Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 71

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,  Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ, Хохирогч: Т.Шийлэгдулам, Б.Мөнхтогтох, Хохирогчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн, Т.Оюунчимэг,   Шинжээч: Б.Нямдаш, С.Бямбасүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Батжаргал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: Г.Дүүрэнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Ганбатын Дүүрэнзаяад холбогдох 201515000380 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ГовьАлтай аймгийн Бигэр суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хужирт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Олхонуд овогт Ганбатын Дүүрэнзаяа /РД: УП92050433/  
Яллагдагч Г.Дүүрэнзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг “Дарвагайн дөрвөлж” гэх газар Истана маркийн 25-51 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс А.Содномдагвын жолоодон явсан Хьюндай Портер маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Мөнхтогтохын эзэмшлийн Хьюндай Портер маркийн 40-29 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.500.000 төгрөгийн шууд, 6.620.000 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Мөнхтогтохын бие махбодид хүндэвтэр, Б.Батбуянгийн бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан, жолооч А.Содномдагвын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би тухайн өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумаас өглөөний 06 цагт гарсан. Тэгээд 13 цаг өнгөрөөгөөд 14 цаг дөхөж байхад Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ирж хоол идсэн. Тэндээс гарч яваад 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт эгнээндээ явж байтал өмнөөс цэнхэр өнгийн портер машин мурилзаад тулж 
ирсэн. Тэгэхээр нь хажуу талд сууж явсан хүндээ энэ юу болоод байна аа гэж хэлээд 1020 метрийн зайнаас тормосоо гишгэсэн. Тэгээд юу болсныг мэдээгүй. Би 60-70 км цагийн хурдтай явсан. Би Истана маркийн автомашиныг Б.Мөнхбаяраас 2015 оны 08 дугаар сард 12000000 төгрөгнөөс 6000000 төгрөгийг нь өгөөд худалдаж авсан байсан тул миний автомашин гэж ойлгож болно. Хохирогч Т.Шийлэгдуламд 6220000 төгрөг, Б.Мөнхтогтоход 1320000 төгрөг тус тус төлсөн. Цаашид хохирлоо төлж барагдуулна гэж бодож байна. Надад харамсалтай байна. Би дүрэм зөрчөөгүй. Эгнээндээ явж байсан гэв.   
Хохирогч Т.Шийлэгдулам шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би гомдолтой байна. Миний нөхөр намайг болон үр хүүхдүүдээ хэнээс ч дутаалгүй гэдэс цатгалан, мөр бүтэн авч явж байсан. Идэр залуу насандаа ослын улмаас амь насаа алдсанд нь үнэхээр гомдолтой байна. Би энэ хэрэг гарснаас хойш дутагдаж гачигдахын зовлонтой амьдарч байна. Энэ хүн надад тодорхой хэмжээний хохирол төлсөн. Одоо үлдэгдэл хохирлыг төлүүлэхийг хүсч байна. Би нийт 30668936 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс өнөөдөр 6220000 төгрөгийн хохирол төлсөн. Би гомдолтой байна гэв.  
Хохирогч Б.Мөнхтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би Улаанбаатар хотоос портер машинаа аваад маргааш үдээс хойно нь талийгаачийн хамт наашаа гарсан. Талийгаач хашааны төмөр авах ажилтай гээд Өвөрхангай аймаг дээр ирж хоносон. Тэгээд Өвөрхангай аймгийн төвөөс Хайрхандулаан сум руу гарсан байгаа. Гарахаасаа өмнө Билгүүн гэдэг найзындаа орж түүнтэй нэг шил архи хувааж уусан. Тэр хооронд талийгаач ТМС-ийн байр орчихоод ирье гээд явсан. Тэгээд ирэнгүүт нь Хайрхандулаан сум руу гарсан. Осол аваар гарах үед чимээ гарах шиг болсон. Тэгээд цааш нь юу болсныг мэдээгүй. Миний зүүн дунд чөмөг хугарсан. Одоо хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар группэд орсон байгаа. Автомашины үнэ 9000000 төгрөг, эмчилгээний зардал 668500 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Өнөөдөр 1320000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.  
Шинжээч Б.Нямдаш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Замын цагдаагийн зохицуулагчаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Зохицуулагчаар томилогдсоноос хойш буюу 2011 оны 11 дүгээр сараас эхлэн техникийн шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа. Тус дүгнэлтийг хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгслийн үзлэг, ослын схем зураг, фото зураг зэрэг материалуудыг үзэж тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан. Зам тээврийн яамны сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөвлөмж батлах тухай” МУЗГ-ын 24 дүгээр зүйлийн 2, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заалтыг тус тус үндэслэн тушаах нь “Жолоочийн хөдөлмөр амралтын горимыг мөрдөх тухай зөвлөмж” хавсралтаар тээвэрлэлтийн үйл ажиллагааны онцлогт тохируулан ашиглаж хэвших ААН байгууллага, дарга захирал нарт зөвшөөрсүгэй гээд Зоригт сайдын тушаал байгаа. Хоёрдугаар хавсралт нь жолоочийн хөдөлмөр амралтын горим түүнийг мөрдөх тухай гэж гарсан байгаа. Энэ зөвлөмжийн 2.2-т жолоочийн 7 хоногт ажиллах цагийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 7 хоногт ажлын 5 өдөртэй жолооч нарын хувьд нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Тэгэхээр Дүүрэнзаяагийн хувьд өглөөний 5 цагаас жолоо барьж 16 цагт осол болсон гэж үзэх бол 11 цаг тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэхээр байна. Намайг ослын акт гаргаж байх тухайн үед согтолтын зэргийг гаргаагүй байсан. Тэгээд ослын акт хэмжилт, схем зураг зэргээс харахад замынхаа зорчих хэсгийн хойд хэсэгт баруун тийш харсан байдалтай машин нь ойчсон байсан. Замынхаа зорчих хэсгийн урсгал дээр байсан учраас талийгаачийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн. Ослын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэм, Зам тээврийн сайдын 339 дүгээр тушаал, хэргийн газрын үзлэг, ослын акт, фото зураг зэргийг үндэслэж шинжээчийн дүгнэлтээ гаргасан гэв.  
Шинжээч С.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би эрх зүйч, автын инженер мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад тасралтгүй 24 жил ажилласнаас замын цагдаад шинжээчээр 17 жил ажиллаж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Г.Дүүрэнзаяатай хамт явсан гэрчээс 
асуухад Г.Дүүрэнзаяагийн өөдөөс Портер маркийн машин ирээд мөргөсөн гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Хэрэгт авагдсан материал дээрээс фото зурагтай танилцаж үзэхэд А цэг нь зорчих хэсгийн зүүн гар талд буюу хойд талд байрласан байгаа. Зорчих хэсгийг замын тасархай зураас зурагдсан байгаа. Түүний зүүн гар талд буюу зурган дээр харахад хойд талд байгаа. Мөргөлдөөд унасан тээврийн хэрэгслийн урд талын шил байгаа. Портер машины шилийг ямар нэгэн байдлаар зөөвөрлөх боломжгүй. Истана маркийн машин баруунаасаа зүүн тийш явж байсан. Нөгөө машин зүүнээсээ баруун тийш явж байсан. Шинжээч Б.Нямдашийн гаргасан 68 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлт гаргах эрхтэй. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт гаргах тогтоол надад ирсэн. Шаардлагатай гэж үзвэл би хариулахгүй байх боломжтой. Би Б.Нямдашийн гаргасан 68 тоот дүгнэлттэй хэргээ тулгаж харж уншиж үзсэн. Истана маркийн авто машин баруунаас зүүн тийш явсан урсгал, үргэлжилсэн шугамынхаа баруун гар талд байх ёстой. Портерийн зүүн гар талд байх ёстой. Ертөнцийн зүгээр авч үзэхэд баруун зүүн зүгт шулуун явж байгаа учраас Портерийн талдаа хойд зүг нь, Истанаагийн талдаа урд талдаа зүгтээ гарч байгаа. Ийм учраас 8 дугаар бүлгийн 8.2-ийг зөрчиж урсгал сөрж гарсан байна. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр замыг нэгийг нь нөгөөгөөс нь тусгаарлах гэж зурдаг. 1.8 промилл согтолттой гэдэг нь дунд зэргийн согтолттой гэж үзнэ гэв.    Хохирогч Т.Шийлэгдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр А.Содномдагва Улаанбаатар хот руу явсан. Талийгаачийг Улаанбаатар хот явахаас өмнө Б.Мөнхтогтох гэх найз нь Улаанбаатар явж машин авъя, хамт үзээд өгөөч, хамт явъя гэж утсаар ярьж байсан. Тэгээд талийгаач Б.Мөнхтогтоход машин авч өгөхөөр Улаанбаатар явсан. Талийгаач айлын 3 дахь хүүхэд. Аав нь Адъяасүрэн, ээж нь Бямба гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 3 хүүхэдтэй, том нь 10 настай, дунд хүүхэд нь 4 настай, бага хүүхэд 11 сартай. 2015 оны 11 дүгээр сарын 05ны өглөө над руу утсаар яриад шөнө Арвайхээр суманд ирж хонолоо гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн орчим одоо Арвайхээрээс Хайрхандулаан сум руу гарлаа гэж утсаар ярьсан. /1р хх-ийн 38 хуудас/   
Хохирогч Б.Батбуян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Улаанбаатар хот руу явахаар болоод 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үүрээр 06 цагт ГовьАлтай аймгийн Бигэр сумаас Истана маркийн машинд суусан. Машины хамгийн арын суудалд ачаа ачсан байсан болохоор араасаа 2 дахь суудлын хаалган талд суусан. Миний зүүн гар талд нэг хүүхэд, Бигэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Нэргүй, Нэргүйгийн цаана нэг залуу суусан байсан. Бигэр сумаас гараад Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ирж хоол идээд хөдөлсөн. Нарийнтээл сумаас хөдлөөд хэсэг зуур унтсан байсан. Нэг сэрж ундаа уучихаад эргэж хараад урагшаа харах хооронд цэнхэр өнгийн Портер маркийн машин өөдөөс эсрэг урсгалд ороод мурилзаад л ирээд мөргөчихсөн. Машин дотор байсан хүмүүс орилолдоод миний толгой болон нүднээс цус гараад хэсэг зуур манарсан. Би толгойдоо оёдол тавиулсан. Миний зүүн талын нүд харахгүй байна. Гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлуудыг нэхэмжилнэ. /1-р хх-ийн 28 хуудас/   
Хохирогч Б.Мөнхтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Талийгаач миний Портер маркийн автомашиныг жолоодож би хажууд нь суугаад явсан. Би талийгаачтай Морины шүтээний хөшөө хүртэл юм ярьж явж байгаад унтсан. Нэг мэдэхэд талийгаач орилсон. Сэрээд харахад машинтай мөргөлдөж байсан. Намайг сэрэхэд юу юугүй машин тулж ирээд мөргөлдсөн. Би нэлээн согтуу байсан. Би хөлөө хадуулахдаа 550.000 төгрөг, Найдан гэдэг ардын уламжлалт эмнэлэгт 118.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эм тариа гээд ойролцоогоор 500.000 төгрөг, нийт 1.168.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Үүнээс баримттай нь ардын эмчилгээний 118.500 төгрөгийн баримт байгаа бусад нь бол баримт байхгүй. Би гомдолтой байна. Эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээнийхээ зардлыг болон автомашиныхаа хохирлыг нэхэмжилнэ. /1-р хх-ийн 32-34, 2-р хх-ийн 186 хуудас/   
Иргэний хариуцагч Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Истана маркийн 25-51 УБР улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг бөгөөд Г.Дүүрэнзаяад зараад тал мөнгөө аваагүй байсан учраас нэр дээр нь шилжүүлж өгөөгүй 
байсан. Ер нь тал мөнгөө хэрхэн яаж өгөлцөж авалцах талаар хоорондоо ярилцаад тохирчихсон байсан. /2-р хх-ийн 155 хуудас/   
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16106 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Батбуянгийн биед зүүн нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, зүүн нүдний алим авах хагалгааны дараах байдал, зүүн нүдний дээд зовхины мөгөөрсний тасрал, баруун дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, дух, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 70 хуудас/  
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Б.Мөнхтогтохын биед зүүн дунд чөмөгний зөрөөтэй хугарал, зүүн сарвууны шивнүүр ясны хугарал, зүүн гуя, зүүн сарвууны зөөлөн эдийн гэмтэл, дух, зүүн шанаа, зүүн чих, зүүн 4, 5-р хуруу, цээж, зүүн шилбэний зулгаралт, зүүн мөр, 2 нүдний зовхи, нуруу, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвуу, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуяны хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 74 хуудас/   
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10141 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэнд:… Шинжилгээнд ирүүлсэн А.Содномдагвын гэх цусанд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн. /1-р хх-ийн 78 хуудас/    
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай задлан шинжилгээний актанд:… А.Содномдагвын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндий дэх цус, уушгины уг дахь цус хуралт, зүүн дунд чөмөг, 2 шилбэ, зүүн сарвууны яснуудын бяцарсан хугарал, 2 гуя, зүүн шилбэний язарсан шарх, зүүн хацар, завьж, хамар, дух, зүүн шуу, сарвуу, зүүн тохой, баруун гуя, баруун өвдөг, шилбэ, баруун ташааны зулгаралт, зүүн өлмий хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач нас барахдаа дунд зэргийн согтолттой байсан байна. /1-р хх-ийн 79-81 хуудас/   
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Жолооч А.Содномдагвын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”-г зөрчсөн байна. Уг хэргийн гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд жолооч Г.Дүүрэнзаяа нь өглөө 05 цагаас Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Улаанбаатар хот руу гарсан, 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын гэр гуанзанд хоололчихоод явсан, 16 цагийн орчим уг осол болсон зэргээс харахад нойр дутуу, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх үндэслэлтэй байна. Жолооч Г.Дүүрэнзаяагийн буруутай үйлдлээс болж уг осол гарсан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 105 хуудас/   
 Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Жолооч Г.Дүүрэнзаяа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй. Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”-ыг зөрчсөн байна. Талийгаач А.Содномдагва нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.7ийн “а” дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг зөрчсөн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 10141 тоот дүгнэлтээр 1.8 промиллийн спиртийн агууламжтай буюу дунд зэргийн согтолттой гэж гарсан байна. Зам тээврийн осол нь жолооч Г.Дүүрэнзаяа нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрсөнөөс болж гарсан гэх үндэслэлтэй. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан 68 дугаартай дүгнэлт үндэслэлтэй тавигдсан байна. Дүгнэлтэнд тусгах шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /1-р хх-ийн 111-112 хуудас/   
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 226 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Монгол Улсын ЭБШХуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэсэн байдаг тул ЗХАБХТ-ийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан 68 дугаартай дүгнэлт, ЗХАБХТ-н Дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболд, зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Алтан-Эрдэнэ нарын 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан 76 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Талийгаач А.Содномдагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а. “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдснаар хохирогч Б.Батуян нь мэдүүлэгтээ “тухайн үед гэнэт урагшаа харахад Портер маркийн автомашин ирж байхдаа засмал замын голын цагаан шугам давж, сөрж орж ирсэн санагдаж байна” гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттөр нь мэдүүлэгтээ “өөдөөс цэнхэр өнгийн Портер автомашин ирж яваа харагдсан. Гэтэл тэр машин манай машин явж байсан урсгал руу ороод ирсэн. Тэгээд л хоёр машин мөргөлдчихсөн” гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын анхны үзлэгийн схем зураг, хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлэлт үзэж танилцахад хоорондоо зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл гэрч хохирогч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын анхны үзлэгийн схем зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт бусад нотлох баримтуудаар жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Шинээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /1-р хх-ийн 220-222 хуудас/   
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Монгол Улсын ЭБШХуулийн 85.1-д Шинжээчид хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт 
гаргаж, түүнийгээ өөрөө хариуцана гэсэн байдаг тул ЗХАБХТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан 68 дугаартай дүгнэлт, ЗХАБХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболд, зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Алтан-Эрдэнэ нарын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 76 тоот дүгнэлт, УБ хотын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунболд, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар, цагдаагийн ахмад Б.Батзориг, цагдаагийн ахмад Н.Ганбаатар, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ нарын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 226 тоот үндэслэлтэй эсэхэд бусад шинжээчдэд хариулт өгөх боломжгүй байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Талийгаач А.Содномдагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а. согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсанаар хохирогч Б.Батбуян нь мэдүүлэгтээ тухайн үед гэнэт урагшаа харахад Портер маркийн автомашин ирж байхдаа засмал замын голын цагаан шугам давж, сөрж орж ирсэн санагдаж байна гэх мэдүүлэг, гэрч Ж.Баттөр нь мэдүүлэгтээ өөдөөс цэнхэр өнгийн Портер автомашин ирж яваа харагдсан. Гэтэл тэр машин манай машин явж байсан урсгал руу ороод ирсэн. Тэгээд л хоёр машин мөргөлдчихсөн гэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын анхны үзлэгийн схем зураг, хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлэлт үзэж танилцахад хоорондоо зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын анхны үзлэгийн схем зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт бусад нотлох баримтуудаар жолооч Г.Дүүрэнзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Фото зураг дээрээс харахад Портер автомашины зүүн урд талаараа Истана автомашин нь мөн зүүн урд талаараа мөргөлдсөн байдалтай харагдаж байна. Хурдыг тогтоох боломжгүй. Хурдыг тогтоосон тохиолдолд боломжтой. А цэг үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 229-232 хуудас/   
ШУТИС-ын Механик, инженерийн сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Монгол Улсын ЭБШХуулийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна” гэж заасан байдаг тул 2015.11.17-ны өдөр гаргасан 68 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016.01.21-ний өдөр гаргасан 76 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016.04.27-ны өдөр гаргасан 226 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016.06.15-ны өдөр гаргасан 297 дугаар шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Г.Дүүрэнзаяа нь МУын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Харин жолооч Г.Дүүрэнзаяа нь ямар шалтгаан нөхцлийн улмаас эсрэг урсгалд орох болсныг тогтоох боломжгүй байна. Талийгаач А.Содномдагва нь МУ-ын ЗХД-ийн 2.7 “а”-р заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Техникийн шинжээч анх мөргөлдсөн “А” цэгийн үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан фото зургууд, автомашинууд мөргөлдөх үед унасан эд зүйлс, асгарсан тос тосолгооны материал зэргээс харахад дээрх 2 тээврийн хэрэгсэл нь Портер маркийн автомашины явж байсан эгнээнд мөргөлдсөн байх магадлалтай байна. Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн хурд хэмжүүрийн заалт нь ослын хэлбэрээс хамаараад янз бүрийн байдлаар гацаж болдог. Иймд дээрх 2 тээврийн хэрэгслийн гацсан хурд хэмжүүрийн заалтаар тухайн үеийн хурдыг тодорхойлох үндэслэл 
болж чадахгүй. Хэргийн газрын үзлэгийн схем зураг үнэн зөв хийгдсэн эсэхийг техникийн шинжээч тогтоохгүй боломжгүй. Тухайн 2 тээврийн хэрэгслийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалаас үндэслэн тогтоох боломжгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл шинжилгээний явцад илрээгүй болно. /2-р хх-ийн 106-108 хуудас/   
Шинжээч Ч.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Талийгаач А.Содномдагва нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь ЗХД-ийн 2.7.а гэсэн заалтад заасныг зөрчсөн. Харин Г.Дүүрэнзаяа нь ЗХДийн 8.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна. Тухайн 2 автомашин 2-уулаа зүүн урд талаараа мөргөлдсөнөөр дээрхи нөхцөл байдал үүссэн гэж фото болон схем зураг дээрээс харагдаж байна. Хэргийн газрын үзлэг фото зураг, схем зураг үндэслэн “А” цэг үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан. /1-р хх-ийн 237-238 хуудас/    
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост, хувцсанд, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹11/09, ¹11/10, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ¹02/47 дугаартай үнэлгээний тайлангууд, Г.Дүүрэнзаяагийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлийн хуулбарууд, хохирлын баримтууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч Б.Мөнхтогтохын эмчилгээ хийлгэсэн тухай эмчийн тодорхойлолт, амбулаторын картын хуулбар, Г.Дүүрэнзаяагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 1, 3-26, 85-91, 95-102, 117-154, 174-181, 206-210, 212217, 246-250, 2-р хх-ийн 1-25, 48-60, 70-73, 77-78, 127-136, 163-167, 169-175, 181-184 хуудас/   
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 159 хуудас/   
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 155 хуудас/ зэрэг болно.   
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дарвагайн дөрвөлж” гэх газар 25-51 УБР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 бүлгийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэн А.Содномдагвын жолоодож явсан 40-29 ӨВА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Б.Мөнхтогтохын бие махбодид хүндэвтэр, хохирогч Б.Батбуянгийн бие махбодид хүнд гэмтэл тус тус учирсан, хохирогч А.Содномдагвын амь нас хохирсон, хохирогч Б.Мөнхтогтохын эзэмшлийн 40-29 ӨВА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлд нийт 6.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн би тухайн өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумаас өглөөний 06 цагт гараад 14 цаг дөхөж байхад Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ирж хоол идээд 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт явж байтал өмнөөс цэнхэр өнгийн портер машин мурилзаад тулаад ирэхээр нь 10-20 метрийн зайнаас тормосоо гишгэсэн. Тэгээд юу болсныг мэдээгүй. Хохирогч Т.Шийлэгдуламын миний нөхөр идэр залуу насандаа ослын улмаас амь насаа алдсанд нь үнэхээр гомдолтой байна. Хохирогч Б.Мөнхтогтохын 
би Улаанбаатар хотоос портер машинаа аваад талийгаачийн хамт наашаа гараад Өвөрхангай аймаг дээр ирж хоноод маргааш нь Өвөрхангай аймгийн төвөөс Хайрхандулаан сум руу гарсан. Осол аваар гарах үед чимээ гарах шиг болсон. Миний зүүн дунд чөмөг хугарсан. Шинжээч Б.Нямдашийн тус дүгнэлтийг хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгслийн үзлэг, ослын схем зураг, фото зураг зэрэг материалуудыг үзэж тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан. Талийгаачийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн. Шинжээч С.Бямбасүрэнгийн хэрэгт авагдсан материал дээрээс фото зурагтай танилцаж үзэхэд А цэг нь зорчих хэсгийн зүүн гар талд буюу хойд талд байрласан байгаа. Зорчих хэсгийг замын тасархай зураас зурагдсан байгаа. Истана маркийн авто машин баруунаас зүүн тийш явсан урсгал, үргэлжилсэн шугамынхаа баруун гар талд байх ёстой. Портерийн зүүн гар талд байх ёстой. Ертөнцийн зүгээр авч үзэхэд баруун зүүн зүгт шулуун явж байгаа учраас Портерийн талдаа хойд зүг нь, Истанаагийн талдаа урд талдаа зүгтээ гарч байгаа. Йим учраас 8 дугаар бүлгийн 8.2-ийг зөрчиж урсгал сөрж гарсан байна гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Шийлэгдуламын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр А.Содномдагва Улаанбаатар хот руу явсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Арвайхээр суманд шөнө ирж хонолоо гэж над руу утсаар хэлээд 11 цагийн орчимд одоо Арвайхээрээс Хайрхандулаан сум руу гарлаа гэж утсаар ярьсан. Хохирогч Б.Батбуянгийн би Улаанбаатар хот руу явахаар болоод 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үүрээр 06 цагт Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Истана маркийн машинд суусан. Цэнхэр өнгийн Портер маркийн машин өөдөөс эсрэг урсгалд ороод мурилзаад л ирээд мөргөчихсөн. Миний толгой болон нүднээс цус гараад хэсэг зуур манарсан. Би толгойдоо оёдол тавиулсан. Миний зүүн талын нүд харахгүй байна. Хохирогч Б.Мөнхтогтохын нэг мэдэхэд талийгаач орилсон. Сэрээд харахад машинтай мөргөлдөж байсан. Намайг сэрэхэд юу юугүй машин тулж ирээд мөргөлдсөн. Иргэний хариуцагч Мөнхбаярын Истана маркийн 25-51 УБР улсын дугаартай автомашиныг Г.Дүүрэнзаяад зараад тал мөнгөө аваагүй байсан учраас нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан. Ер нь тал мөнгөө хэрхэн яаж өгөлцөж авалцах талаар хоорондоо ярилцаад тохирчихсон байсан. Шинжээч Ч.Болдбаатарын талийгаач А.Содномдагва нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь ЗХД-ийн 2.7.а гэсэн заалтад заасныг зөрчсөн. Харин Г.Дүүрэнзаяа нь ЗХД-ийн 8.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна. Тухайн 2 автомашин 2-уулаа зүүн урд талаараа мөргөлдсөнөөр дээрхи нөхцөл байдал үүссэн гэж фото болон схем зураг дээрээс харагдаж байна. Хэргийн газрын үзлэг фото зураг, схем зураг үндэслэн “А” цэг үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16106, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 496, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10141, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 68, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 226, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 297, ШУТИС-ын Механик, инженерийн сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост, хувцсанд, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹11/09, ¹11/10, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ¹02/47 дугаартай үнэлгээний тайлангууд, Г.Дүүрэнзаяагийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлийн хуулбарууд, хохирлын баримтууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч Б.Мөнхтогтохын эмчилгээ хийлгэсэн тухай эмчийн тодорхойлолт, амбулаторын картын хуулбар, Г.Дүүрэнзаяагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.   
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон актад хохирогч Т.Шийлэгдуламын гарын үсгийг нөхөж зуруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, уг нотлох баримт нь нотлох чадвараа алдсан гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт нь тухайн осол болсон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, нотлох чадвараа алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.  
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал нь гэрч Ж.Баттөр, хохирогч Б.Батбуян нар шүүгдэгч Г.Дүүрэнзаяаг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Дүүрэнзаяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, зам орчны байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 68, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 226, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 297, ШУТИС-ын Механик, инженерийн сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрхи тайлбар няцаагдаж байна.   
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.  
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа болгоомжгүй үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг /эрүүл мэндийн байдал/ тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.  
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяад холбогдох эрүүгийн хэрэгт Б.Мөнхбаяр нь иргэний хариуцагчаар тогтоогдсон боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Дүүрэнзаяа, иргэний хариуцагч Б.Мөнхбаяр нарын мэдүүлгүүдээр 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийн талаар талууд маргаангүй, шүүгдэгч Г.Дүүрэнзаяа нь тус тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.        
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Шийлэгдуламд 6220000 төгрөг, Б.Мөнхтогтоход 1320000 төгрөгийн хохирол төлсөн болохыг,  
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.Шийлэгдулам нь нийт 30668936 төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлэхэд 30507936 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна. Иймд хохирогч Т.Шийлэгдуламын илүү нэхэмжилсэн 91800 төгрөгийн нэхэмжлэлийг,   
Хохирогч Б.Мөнхтогтох нь өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн автомашины үнэ болох 9000000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа боловч хавтаст хэрэгт 
авагдсан Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹11/09 дугаартай үнэлгээний тайлангаар тус автомашинд 6620000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байх тул 6620000 төгрөгийн хохирлыг гаргуулж, үлдэх 2380000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  
Шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.Шийлэгдулам нийт 30668936 төгрөг, Б.Мөнхтогтох нийт 9719296 төгрөг, Б.Батбуян нийт 714000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлээд хохирогч Т.Шийлэгдуламын нэхэмжлэлээс арилжааны банк болон сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох нийт 21715136 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож, түүний нэхэмжлэлээс шатахууны зардал 2454000 төгрөгийн, хохирогч Б.Батбуянгийн нэхэмжлэлээс шатахууны зардал 120000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,  
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Шийлэгдуламд оршуулгын зардал нийт 6338800 төгрөгийн бодит хохирол учирснаас шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас төлсөн 6220000 төгрөгийг хасч, үлдэх 188000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхтогтоход эмчилгээний зардал 719296 төгрөг, автомашины эвдэрлийн үнэ 6620000 төгрөг нийт 7339296 төгрөгийн бодит хохирол учирснаас шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас төлсөн 1320000 төгрөгийг хасч, үлдэх 6019296 төгрөгийг, хохирогч Б.Батбуянд учирсан бодит хохирол болох эмчилгээний зардал 594000 төгрөгийг шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас тус тус гаргуулж олгож, хохирогч Б.Мөнхтогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,  
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн эзэмшлийн 12000000 төгрөгийн үнэ бүхий 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар уг тээврийн хэрэгслийн №0237976 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийн хамт Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,    Шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн эзэмшлийн 12000000 төгрөгийн үнэ бүхий 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Мөнхтогтохын дунд чөмөгний рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Мөнхтогтоход буцаан олгож, шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн ¹0030731 дугаартай D ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1.Шүүгдэгч Олхонуд овогт Ганбатын Дүүрэнзаяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Г.Дүүрэнзаяад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Дүүрэнзаяад оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Дүүрэнзаяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял болох 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  
5.Шүүгдэгч Г.Дүүрэнзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Шийлэгдуламд 6220000 төгрөг, Б.Мөнхтогтоход 1320000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурьдсугай.    
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Мөнхтогтохын дунд чөмөгний рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Мөнхтогтоход буцаан олгож, шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн ¹0030731 дугаартай D ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  
7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Дүүрэнзаяагаас 188000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Шийлэгдуламд, 6019296 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход, 594000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбуянд тус тус олгож, хохирогч Т.Шийлэгдуламын нэхэмжлэлээс 2454000 төгрөгийг, хохирогч Б.Батбуянгийн нэхэмжлэлээс 120000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Шийлэгдуламын нэхэмжлэлээс 21806936 төгрөгийг, хохирогч Б.Мөнхтогтохын нэхэмжлэлээс 2380000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    
8.Хохирогч Т.Шийлэгдулам, хохирогч Б.Батбуян нар нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, хохирогч Б.Мөнхтогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэй.   
9.Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн эзэмшлийн 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар уг тээврийн хэрэгслийн №0237976 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийн хамт Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.   10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Дүүрэнзаяагийн эзэмшлийн 25-51 УБР улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.     
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дүүрэнзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.     
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
13.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Дүүрэнзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ