүрд хувь тэнцүүлэхэд 200.000 төгрөгийн хор уршигтай холбоотой зардал гарч байна. Тухайн хор уршигтай холбоотой зардлыг иргэний нэхэмжлэгч Цэнд-Аюушийн холбогдох дансанд шилжүүлэх нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

1.8. Шүүгдэгч Д.А, Х Ж нарын өмгөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт:”... Шүүгдэгч нар 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэрэг болсон гэх газарт очсон нь үнэн. Тухайн газарт хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох санаа зорилгоор очсон уу? Шүүгдэгч нарын санаа зорилго ямар байсан бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад шүүгдэгч нар хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох санаа зорилготой очсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайсан олборлосон гэж үзэж байна. Шүүгдэгч нар ашигт малтмал хайсан уу? ашигласан уу? олборлосон уу? гэдгийг яллах дүгнэлтэд дурдаагүй. Дээрх ялгааг нэг бүрчлэн тогтоосноор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх ёстой. 2 нүх ухсан асуудал байгаа. Эхний нүх нь урт нь 80 см, өргөн нь 38 см, гүн нь 30 см байгаа. 2 дахь нүхний урт нь 2 м, өргөн нь 90 см, гүн нь 60 см гэж дурдсан. Шүүгдэгч нар 2 нүх ухсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 нүх хоорондоо 35 см зайтай. 2 нүхийг шүүгдэгч нар ухсан гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй байна. Ашигт малтмал хайх, олборлох, ашиглах талаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийх ёстой. Энэ талаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой дурдсан учраас дурдаж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Олборлолт гэдэг нь тодорхой үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр газрын хэвлийгээс байгалийн үнэт зүйл гаргаж авсан үйл явцыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд алт юм уу ашигт малтмал олборлож гаргаж авсан үйл баримт тогтоогдохгүй байна. Хэрэг болсон гэх газрыг алтны нөөцтэй газар эсэхийг тогтоогоогүй. Ашигт малтмалын газрын тосны газраас 10/3231 дугаартай албан тоот ирсэн. Тухайн албан тоотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэдгийг дурдсан. Тухайн газрыг ашигт малтмалтай газар гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ямар үйл ажиллагаа явуулсныг тодорхой дурдаж яллах ёстой байсан. 2 нүх ухсанаар ашигт малтмал хайсан гэж үзэх үү? Тухайн газарт байгаа байгалийн баялгийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн тодорхой үйлдэл байх ёстой. Харин нүх ухсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйл баримт гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг анхаарах ёстой. Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчин, экологи эдийн засгийн үнэлгээнд 272.861 төгрөг гэж тогтоосон. Нөхөн сэргээлт хийх зардал 272.980 төгрөг гарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан бол бусад байдлаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт хариуцлага тооцож арга хэмжээ авсан. Газар ухсан асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт хамаарч байгаа гэж үзсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Алт угаах зориулалттай модон хавтгай тавгийн талаар ярьж байна. Тухайн тавгийг алт угаах зориулалттай гэж тогтоосон нотлох баримт байхгүй. Ногоон өнгийн хиймэл зүлгийг яллах дүгнэлтэд дурдахдаа банзанд хадсан гэж бичсэн. СD бичлэгээс харахад банзанд хадсан ногоон зүлэг байгаагүй.” гэх дүгнэлтийг,

1.9. Шүүгдэгч С.Хын  өмгөөлөгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт: ”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг С.Х үйлдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нотлогдон тогтоогдохгүй байна. Нотлогдохгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлая. Шүүгдэгч С.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон буюу урьдчилан тохиролцсон эсхүл үйлдлээрээ нэгдэн нийлсэн үйл явц хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч Х Ж, В  Ш, М А нар нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэд бөгөөд монгол, казах хэл мэдэхгүй. С.Хтай гэмт хэргийг хамтран үйлдэхээр урьдчилан тохиролцох боломжгүй. В  Ш, М А нарыг тухайн өдөр харж танилцсан учраас эдгээр хүмүүстэй урьдчилан тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх боломжгүй. Газар ухах үйл ажиллагаанд С.Х оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох зэрэг шинжийг агуулсан үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна.

Хэрэгт зөвхөн зөвшөөрөлгүйгээр газар ухаж нүх гаргасан асуудал нотлогдсон болохоос биш тухайн газарт эрэл хайгуул хийсэн, эрдэс баялаг олборлосон, боловсруулалт хийсэн ашигласан үйл баримт болоогүй.

...Ашигт малтмал олборлох, хайх, боловсруулах, ашиглах үйл явц нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг” гэж заасан. Хэдэн хүн очиж 30 минутын дотор хууль бусаар эрэл хайгуул хийсэн гэж үзэх боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6-д "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Ашигт малтмалын тухай хуульд заасан дээрх зүйл заалтаас салангид авч хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэх зарчим үйлчилж байгаа учраас яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмал олборлох, ашиглах, хайх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

...Гэмт хэрэг үйлдэгдэх болсон үндсэн шалтгаан нөхцөл нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн М Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Х Ж зохиомол байдлыг бий болгож Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрийн Даян гэх газарт алтны уурхай байгаа. Тэрийг худалдан борлуулах гэж байгаа талаар зохиомол байдлыг үүсгэж М Аг итгүүлж түүнийг төөрөгдөлд оруулсны улмаас М А нь тухайн газрыг үзэж судалж, боломжтой бол хөрөнгө оруулалт хийнэ гэсэн санаа зорилгод хөтлөгдөн ирсэн болохыг түүний өмгөөлөгч С.Н тайлбарласан. Нэг хүн зохиомол байдлыг бий болгосноос болж бусад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй. С.Х нь М А, В  Ш, Д.А нарыг урьд өмнө таньдаггүй байсан. Х Жтой дотно холбоогүй. Албаны журмаар 2015 онд танилцаж байсан. С.Х нь алтны уурхайтай, тухайн уурхайгаа худалдан борлуулах талаар Х Жтой тохиролцсон зүйл байхгүй. Х Ж нь мэдүүлэг өгөхдөө энэ хэрэгт би хамааралгүй зуучлагч байсан гэж хэлсэн. Хэнийг хэнд зуучилж байгаа нь тодорхой бус байна. Х Жийг мэдүүлгийг үндэслэл болгож бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож болохгүй. С.Хт байдаг уурхайн газрыг М Ад танилцуулж зуучилж мэтээр дүр эсгэж төөрөгдөлд оруулж энэ хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагатай. Шүүгдэгч нар тухайн өдөр тухайн газраас ганц нүх ухсан болох нь тогтоогдсон. 2 дахь нүхний талаарх асуудлыг дурдаж байна. Хилийн цэргийн албан хаагч нар өөрсдөө хэргийн газраас илрүүлсэн нүх юм. Өмнө нь ухагдсан газар болохоос биш тухайн үед ухагдсан нүх гэж үзэх боломжгүй. Яллах дүгнэлтэд дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдолд С.Х оролцоогүй болох нь Х, Даулет, Ч, Б нарын мэдүүлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцох боломжгүй.

...Шүүгдэгч Д.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Бид нар нүх ухаж байхад С.Х ирж энэ тусгай хамгаалалттай газар тул нүх ухаж болохгүй гэж хэлээд би орчуулж өгсөн” гэж хэлсэн. Н мэдүүлэгтээ “гадаадын иргэд нүх ухаж байгааг хадам аав С.Х хараад  газар ухаж болохгүй гэж хэл гээд явуулсан” гэж хэлсэн. Бичлэгт С.Х нь ухсан гэх газарт байгаагүй. Машины дэргэд загасны дэгээ янзлаад сууж байсан нь бичлэгт тусгагдсан. С.Хыг бусад шүүгдэгч нартай үйлдлээрээ нэгдэн нийлсэн гэж үзэх боломжгүй. С.Х нь хятад хэл мэдэхгүй учраас Бүгд Найрамдах Хятад Улсын иргэдтэй урьдчилан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Аймгийн төвөөс бусад шүүгдэгч нартай хамт очоогүй. Шүүгдэгч нар тухайн өдөр нүх ухсанаа хүлээн зөвшөөрч байна. Газрыг ухсан үйлдлийг зөвтгөх асуудал биш бөгөөд унаган төрхөөрөө байсан газрыг ухсан үйлдэлд хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх ёстой. Харин яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцэх үү эсхүл эрүүгийн хэрэг мөн үү? үгүй юу гэдэг асуудал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг тайлбарлаж Х.Б өмгөөлөгч дүгнэлтээ гаргасан. 30 см гүнтэй жижиг нүх ухсан явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулахгүй байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй тул Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй.

...Мөн С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ногоон өнгийн хиймэл зүлэг, алт угаах зориулалттай модон таваг, цагаан шуудай зэргийг устгасан гэх үндэслэлээр нотлох баримт устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, прокурорт даруй шилжүүлнэ”, мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хилийн зурваст гарсан гэмт хэрэгт улсын хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтан” гэж заасан. Хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтан Ж.Д, Гаалийн боомтын эрх бүхий албан тушаалтан Ч нар тухайн газарт үзлэг хийж хэрэг бүртгэлтийн хойшлуулшгүй ажиллагаа хийсэн. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах” гэж заасан. Эрх бүхий албан тушаалтнууд үүрэгт ажилдаа хайнга хандаж үүрэгт ажлаа биелүүлэхгүй орхигдуулсан. Ногоон зүлэг, модон таваг зэргийг Ч нар хурааж аваагүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий албан тушаалтны буруутай ажиллагаа болохоос биш шүүгдэгч С.Хыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Хын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,  

 

1.10. Шүүгдэгч М А, В  Ш нарын өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт:” Миний үйлчлүүлэгч нар Монгол Улсад ирсэн зорилго нь үйл ажиллагаа явуулах, бизнес эрхлэх зорилготой ажил хэргийн визээр Монгол Улсад ирсэн. Монгол Улсыг ардчилсан үндсэн хуультай, хувийн өмчийг хүндэтгэдэг, хөрөнгө оруулагч нарын хувьд тааламжтай, бизнес эрхлэх үйл ажиллагаа явуулахад дотоодын хууль тогтоомж таатай гэдэг үүднээс Монгол Улсыг сонгож ирсэн гэж байгаа. Сэлэнгэ, Төв аймгуудад М Агийн таньдаг бизнесменүүд тухайн газарт алтны уурхай бусад төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг. Тухайн хүмүүсээс авсан мэдээллийн дагуу Монгол Улсад ирсэн байна. Миний үйлчлүүлэгч нар Хятад иргэд боловч ислам шашинтай. Халал стандарттай газарт хоол идэх үед Х Жтой танилцсан. Урьд өмнө Х Жтой холбоотой байгаагүй. Урьд нь Баян-Өлгий аймгийн талаар мэддэггүй байсан. В  Ш нь М Агийн туслах ажилтан. М А нь Хятад Улсад бизнес эрхэлдэг хөрөнгө, чинээлэг хүн. Манай улсад их хэмжээний хөрөнгө оруулах боломжтой. Анх Х Жид тусгай зөвшөөрөлтэй алтны уурхай байвал худалдаж авна гэж санал тавьсан байна. Х Ж нь М Аг Баян-Өлгий аймагт дагуулж ирэхээс өмнө алтны уурхай бүхий газар байгаа. Та нар тухайн хүнтэй тохиролцож худалдаж авна гэдэг саналыг тавьсан байна. М А нь тэр уурхайг нь үзэж худалдаж авъя гэж Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирсэн байна. Баян-Өлгий аймагт ирсний дараа маргааш нь машин олж уурхайг харуулж танилцуулж худалдана гэж тухайн газарт дагуулж очсон. Уурхай бүхий хашаалсан том талбайтай, экватортай газар гэж төсөөлж М А очсон боловч тухайн газар нь алтны хамгаалалтын талбай байхгүй, тусгай зөвшөөрөлтэй газар байгаагүй юм байна.

...Миний үйлчлүүлэгч нар анхнаасаа хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох зорилготой очсон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гарч байгаа. М А нь тухайн газрыг худалдаж авна гэх том зорилготой байсан. Ашигт малтмал олборлож буцах зорилго байгаагүй. Хөрөнгө оруулалт хийж худалдаж авах нөөц бүхий орд газрыг худалдаж авахаар очсон гэж байгаа. Хууль зөрчиж хууль бусаар алт олборлох санаа зорилго байгаагүй гэдэг нь хөрөнгийн байдал, хөрөнгө оруулсан хэмжээ, хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал зэргээс нь нотлогдож байгаа. М А нь төөрөгдөлд орж хууртагдсан гэж хэлж болно. Х Жийн тайлбарлаж байгаагаар С.Х тухайн газрыг эзэмшдэг, захирагч нь учраас уурхайг мэднэ гэж түүнийг төөрөгдөлд оруулсан. Буруутай гол этгээд бол Х Ж. Яагаад гэвэл анхнаасаа М Ад буруу ойлголт өгсөн. ..М Агийн зүгээс алтны уурхай бүхий газар байвал хөрөнгө оруулна худалдаж авна гэдэг саналыг хэлэхэд Х түүнийг сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн бүгдийг нь мэднэ гэж уулзуулсан. М А болон В  Ш нараас тодорхой хэмжээний зардал гарсан. ..М Аг хууль бусаар алт олборлож, хайх санаа зорилго байсан гэж буруутгаж ял халдаахад шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч нар Даян гэх газар Х г, А нартай хамт очсон нь үнэн. Гэхдээ зорилго нь өөр байсан. Тусгай зөвшөөрөлгүй газарт машин хөлсөлж очсон. Миний үйлчлүүлэгч нар өөрсдөө юу болсны мэдэхгүй яваад байсан. Нөгөө талаар миний М А, В  Ш нарт ял оногдуулсан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргана. Энэ тохиолдолд тэдний Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө нь эзэнгүй үлдэж, их хэмжээний хохирол учрах асуудал байгаа. Мөрдөн байцаалтын шатанд алт угаах таваг болон металл хайгчийн талаар асууж байсан. Миний үйлчлүүлэгч нар дээрх эд зүйлийн талаар мэдэхгүй. Бидэнд зөвшөөрөлтэй газар үзүүлнэ гэхээр нь хамт явсан гэдгээ хэлсэн. Энэ хэрэгт Хятад хэлний орчуулга зөв буруу хийгдсэн эсэхтэй холбоотой эргэлзэж байгаа. Би хятад хэл мэдэхгүй учраас орчуулагч нь зөв орчуулж байна уу? мөрдөгч нь зөв асуулт асууж байна уу гэдэгт хяналт тавьж чадаагүй.

..Прокурор яллах дүгнэлтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа. Х.Б өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүх тодорхой тохиолдлыг тайлбарлах замаар эрүүгийн хууль тогтоомжийг тайлбарладаг. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаар тогтоолд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг гэж “Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага журмыг бүх талаараа зөрчиж эдгээр үйл ажиллагаа явуулахыг ойлгоно” гэж тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуульд заасан үйл ажиллагааг бүх талаар зөрчсөн үү гэдгийг анхаарах ёстой. Бүх талаар нь зөрчиж ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Ашигт малтмалын тухай хууль болон түүнд уялдуулж гаргасан тогтоол, журмуудыг бүх талаараа зөрчсөн байх, үйл ажиллагаа явуулах гэж байгаа.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулахад шүүгдэгч нарын ямар үйлдэл хамаарч байгаа вэ? 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 497 дугаартай тогтоолоор ашигт малтмал, газрын хэвлий гэдгийг тайлбарласан. Ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж байгаа. Тухайн газарт ямар эрдсийн хуримтлал, ямар ашигт малтмал байгаа вэ? Тухайн газарт ямар нэгэн нөөц байгаа эсэхийг тогтоосон уу? Тусгай зөвшөөрөлгүйгээр үнэт чулуу түүвэл Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд тооцогдоно. Тухайн газар нь алтны уурхай бүхий газар гэж М Аг хуурч зохиомлоор тухайн газарт аваачсан. М А, В  Ш нар энэ хэрэгт хохирогч байх ёстой тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2. Эрүүгийн 2413000000258 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/121 дугаартай албан бичиг, түүний хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-11 дэх тал/,

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Ямаат” гэх газарт “Даян”-гийн боомтоос 800 метрийн зайд ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байрлах бөгөөд “Хавцал голын эх”-нд болсон байв. Уг газар нь уул болон модоор хүрээлэгдсэн байсан бөгөөд газрын хөрс өвсөрхөг газар байх ба хэрэгт ач холбогдол бүхий байдал нь 2 өөр газарт болсон. Эхний хэсэг нь “Хавцал гол”-оос ертөнцийн зүгээр зүүн урд зүгт голын эргээс 35 метр зайд, хуучин булш /хирэгсүүр/ бүхий зүйлийн хажууд газрыг хөрсийг ухсан байдалтай, уг хэсэг нь урт нь 80 см, өргөн 38 см, гүн 30 см байх ба уг хэсэг нь шинээр ухагдсан байдалтай байв. Эхний хэсгийг “GPS” байршил тогтоох багажаар М48°06'59.6" Е088°55'05.2" байв. Дараагийн хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү 35 метр зайд “Хавцал булгийн” голын эрэг орчим байх бөгөөд уг газрыг “GPS” байршил тогтооход /албаны Гармин маркийн/ М48°07'00.4" Е088°55'06.2"-т зааж байв. Уг газар нь голын хуучин гол урсаж байсан чулуу, хайрга бүхий газар байх бөгөөд тухайн голын хайрга, шороог ухаж, шороог нь хажууд нь овоолсон байдалтай байх ба ухагдсан хөрс нь доор ус тогтсон байдалтай байв. Ухагдсан нүхний хэмжээг үзэхэд нүхний урт нь 2 метр, өргөн 90 сантиметр, гүн нь 60 сантиметр хэмжээтэй байв...” гэх тэмдэглэл болон түүний зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дэх тал/,

2.3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Цагдаагийн газрын журмын хашаан дотор битүүмжлэн байрлуулсан 43-74 БӨТ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-80” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг явуулахад уг тээврийн хэрэгсэл нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр импортлогдсон, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг нээж үзэхэд урд талын хоёр суудал дээр байрласан эд зүйл байхгүй, арын хаалгыг онгойлгон үзэхэд арын суудал дээр мөнгөлөг өнгийн дөрвөлжин хайрцаг байх бөгөөд түүний хажууд ууттай хуурай идэх зүйл хүнс байв. Тээврийн хэрэгслийн арын багааж хэсгийг нээж үзэхэд ногоон өнгийн суулга, хүрз, жоотуу зэрэг эд зүйлс байсныг тээврийн хэрэгслээс буулгаж, тоогоор тусад нь дугаарлав. 30x30 см хэмжээтэй хайрцгийг нээж үзэхэд машины хийлдэг насос байсныг 2 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт модон бариултай төмөр гурвалжин хүрз 2 ширхэг, модон бариултай төмөр толгойтой 1 ширхэг сүх байсныг 1 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт модон бариултай улаан будагтай төмөр толгойтой жоотуу 1 ширхэг, улаан, хар алаг хоосон иш байсныг 3 тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт ногоон өнгийн 20 литрийн ус/имульс/-ны хоосон сав байсныг “4” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт ууттай 5 ширхэг хос бээлий, задгай 5 ширхэг хос бээлий, нийт 10 хос бээлий байсныг “5” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт хар өнгийн 2 хос усны гутал байсныг “6” тоогоор дугаарлав. Дараагийн хэсэгт 2 метр, 5 см урттай 2 ширхэг 3 мм-ийн банзыг холбож хадсан, 13 см өргөн, 2 метр уртай, 3 мм-ийн хэмжээтэй 1 ширхэг банз, 2 метр урттай 7 см өргөнтэй, 3 мм-ийн 1ширхэг банзнууд байсныг “7” тоогоор дугаарлав, 8 тоогоор шар өнгийн хутга 1 ширхэг тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 59-64 дэх тал,

 

2.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн “...00-84 БӨА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” загварын 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010.02.23-нд импортлогдсон, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. ...Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн  66-69 дэх тал/,

 

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 10/3302 дугаартай “...Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд “Хос бөхт эрдэнэ” ХХК /РД:6302882/, “Көп калакша тур” ХХК /РД:3077292/ нэр дээр ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн  103 дахь тал/,

 

2.6. Ашигт малтмал, газрын тосны газрын 10/3231 дугаартай “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурдагдсан М48о06'59.6" Е088о55'05.2" болон М48о07'00.4" Е088о55'06.2" солбицол бүхий цэгүүдийг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийг зааг, Улсын хилийн 15 км-ийн зурвас газар, Улсын Их хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Алтай таван богд нэртэй байгалийн цогцолборт газартай тус тус давхцалтай байна...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

2.7. Яллагдагч Х Жийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн “...Үргэлжлүүлэн Д.Аийн “Вичат” хаяг руу илгээсэн болон Аээс ирүүлсэн зурвас мессеж, дуу хураагуур “Voice recorder” хэсгийг нэг бүрчлэн үзэхэд тэрээр 2024 оны 7 сарын 15-ны өдөр харьцсан 12 секундын дууны бичлэг /Vоice/ байсныг тоглуулж, яригдсан яриаг албаны “Роlice” загварын дуу дүрсний төхөөрөмжөөр бэхжүүлэн, яригдсан яриаг үзлэгийн явцад орчуулагч Т.Маар орчуулуулахад Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х Ж нь Казакстан улсын иргэн Д.А-д хандаж “...Чи Баян-Өлгийд ирсэн үү? Ирсэн бол Ковштой холбоо барьсан уу? Холбоо бариад хурдан заавал холбогдоорой...” гэж Хятад хэлээр ярьсан байв..., ... Үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х Жийн Казахстан улсын иргэн Д.А рүү “Вичат” хаяг руу илгээсэн мессежүүдийг дээшлүүлж үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х Жоос 2024 оны 7 сарын 7-ны өдөр 17 цаг 57 минутад Казахстан улсын иргэн Д.А рүү “...Сайн байна уу, утсаа аваарай, хаана байна, над руу холбоорой, ярих ажил байна...” гэж зурвас илгээж, улмаар тухайн цаг хугацаанд иргэн С.Хын “К” гэх латин хаягтай “Вичат” хаягийг илгээсэн байх бөгөөд уг “Кv” гэх латин хаягтай “Вичат” хаягны мэдээлэл хэсгийг нээж үзэхэд утасны дугаар нь “99428575” гэж хадгалагдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн уг “К” гэх латин хаягтай “Вичат” руу илгээж байсан зурвасын түүх хэсэг буюу “Меssage” хэсгийг нээж үзэхэд 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 48 минутаас 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 50 минут хүртэл 6 удаа “Вичат” программаар залгасан жагсаалтууд байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х Ж Роос иргэн С.Хын “Вичат” хаягийг Хятад үсгээр нэр өгч хадгалсан байх ба орчуулагчаар орчуулахад “...Сагсай сумын дарга...” гэж Хятад хэлээр товчилж, хадгалсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-132 дахь тал/,

 

2.8. Иргэн О.Чын гар утсанд үзлэг хийсэн “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 18 цаг 25 минутад хийгдсэн 10 секунт, 19 цаг 34 минутад бичигдсэн 1 минут 51 секунтын дүрс бичлэг болон бичлэг хийх үеэр гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зураг зэргийг зөөврийн “VDV”-д буулган авч, тусад нь нэг бүрчлэн үзлэг хийхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/,

 

2.9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг камерын бичлэгээр тавиулангийн хэсэгт зогсож буй тээврийн хэрэгсэл, түүний хажуу дахь иргэдийн хөдөлгөөн тод харагдахгүй, бүдэг бүрсгэр харагдаж байв. Үзлэгийг үргэлжлүүлэн 2 саарал машины хашаанаас гарсан цаг хугацааг харахад 2024-07-20, 12:28:20 цаг хугацаанд /бичлэгийн цагаар/ түрүүлж, нэг саарал өнгийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэл гарч явах ба түүний араас тавиулангийн хашаанаас хилийн албаны хувцастай 2, энгийн хувцастай 2, нийт 4 хүн 12:32:02 цаг хугацаанд гарч ирэх ба 12:32:56 цаг хугацаанд мөн хашаанаас мөн ижил саарал өнгийн загвартай машин тус тус гараад явсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/,

 

2.10. Яллагдагч М Агийн гар утсанд үзлэг хийсэн “...Иргэн М А /МА SНАLIHA/-ийн эзэмшлийн гар утас нь “iрhоnе 7” загварын гар утас байх бөгөөд гар утасны дэлгэцийн түгжээг иргэн М А / /-ийн өөрөөр нь онгойлгуулахад гар утасны цаг нь Улаанбаатар хотын цагаар буюу Орон нутгийн цагаас нэг цагаар урагш байв. Үргэлжлүүлэн гар утасны “Galerry” цэсэнд орж үзэхэд иргэн М А // /- ийн хэлснээр “...бид 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өглөө иргэн С.Х гэх хүний эсгий гэрт очиж, хооллохдоо өөрийнхөө гар утсаараа эсгийг гэрийн доторх байдлыг гэрэл зураг болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн байсан...” гэж хэлснийг тэмдэглэлд тусган үзэхэд 2024.07.19-ний өдөр уг гар утсаар авсан бэхжүүлсэн 19 секунтын дуу, дүрсний бичлэг болон Казах эсгий гэрийн доторх хэсгийн 1 ширхэг гэрэл зураг байв. Дээрх эсгий гэрийн доторх хэсгийг бэхжүүлсэн 1 ширхэг гэрэл зургийн мэдээлэл буюу “Details” хэсгийг үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн цагаар 10 цаг 07 минутад бэхжүүлсэн 1.3 мв хэмжээтэй гэрэл зураг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Үргэлжлүүлэн дээрх 19 секунтын Казах эсгий гэрийн доторх байдлыг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэгийн бэхжүүлсэн цаг хугацааны мэдээллийг үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн цагаар 10 цаг 07 минутад бэхжүүлсэн байв.Уг бичлэгийг явуулж үзэхэд бичлэг хийж буй хүн Казах эсгий гэрийн доторх хэсгийг бичиж эхлэх бөгөөд бичлэгийн 2 дахь секунтад эсгийг гэрийн баруун талыг харуулах ба уг хугацаанд бичлэгт яллагдагч Ж.Н цай ууж сууж буй дүрс харагдаж, бичлэгийн 4 дэх секунтад яллагдагч В  Ш мөн А цай ууж суух ба, түүний дараа эсгий гэрийн зүүн жигүүрийг харуулах үед бичлэг хийж буй хүний зүүн талд яллагдагч С.Х нь ногоон өнгийн аяга барьсан цай уугаад сууж буй дүрс харагдаж бичлэгийн сүүлээр бичлэг хийж буй хүний урд ширээн дээр байрлах идээ, ундаа харагдав. Бичлэгийн төгсгөлд бичлэг хийж буй хүний хажууд сууж буй хүнээс Казах хэлээр “Тамак иш” гэж ярьж буй дуу, дүрсний бичлэгийг өөрийн гар утсаар бичлэг болгон бэхжүүлэн авлаа. Үргэлжлүүлэн үзлэг хийхэд тэрээр яллагдагч М А / / нь “...над руу Хятад улсын иргэн Х Ж Вичат программаар энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Х, Казахстан улсын иргэн Д.А, мөн иргэн Х Ж нарын групп чат бүхий хоорондоо дуу хураагаар “\/оicе гесогdег” хэлбэрээр авсан  зураг бүхий файлыг явуулж байсан, танд үзүүлье...” гэж хэлээд гар утасныхаа “Вичат-We Chat” программ руу орж, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х Ж / /- той харьцсан чатыг гаргаж ирээд үзүүлэхэд: 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 53 минутад иргэн Х Ж / /-оос “Screenshot” буюу дэлгэцийн хэсгийг зураг болгон бэхжүүлсэн зураг файлыг явуулсан байх уг зурган файлыг нээж үзэхэд “Групп чат” гэх гарчигтай 4 хүний бүрэлдэхүүнтэй гэх бүлгэм чат доторх зурвасууд байв. Уг зурган файл бүхий групп чат дотор яллагдагч С.Х нь өөрийнхөө “Вичат” программаар Казах хэлээр “Жарайды Казыр” /за одоохон/ гэж зурвас илгээж, улмаар 5 секунтын дууны бичлэг явуулсан зэрэг мэдээлэл харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

2.11. Гэрч О.Чын гар утсанд үзлэг хийх явцад хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн ..Хэрэгт ач холбогдолтой бичлэгийг хуулбарласан гэх СД дискийг албаны “Dell” загварын суурин компьютерт тоглуулж үзэхэд тэрээр СD нимгэн хуурцагт 01 минут 51 секунт, 10 секунт, 4 секунтын дуу, дүрсний 3 ширхэг тусдаа гар утсаар хийж, бэхжүүлсэн бичлэг байв. Эхний 01 минут 51 секунтын бичлэгийг нээн тоглуулж үзэхэд тэрээр уг бичлэгийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын нутаг дэвсгэрийн хашааны гадна талд байрлах эсгий гэрийн урд хэсэгт бэхжүүлэн байх бөгөөд бичлэгээр Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгсэл, түүний баруун талд мөнгөлөг саарал өнгийн “Ланд-80” загварын хоёр тээврийн хэрэгсэл хойшоо харсан байдалтай, уг тээврийн хэрэгслүүдийн хойд хаалга, тээшний хаалгыг тус тус онгойлгон доторх ачаа, эд зүйлсийг газарт буулгаж байв. Бичлэгийн  9 дэх секунтад бичлэг хийж алба хаагч “тэр дээд талын банзнуудаа бас буулгаарай” гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 13 дахь секунтаас эхлэн бичлэг хийж буй хүн хамгийн эхнээс нь буюу Хилийн цэргийн 0115 дугаар салбарын “Ланд-76” загварын тээврийн хэрэгслийн харалдаа хойд хэсэгт газарт буулгасан эд зүйлсийг бичлэгт харуулж бэхжүүлэх бөгөөд бичлэгээр хэрэгт ач холбогдолтой алт угаах /ашигт малтмал/ зориулалт бүхий тэгш өнцөгт хэлбэртэй, дотогшоо таваг мэт зайтай бор өнгийн эд зүйл харагдах ба түүний хажууд ногоон өнгийн хиймэл зүлэг байж болзошгүй эд зүйлийг дэвссэн байв. Уг хиймэл зүлэг бүхий эд зүйлсийн хажууд цагаан өнгийн шуудай бүхий зүйлсийн дээр хүнсний байж болзошгүй эд зүйлсийг гаргаж байрлуулсан байв. Түүний цаад талд цагаан өнгийн усны хувин байж болзошгүй зүйлсийг босгож байрлуулсан харагдав. Дээрх ногоон зүлэг бүхий зүйлсийн хажууд Хилийн цэргийн хувцастай нэг алба хаагч цэнхэр цүнхэн доторх эд зүйлсийг үзэж, нэг нэгээр гаргаж буй дүрс харагдав. Бичлэгийн 25 дахь секунтад дээрх ногоон зүлэг бүхий эд зүйлсийн хажуу талд гадаадын иргэдийн хувцас хунар, хөнжил гудас /мишок/, цүнх зэрэг эд зүйлс болон машины дугуй хайрцагтай хийлэгч, тогоо зэрэг мөн Хилийн цэргийн хувцастай алба хаагч нар гаргаж байв. Бичлэгийн 01 минут 10 дахь секунтад яллагдагч С.Х нь дээгүүрээ цэнхэр өнгийн хувцастай, толгойндоо цайвар өнгийн шлап малгайтай, үзлэг, шалгалт хийж буй Хилийн цэргийн алба хаагч нарын дунд явж буй дүрс харагдав. Бичлэгийн 01 минут 15 дахь секунтад яллагдагч Ж.Н нь машиныхаа хойноос эд зүйлс буулгаж буй дүрс харагдах ба түүний машины хойд хэсэгт 2 ширхэг бор цаасан хайрцаг болон цагаан усны хувин, бусад хүнсний байж болзошгүй эд зүйлүүдийг гаргасан байв. Бичлэгийн 01 минут 25 секунтын үед Ж.Нийн хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч загасны уурга хийсэн цүнхийг шалгаж байх ба түүний хажууд газарт улбар шар өнгийн жоотуу багажийн иш харагдаж байв. Дараагийн бичлэг болох 10 секунтын хугацаатай бичлэгийг үзэхэд тэрээр уг бичлэгийг мөн А гар утсаар бэхжүүлсэн байх бөгөөд бичлэгийг хэргийн газарт хийсэн байв. Тус бичлэгийг эхнээс нь үзэхэд Казахстан улсын иргэн Д.А гартаа дотроо эд зүйлтэй цагаан өнгийн усны хувин барьсан, уг усны хувин дотор усны гутал хийж буй харагдах ба түүний хажууд дээгүүрээ цайвар футболктой, доороо хар өмдтэй, толгойдоо хар саравчтай малгайтай нэг иргэн цаашаагаа харсан байдалтай алхаж явах бөгөөд тэдний хажууд Хилийн цэргийн хувцастай алба хаагч, ойр орчимд үзлэг самналт хийж буй дүрс харагдав. Мөн дээрх бичлэгээр иргэн Д.Аийн цаагуур газарт дээгүүр нь ногоон өнгийн зүлэг бүхий эд зүйлсийг байрлуулсан 2 ширхэг банз мод, уг ногоон зүлэг бүхий эд зүйлсийн дээгүүр дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин /таваг мэт/ цайвар шаргал өнгийн зүйлс /алт угаах хэрэгсэл байж болзошгүй/, түүний наад талд мөн 2 ширхэг банз мод, 1 ширхэг модон иштэй жоотуу зэрэг эд зүйлс харагдаж буй дүрс бичлэг байв. Дараагийн бичлэг болох 4 секунтын дуу, дүрсний бичлэг нээж үзэхэд мөн А хэргийн газарт гар утсаар бэхжүүлсэн бичлэг байв. Уг бичлэгийг тоглуулж үзэхэд мөн А хэргийн газарт гар утсаар бэхжүүлсэн бичлэг байв. Уг бичлэгийг тоглуулахад бичлэгээр  ухагдсан газрын урд хэсэгт газар дээр заазуур хутга байх ба ухсан нүхний дотор усны гутал өмссөн, гартаа ажлын бээлий өмссөн Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Д.А зогсох ба түүний урдуур ухсан нүхэнд нэг ширхэг жоотуу багаж ухсан нүхэн дотор шар усны зах хэсэгт байгаа дүрс харагдав. Харин ухсан нүхний ертөнцийн зүгээр баруун хажуу талд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн В  Ш хөлөндөө усны гутал өмссөн, дээгүүрээ эрээн цоохор өнгийн хувцастай гар нүцгэн сууж байх ба түүний доод хэсэгт ажлын бээлий байсныг тэмдэглэлд тусгав. Мөн бичлэгээр ухсан газрын хойд хэсэгт чулуу бүхий хэсэг дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн М А, Х Ж нар сууж байх ба иргэн Х Ж / /- ын урдуур 2 ширхэг банз модны дээгүүр байрлуулсан ногоон өнгийн зүлэг бүхий эд зүйлс, түүний наад талд мөн А 2 ширхэг банз мод газар дээр байсныг тэмдэглэлд тусгав. Мөн Х Ж / /-ийн хойно хажуу талд цагаан өнгийн шуудай байх ба уг шуудайнд хажууд дээрх дээд талаасаа тэгш өнцөгт хэлбэртэй, хажуу талаасаа гурвалжин /таваг мэт/ цайвар шаргал өнгийн зүйлс /алт угаах хэрэгсэл байж болзошгүй/ байсныг тэмдэглэлд тусгав. Уг бичлэгээр Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Д.А Казах хэлээр ярих ба түүний ярьсан яриа тод сонсогдохгүйгээр бичлэг өндөрлөв. Дээрх бичлэгүүдийг хуулбарласан СD дискийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтож, үзлэгийг өндөрлөв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

 

2.12. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоох зорилгоор иргэн С.Хын жолоодож явсан 00-84 БӨА улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Нийн жолоодож явсан 43-74 БӨТ улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын үед гарсны дараа аль чиглэлд хэрхэн яаж явсныг үзэхээр Хилийн цэргийн 065 дугаар анги руу эргэх гурван замын уулзварт ертөнцийн зүгээр баруун тийшээгээ харсан хяналтын камерын бичлэгийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хадгалагдсан бичлэгийг үзэхэд тэрээр бичлэгийн цагаар 11:27:11 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангиас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж, гурван замын уулзвараар баруун тийшээ буюу ертөнцийн зүгээр урагшаа эргээд явах ба бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд дээрх камерын бичлэгийн цагаар 11:31:19 цагт мөн мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа цайвар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ мөнгөлөг өнгийн ачаатай, ачааны дээрээ банк мод ачсан байдалтай тээврийн хэрэгсэл Хилийн цэргийн 0165 дугаар ангиас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж, гурван замын уулзвараар баруун тийшээ буюу ертөнцийн зүгээр урагшаа эргээд явсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Үзлэгийг үргэлжлүүлэн “Сыргалы” дэлгүүрийн гурван замын уулзвар дахь Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 2024/07/20, 11:28:25 цагт /камеруудын цаг хугацаа хоорондоо 3-6 минутын зөрүүтэй байсан/ мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй,

дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 00-84 БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Уг машин нь тус гурван замын уулзвараас Цагдаагийн газар луу эргэхгүйгээр чигээрээ явж, баруун дөрвөн замын уулзвар чиглэлд явав. Харин дээрх камерын бичлэгийн цагаар 2024/07/20, 11:32:13 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа цайвар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ мөнгөлөг өнгийн ачаатай, ачааны дээрээ банк мод ачсан байдалтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 43-74 БӨТ гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Уг машин нь тус гурван замын уулзвараас Цагдаагийн газар луу зүүн чиглэлд эргэж явсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг үргэлжлүүлэн баруун 4 замын уулзварт байрлах Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 20/07/2024, 11:29:35 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 00-84 БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Тус тээврийн хэрэгсэл бичлэгээр чигээрээ буюу хойноос урагш чиглээд яваад өгснийг тэмдэглэлд тусгав. Үргэлжлүүлэн баруун 4 замын уулзварт урагшаа харж байрласан Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 20/07/2024, 11:29:40 цагт мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд бичлэгээр тус тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 00-84 БӨА гэж харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Тус тээврийн хэрэгсэл бичлэгээр чигээрээ буюу хойноос урагш чиглээд яваад өгснийг тэмдэглэлд тусгав. Үргэлжлүүлэн хуучин Улсын бүртгэлийн хэлтэс байрласан гурван замын уулзварт байрлах Цагдаагийн газрын эзэмшлийн хяналтын камерын хадгалагдсан бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 11:46:43 цаг хугацаанд дээрх мөнгөлөг саарал өнгийн /хаалганы дунд хэсгээс доош хар саарал өнгөтэй/ “Тоёота Ланд Круйзер-80” загварын урдуураа хар өнгийн хамгаалалтын төмөртэй, дээгүүрээ хар өнгийн ачаатай, таван салаа бүхий обудтай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэж ирэх бөгөөд уг гурван замын уулзвараас ертөнцийн зүгээр урагшаа чиглээд явах ба 300 орчим метр зайтай газраас зүүн тийшээгээ эргэж буй дүрс харагдав...” гэх тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 171-176 дахь тал/,

 

2.13. Хууль ёсны төлөөлөгч Х.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэрэгт ухагдсан газарт буюу байгаль орчинд учруулсан экологийн эдийн засгийн хохирол болон нөхөн сэргээлттэй холбоотой мөнгөн төлбөрийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийн 49.5.1-т “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэх болно. Улсын их хурлаас тогтоол гаргаж улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар болгон зөвхөн газрын хөрсөн дээрх биш газрын хэвлийд тодорхой хэмжээний ашигт малтмалын баялагтай учир л гадны нөхдүүд, хуулийн этгээдээс газар орныг хамгаалж улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм. Тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Ямаат нэртэй газрын улсын тусгай хамгаалалттай газар нь тодорхой хэмжээний алт нөөцтэй болохыг нэлээн эрт үеэс тогтоочихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,

 

2.14. Гэрч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хилийн “Даян” боомтод үүрэг гүйцэтгэж байсан, ахлах шалгагч, ахмад О.Ч /88537776/, дэд ахлагч Л.Б, дэд ахлагч Т.А нар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 40 минутад Хилийн 14 дүгээр тэмдгийн чиглэлд Монгол Улсын хилээс дотогш 800-аад метр зайтай газар, тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” нэртэй газраас Бүгд Найрамдах Хятад Ард улсын 3 иргэн, Казахстан улсын 1 иргэн, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн хууль бусаар ашигт малтмал олборлож байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн талаар харилцаа холбооны хэрэгслээр мэдээ ирүүлсэн. Миний бие Хилийн албаны тасгийн дарга албан тушаалтны хувьд анхны мэдээллийг ийнхүү аваад удирдлагуудад танилцуулсан. Өөрөөр хэлбэл би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цаг 40 минутад дээрх мэдээг авах үед аймгийн төвд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн төв байранд үүрэг гүйцэтгэж байсан. Улмаар Хилийн цэргийн 0115 дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байсан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох, ахмад Ж.Дийг хэргийн газар луу явуулсан. Мөн тухайн өдөр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Гд дээрх асуудлыг утсаар танилцуулахад тэр хүн “...наад асуудал чинь илт гэмт хэргийн шинжтэй байна, танайх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага байхгүй, шууд байгаа байдлаар нь Цагдаагийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ аваарай...” гэж хэлсэн. Улмаар миний бие Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Т.Сд утсаар мэдэгдэж, “...манай алба хаагч нар гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлсэн, одоо наашаа гарах гэж байгаа, маргааш танай байгууллагад шилжүүлж өгөх болно...” гэж хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газарт байсан “Ланд-80” загварын хоёр тээврийн хэрэгсэл болон дээр дурдсан 6 иргэнийг ахмад Ж.Дээр ахлуулсан бүлэг өчигдөр үүрээр 06 цагийн үед аймгийн төвд авч ирээд ахмад Ж.Д нар буцаад Хилийн застав руу явчихсан. Дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлосон байж болзошгүй цэг нь Хилийн 0115 дугаар заставаас цаашаагаа “Даян” боомт чиглэлд 28 км зайтай газар байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал/,

 

2.15. Гэрч Х.Хийн дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагын албаны офицер Айбат бид хоёр тээврийн хэрэгсэлд байгаа зүйлсийг үзсэн бөгөөд иргэн Ж.Нийн эзэмшлийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэл дотор байгаа эд зүйлсийг гаргаж бүртгэж байтал хяналтын прокуророос гэмт хэргийн шинжтэй асуудалд танай ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэхээр нь иргэн С.Хын унаж явсан “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэл дотор байгаа эд зүйлсийг үзээгүй юм...” гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/,

 

2.16. Гэрч Ж.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр салбарын хариуцсан хэсгийн зүүн чиглэл буюу “Сонгинот”-ын чиглэлд хяналт шалгалт хийгээд орой нь салбар дээр ирээд байж байтал 18 цаг 40 минутын үед Хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Х холбогдож, “Даян” боомтын чиглэлд гадаадын 4 иргэн, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн газар ухаж байгаад боомтын алба хаагч нарт үйлдэл дээрээ саатуулагдсан байна, очиж шалгаарай гэж үүрэг өгсний дагуу миний бие харуулын дарга, ахлах ахлагч Б.Н, жолооч, ахлах ахлагч С.С нарын хамт салбар байрлал буюу заставаас гараад “Даян” боомтод очсон. Бид нар боомтод очих үед тухайн иргэдийг боомтын ахлах шалгагч, ахмад О.Ч, ахлагч Б, дэд ахлагч М.А нар саатуулан боомтод 2 автомашинтай нь авчирсан байсан. Тухайн саатуулагдсан иргэдийн 3 иргэн нь Бүгд Найрамдах Хятад Ард улсынх, 1 иргэн нь Казахстан улсынх байсан, харин Монгол Улсын хоёр иргэн нь Ж.Н, С.Х гэх нэртэй иргэд байсан. Тэгээд миний бие тухайн иргэдийн биеийн байцаалтыг шалгаж, улмаар хоёр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг олж, хурааж авсан, харин гадаадын иргэд нь ямар нэгэн бичиг баримтгүй байсан, дараа нь хоёр тээврийн хэрэгслийг боомтын гадна хашаа дотор оруулж, доторх эд зүйлүүдийг нь нэг нэгээр буулгаж, шалгасан. Тэгэхэд ямар нэгэн ашигт малтмал хайх тоног төхөөрөмж илрээгүй, харин бусад эд зүйл буюу газар ухахад ашигласан гэх жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг, банз мод 4 ширхэг, хиймэл ногоон зүлэг болон бусад хүнсний эд зүйлүүд байсан. Дээрх эд зүйлүүдийг анх иргэн Ж.Н, С.Х нарын тээврийн хэрэгсэлд хуваагаад хийчихсэн байсан. Дээрх эд зүйлүүдийг нэгбүрчлэн үзэж дууссаны дараагаар нь ухсан гэх газрыг нь үзэхээр жолооч С, боомтын жолооч Б, харуулын дарга Н нарын хамт хилийн 14 дүгээр тэмдгээс 800 метр зайтай, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Хавцал булгийн гол” нэртэй газарт очсон. Тухайн газарт очиход эхэндээ нэг газрыг ухсан байдалтай, уг ухсан газрын ёроол ус тунасан байдалтай байсан, тэгэхлээр нь ойр орчмын 500 метр радиуст метал, алт хайгч байгаа эсэхийг шалгаж, самналт хийхэд ямар нэгэн зүйл илрээгүй. Тэгж байтал дээрх ухагдсан газраас урагшаа 10 гаруй метр зайтай газарт бас нэг жижиг хэмжээний өнгөцхөн ухсан байдалтай нүх байхаар нь зургийг нь бэхжүүлж авсан. Бид хэд тухайн ухагдсан газарт 1 цаг гаруй самналт хийхэд ямар нэгэн төхөөрөмж олдоогүй. Тэгээд боомтын байрлалд очиж, дээрх илэрсэн жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг зэргийг албаны 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, үлдсэн хүнсний эд зүйлүүдийг Х, Н нарын машинд хувааж ачиж, Хилийн албаны тасгийн дарга, хошууч Х.Хаас өгсөн “...хоёр машиныг аймгийн төвд хуяглан хүргэх тухай...” үүргийн дагуу хилийн 0115 дугаар салбарын байрлалд /заставын төвд/ ирж, албаны машинаа застав дээр үлдээж, албаны машинд ачиж ирсэн жоотуу 1 ширхэг, жоотууны иш 1 ширхэг, хүрз 2 ширхэг, ажлын бээлий 10 хос, сүх 1 ширхэг, усны гутал 2 хос, цагаан усны хувин 1 ширхэг эд зүйлсийг иргэн Ж.Нийн 43-74 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, би өөрөө Нийн машины урд сууж, харин жолооч С болохоор иргэн С.Хын машины урд сууж, шууд аймгийн төв рүү хөдлөөд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 05 цаг 20 минутад аймгийн төвд орсон. Аймгийн төвд оронгуутаа дээрх гадаадын иргэдийн байрлаж байгаа байр гэх “Номин худалдааны төв”-ийн урд талын хашаанд байрлах байшингаас Хятад улсын иргэдийн нэг, мөн Казахстан улсын иргэн, нийт2 иргэний гадаад паспортыг гаргуулж авсан. Харин Хятад улсын үлдсэн 2 иргэн нь болохоор гадаад паспорт Улаанбаатар хотод байгаа талаар тайлбар хэлж, гаргаж өгөөгүй. Улмаар Хилийн цэргийн 0165 дугаар анги руу очиж, иргэн Н, Х нарын машинд ачиж очсон эд зүйлүүдийг дахин гарган буулгасан, тухайн эд зүйлсийг албаны бэлэн байдлын офицер Айбат нэг бүрчлэн бүртгэж, бичиж авч байсан. Тухайн үед манай байгууллагын хилийн тагнуулын ажилтан Ө.Ганаа нь гадаадын иргэдийн баримт бичгийг үзэж, өөрийнхөө чиглэлээр холбогдох зүйлийг асууж байсан. Миний бие аймгийн төвд 0165 дугаар ангид очсоны дараа гадаадын иргэдийг авч явсан гэх иргэн Нээс тайлбар мэдүүлэг аваад эхэлж байтал Хилийн тасгийн дарга Х.Х хяналтын прокурор Р.Гтай холбогдоход энэ асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэх чиглэл өгсний дагуу манай байгууллагаас энэ асуудалд ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй юм. Харин дээрх прокуророос ажиллагаа явуулахгүйгээр холбогдох иргэдийг баримтуудын хамт албан бичгээр цагдаагийн байгууллагад шилжүүлэх өгөх нь зүйтэй гэсний дагуу танай байгууллагад албан тоотоор холбогдох материалын хамт шилжүүлж өгсөн. Дээрх гадаадын иргэд болон хоёр тээврийн хэрэгсэл, албан бичгийг Хилийн албаны тасгийн дарга Х.Х танай байгууллагад хүргэж өгсөн,

...Тухайн өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цагийн үед манай заставын постоор иргэн Х, Н нарын “Ланд круйзер-80” загварын хоёр тээврийн хэрэгслээр боомт руу явж байгаа гэх тайлбарыг харуулын цэрэгт хэлээд гараад явсан байна лээ. Ямар ч байсан миний мэдсэнээр Х гэх хүн нь боомтын чиглэлд явж байгаа гэж хэлээд гараад явсан байсан..., ... Эхний ухсан газар нь доошоогоо 40-50 орчим см, урт нь 80-90 орчим см, өргөн нь 40-50 орчим см хэмжээтэй байсан, дараагийн жижиг хэмжээтэй ухагдсан газар нь гүн нь 15-20 орчим см, урт, өргөн нь 30x20 орчим см хэмжээтэй байх шиг байсан. Гэхдээ нарийвчлан хэмжилт хийгээгүй..., ... Бид хэд 2024 оны 07 сарын 20-ны өглөө Хилийн цэргийн 0165 дугаар ангийн төв байранд очих хүртэл иргэн Ж.Н, С.Х нарын хоёр тээврийн хэрэгслээс ямар нэгэн эд зүйл буугаагүй, буюу буулгаагүй. Харин ангийн төв байранд очсоны дараа Хилийн албаны тасгийн дарга хошууч Х.Х, ахмад М.А нар хоёр тээврийн хэрэгслээс бүх эд зүйлсийг буулгаж, үзлэг хийж, бүртгэл хөтөлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 237-241 дэх тал/,

 

2.17. Гэрч О.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Даян” боомтын үйл ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10-11 цагийн хооронд эхэлсэн бөгөөд өдөр 13-14 цагийн хооронд үдийн цайны цаг болсон. Улмаар 14-17 цагийн хооронд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж, 17 цаг 00 минутад боомтын үйл ажиллагаа зогссон. Боомтын үйл ажиллагаа дууссаны дараагаар боомтын нутаг дэвсгэрээс ертөнцийн зүгээр баруун хойшоогоо 800 орчим метр зайтай газар, “Хавцал булгийн гол”-ын гарамын ойролцоо 2 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илэрсэн. “Даян” боомтын нутаг дэвсгэрийн ойролцоо, дээрх хоёр тээврийн хэрэгслийн байгаа газар, хилийн зурвас бүхий газар нь байгалийн баялагтай, өөрөөр хэлбэл алт, мөнгөний нөөцтэй, дээрээс нь ховор, улаан номонд орсон ховор ургамал болох Зэрлэг сармис, сонгино ургадаг, мөн ховор ан, амьтад ихтэй газар нутаг болохоор хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр тухайн хоёр тээврийн хэрэгслийг шалгахаар боомтын Гаалийн ажилтан Нийн энгийн хувийн машинтай тухайн газарт очсон. Тухайн үед миний бие хэрэв албаны машинаар очвол холбогдох этгээд зугтах, аливаа эд зүйлээ нууж, устгах болов уу гэсэн бодолтой иргэний хувийн машинаар очсон. Гаалийн ажилтан Нийн хувийн машинаар миний бие болон манай жолооч Б, Н бид гурав боомтын хашаанаас гараад “Хавцал булгийн гол”-ын гармаар гараад очиж байтал хоёр тээврийн хэрэгсэл нь нэг газар зогсож байсан ба хоёр машинаас зүүн хойшоогоо 10 гаруй метр зайд иргэд байсан. Тэгж байтал тэндээс нэг иргэн нь машин руугаа гүйсэн, тэр иргэн нь Х гэх хүний хүргэн нь байсан. Харин Х нь хоёр машиныхаа хажууд байсан. Бид тэдний байгаа газар яваад очтол Казахстан улсын Хятад хэл, Казах хэлээр ярьдаг залуу нүх ухаж зогсоод байсан, хажууд нь нэг Хятад иргэн сууж байсан, мөн хоёр Хятад иргэд хоёр банз модон дээр ногоон өнгийн хиймэл зүлэг бүхий эд зүйлсийг хадаад сууж байсан. Тэгэхлээр нийтдээ Бүгд Найрамдах Хятад ард улсын 3, Казахстан улсын 1, Монгол Улсын 2 иргэн, нийт 6 иргэн байсан. Миний бие машинаас бууж нүх ухаж буй иргэнд хэд хэдэн удаа үйлдлээ зогсоохыг шаардсан боловч тухайн иргэн үйлдлээ зогсоохгүйгээр газар ухаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь дөхөж очоод газар ухах үйлдлээ зогсоо гэж чанга дуугаар шаардлага тавьж арай гэж зогсоосон. Тухайн үед би өөрийнхөө гар утсаараа бичлэг хийж, тухайн үйл явдлыг бэхжүүлэн авсан. Би тухайн газарт байгаа иргэдээс эхний ээлжинд хилийн зурвас бүхий газар нэвтрэх зөвшөөрөл болон тухайн гадаадын иргэдийн бичиг баримтаа үзүүлж, харуулахыг шаардсан боловч надад ямар ч баримт бичиг гаргаж үзүүлээгүй, бүр хоёр тээврийн хэрэгслийн жолооч болох Монгол Улсын иргэд Х, Н нар ч хүртэл миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, ерөөсөө хөдөлж ядаад, нэр усаа ч хэлэхгүй дүр үзүүлсэн. Улмаар тухайн иргэдийн газар ухахад ашигласан бүх эд зүйлсийг тэдний явж байсан хоёр тээврийн хэрэгсэлд хувааж ачиж, боомтын хашааны гадна аваад ирсэн. Хэсэг хугацааны дараагаар заставаас Ж.Дээр ахлуулсан бүрэлдэхүүн ирж, тухайн иргэдийн машинд байгаа бүх зүйлсийг буулгаж үзлэг шалгалт хийгээд застав руу аваад явсан..., ... Миний гар утсаар хийсэн бичлэгээс тодорхой харагдаж байгаа, тодруулж хэлэхэд хүрз 2ш, жоотуу 1 ш, жоотууны иш 1ш, банз мод 4 ширхэг, банз модны дээгүүр тавьсан ногоон өнгөтэй хиймэл зүлэг бүхий эд зүйл, мөн 50x30 см хэмжээтэй алт угаах зориулалттай хавтгай маягийн мод байсан, мөн бүгд усны гутал өмссөн байсан, дээрээс нь 10 хос ажлын бээлий байсан, усны цагаан сав, цагаан шуудай зэрэг эд зүйлс нь байсан. ...Бид нар газар ухаж байсан үйлдэл дээр нь очсон бөгөөд газраас гаргасан шороо нь нүхний хажуу талд л байсан. Харин ямар шуудай, уутанд хийсэн шороо, чулуу байгаагүй...,

... Бид дээр хэлсэнчлэн 18 цаг 40 минутын үед Н, Х нарын хоёр тээврийн хэрэгслийг “Даян” боомтын хашааны гадаа авч ирээд, улмаар Заставаас Ж.Дээр ахлуулсан бүлэг ирсний дараа хоёр машинд ачсан эд зүйлсийг нэг бүрчлэн буулгаж, үзээд улмаар Заставын 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жоотуу 1ш, хүрз- 2ш, жоотууны иш 1ш зэргийг ачаад харин бусад эд зүйлсийг Н, Х нарын машинд хувааж ачсан. Дээрх асууж буй ногоон зүлэг бүхий эд зүйл болон дээр дурдсан алт угаах зориулалттай модон таваг зэргийг цагаан шуудайнд хийж, Хын машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал/,

 

            2.18. Гэрч К.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...13 цаг 50 минутын үед Монгол талаас буюу Даянгийн чиглэлээс саарал өнгийн Ланд-80 загварын хоёр тээврийн хэрэгсэл ирсэн юм. Тухайн үед би эхэнд ирж зогссон тээврийн хэрэгслийн жолоочоос нэвтрэх зөвшөөрлийн бичиг болон хаашаа явж байгаа талаар асуухад уг тээврийн хэрэгслийн жолооч нь надад хариулахдаа “би Сагсай сумын Засаг дарга Х гэх хүн байна, Даянгийн боомт хүртэл зам харчхаад хурдан буцна гэж хэлхээр нь би станцаар бусад манаа руу хэлэх гэхэд Станцын цэнэг дууссан байсан болохоор тухайн хоёр тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

 

          2.19. Гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...бид хэд гадаадын иргэдийн ухсан гэх голын эрэг дагуу ухсан нүхнээс гадна, тухайн газраас баруун тийшээгээ 40 гаруй метр зайд өнгөцхөн ухсан байсан дахин нэг нүхийг олж аваад Даулет гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тухайн газар нь бид бодохдоо тухайн гадаадын иргэд эхэлж, ухаад дараа нь голын эрэг дагуу газрыг ухсан байна гэж тооцоолсон. Эхэлж ухсан газар нь 60x40 см хэмжээтэй, гүн нь 30 гаруй см хэмжээтэй жижиг нүх байсан. За тэгээд буцаж боомтын гадаа очсон. Тэнд очиход төвөөс буюу Хилийн цэргийн 0165 дугаар ангиас гадаадын иргэдийн тээврийн хэрэгсэлтэй нь аймгийн төвд хүргэх арга хэмжээ аваарай гэсний дагуу дээр дурдсан бүх эд зүйлсийг хоёр машинд нь хувааж ачсан. Дээрх эд зүйлсээс хүрз 2 ширхэг, жоотуу 1ширхэг, жоотууны иш мэт зүйл 1 ширхэг, усны цагаан хувин, ажлын бээлий зэргийг манай албаны 11-88 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан, харин цагаан шуудайнд хийсэн ногоон зүлэг бүхий зүйл болон модон тавгийг шуудайтай нь хамт иргэн С.Хын жолоодож явсан “Ланд-“80” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, банз моднуудыг Хын хүргэн хүүгийнх нь машины дээр тус тус ачиж, боомтын нутаг дэвсгэрээс Хилийн 0115 дугаар салбарын байранд буюу Заставын төвд ирсэн. Заставт ирсний дараа Даулет бид хоёр албаны машиныг заставд үлдээж, албаны машин дотор байсан хүрз 2 ширхэг, жоотуу 1ширхэг, жоотууны иш мэт зүйл 1 ширхэг, усны цагаан хувин, ажлын бээлий зэргийг иргэн Ж.Нийн “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэлд ачаад ахмад Ж.Д түүний машины урд суугаад, би иргэн С.Хын машины урд сууж, аймаг руу шөнийн 00 цагт гараад үүрээр 06 цаг болж байхад аймгийн төвд ирсэн. Наашаа ирэх замдаа иргэн С.Х нь нүдний шилтэй, нүд муутай хүн гэхээр нь түүний машиныг би Сагсай сумын төв хүртэл жолоодож ирсэн, харин Сагсай сумаас аймгийн төв хүртэл С.Х өөрөө машинаа жолоодож ирсэн. Бид хэд аймаг руу орж ирээд гадаадын иргэдийн байрлаж байгаа гэх “Номин” худалдааны төвийн урд байрлалтай хашаанд байгаа байшингаас гадаадын хоёр иргэний гадаад паспортыг гаргуулж аваад шууд Хилийн 0165 дугаар ангийн хашаанд орсон..., ... Ямар ч байсан боомтын гадна хашаанаас хөдлөхдөө дээрх цагаан шуудайнд хийсэн ногоон өнгийн хиймэл зүлэг бүхий эд зүйл, мөн алт угаах зориулалттай гэх модон таваг зэрэг эд зүйлс С.Хын жолоодож явсан “Ланд-80” загварын тээврийн хэрэгсэлд ачигдсан. Дараа нь Заставын гадаа ирэхдээ С.Хын машинаас хэн ч ямар нэгэн эд зүйл буулгаагүй. Улмаар Заставаас аймаг руу хөдлөхдөө С.Хын машиныг би жолоодоод Сагсай сум хүртэл ирээд, Сагсай сумаас С.Х өөрөө машинаа жолоодоо, шууд аймаг руу ирсэн. Энэ хугацаанд Хын машинаас мөн А ямар нэгэн эд зүйл буулгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

           2.20. Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 05- ны өдөр гаргасан №1/59 дугаартай “...иргэн С.Х нарын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг, “Хавцал булгийн гол” гэх газарт ашигт малтал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газар нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл, бичил уурхайн дүгнэлт гаргасан талбайтай давхцалгүй байна..., ...тухайн талбайн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 277.861 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 272.980 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-81 дэх тал/,

          

            2.21. Яллагдагч М Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Иргэн Х Жийн зүгээс над руу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “/WeChat/ программаар “Групп чат” гэх нэртэй 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэмийн зургийг явуулахдаа надад тус бүлгэмд Баян-Өлгий аймгийн эрх мэдэлтэй хүмүүс байгаа, газартай холбоотой бүх асуудал шийдэгдсэнийг ойлгуулах зорилгоор явуулсан. Харин би сүүлдээ хууртагдсанаа ойлгосон. Би өмнөх мэдүүлэгтээ бас дээрх чатны зургийн талаар хэлсэн, өөрөөр хэлбэл тухайн 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм чат дотор Хан Жин Ронг өөрөө, мөн Казахстан улсын иргэн А, Монгол Улсын иргэн С.Х, бас нэг миний таньдаггүй, удирдах албан тушаалтан байсан. Би Х Жийн явуулсан дээрх 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм чат дотор байдаггүй болохоор тухайн удирдагч гээд байгаа нэг хүнийг хэн болохыг мэдэхгүй байна. Энэ хэрэгт холбогдсон 6 хүний зүгээс тус тусдаа өөрөөр мэдүүлж магадгүй, гэхдээ миний зүгээс бодит үнэнийг хэлж байна, тухайн газарт алтны орд байгуулах газар үзүүлэх зорилгоор очсон шүү, зарим хүмүүс аялах зорилгоор очсон гэж худлаа хэлж болзошгүй..., ... Х Жийн над руу явуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй гэх бүлгэм чат дотор удирдагч дарга нар байгаа гэхээр нь газар ухахтай холбоотой бүх асуудал хуулийн дагуу явагдаж байгаа юм байна гэх ойлголтод хүрсэн...,

       .. Иргэн С.Х эхлээд газар ухсан нь үнэн, ер нь тухайн газарт очих замдаа миний бие тэр ухах газарт нь Экскватор /өрөмний машин/ хүнд механизм байгаа юм байна гэж бодсон. Гэтэл тухайн газарт ямар Экскватор /өрөмний машин/ байгаагүй, иргэн Х Ж, Д.А, С.Х нар шууд газар ухаж эхлэхээр нь би тэд нарт хандаж “та нар гараараа газар ухаж амжих юм уу, Экскватороор /өрөмний машин/ ухахгүй юм уу, дор хаяж 5-8 метр гүн газар доороо ашигт малтмал гарна шүү дээ гэж хэлсэн. Тэгж байтал В  Ш бие засаж хүрч ирээд тэд нарт хандаж “та нар гараар газар ухаж барах юм уу, Экскватор /өрөмний машин/ байхгүй юм уу” гэж хэлж байсан. Мөн надад хандаж “эд нар бид хоёрыг хуурсан юм биш үү” гэж надаас асуусан. В  Ш бид хоёр огт газар ухаагүй...,

          ..... Хан Жин Ронг анх тухайн газарт очихоос өмнө надад газар үзүүлнэ гэж л хэлсэн. Харин тэр газарт Хилийн цэргийн алба хаагч нар очиж саатуулах үед Х Ж Казахстан улсын иргэн Аээр дамжуулан “Аялаж явж байгаа” гэж худлаа хэлж байсан..., ... Хын хувьд бид нартай шууд Хятад хэлээр ярьж чадахгүй байсан, харин Х Жи Рийн хувьд тухайн газраас алт гарна гэж хэлж байсан...,... Х Ж Роос над руу газар ухахтай холбоотой ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий баримт бичгийг явуулж байгаагүй, би ч тэр хүнээс энэ талаар ямар нэгэн зүйл шаардаж, үзэж харж байгаагүй. Х Ж нь надад дээрх байдлаар асуудалгүй, Баян-Өлгий аймгийн эрх мэдэлтэй, удирдагч нарыг таньдаг гээд байхаар нь түүний хэлсэн үгэнд итгэж, бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд ч бид хэдийг Хилийн цэргийн алба хаагч нар саатуулах үед би орчуулагч Аээр дамжуулан юу болж байгаа, яагаад бид нарыг шалгаж байгаа талаар иргэн С.Хаас асуулгахад тэр хүн “...санаа зовох хэрэгггүй, энэ бол өчүүхэн асуудал...” гэж хэлсэн...,... Н нь өмнөх өдөр нь унтаагүй гээд машиндаа унтаж байсан, тэр хүн Хилийн цэргийн алба хаагч нар ирэх үед сэрээд босоод машинаасаа буугаад ирсэн. Иргэн Н нь газар ухаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 128-130 дахь тал/,

 

           2.22. Сиди дискенд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг /4 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

 

            2.23. Гэрч Ж.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...ямар ч байсан О.Ч бид хэд газар ухаж буй иргэдийн хажууд очих үед иргэн Х нь надад “газар ухаж, авсан юм байхгүй за, бид хэдийг явуулчих, хэдэн төгрөг өгвөл өгчихье гэсэн зүйлсийг надад хэлсэн, харин би тэр хүнд “тийм зүйл байхгүй, шалгадаг журмаараа шалгагдана" гэдгийг хэлсэн. О.Чын гар утсанд байгаа бичлэг дээр Хтай цуг голын эрэг дагуу зогсож байсан хар өнгийн саравчтай малгайтай, саарал футболк өмссөн иргэн би байсан. Тухайн үед Х намайг нөгөө хэдээсээ зайтай газар дагуулж очоод надад дээрх зүйлсийг хэлсэн. Тэгээд О.Ч гадаадын иргэдийн эд зүйлсийг хураалгаад машинтай нь цуг Боомтын хашааны гадаа аваачиж, улмаар Заставаас нэмэлт алба хаагч дуудаж, холбогдох хяналт шалгалтын ажиллагааг Хилийн цэргийн 065 дугаар ангийн О.Ч нараар ахлуулсан алба хаагч нар хийж байсан, би тэдний ажилд оролцоогүй, миний зүгээс хэргийн газарт машинтайгаа О.Ч нарыг авч очсон, буцаж Боомтын хашааны гадаа нөгөө хоёр машиныг авч ирсэн. Ийм л юм болсон. Миний зүгээс Х намайг голын эрэг дагуу дуудахаар нь харьцсан, тэрнээс бусад байдлаар тэд нартай харьцаагүй юм.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Х, Х Ж, Д.А М А, В  Ш нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Хэргийн үйл баримт:

1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан, эх сурвалжийг нь магадлах аргаар шинжлэн судлахад хэрэгт дараах үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х, БНХАУ-ын иргэн Х, М А, В  Ш, БНКУ-ын иргэн Д.А нар нь гар утасны ”WeChat” хөдөлгөөнт харилцаа, холбооны хэрэгслээр group chat үүсгэж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хоорондоо харилцаж байсан,

Тодруулбал:БНХАУ-ын иргэн Х нь 2024 оны 7 сарын 07-ны үед Казакстан Улсын иргэн Д.А уруу “утсаа аваарай, хаана байна, над уруу холбогдоорой, ярих ажил байна” гэх зурвасыг илгээж, С.Хийн “K” гэх латинаар бичсэн вичат хаягийг Д.А уруу явуулсны дараа, дахин Х нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Д.А уруу холбогдож, “Чи Баян-Өлгий аймагт ирсэн үү, ирсэн бол ковштой холбоо барьсан уу, холбоо бариад хурдан заавал холбогдоорой” гэх зурвасыг илгээхэд Д.А нь хариуд нь “Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны үдээс хойш Баян-Өлгий аймагт очно” гэх зурвас илгээсэн, дараа нь Х нь Д.А уруу “чи хаана ирсэн бэ” гэх зурвас илгээж, тэдгээр нь хоорондоо холбогдож байсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн  Хятад улсын иргэн Х нь тухайн group chataas  2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 48 минутаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг, 50 минут хүртэл хугацаанд 6 удаа шүүгдэгч С.Хын утас руу холбогдож ярьсан, Х нь С.Хын гар утсыг  “Сагсай сумын дарга” гэж тэмдэглэсэн,

Улмаар шүүгдэгч Х нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч М Агийн вичат уруу Х, А, Х нарын зураг бүхий 4 гишүүнтэй  вичатны зураг явуулж, М Аг  “Баян-Өлгий аймагт хүрээд ир, энд ашигт малтмал олборлоно, бүх бичиг баримт, тусгай зөвшөөрлүүд шийдэгдсэн байгаа, хүрээд ир” гэж хэлсний дараа 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын иргэн Х, М А, В  Ш нар хот хоорондын автобусаар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг уруу зорчиж, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймагт ирж  буудалд байрласан  зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х, БНХАУ-ын иргэн Х, М А, В  Ш, БНКУ-ын иргэн Д.А нар нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын 1 дүгээр багт байх, “Хавцал булгийн гол” гэх байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газар уруу явахаасаа өмнө Wechat групп чаат үүсгэн, холбогдож, ашигт малтмалын эрэл хайгуул хийх ажлынхаа талаар урьдчилан тохиролцож байсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х нь М.Шалиха, В  Ш нарын хамт Баян-Өлгий аймагт ирснийхээ маргааш нь  бүх зүйл асуудалгүй болсон, хэдэн ашигт малтмалтай газар үзээд ирнэ гэж М А, В  Ш нарт хэлээд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын иргэн Х нь захаас 1 ширхэг жоотуу, хос бээлийнүүд, сүх , банз мод зэргийг худалдаж авсан, М А алт угаах зориулалттай ногоон өнгийн хиймэл зүлэг, таваг зэргийг авч явсан, С.Хын гэрээс 2 ширхэг хүрз, усны гутал зэргийг авч, ойр зуурын бэлтгэлээ хангаад 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  С.Хын хүргэн Ж.Нийн эзэмшлийн 43-74 БӨТ улсын дугаартай, Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслээр шүүгдэгч Д.А, Х, М А, В  Ш нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвөөс Сагсай сумын 5 дугаар багт байх шүүгдэгч С.Хын гэрт очиж, хоол унд идээд тэндээсээ  С.Хын 00-84 БӨА улсын дугаартай, Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэлд С.Х, Х, Д.А, М А нар, Ж.Нийн тээврийн хэрэгсэлд В  Ш сууж, Даян гэх газрын чиглэлд явсан, тухайн газарт очих үедээ хилийн постоор С.Х өөрийгөө Сагсай сумын дарга гэж танилцуулан зөвшөөрөлгүй нэвтэрч, хилийн зурвас бүхий Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Хавцал булгийн гол” гэх тусгай хамгаалалттай газар очиж зогсоход шүүгдэгч С.Х, Х, Д.А нар машинаас бууж, С.Х “Энэ газраас алт гарна” гэж хэлээд газар ухаж эхэлсэн,

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь тухайн газарт жижиг хэмжээтэй 2 нүх ухаж, ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан байх бөгөөд шүүгдэгч нарыг хууль бусаар газрын хэвлийд халдаж, нүх ухаж байхад хилийн цэргийн 0165 дугаар ангийн “Даян” боомтын алба хаагчид ирж, тэдгээрийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэн, саатуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед зөрчлийн прокуророос тухайн үйл баримтыг илт гэмт хэргийн шинжтэй байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй, байгаа байдлаар нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өг гэх чиглэл өгсний дагуу 2 тээврийн хэрэгсэл, 6 иргэнийг ахмад Ж.Дээр ахлуулсан бүлэг 2024 оны 07 дугаар сарын 20-ны үүрээр аймгийн төвд, Хилийн цэргийн 0165 дугаар ангид хүргэн ирж, 2 тээврийн хэрэгслийг, алт олборлох зорилгоор авч явсан гэх эд зүйлийн хамт Хилийн цэргийн ангийн тавиулангийн хашаанд оруулсан,

Хилийн цэргийн холбогдох алба хаагчид хэргийн газарт байсан, шүүгдэгч нарын  алт олборлох үедээ хэрэглэх зориулалтаар авч явсан гэх ахуйн эд зүйлүүдийг Хилийн цэргийн албаны машин болон Ж.Н, С.Х нарын машинд хувааж ачихдаа алт угаах зориулалтын модон хавтгай таваг, ногоон өнгийн зүлэг зэргийг цагаан шуудайнд хийж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх зорилгоор С.Хын машинд ачиж, Сагсай сумаас аймгийн төвд хүргэн ирж, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанд С.Хын тээврийн хэрэгслийг оруулсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл шүүгдэгч С.Х нь түүний тээврийн хэрэгслийг хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлсийн хамт цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөс өмнө Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Хилийн албаны тасгийн дарга Х.Хийн зөвшөөрлөөр өөрийн 00-84 БӨА улсын дугаартай “Ланд 80 маркийн тээврийн хэрэгслээ дур мэдэн тавиулангийн хашаанаас гарган авч яваад дотор нь байсан цагаан шуудайнд хийсэн алт угаах зориулалт бүхий хиймэл ногоон зүлэг, хавтгай дөрвөлжин таваг зэрэг эд зүйлийг устгасан гэх үйл баримтууд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/121 дугаартай албан бичиг, түүний хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-11 дэх тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон түүний зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 59-64 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн  66-69 дэх тал/,  яллагдагч Х Жийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-132 дахь тал/, иргэн О.Чын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал/, яллагдагч М Агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал/, гэрч О.Чын гар утсанд үзлэг хийх явцад хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 171-176 дахь тал/, хууль ёсны төлөөлөгч Х.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/, гэрч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал/, гэрч Х.Хийн дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/, гэрч Ж.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 237-241 дэх тал/, гэрч О.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал/,гэрч К.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал/, гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал/, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 05- ны өдөр гаргасан №1/59 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-81 дэх тал/, яллагдагч М Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 128-130 дахь тал/,сиди дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг /4 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/,гэрч Ж.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1.Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаар  шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Х, БНХАУ-ын иргэн Х, М А, В  Ш, БНКУ-ын иргэн Д.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн  2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын 1 дүгээр багт байх, “Хавцал булгийн гол” гэх байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай газарт идэвхтэй үйлдлээр жижиг хэмжээтэй 2 ширхэг нүх ухаж, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий, Байгаль орчны зөвлөх, “Нуман”Алтай ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/59 дугаартай дүгнэлтээр Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын 1 дүгээр багт байх, “Хавцал булгийн гол” гэх газар нь Алтай таван богд байгалийн цогцолбор газарт хамаарч байгааг тогтоосон байх бөгөөд тухайн газар нь ашигт малтмал хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай давхцалгүй болохыг мөн шинжээч тогтоожээ. /2 дахь хавтаст хэргийн 52-81 дэх тал/,

2.Прокуророос шүүгдэгч С.Х,  Х, М А, В  Ш, Д.А нарын дээрх үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг гол объектив шинж нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал бөгөөд энэ шинж нь үүргээ хуваарилан гэмт хэрэгт хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамааралтай юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үйлдлийн шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч гэх зэргээр ялгаатай хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн бол гүйцэтгэгчээр, гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, санаатай дэмжлэг үзүүлсэн  бол гэмт хэргийн хатгагч, хамжигчид тооцохоор тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бүх тохиолдлыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх ойлголтод хамааруулж үзэхээр байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар  шүүгдэгч С.Х, Х, М А, В  Ш, Д.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар хэрхэн яаж  урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй боловч тэдгээр нь идэвхтэй үйлдлээр ашигт малтмал олборлох, газар ухах зориулалтаар хүрз, жоотуу, бээлий, банз, хиймэл ногоон зүлэг, алт угаах таваг гэх зэргийг бэлдэн явж, ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байсан атлаа тухайн газарт очиж, нүх ухах зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч нарыг субъектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд прокуророос шүүгдэгч С.Х, Х, М А, В  Ш, Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг үндэслэлтэй гэж үзлээ.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах  эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангахгүйгээр  ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэхээр хууль  тогтоогч тогтоож, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг Эрүүгийн хуулиар хамгаалжээ.

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон болно.

Гэтэл шүүгдэгч С.Х, Х, М А, В  Ш, Д.А нар нь үйлдлээрээ нэгдэн хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх,ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багт байх, Хавцал булгийн гол гэх Алтай таван богдын байгалийн цогцолбор газарт хууль бусаар халдаж, идэвхтэй үйлдлээр  урт нь 80 см, өргөн нь 38 см, гүн 30 см хэмжээтэй, мөн урт нь 200 см, өргөн нь 90 см, гүн 60 см хэмжээтэй, 2 ширхэг нүх  ухсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Шүүгдэгч нар нь  ашигт малтмал буюу алт эрж хайх зорилгоор тухайн газарт  хүрз, жоотуу,  сүх, алт угаах таваг, банз, банзан дээр хадах хиймэл зүлэг, ажлын бээлий, усны гутал, хувин зэрэг эд зүйлсийг урьдаас бэлтгэж, хэргийн газар аваачиж, “эндээс алт гарна” гэж хэлээд 2 ширхэг нүх ухсан үйлдлээр тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго бүрэн илэрхийлэгдэж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн газар нь ашигт малтмалын нөөцтэй орд эсэх, алт олборлосон эсэхээс үл хамааран, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Х, Х, Д.А, М А, В  Ш нар нь алт олборлох зорилгоор хууль бусаар газрын гадаргууд халдсан үйлдлийг хийснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч С.Х, Х, Д.А, М А, В  Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4.Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.Х нь хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт  хэргийг үйлдэх үедээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох алт угаах зориулалт бүхий, 50х30 см хэмжээтэй, хавтгай модон таваг 1 ширхэг болон хиймэл ногоон зүлэг бүхий эд зүйл зэргийг  устгасан болох нь хэрэгт эргэлзээгүй тогтоогдсон байна.

Тодруулбал: Хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчид С.Х, Х, Д.А, М А, В  Ш нарын үйлдлийг газар дээр нь илрүүлэн, саатуулж, тэдгээрийн алт олборлох зориулалтаар хэрэглэхээр авч явсан эд зүйлээс хавтгай модон таваг, банзан дээр хадаж, алт угаах зориулалтаар ашиглах хиймэл ногоон зүлэг бүхий эд зүйлийг С.Хын 00-84 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, Сагсай сумаас аймгийн төвд тээвэрлэн ирж, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тавиулангийн хашаанд тавьсны дараа уг эд мөрийн баримт, тээврийн хэрэгслийг  цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөс өмнө С.Х нь тухайн эд зүйлийг ачсан тээврийн хэрэгслээ дур мэдэн гарган авч, тээврийн хэрэгсэл дотор байсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхгүйгээр устгасан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 66-69 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 147-150 дахь тал/, гэрч О.Чын гар утсанд үзлэг хийх явцад хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /  1 дэх хавтаст хэргийн 171-176 дахь тал/, гэрч Х.Хийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/, гэрч О.Чын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргин 243-246 дахь тал/, гэрч С.Сийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 3-4 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл нь нотлох баримт болох бөгөөд баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар … тогтоогдохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байна.

Шүүгдэгч нарын алт угаах, олборлох зориулалтаар ашиглахаар авч явсан гэх хавтгай модон таваг, хиймэл ногоон зүлэг бүхий эд зүйлс нь С.Х нарт холбогдох хууль бус үйлдлийг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь илрүүлэх үед хэргийн газарт байсан, хэрэгт ач холбогдол бүхий баримтат мэдээлэл буюу эд мөрийн баримтаар тооцож болох эд зүй байх бөгөөд эрх бүхий этгээдээс гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж үзлэг, бичлэг хийх үед бичлэгт тухайн эд зүйлс тусгагдаж, гэрэл зургаар бэхжүүлэгдсэн байна.      

Дээрх хэрэгт ач холбогдол бүхий баримтат мэдээлэл болох модон таваг, хиймэл ногоон зүлэг зэрэг эд зүйлийг эрх бүхий этгээд нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, эд мөрийн баримтаар тооцох боломжтой нотлох баримт байх боловч түүнийг мөрдөгч хуульд заасан журмаар хэрэгт бэхжүүлэхээс өмнө шүүгдэгч С.Х  устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг  устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цагаатгуулахаар маргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн яллагдагч Ж.Нийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүйг, мөн шүүгдэгч нарын хилийн зурвас бүхий газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэлд зөрчлөөр шийтгэл ногдуулсныг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий, Байгаль орчны зөвлөх, “Нуман”Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-Айн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/59 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын гэм  буруутай үйлдлийн улмаас тухайн талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 277.861 төгрөг, эвдэгдсэн талбайд хийх техникийн болон нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 272.980 төгрөг болох нь тогтоогдсон байна./2 дахь хавтаст хэргийн 52-81 дэх тал/,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч нарын газрын хэвлийн учруулсан бодит хохирол болох 277.861 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 555.722 төгрөгөөр, гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хор уршгийг 272.980  төгрөгөөр, нийт учирсан бодит хохирлыг 828.702  төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Иймд гэмт хэргийн хор уршиг 828.702 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч С.Х, Х Ж, М А, Ды А, В  Ш нарын тус бүрээс 165.740 /нэг зуун жаран таван мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Х, Х Ж, М А, Далелханы А, В  Ш нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхээс төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч С.Хыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х, Д.А, М А, В  Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.Х, Х, Д.А,  М А, Ванг Шенгли нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоох,

Шүүгдэгч Х Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Д.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч М А, В  Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Хын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоног, Д.Аын цагдан хоригдсон 26 хоног, Хийн цагдан хоригдсон 14  хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О:” Шүүгдэгч нар нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

4. Шүүгдэгч Д.А, Х Ж нарын өмгөөлөгч Х.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.А, Х Ж нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Д.А нь Казахстан Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд нь Монгол Улсад ирж бизнес эрхэлдэг байсан. Гэхдээ энэ хугацаанд ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Х Ж урьд нь Баян-Өлгий аймагт бизнес эрхэлж байсан. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Х Ж нарт 6.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нар тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг тул торгох ялыг төлөх боломжтой гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч М А, В  Ш нарын өмгөөлөгч С.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хорих ял санал болгож байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ....Миний үйлчлүүлэгч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр орж ирсэн. Баян-Өлгий аймагт урьд өмнө ирж байгаагүй учраас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг мэдэхгүй. Тухайн газраас хууль бусаар алт олборлож эрэл хайгуул хийх зорилготой байгаагүй. Үйл ажиллагаа явуулж ашиг олох орлого олж журмын дагуу ажиллана гэж ирсэн хүмүүс гэмт хэрэгт холбогдсон байна. Экологи эдийн засагт 272.861 төгрөгийн хохирол учирсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрын байгаль орчныг харгалзан үзэж тусгай хамгаалалттай газар гэж үзэж 2 дахин нэмэгдүүлж гаргасан. Байгаль орчин экологи эдийн засагт учирч байгаа бодит хохирол 100.000 төгрөгт хүрэхгүй. Бага бус хэмжээний хохирол учирсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. М А, В  Ш нар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгч байгаа нотлох баримтын бүгдийг нь гаргаж өгсөн. М А, В  Ш нар хамт явж байсан ба ямар зүйл болсон талаар тодорхой мэдүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн этгээд байгуулсан. Хөрөнгө оруулах зорилгоор ирсэн. Монгол Улсад 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу үүрэг хүлээхээр болсон.Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч нарт торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч С.Хийн өмгөөлөгч Х.З эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзэж ялыг гэм буруугийн хэлбэрт тохируулж оногдуулах ёстой. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Дээрх гэмт хэргүүд нь ялын сонгох санкцтай. Ялын аль төрлийг сонгож хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...С.Х нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол, хор уршгийг төлж барагдуулсан. Төрийн байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж байсан. С.Хын ганц хүү нь хүнд өвчтэй. Гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн. Сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр С.Хт оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчийн санал болгож байгаа хорих ялын санал нь хүнд байгаа. ...Тухайн гэмт хэргийг санаачилсан, урьдчилан хэлэлцэж, бэлтгэлээ хангаж тухайн газарт очсон хүмүүст санал болгож байгаа ялаас илүү ялын санал гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, нийт эдлэх торгох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

7. Шүүгдэгч М А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Би 20 гаруй жил Хятад Улсад бизнес эрхэлж амьдарч байгаа. Татвараа цаг тухайд нь төлдөг, хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдож байгаагүй. 2024 онд Монгол Улсад ирсэн. Найзынхаа зуучилснаар эрүүгийн хуулийг зөрчиж шүүхийн өмнө зогсож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон учраас хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад ресторан, уул уурхайтай холбоотой бизнес эрхлэх зорилготой байгаа. Монгол Улсад тодорхой хэмжээний татвар төлж ашиг олж Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний орлого оруулах болно. Торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг,

 

8. Шүүгдэгч В  Ш эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: М Агийн саналтай санал нэг байна. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэх хүсэлтийг,

 

9. Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”..Би  Хятад Улсад 15 жил амьдарсан. Казахстан Улсад 8 жил амьдарсан. Тухайн хугацаанд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. 2019 оноос эхэлж Монгол Улсад ирж бизнес эрхэлж байсан. Энэ хугацаанд мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Орчуулагч хийж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Гэмшиж байна. Шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг,

10. Шүүгдэгч Х Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээж байна. Зүрх өвддөг даралт ихтэй. Эхнэрийн маань эрүүл мэндийн байдал сайнгүй хүн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг,

11.Шүүгдэгч С.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Би төрийн албанд 25 жил ажиллахдаа анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаадаа харамсаж байна. Ганц хүүгээ эмчлүүлэх боломж олгож өгөхийг хүсэж байна. Торгох ял оногдуулбал маргааш төлөх болно. Өнгөрсөн 7 хоногт хүү маань өвдөж ирсэн болохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Өнөөдөр сайдаас тушаал гарч ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар хэлтсийн дарга Сл, Бйг нарийн бичгээр, улсын байцаагч Б, нягтлан Мр зэрэг хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлаа хүлээлгэж өгөхөөр болж хүүгээ эмчилгээнд авч явахаар болж байгаа. Хүү маань өвдөж 1 жил, 7 сар болж байна. Мөн би  88 настай ээжтэй. Намайг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг сонсоод даралт нь ихсээд сумын эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргав.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч С.Х, Х, Д.А, М А, В  Ш нар нь урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, Алтай таван богдын байгалийн цогцолборт газар буюу хилийн зурвас бүхий улсын улсын тусгай хамгаалалттай газарт алт олборлох зорилгоор хууль бусаар халдаж, тодорхой маттериаллаг хохирол учруулсан,

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хавцал булгийн гол” гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газрын хэвлийд бага хэмжээний хохирол учирсан хэдий ч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нийгэмд аюултай, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэв.

13.Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр шинжийг хамааруулан авч үзэх бөгөөд шүүгдэгч нарын хэн аль нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь тогтоогдож байгаа ч тэдгээр нь урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.

Харин шүүгдэгч С.Х, Х, Д.А, М А, В  Ш нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гэмт хэргийн хор уршигт төлүүлэхээр тогтоосон 828.702 төгрөгийг хувь тэнцүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.

Шүүгдэгч С.Х нь хувийн байдлын хувьд 1976 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 47 настай, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Сагсай сумын 3 дугаар /Ахкорим/ багт оршин суух хаягтай,  хувьдаа Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууц зэрэг эд хөрөнгөтэй  гэх хувийн байдал тогтоогджээ.

Шүүгдэгч С.Хын төрсөн хүү Х.А нь 21 настай, эрүүл мэндийн хувьд нурууны хэд хэдэн хэсгийг хамарсан барьцалдаат спондилит гэх ясны  өвчнөөр өвчилж, байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байгаа болох нь өвчний түүх, бусад шинжилгээ, оношлогоо хийлгэсэн баримтуудаар нотлогдож байгааг С.Хт эрүүгийн хариуцлага хүлээглгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч С.Х нь тус аймгийн Сагсай сумын засаг даргаар олон жил ажиллаж байсан, одоо тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга ажилтай,  өөрийн улсын газар нутаг, байгалийн баялгийг хайрлан хамгаалж, аливаа хууль бус халдлагаас хамгаалах үүрэг бүхий  төрийн удирдах албан тушаалтан атлаа албан тушаалын байдал, албаны эрх нөлөө зэрэг өөрт байгаа давуу байдлаа ашиглан, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор БНХАУ-ын 3 иргэн, БНКУ-ын 1 иргэнтэй wechat үүсгэн холбогдож, тэдгээр хүмүүсийг Баян-Өлгий аймагт ирсний дараа алт олборлох зорилгоор хилийн зурвас бүхий тусгай хамгаалалттай газар нутаг очихоор тохиролцож, улмаар алт олборлох зориулалт бүхий ахуйн эд  зүйлс, унаа тэрэг бэлдэх зэргээр урьдаас үгсэн тохиролцон, гэмт үйлдлээ хэрэгжүүлж, байгалийн цогцолбор газарт хууль бусаар халдаж байх явцдаа үйлдэл дээрээ баригдсан,

Тэрээр өөрийн холбогдсон хэргийг нуун далдлах, гэмт хэргээс амар хялбар аргаар салах зэрэг зорилгыг агуулж, тухайн гэмт хэргийг илрүүлж, ажиллаж байсан Ж.Нэд “Газар ухаж авсан юм байхгүй ээ, биднийг явуулчих, хэдэн төгрөг өгвөл өгье” гэж хэлж гуйх, мөн өөрийн таньж мэдэх эрх бүхий хүмүүс рүү утсаар ярьж гуйх зэргээр зохисгүй байдал гаргаж, танил талаа ашиглан Хилийн цэргийн ангиас тээврийн хэрэгслээ гаргаж, дотор нь байсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэгт холбогдсон атлаа мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үгүйсгэж, өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан ойлгоогүй байдлыг түүний хувийн зан байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х нь БНХАУ-ын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 56 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хятад улсын Шинжин хот, Шангмейлин гудамжны 186 тоотод оршин суух, Монгол Улсад хувиараа бизнес эрхлэх зорилгоор, “Сайле фүүд Монголиа” компанийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр Замын-Үүд боомтоор, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн гэх ангиллын визтэй Монгол Улсад орж ирсэн, хэрэгт шалгагдаж байх явцдаа шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан гэх хувийн байдлууд,

Шүүгдэгч М А нь БНХАУ улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Казахстан Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6,эхнэр, 4 хүүхдийн хамт тус улсын Чинхай муж, Шинин хот, Чендун дүүргийн Олон Улсын тосгоны 12 дугаар байрны 112 тоотод оршин суудаг хаягтай, “Жиндэлүнг” компанийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд автозамын боомтоор “Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн” гэх ангиллын, 30 хоногийн орох визтэй Монгол Улсад ирсэн, тэрээр 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлалтай “Мөн мөн хай майнинг” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг үүсгэн байгуулж, “Жиндэлүнг” ХХК-тай ашигт малтмал олборлох, “Өлзийт” уул уурхайн асуудлаар хамтын ажиллагааны гэрээ /нэг тэрбум төгрөг/ байгуулан хамтран ажиллаж байгаа, мөн “Мөн мөн хай майнинг” ХХК-нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүхий  “Мөнхбичигт” ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ашигт малтмал олборлолтын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа гэх хувийн байдлууд,  

Шүүгдэгч Д.А нь БНКУ-ын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 43 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Бүгд Найрамдах Казахстан Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тус улсын Алмата хотын Хараса дүүрэг Үш коныр гудамжны 163 тоотод оршин суух хаягтай, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цагааннуурын боомтоор 90 хоногийн хугацаагаар визгүй ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж цагдан хоригдож байсан гэх  хувийн байдлууд,

Шүүгдэгч В  Ш нь БНХАУ-ын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тус улсын Чинхай муж, Хайдун хот, Хуаланг хуй өөртөө засах районы Яшига хотын Шиаэр тосгонд оршин суух хаягтай, “Жиндэлүн” ХХК-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд автозамын боомтоор “Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн” гэх ангиллын, 30 хоногийн орох визтэй Монгол Улсад ирсэн, тэрээр шүүгдэгч М Агийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  үүсгэн байгуулсан, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлалтай “Мөн мөн хай майнинг” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн захирлаар мөн өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх хувийн байдлууд  гэх хувийн байдлууд тус тус тогтоогдсон байна.

15.Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд торгох, хорих ял оногдуулах санкцтай хуульчлагдсан байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарт хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүхээс шүүгдэгч нарын байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан, тэдгээрийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

16.Иймд шүүхээс шүүгдэгч С.Х, Х, Д.А, М А, В  Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хилийн зурвас бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутагт халдсан нөхцөл байдал, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал,  шүүгдэгч С.Хын хувьд 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлууд, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагууд зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х г, Д.А нарын тус бүрт 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М А, В  Ш нарын тус бүрт 19000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.000.000 /арван есөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь гэмт этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

17.Шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө чинээ, орлого олох боломж зэрэгт шүүхээс дүгнэлт хийж, тэдгээрт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар ямар нэгэн санал гаргаагүй тул шүүгдэгч С.Х, Д.А, Х, М А, В  Ш нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ....хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 хоног, /4 дэх хавтаст хэргийн 2-4, 22-30 дахь тал/,

Шүүгдэгч Х нь энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 13 хоног /хавтаст хэргийн 4 дэх хавтаст хэргийн 2-4, 100-102 дахь тал/,

Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 24 хоног, /3 дахь хавтаст хэргийн 12-21, 203-204 дэх тал/

-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл 13 хоног, нийт 37 хоног тус тус цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна. /4 дэх хавтаст хэргийн 2-4, 100-102 дахь тал/,

 Иймд шүүгдэгч С.Хын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 37 хоног, шүүгдэгч Хийн цагдан хоригдсон 13 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

18.Энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А, Х г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,

Шүүгдэгч С.Х, М А, В  Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй.

19.Эрүүгийн хэрэг хянан шийдвдэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд шинжээч, болон орчуулагч, хэлмэрчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулахаар хуульд заасан байна.

Энэ хэрэгт гэмт хэргийн хор уршгийг тогтоож, дүгнэлт гаргасан шинжээч А.Цэнд-Аюуш нь шинжээчийн зардалд 1.000.000 төгрөг,

Мөн тус шүүхийн тамгын газраас 2 удаагийн шүүх хуралдаанд Хятад хэлний орчуулагчаар оролцсон орчуулагч, хэлмэрч Д.Цд төлсөн 2.200.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр гаргуулахаар тус тус нэхэмжилж, хүсэлтээ, төлбөрийн баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна.    

Иргэний нэхэмжлэгч А.Ц-Аас шинжээчийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг, шүүхийн тамгын газраас орчуулагч, хэлмэрчийн хөлсөнд нэхэмжилсэн 2.200.00 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, гэм буруутай этгээдүүдээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн зардал 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 200.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушид,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас орчуулагч, хэлмэрчийн зардалд нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 440.000 төгрөг гаргуулан, тус шүүхийн Тамгын газрын 100020005001 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нар нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 43-74 БӨТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл, мөн 00-84 БӨА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашигласан нь тогтоогдсон байх бөгөөд тэдгээр тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Н, С.Хв нарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэргийн газар очих, буцах зорилгоор ашигласан 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монголд орж ирсэн, 43-74 БӨТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 15.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч иргэн Жанарбекийн Нэд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 3000.000 төгрөг,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, 00-84 БӨА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч Секейн Хажайвт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 2.400.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулахаар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.200.000 төгрөгийг төлөхөд зарцуулж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Иргэн С.Хажайвын эзэмшлийн 00-84 БӨА Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Нийн эзэмшлийн 43-47 БӨТ Тоёота ланд крузер 80 маркийн  тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хүрз-2ш, сүх 1ш, жоотуу 1 ш, улаан өнгийн бариул 1ш, усны сав 1 ш, усны гутал 2, ажлын бээлий 10 хос, банз 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогтой Сн Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Хнг, Керей овогт Даны А, М А, В  Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.т 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х г, Д.А нарын тус бүрт 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М А,  Шенглин нарын тус бүрт 19000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.000.000 /арван есөн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 23000 /хорин гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хоын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Д.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоног, шүүгдэгч Х гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх торгох ялаас хасаж тооцож, шүүгдэгч М А, В  Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А, Х г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,

Шүүгдэгч С.Х, М А, В  Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч С.Х, Д.А, Хг, М А, В  Ш нар нь гэмт хэргийн хор уршиг 828.702 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 165.740 /нэг зуун жаран таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын санд төлж барагдуулсныг дурдаж, тэдгээрээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч шүүгдэгч С.Х, Д.А, Хг, М А, В  Ш нарын тус бүрээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч, Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-Айн ХААН банк дахь 5063302898 дугаартай дансанд,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас орчуулагч, хэлмэрчийн зардалд нэхэмжилсэн 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан, тус шүүхийн Тамгын газрын 100020005001 тоот дансанд тус тус төлүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монголд орж ирсэн, 43-74 БӨТ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч иргэн Жийн Нэд буцаан олгож, түүний үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 3000.000 /гурван сая/ төгрөг,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, 00-84 БӨА улсын дугаартай, Тоёота ланд круйзер 80 маркийн, 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч Сн Хт буцаан олгож, түүний үнэ 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х, Д.А, Х г, М А, В  Ш нарын тус бүрээс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулахаар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөд зарцуулж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлж, иргэн С.Хын эзэмшлийн 00-84 БӨА Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Нийн эзэмшлийн 43-47 БӨТ Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хүрз-2ширхэг, сүх 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, улаан өнгийн бариул 1ширхэг, усны сав 1 ширхэг, усны гутал 2 хос, ажлын бээлий 10 хос, банз 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар Монгол хэл мэдэхгүй шүүгдэгч Х, М А, В  Ш, Д.А нарт шүүхийн шийдвэрийг тэдгээрийн эх хэлээр, эсхүл мэдэх хэлээр орчуулсан хувийг монгол хэлээрх эх хувьтай нь гардуулах ажиллагааг гүйцэтгэхийг тус шүүхийн тамгын газар /Б.Ерханат/-д даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б