| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2025 02 24 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Шүүгдэгч *, *, *, *, *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *, *, * *, *, *нарт холбогдох 2433000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч *: Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр * аймагт төрсөн, * настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, * аймаг * сумын *-р баг * тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл үгүй гэх */РД:*/,
2. Шүүгдэгч *: Монгол улсын иргэн, 19* оны * дүгээр сарын*-нд *аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, * хүүхдийн хамт * аймгийн * сум * тоотод оршин суудаг, улсаас авсан гавъя шагналгүй, ял шийтгэлгүй, */РД:*/
3. Шүүгдэгч *: Монгол Улсын иргэн, 19* оны* дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, * хамт * хот * дүүрэг * хороо * тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, 2000 оны 03 сарын 13-ны өдөр Орхон аймгийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 01 жил хорих ял, 2002 оны 10 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 726 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 02 жил хорих ялыг 01 жил тэнссэн гэх * овогт * /РД:*/,
4. Шүүгдэгч *: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 25-ны Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3-р баг 2-15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, *овогт * * /РД:*/,
5. Шүүгдэгч *: Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр *аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * нарын хамт * аймгийн * сумын *-р баг* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт * /РД:*/,
6. Шүүгдэгч *: Монгол улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 1, * аймгийн * сумын *-р баг, хөдөө оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнссэн гэх * овогт * /РД:*/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *, *, *, *, * нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Тарвагатай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох хуш модны самар түүж, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч * нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Тарвагатай гэх газраас * улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 20 шуудай буюу 1,127,9 кг байгалийн ховор ургамал болох хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд: “...Үнээ саах гээд үхэр хураагаад явж байтал хоёр хүн ирээд сумын төв рүү дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Би үнээ малаа саачхаад орой хүргэж өгье гэж хэлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Тухайн үед буух үедээ талийгаачтай ярьсан юм шиг байсан. Буулгаад өгье тав гурван цаас өгчих гэж хэлсэн. Тэр үед би сайн ойлгоогүй, замдаа бууж яваад цагдаад баригдсан. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *гийн өгсөн: “...Сум орон нутгаас намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон учир хохирогчоор оролцоход надад татгалзах зүйл байхгүй. Баруунбүрэн сумаас иргэдэд самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Би Орхон бүсийн сум дундын ойн ангиас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иргэн *, *, *, *, * нарын байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2. Гэрч *ийн өгсөн: “...* бид 2 эхнэр нөхөр 2. Манай нөхөр 9 сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Орхон аймаг руу хүн тээвэрлэж явсан. Буцах замаараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ээж дээрээ очсон. Тухайн үед нутгийн хүмүүс самарт уул руy rapax гэж таараад жимс ургасан элбэг байна гэхээр нь хамт уул руу гарсан байсан. Тэгээд уулнаас самрыг өөрсдөө идэх зорилгоор түүгээд бууж яваад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
3. Яллагдагч *гийн өгсөн: ..Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багт хуучин төв гэх газар 18 цагийн орчим морьтой үхрээ хураагаад явж байхад миний зүс мэдэх * гэх ай над руу алхаж ирээд надаас сумын төв рүү явах унаа байна уу? сумын төв рүү дөхүүлэх гэсэн юм. Ууланд самар хийсэн. Хэдэн шуудай цайруулсан самар байгаа гэж хэлээд надаас портероороо дөхүүлээд өгөөч гээд гуйгаад байсан. Тэр үед би завгүй гэсэн боловч гуйгаад байсан болохоор нь үнээ малаа саагаад малаа хотлуулчхаад больё гэсэн. Гэтэл надад Тарвагатайн ам гэх газар хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг ах Очирбатын эзэмшлийн 29-39 БНА улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг 22 цагийн орчим унаад Бургалтай 2-р баг Тарвагатайн ам гэх газарт яваад очиход * ахаас гадна дахиад 4 хүн нийт 5-уулаа байсан. Тэд нарын цайруулсан шуудай самар нийт 20 шуудай байсан. Тэгээд би * ахад ачихад би түлшгүй байгаа надад түлш хийгээд өгөөрэй гэсэн чинь * ах надад би 1 шуудайнд нь 20,000 төгрөг өгье. Тэгээд наад мөнгөөрөө түлш хийчих гэсэн. Ингээд тухайн самрыг ачаад Баруунбүрэн сумын төв рүү явж байгаад хуучин төв дээр цагдаад баригдсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 121 хуудас/
4. Яллагдагч *ийн өгсөн: ...Тарвагатайн ам гэх газар самар түүхээр ганцаараа очоод ууланд Баруунбүрэн сумын иргэн * гэх ахтай таарахад * буюу Цагаанаа гэх хүнтэй 2-лаа явж байна гэсэн. Тэгээд би ганцаараа явж байгаагаа хэлээд надад тэгвэл бид нартай ойрхон майхнаа бариад хоноод явчих гэсэн. Ингээд би ууланд 2 хоног самар түүгээд нийт 2 шуудай цайруулсан самартай болсон юм. Ингээд 29-ний өдөр *өө ах би унаа олчихлоо цуг нийлээд явах уу гэхээр нь зөвшөөрөөд очсон. Портер машинд нь самраа хамт ачсан. Тухайн портерт *, *, *, * нар бүгд самраа ачаад Баруунбүрэн сум руу явж байгаад хуучин төв дээр нь цагдаад баригдаад Сайхан сумын Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд бүх самрыг жинлэж үзэхэд миний хоёр шуудайтай самар 106 кг болж байсан... Би самрыг түүж бэлтгэхдээ худалдан борлуулах зорилгоор түүж бэлтгээгүй хүнсэндээ хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн юм...Би самар түүхдээ ямар ч зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 131 хуудас/
5.Яллагдагч *ий өгсөн: ...Тарвагатайн ам гэх газар луу дүү *ийн хамтаар самарт явахаар болоод 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уул руу * бид хоёр хамт мориор яваад тэндээ самар түүж байгаад таньдаг ах *, *, * нартай таарсан. Би ууланд нийт 6 хонохдоо нийт 16 шуудай боргоцой түгээд түүнийгээ цайруулахад 4 шуудай самар болсон. Харин * адилхан 16 шуудай боргоцой түүж 4 шуудай цайруулсан самартай болсон. Инээд ууланд байхад * машин дуудсан байгаа бүгдээрээ машинд ачуулаад нэг мөсөн хамт явъя гэхээр нь би *ийн хамтаар * ахын дуудсан портерт самраа ачуулаад араас нь морьтой *ийн хамтаар явсан юм.... Би ямар ч зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 140 хуудас/
6. Яллагдагч *ийн өгсөн: ...* бид хоёр хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум хуу таксигаар явж Баруунбүрэн сум руу таксигаар явж Баруунбүрэн сумаар Тарвагатай гэх газар луу *ий таньдаг гэх миний мэдэхгүй хүнээр дөхүүлүүлээд цааш бид уул руу алхаж очсон. Ууланд очоод 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл самар түүгээд түүсэн сараа цайруулахад 10 шуудай болсон юм. ингээд * бид самарт явж байхдаа ууланд *, *, * гэх хүмүүстэй танилцсан. Самараас буух болоод ачих машин хайгаад уулнаас доош бууж байхдаа малаа хайж яваа хүнийг гуйгаад нэг шуудайг нь 20,000 төгрөгөөр ачиж Баруунбүрэн суманд очъё гэж хэлээд ууланд самраа хураасан газар очоод * бид 2 түүсэн 10 шуудай цайруулсан самар, * * нар түүсэн тус бүр 4 шуудай цайруулсан самар * түүсэн 2 шуудай цайруулсан самар нийт 20 шуудай самар ачиж явсан. Би жолоочийг нь мэдэхгүй. Тэр үед * гэж дуудаж байсан юм...Би энэ талаар ямар нэг гарал үүсэл, зөвшөөрөл аваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 150 хуудас/
7. Яллагдагч *ий өгсөн: ...Тарвагатайн ам гэх газар самар түүхээр очоод *ийн хамт 40 орчим шуудай боргоцой түүгээд цайруулахад 10 шуудай хуш модны самар болсон. Ууланд байхдаа *, *, * гэх залуучуудтай танилцсан. Ингээд Орхон отог болоод гарсан байсан. Бид нар нийт 20 шуудай цайруулсан самар цайруулсан самар түүсэн байсан болохоор хоорондоо ярилцаж байгаад цайруулсан байсан 20 шуудай хуш модны самраа нэг машин дээр ачихаар болоод ачаад өгчих машин хайгаад явж байсан чинь Бонго загварын *улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч * гэх залуутай танилцсан. Тэр үед * гэх залуу Баруунбүрэн сумын орчим малаа хайгаад явж байсан. Тэгээд би найз *ийн хамтаар самраа ачуулахаар болсон. * нэг шуудай самрыг 20,000 төгрөгөөр ачихаар тохиролцоод 2024 оны 09 дүгээр сарын 04-ний орой самраа ачаад Баруунбүрэн сумын хуучин төв дээр явж байгаад цагдаад баригдсан...Унасан байсан самар авсан. Заримдаа ганц нэг модонд авирч унагааж түүж бэлтгэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 хуудас/
8. Яллагдагч Б.*ийн өгсөн: ...Би Баруунбүрэн суманд таньдаг ах *тэй энэ жил самар их гарч байна самарт явах уу? гэж ярилцаж байгаад хамт самарт явахаар болоод 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр * ахын хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Тарвагатайн ам гэх газар луу самарт явсан. Уул руу өөрийнхөө мориор яваад ууланд 5 хоног боргоцой түүгээ түүнийгээ цайруулахад нийт 4 шуудай самар болж байсан. Ингээд ууланд *, *, * гэх ах нартай танилцаад ойролцоо отоглоод явж байгаад уулнаас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буух үед * ах доошоо бууж Баруунбүрэн сумын хуучин төвөөс нэг машин олоод 1 шуудай самар 20,000 төгрөгөөр ачихаар болоод бид нар бүгд самраа ачихад 20 шуудай цайруулсан самар болсон. Би самар ачуулчхаад араас нь * ахын хамтаар морьтой явахад цагдаад баригдсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 168-169 хуудас/
9. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...* овогтой * /*/ нь зохих зөвшөөрөлгүй хуш модны самрыг "Хьюндай портер" маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан" гэх хэрэгт 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж, ашиглалтын хугацаа дууссан, мотор доголдолтой "Хьюндай портер" маркийн * улсын дугаартай бага оврын ачааны автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.
Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар 2500000=00 (Хоёр сая таван зуун мянган) төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,
10. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлтэд:
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 багийн нутаг Тарвагатайн ам гэх газраас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Наран гэх газар оршин суух хаягтай * /эр.28н/ нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед бэлтгэж, тээвэрлэсэн 20 шуудай "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр самрыг хэмжихэд нийт 1.127.9 кг/цэвэр жингээр тооцоход/ бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна.
- Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг.
- Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба, цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана.
- Хуш модны самар буюу идээг ямар арга хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна.
- Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон, тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг
- Хушны самрыг "Хүнсний барааны агуулах. Техникийн шаардлага MNS 5364:2004" стандартын шаардлага хангасан, 70% иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 20-30см өндөр дээр, нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1кг /нойтон жин/ тутамд 98 900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 1.127.9 кг Сибирь хуш модны самар нь 111,549,310 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-81-р хуудас/
11. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн актад:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу иргэн *, * нарын түүж бэлтгэсэн хуш модны самар нь 58.410.340x5=292.051.700 төгрөг, иргэн Б.*ийн түүж бэлтгэсэн хуш модны самар нь 20.848.120х5=104.240.600 төгрөг, иргэн *ий түүж бэлтгэсэн хуш модны самар нь 20.937.130х5=104.685.650 төгрөг, иргэн *ийн түүж бэлтгэсэн хуш модны самар нь 11.353.720х5=56.768.600 төгрөг болов.
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг "Тарвагатай" гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн *, * нар нь ургамлын аймагт учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 292.051.700 төгрөгийн иргэн * 104.240.600 төгрөгийн, иргэн * 104.685.650 төгрөгийн иргэн * 56.768.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна...” гэх акт /хх-ийн 91-92-р хуудас/,
12. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
13. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р хуудас/,
14. 2024 оны 10 дугаар сарын 10-ны эд зүйлд буюу хуш модны самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/,
15. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 22-24-р хуудас/,
16. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 114-117-р хуудас/,
17. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 122-126-р хуудас/,
18. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 132-136-р хуудас/,
19. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 141-145-р хуудас/,
20. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 151-154-р хуудас/,
21. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2433000000095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 160-164-р хуудас/,
22. Шүүгдэгч *ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171-172-р хуудас/
23. Шүүгдэгч *ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 182-205-р хуудас/,
24. Шүүгдэгч *ий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 206-207-р хуудас/
25. Шүүгдэгч *ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 209-215, 217-р хуудас/
26. Шүүгдэгч Б.*ий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219-220-р хуудас/
27. Шүүгдэгч Б.*ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 209-222-224, 226-231-р хуудас/
28. Шүүгдэгч Б.*ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 232-233-р хуудас/
29. Шүүгдэгч Б.*ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 235-243-р хуудас/
30. Шүүгдэгч *ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 244-245-р хуудас/
31. Шүүгдэгч *ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 247-р хуудас/
32. Шүүгдэгч *ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 244-245-р хуудас/
33. Шүүгдэгч *ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 247-р хуудас/
34. Шүүгдэгч *гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 249-250-р хуудас, 2хх-ийн 1-13-р хуудас,/
35. Шүүгдэгч *гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 14-15-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *, шүүгдэгч * нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг түүж, бэлтгэсний улмаас байгаль экологид /* 20,937,130 төгрөг, * 20,848,120 төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч С.*, шүүгдэгч *нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 58,410,340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч * нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг түүж, бэлтгэсний улмаас байгаль экологид 11,353,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч *г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүний үрийг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *н мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 12 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн акт, тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээ мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *, *, *, С.*, *нарыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг түүж бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч *г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүний үрийг тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зүйл хэсэг нь тохирсон байх боловч гэмт хэргийг бүгд бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.*, *нар нь бүлэглэн, шүүгдэгч *, * нар нь бүлэглэн Баруунбүрэн сумын “Тарвагатай” гэх газраас самар түүж бэлтгэсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, харин * нь ганцаараа Тарвагатай гэх газраас самар, түүж бэлтгэсэн талаараа мэдүүлсэн байдаг. Хэдийгээр бие биетэйгээ ууланд танилцаж нэг отог болж хоноглож, самар түүж, бэлтгэж байсан боловч бүгд бүлэглэж самар түүсэн гэх байдал нь тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд “Байгалын ургамал хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч *, *, *, С.*, *нарын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг түүсэн, бэлтгэсэн, *г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүний үрийг тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4-т “ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан “нэн ховор, ховор, элбэг” гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг.
Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь ойны үр, идээ/-г ховор ургамалд хамааруулсан байна.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно… гэж заасан ба шүүгдэгч нар нь “самрыг хүүхдэд хичээл сургуульд орох гээд мөнгө болгох зорилгоор, ахуйн хэрэгцээндээ хэрэглэхээр түүж, бэлтгэсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд самрыг худалдан борлуулж, орлого олох зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч нарыг хуульд зааснаас өөр зорилгоор самар түүж, бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүснийг ойлгох ба шүүгдэгч нар нь эрх бүхий байгууллагаас самар түүх зөвшөөрлийг аваагүй бөгөөд самрыг түүж бэлтгэн иргэн *ын өмчлөлийн, *гийн эзэмшлийн * улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан нь шүүгдэгч * болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *, * нарыг бүлэглэн, С.*, *нарыг бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч *, * нар нь бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн бусад шүүгдэгч нар тухайн нөхцөл байдалд тухайн газар Тарвагатай гэх газарт самар түүж улмаар самрыг Баруунбүрэн сум руу тээвэрлэх явцад хоорондоо нэгдсэн улмаар самар түүж бэлтгэх явцдаа ойролцоо отоглосон нөхцөл байдал сая шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Ховор ургамал болох Сибир модны хуш модын самрыг түүж бэлтгэх хориотой үед тээвэрлэсэн, хориотой үед түүж бэлтгэсэн нөхцөл байдал нь Орхон бүсийн сум дундын ойн ангийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба энэхүү дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны улсын байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирол тодорхой гарсан байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэж улсын ялагчийн зүгээс үзэж байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *, *, * нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Эдгээр залуучууд гол нь ажил төрөл байхгүй учир амьдахын эрхэнд ууланд очиж зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн байдаг. Энэ гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие шүүгдэгч *, *, * нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч *, * нарын хувьд гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Харин шүүгдэгч *нь 2024 оны 11 дүгээр сард нас барсан байх тул түүнд холбогдох үйлдэл, холбогдол, гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч нар нь: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэж хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байх тул шүүгдэгч *, *, *, С.*, *нарыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг түүж бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч *г зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүний үрийг тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 70 хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр түүнд холбогдох үйлдэл, холбогдол, хохирол төлбөр /экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол 146.025.850 төгрөг/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.
2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон бүсийн сум дундын ойн ангийн 09 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлтэд:
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1кг /нойтон жин/ тутамд 98 900 төгрөг байна.
- Иймд иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 1 127.9 кг Сибирь хуш модны самар нь 111,549,310 төгрөг болж байна...” гэж дүгнэсэн дүгнэлтийн “иргэн * зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 1,127.9 кг Сибирь хуш модны самар нь 111,549,310 төгрөг болж байна” гэх хэсэг нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч * нь ойд зохих зөвшөөрөлгүйгээр самар түүж, бэлтгээгүй, харин самар түүж, бэлтгээд тээвэрлэх машин олдохгүй байхад нь шүүгдэгч *ий гуйлтаар 20 шуудай 1,127,9 кг самрыг тээвэрлэж яваад баригдсан үйл баримт нь нотлогддог.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн актад:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу иргэн *, * нарын түүж бэлтгэсэн хуш модны самар нь 58.410.340x5=292.051.700 төгрөг, иргэн Б.*ийн түүж бэлтгэсэн хуш модны самар нь 20.848.120х5=104.240.600 төгрөг, иргэн *ий түүж бэлтгэсэн хуш модны самар нь 20.937.130х5=104.685.650 төгрөг, иргэн *ийн түүж бэлтгэсэн хуш модны самар нь 11.353.720х5=56.768.600 төгрөг болов.
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг "Тарвагатай" гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн *, * нар нь ургамлын аймагт учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 292.051.700 төгрөгийн иргэн * 104.240.600 төгрөгийн, иргэн * 104.685.650 төгрөгийн иргэн * 56.768.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна...” гэх акт тогтоосон байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нь энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул энэ улсын байцаагчийн актыг үндэслэн хохирлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *, * нар шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нараас гаргуулах хохирлыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д заасны дагуу гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно... гэж хуульчилсны дагуу төлөх төлбөрийг багасгаж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргасан.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно… гэж хуульчилсан байна.
Тухайн гэмт хэрэг гарахад сум орон нутаг, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, иргэдэд зохих анхааруулга болон зурагт хуудсыг олон нийтийн газар, цахим орчинд байршуулан иргэдэд хууль, дүрэм, журмын талаар мэдээ, мэдээлэл өгдөггүй зэрэг нөхцөл байдлаас иргэд самрыг их хэмжээгээр түүж, бэлтгэж, байгаль экологид их хэмжээний хохирол учруулах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн буюу сум орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтын болгоомжгүй үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирол нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж шүүгдэгч нарын хариуцах гэм хорын хохирлыг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирол /Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу
Шүүгдэгч нар нь үлдэж байгаа хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл *ын өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 2,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *эс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *гаас 500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самрыг бэлтгэхэд ашигласан модон хүрээтэй төмөр шигшүүр 1 ширхэг, гар аргаар хийсэн хар өнгийн самар цайруулагч 1 ширхгийг устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 шуудай буюу 1.127,9 килограмм хуш модны самрыг худалдан борлуулж хохирол нөхөн төлж зарцуулж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч Н.Бадам эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *, *, *, * нарыг тус бүр 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж байна. Шүүгдэгч *д 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж байна. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч *д холбогдох хэргийг нас барсан, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нарт оногдуулж буй зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар буюу шүүгдэгч *ийг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч *, *, * нарыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас, шүүгдэгч *ийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг оруулж байна.....” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *: “...Сая улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч * Улаанбаатар хотод эхнэртэйгээ барилга дээр ажилладаг. Шүүгдэгч * Орхон аймагт айлын морь уяж амьдардаг. Шүүгдэгч *гийн хувьд Баруунбүрэн сумандаа мал маллаж амьдардаг. Эдгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *: “...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч * нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөрөөс төлсөн байдал, үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. *ийн хувийн байдлыг дээр дурдсанчлан ганцаараа гэр бүлийн санхүүгийн хэрэгцээгээ авч явдаг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн охин Үүрийнтуяа нь 2025 оны 01 сарын 23-ны өдөр нүдний хагалгаанд орсон. Нүдний хагалгаанд ороход маш их хэмжээний санхүү мөнгөний хэрэгцээ гарсан учир хохирол төлбөрөөс зөвхөн 800,000 төгрөгийн төлж барагдуулсан байгаа. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг байдал нь шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүдэгч *: “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Ажил төрөл хийж хохирлыг барагдуулна. Тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *: “...Миний хувьд байгальд учруулсан хохирол төлбөрөө чадах чинээгээрээ төлж барагдуулна. Аль болох бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *: “...Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Торгуулийг яаж ийж байгаад төлж барагдуулж дуусгана. Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *: “...Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би хүн тээвэр хийж ар гэрийн санхүүгийн байдлаа авч явдаг. Эхнэр бас сонсголын бэрхшээлтэй. Тэнсэн харгалзах ял авчихвал яаж ийж байгаад хохирлыг барагдуулна...” гэв.
Шүүгдэгч *: “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумандаа ганц бие амьдардаг. Мал маллаж өдөр болгон явдаг учир зорчих эрхийг хязгаарлачих юм бол надад хэцүү байна. Иймд тэнсэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *, *, * нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 05 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 05 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарыг тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *, *, * нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 05 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 05 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 4-д зааснаар шүүгдэгч нарыг тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар *д холбогдох үйлдэл холбогдол, хохирол төлбөрийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохиролд шүүгдэгч *ээс 72,512,925 төгрөг, шүүгдэгч *эс 51,620,300 төгрөг, шүүгдэгч *ээс 51,842,825 төгрөг, шүүгдэгч *ээс 27,584,300 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самрыг бэлтгэхэд ашигласан модон хүрээтэй төмөр шигшүүр 1 ширхэг, гар аргаар хийсэн хар өнгийн самар цайруулагч 1 ширхгийг устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 20 шуудай буюу 1,127.9 килограмм хуш модны самрыг худалдан борлуулж хохиролд нөхөн төлж зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай тээврийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь нотлогдсон тул үнэлгээгээр тогтоогдсон 2,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *эс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *ээс 500,000 төгрөгийг, шүүгдэгч *гаас 500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН