Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

** аймгийн ** сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, 

Улсын яллагч **, 

Хохирогч **, 

Хохирогчийн өмгөөлөгч **/цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч **, 

Шүүгдэгч **нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

** аймгийн ** сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ** аймгийн ** суманд үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ** аймгийн **сумын **баг ** тоотод оршин суух, урьд 2011 оны 04 сарын 26-ний өдрийн ** аймаг дахь  Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн ** овогт ** **/РД:**/,

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч **нь ** аймгийн ** сумын ** ** дугаар багийн нутаг **-** төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд **улсын дугаартай **маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж 1 тооны адуу мөргөж эсрэг урсгалд **ын жолоодож явсан **улсын дугаартай ** маркийн  тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч **, **, **, ** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

 

Шүүгдэгч **: “...Би 2023 оны 10 дугаар сарын  01-ний өдөр ** хотоос ** орохоор явсан. 21 цагийн орчим ** сум өнгөрөөд  гөвөө өгсөж явтал өөдөөс хурц гэрэл гарч ирсэн. Би гэрлээ ойр дээр нь тавиад буцаагаад шилжүүлж ойр дээр нь тавихад замын урд талаас буюу эсрэг урсгалаас адуу гарч ирсэн. Тэгээд адуугаа мөргөөд өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж зогссон. Гөвөө давж ирэхэд гэрэл нь маш хурц гарч ирсэн. Тэгээд осол гарсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч **ын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аавынхаас ** аймгаас гэр рүүгээ буюу ** явах замд ** аймгийн ** сумын ** сумын зам дээр осолд орсон. Намайг явж байхад миний гэрэлд эсрэг талын урсгалаас урд адуу гарч ирсэн. Би тэрийг хараад хурдаа сааруулж замын хөвөө гарч зогсох үйлдэл хийж байхад урдаас ирсэн машин адуугаа тойрох гэж үйлдэл хийгээд улмаар намайг ирж мөргөсөн байгаа. Миний талаас адуу гарч ирсэн бол би тэр адууг мөргөж осол гаргах боломжтой харагдаж байна. Тэгтэл ** талаас адуу гарч ирж адуугаа мөргөж осол болсон. Шинжээчийн дүгнэлтэд гомдол байхгүй... ” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р xx-ийн 5-17 дугаар тал/,

            Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 4 дүгээр тал/, 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18- 21 дүгээр тал/,

            Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-31 дүгээр тал/,

            ** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 867 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60 дүгээр тал/ 

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12641 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-74 дүгээр тал/ 

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12652 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-82 дугаар тал/, 

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12648 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 87-88 дугаар тал/, 

 "**" авто сургуулийн дүрмийн багш **2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 125-126 дугаар тал/ 

            Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "**" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 716, 763 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 94-116 дугаар тал/,

            Хохирогч **ын мэдүүлэг / 1-р хх-ийн 144-145 дугаар тал/, 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ** мэдүүлэг/ 1-р хх-ийн 162 дугаар тал/,

Хохирогч **ын мэдүүлэг /1-р хх-ийн 177-178, 213 дугаар тал/,

Хохирогч **ын мэдүүлэг /1-р хх-ийн 197-199,201 дүгээр тал/,

Гэрч **мэдүүлэг /1-р хх-ийн 204-205 дугаар тал/, 

Гэрч **мэдүүлэг /1-р хх-ийн 207- 208 дугаар тал/,

 

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 117, 147-151, 168-171, 179-191, 2-р хх-32-35/, 3-р хх-ийн 13 дахь тал/, хохирол төлсөн баримт /3-р хх-ийн 14/

Хохирогч **ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хх-ийн 157-185 дахь тал/,

Хохирогч **ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хх-ийн 193-194 дахь тал/,

Хохирогч **ий сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хх-ийн 173-174 дахь тал/,

Шүүгдэгч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоодох эрхийн лавлагаа /2-хх-ийн 36, 38-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 26/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 46/, ял шалгах хуудас /2-р хх-ийн 15/, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ** холбогдох хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч **нь ** аймгийн ** сумын ** 2 дугаар багийн нутаг **-** төв асфальтан замын 126-127 дахь км-т 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд **улсын дугаартай **маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж 1 тооны адуу мөргөж, эсрэг урсгалд **ын жолоодож явсан **улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч **, **, **, ** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р xx-ийн 5-17 дугаар тал/,

            Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 4 дүгээр тал/, 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18- 21 дүгээр тал/,

            Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-31 дүгээр тал/,

Хохирогч **ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…Би төрсөн ах ** болон 2 хүүхэд нь /**, **/ нартай **аас ** орчхоод 10 сарын 01-ний өдөр ** аймгаас ** руу буцаж явсан юм. ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрт **-** аймгийн чиглэлд зам дээр 1 тооны адуу харагдсан болохоор ах машины хурдаа саар**аад замын хажуу руу зогссон. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Өөдөөс машин ирж байгааг нь харсан. Өөдөөс ирсэн машин зам дээрх адууг мөргөөд, эсрэг урсгалд орж ирээд манай машиныг урд зүүн булангаас мөргөсөн. Цааш юу болсныг санахгүй байна. Өөдөөс ирж байсан машин хол байсан учраас анзаараагүй. Манай машин бол гэрлээ шилжүүлсэн байсан..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 144-145 дугаар тал/, 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12652 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 

                 - **ын цээжний зүүн 6-8-р хавирга, бүсэлхийн 2,3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээж, хэвлий, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.

                 -Цээжний зүүн 6-8-р хавирга, бүсэлхийн 2,3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээж, хэвлий, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн ташаанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

                 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагд**ахгүй. /1-р хх-ийн 81-82 дугаар тал/, 

                 Хохирогчийн х**ь ёсны төлөөлөгч О.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад манай нөхөр ** утсаар яриад ** аймгийн ** суманд өөдөөс машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Дараа нь ярихдаа өөдөөс ирж байгаа машины урдуур адуу орж байгааг хараад замаа чөлөөлөөд зогсох гэж байхад машин эсрэг урсгалаас ирээд мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ** аймагт ирэхэд хүү **ий хүзүүнд сойлт хийсэн, баруун нүд шалбарсан, эрүүний доор хөхөрч хавдсан, зүүн чихний дээд талд овойгоод хавдсан байсан. Харин бага хүү ** зүүн гарыг нь сойчихсон, баруун чих олон шалбархайтай, бие нь энэ тэндээ жижиг жижиг хөхөрсөн байсан. Тэгээд оройдоо суудлаар ** авч яваад эмнэлгээр явж үзүүлсэн. **ий хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэсэн, ** зүүн эгэм хугарч зөрсөн байна гээд татаж сойлт хийлгэсэн. **д тархины томограф хийлгэсэн, тэгээд мэргэшсэн эмчид нь үзүүлсэн. Эмч сайн ажиглаж байгаарай гэсэн. Ослоос хойш 7 хоног 2 хүүхэд бие нь тавгүй дотор нь муухайрдаг байж байгаад одооноос гайгүй хэвийн байдалд орох гэж байна. ** нь ослоос хойш цэцэрлэг дээрээ өмдөндөө шээдэг болчихсон байгаа би айдсаас болсон байх гэж бодож байна. Мөн нөхөр **ыг эмнэлгээр явж үзүүлэхэд хавирга хугарсан байна гэж хэлсэн. Хөл, гар нь хөхрөлттэй байсан. Ер нь эм авч эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа, тухайн хохирлын баримтыг нэгдсэн байдлаар гаргаж өгнө. Одоогоор хохирлыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Манай нөхөр **ын өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн ослын улмаас миний өөрийн сэтгэл санаа, хүүхдүүдийн сэтгэл зүйд айдастай, эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна. Эм эмчилгээнд зарц**сан мөнгийг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 162 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12641 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                 -**гийн биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун завжинд цус хуралт, шарх, баруун шанаанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

                 -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагд**ахгүй

                 -Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /1-р хх-ийн 73-74 дүгээр тал/ 

Хохирогч **ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим ** аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг ** давааны наана байдаг **гэх газраас өөрийн төрсөн эцэг ** гэрээс өөрийн эзэмшлийн **улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод төрсөн дүү ** хажууд суугаад арын суудалд төрсөн хүү **, ** нар суугаад хөдөлсөн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 01- ний өдрийн 20 цаг 20 минутын орчим ** аймгийн ** сумын нутагт орж ирээд ** даваа даваад уруудаж байхад замын эсрэг урсгалаас буюу ертөнцийн зүгээр хойд талаас цагаан цайвар өнгийн 1 тооны адуу гарч ирсэн. Тэгээд би хурдаа хасаад замын хажуу руу шахах үйлдэл хийхэд өөдөөс ирж байсан машин тухайн адууг урд талаараа мөргөөд над руу шахаж ирээд миний машиныг урд талаас мөргөөд зам дээр хөндлөн зогссон. Тэгээд ослын дараа харахад адуу замаас хажуу тийшээ гараад замын хажууд гараад унасан байсан. Тэгээд удалгүй үхсэн. Би 86-87 орчим км цагийн хурдтай явж байсан байх би яг осол гарах үед яг хэдэн км цагийн хурдтай явснаа мэдэхгүй байна. Ерөнхийдөө миний дундаж хурд тийм байсан байх. Би архи согтуур**ах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2004 онд ** аймагт жолооч болсон тэрнээс хойш тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодож эрхийн эрхийн үнэмлэх хүчинтэй байгаа. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний цээж хөндүүртэй, баруун гарын шууны ар хэсэг, 2 хөлийн өвдөг шалбарсан өөр гэмтэл одоохондоо гайгүй байна. Урд хажууд сууж явсан дүүгийн бие одоогоор харьцангуй гайгүй байна гэсэн. Ямар хугарал байхгүй гэж үзлэгээр хэлсэн байсан. Хойно сууж явсан хүү ** зүүн эгэм хугарсан байна гэсэн. **ий хувьд одоогоор гэмтэлгүй гэж хэлсэн. Ослын дараа зорчигч нар ** аймгийн эмнэлэгт хүргэгдэж үзүүлсэн байгаа. Би өөрөө болон жолоочийн хажуугийн зорчигч хамгаалах бус зүүсэн байсан. Ард сууж явсан зорчигч хүүхдүүд хамгаалах бүс зүүгээгүй унтаж явсан юм. Тухайн адуу ганцаараа явж байсан. Ойр орчимд адуу мал хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх- ийн 177-178 дугаар тал/, Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл би тухайн осол гарсан өдөр өөрөө сандралтай байсан. Илт хүнд гэмтэл анзаарагдахгүй байсан бөгөөд өөрийн гэмтлийг мэдээгүй. Тэгээд цээж хөндүүрлээд байсан болохоор нь эмнэлэгт үзүүлсэн чинь 9,10 дугаар хавирга хугаралтай байна гэж тогтоогдсон. Тухайн хугарлаас шалтгаалж хөдөлгөөн хорьж, эм ууж, эмчилгээ хийсэн. Үүнээс шалтгаалж ажилдаа явж чадахгүй 1 сар гэртээ байж байгаад 3 хоногийн дараа ажилдаа явах гэж байгаа. Одоогоор биеийн байдал гайгүй байгаа. Тухайн үед нөгөө машины гэрэл 1 цагаан өнгийн адуу замын хажуугаас буюу эсрэг талын урсгалын цаанаас гарч ирж байгаа харагдсан. Хэр зайтайг нарийн хэлж мэдэхгүй 40 орчим метр байсан байхаа. Би адууг харахад нөгөө машин адууг мөргөсөн тэгээд би хурдаа хасаад замын хажуу руу шахаж зогсох гэж байхад нөгөө машин миний зүүн урд талаас ирээд мөргөсөн. Тухайн машин миний бодлоор адууг тойрох гээд манай урсгал руу адууны явж байгаа чиглэл рүү дараад ороод ирсэн юм. Тэгээд зам дээр нөгөө машин таг хөндлөн зогссон. Би зогсох гэж зам чөлөөлсөн газартаа нам зогссон. Би урдаас машин ирж байгааг хараад гэрлээ шилжүүлээд ойр дээрээ тавьсан. Би болон миний 2 хүүхэд, төрсөн дүү эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон тул гомдолтой, надад учирсан эмчилгээний зардал болон ажлын цалин, эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилнэ...." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 213 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  12648 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

                 -**ын биед зүүн 9,10-р хавирганы хугарал, цээж, 2 цавь, зүүн өвдөгт цус хуралт, баруун цавь, хоёр өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой.

                 -Зүүн 9,10-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

                 -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  /1-р хх-ийн 87-88 дугаар тал/, 

Хохирогч **ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2023 оны 10 дугаар сарын 01- ний өдөр ** хотоос ** аймаг явахаар хүүхдээрээ зарын групп-с унаа хар**ахад манай хүү нэг машин явна гэнэ гээд утсыг нь өгсөн. Тэгээд ** хот 25 дугаар эмийн сангийн орчмоос тухайн машинд суусан. Тухайн машин нь хар өнгийн ** ** загварын машин байсан бөгөөд жолооч нь гээд залуу эхнэр хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд хорооллоос бас нэг залууг аваад хотоос 16 цагийн орчим гарсан. Тэгээд замдаа ** сумын цайны газар зогссон. Тэгээд ** аймгийн ** сум өнгөрч байсан бөгөөд машинууд гэрлээ асаасан байсан. Тэгээд ** сум өнгөрөөд явж байтал удалгүй жолооч тормоз гишгээд бөөн юм болохоор нь хартал машины урд нэг адуу байсан тэгээд тухайн адууг мөргөөд түс тас гээд явсан. Тэгээд өөдөөс ирж байсан машинтай мөргөлдөөд зогссон. Тэгээд би замын машинаар ** аймгийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Осол гарсны дараа эмнэлэг дуудна гээд жолооч байж байсан. Тухайн үед миний баруун гар хугарсан байсан бөгөөд өвдөлт мэдрэгдээд нэлээд өвдөөд нөгөө талын машиныг харах сөхөө байгаагүй. Эмнэлэг дээр ирээд рентгенд өрөхөд баруун гар тохойны дээд хэсгээр зөрсөн хугаралтай байна, зүүн талын хөл шилбээрээ хөхөрч хавдсан байна гэсэн. Тэрнээс хойш 5 хоног миний толгой өвчтэй байсан.  Би км-ийн заалтыг бол хараагүй. Нэг их хурдтай биш л яваад байсан. Би хурдыг мэдэхгүй. Жолооч тормоз гишгээд хүмүүс сандралдаад би харахад адуу машины урд тулчихсан байсан. Тэгээд адууг мөргөөд би урагшаа сандал мөргөөд гар хугарсан байх би яг тухайн үеийн нөхцөл байдлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-199,201 дүгээр тал/,

** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 867 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

                 -**ын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                 -Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

                 -Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагд**ахгүй.  /1-р хх-ийн 59-60 дүгээр тал/,

      Гэрч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ** хотоос ** аймаг явах чухал ажил гараад унаа хайгаад ** аймгийн **-**-** гэсэн зарын групп-д унаа асууж зар ор**сан юм. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн залгаад Хорооллын **кино театрын гаднаас явахаар тохиролцсон. Тэгээд машин ирсэн зүс таних хүн байсан. Тухайн хүн хар өнгийн ** ** загварын машинтай ирсэн. Тэгээд намайг машинд суухад арын суудал дээр нэг хүүхэд мөн бас нэг эгч байсан. Жолооч нь эрэгтэй хүн барьж байсан хажууд нь эхнэр нь суусан байсан. Тэгээд хөдлөхөд жолооч хамгаалах бүсээ бүслээрэй гээд бид нар бүгд хамгаалах үсээ зүүсэн. Тэгээд ** хотоос 14:30 цагийн орчим гарсан. Тэгээд зогсолгүй яваад ** сумын замын гуанз дээр зогсоод бие засаад 15-20 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд цааш явж байгаа ** голын гүүрэн дээр зогсож загас аваад 10-15 минут болсон. Тэгээд цааш хөдөлсөн тухайн үед харуй бүрий болж байсан. Тэгээд цааш яваад ** өнгөрөөд ** давааны наана явахад өөдөөс маш тод гэрэлтэй хурдтай машин гарч ирсэн. Тэгээд манай жолооч гэрлээ шилжүүлээд дохио өгсөн боловч өөдөөс ирж явсан машин гэрэл шилжүүлэлгүй яваад байсан. Тэр үед машины урд гэнэт цагаан өнгийн 1 тооны адуу гараад ирсэн. Тэгээд адууг мөргөхөд урд талын хамгаалах дэрнүүд задраад буудаж байгаа дуу гараад дэр нь харагдсан тэгээд юу болсныг мэдээгүй. Тэгээд би хамгаалах бүстэй байсан учраас урагшаа татагдаад тонгойж байхдаа нүднийхээ булангаар хажууд сууж явсан зорчигч эгчийг харахад суудлын араас 2 гараараа тулж байхыг харсан. Тэгээд дээшээ босоод тухайн өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн байсныг мэдсэн. Тэгээд манай жолооч түрүүлж буугаад эхнэр хүүхдээ шалгаад мөргөлдсөн машин руу очоод зүгээр үү гээд асуугаад байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудаад утсаар ярьж байгаа нь сонсогдсон. Тэгээд би хэсэг хугацааны дараа буюу 3 орчим минутын дараа машинаас буухад цагаан өнгийн приус загварын машин байсан тухайн машинд 2 хүүхэд 2 том хүн сууж явсныг харсан. Манай машины зорчигч эмэгтэй баруун гар хөдлөхгүй байна хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Намайг харахад яг ил харагдах цус, шарх байгаагүй гараа бариад хөдөлгөхгүй байсан. Замын турш тэр эмэгтэй хамгаалах бүстэй яваад байсан бөгөөд яг осол гарах үед хамгаалах бүсээ тайлчихсан байсан. Тэгээд би та яагаад бүсээ тайлчихсан юм бэ гэсэн чинь дугарахгүй байсан. Замд явж байхдаа бид нар нэг нэгнийгээ бүсээ бүслээрэй гээд шаардлага тавиад явж байсан юм. Тэгээд машинаас буугаад удалгүй замын унаанд тухайн эгчийг манай жолооч гуйгаад машинд с**гаад яв**сан. Сүүлд цагдаа ирсний дараа гэрэл тусгаад харсан чинь мөргүүлсэн адуу замын хажууд хөвөөний цаана өвсөн дээр үхсэн байсныг харсан. Тухайн адуунд ямар нэгэн тамга тэмдэг байсан эсэхийг анзаараагүй ямар байсан цагаан өнгийн адуу байсан. Ойр орчимд нь адуу мал, хүн байгаагүй. Тэгээд ** сумын эмнэлгийн машин ирээд би болон нөгөө машины 3 зорчигчийг аваад явсан. Тэгээд ** аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж рентген, эхо-д хар**ахад хэвийн байна ямар нэгэн гэмтэл, яс хугарал, тархи доргилт, дотор эрхтний өөрчлөлт байхгүй гэж байсан. Хамгаалах бүсэнд татагдсаны улмаас бие хөндүүр болсон байсан учраас өвчин намдаах эм, язралт гэмтлийн үед түрхдэг тос бичиж өгсөн. Жолоочийн эгч гээд эмэгтэй хүн надад тухайн эм, тосыг авч өгсөн. Одоогоор надад учирсан гэмтэлгүй цаашид гарч болзошгүй зардал мөнгийг төлж барагд**на гэсэн тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна, Жолооч залуу жолоо барьж явсан. Замын турш хурд багатай аажуу тайван явсан. Осол гарах үед бид нар өгсөж явсан болохоор хурд багатай явсан. Би ард нь сууж явсан болохоор км-н заалтыг хараагүй. Цонхоор хараад явж байхад хурд багатай явж байгаа нь мэдэгдэж байсан. Жолооч архи согтуур**ах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биеийн байдал хэвийн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Фейсбүүк зарын групп дээрээс миний ор**сан зарын дагуу над руу утсаар яриад би суусан...” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 204-205 дугаар тал/,

Гэрч **мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед ** хотын ** хотхоноос хадам ээжийн гэрээс гараад 25 дугаар эмийн сангийн буудал дээрээс нэг эмэгтэйг аваад Хорооллын **кино театрын орчмоос нэг эрэгтэй хүнийг аваад 14 цагийн орчим ** хотоос ** аймаг орохоор нөхөр **өөрийн эзэмшлийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хажуугийн суудал дээр нь би суугаад 5 настай хүүхэд ** урдаа с**гаад арын суудалд авсан 2 хүнийг /фейсбүүк дээр зар тавьсан/ байхад нь аваад явсан юм. Тэгээд хотоос гараад ** сум дээр зогсож бие зассан, ** голын гүүр дээр зогсож загас авсан өөр зогсолт хийлгүй явсаар байгаад 20 цагийн орчим ** аймгийн ** сум өнгөрөөд ** даваа өгсөж байхад Өөдөөс хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Тэгсэн чинь зам дээр гэнэт цайвар өнгийн адуу байсан. Тэгээд шууд адууг мөргөөд түс тас гээд өөдөөс ирж байсан хурц гэрэлтэй машинтай мөргөлдсөн. Тухайн машин маш хурц гэрэлтэй байсан. Би гэрлээ шилжүүлээгүй гэж харсан. Манай машин нэг их хурдтай яваагүй. Адууг мөргөсний дараа адуу зам дээр байж байгаад замын хажуу руу гараад явсан тэгээд замын хажууд очоод үхсэн байсан. Өгсүүр замд явж байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Манай нөхөр нэг их хурдтай яваад байдаггүй юм. Архи согтуур**ах ундааны зүйл хэрэглээгүй Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эрхийн үнэмлэх хүчинтэй байгаа. Манай нөхрийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Зорчигч ** гэдэг эгчийн гар хугарсан. Өөр гэмтсэн хүн байхгүй. Анх хотоос гарах үед манай нөхөр машинд сууж байсан хүмүүсийг хамгаалах бүсээ бүслээрэй гэж шаардлага тавиад бүслүүлсэн. Тэгээд замд нөгөө ** эгч бүсээ тайлчихсан байсан. Хэзээ хаана тайлсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207- 208 дугаар тал/,     

                 "**" авто сург**ийн дүрмийн багш **2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                 Шинжилгээнд ирүүлсэн ** дугаартай хэргийн материалаас авч үзэхэд жолооч **нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арванхоёр дугаар бүлэг. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.

                 Шинжилгээнд ирүүлсэн ** дугаартай хэргийн материалаас үзэхэд **улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан ** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн цагаан өнгийн адууны эзэн /малчин/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээдийн үүрэг 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг ор**ахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. "Шинжилгээнд ирүүлсэн ** дугаартай хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгээр асфальтан зам дээр тээврийн хэрэгслийн тормозны мөр үүсээгүй байгаа, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

                 Харин малчин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээдийн үүрэг 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг ор**ахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд осол гарахад шууд нөлөөлөөгүй байна. /1-р хх-ийн 125-126 дугаар тал/,

            Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "**" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 716, 763 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 94-116 дугаар тал/,       

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 117, 147-151, 168-171, 179-191, 2-р хх-32-35/, 3-р хх-ийн 13 дахь тал/, хохирол төлсөн баримт /3-р хх-ийн 14/,

Хохирогч нарт сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1-р хх-ийн 157-185, 193-194,173-174/,

Шүүгдэгч ** мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байсан. Орой 20-21 цагийн орчимд байсан. ** хотоос ** аймаг орохоор эхнэр **, хүү **, бас замын хоёр хүн аваад **улсын дугаартай ** ** маркийн тээврийн хэрэгсэлтэй ** аймгийн ** сум өнгөрөөд явж байсан. Гадаа харанхуй арай болоогүй бүрий тасарч байсан. Нэг гүвээ маягийн бага зэргийн өгсүүр хэсгээр явж байтал эсрэг урсгалд өөдөөс нэг машин гарч ирсэн. Тухайн машины гэрэл хурц байсан. Дөхөж ирээд гэрлээ ойр дээрээ шилжүүлсэн чинь замын урдаас хойшоо чиглэлтэй нэг тооны адуу машины урдуур гэнэт гараад ирсэн. Би ямар ч зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан учир тухайн адууг мөргөсөн. Мөргөсний улмаас миний жолоодож явсан машины ослын дэр гараад урд зам харагдахгүй болсон тэрхэн зуур миний машин замын эсрэг урсгалд орчихсон. Тэгтэл өөдөөс ирж явсан машин миний машинтай мөргөлдөөд зогссон. Нэгдүгээрт миний машины урдуур орсон адууны эзэн малчин нь малаа 50 метрийн зайд хариулгагүй орхиогүй бол энэ осол гарахгүй байсан. Тиймээс адууны эзнийг энэ хэрэгт мөн буруутай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт: Эсрэг урсrалаас ирж явсан машины жолооч маш хурдтай явж байсан. Хэрэв тийм хурдтай яваагүй бол миний машин эсрэг урсгалд ороход мөргөлдөхгүй, мөн зогсоох арга хэмжээ авах боломжтой байх байсан. Тухайн үед ослын дараа эсрэг машины жолооч ярихдаа адуу замаар гарч байхыг харсан тэгээд машинаа зогсоох гэсэн боловч зогсоож чадаагүй гэж ярьж байсан. Тэр талаар манай машинд сууж явсан **, манай эхнэр ** нар сонссон байгаа. Гэтэл одоо эсрэг, машины жолооч замын хажууд зогсож байхад ирээд мөргөсөн гэж хэлээд байгаа. Тиймээс эсрэг талын машины жолооч бас энэ хэрэгт буруутай гэж үзэж байгаа учраас сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай байна...” гэх мэдүүлэг мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х**ьд заасан үндэслэл, журмын дагуу цугл**ж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг х**ь бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан. 

Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг х**ьчилсан ба мөн х**ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр**сан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр **нь 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр өөрийн өмчлөлийн **маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.

Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн х**ийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.  

Хохирогч **ын биед Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12652 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цээжний зүүн 6-8-р хавирга, бүсэлхийн 2,3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээж, хэвлий, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн ташаанд зулгаралт гэмтэл,

Хохирогч ** биед Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12648 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зүүн 9,10-р хавирганы хугарал, цээж, 2 цавь, зүүн өвдөгт цус хуралт, баруун цавь, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл,

Хохирогч **гийн биед Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  зүүн эгэм ясны далд хугарал, баруун завжинд цус хуралт, шарх, баруун шанаанд зулгаралт, цус хуралт гэмтэл,

Хохирогч **ын биед ** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тус тус тогтоогдсон.

 

Хохирогч нарт учирсан гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч ** Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн, энэхүү үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч **Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр**сан, Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны шатанд гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно. 

 Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ х**ь ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч ** дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Улсын яллагч: “...Шүүгдэгч **Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ь тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногд**ах үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч **Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногд**ах саналыг шүүхэд ор**ж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух газар буюу ** аймгаас гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд сая тодорхой хэлсэн учир шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд энэ таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй байна. Шүүгдэгчээс гарг**ах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болно... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **: “...Ял шийтгэл оногд**ахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Нэгдүгээрт: Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон байгаа. Авто ослын болгоомжгүй гэмт хэргийг үйлдэгдсэн байдал байдаг. Бусдын х**ь бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарсан байдаг. Морь замын хөдөлгөөнд оролцоход нь саад болж өөрөө давуу эрхтэйгээр зорчиж байсан зам дээр нь гарч ирж энэ гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн байдаг. Холын гэрэл гялбаж энэ гэрлийг хохирогчийн зүгээс гаргасан нөхцөл байдал хавтаст  хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасныг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү. Мөн ** хувьд бага насны хүүхэдтэй. ** аймгийн ** суманд “Энержи ресурс” ХХК-д ажил хийж байгаа. Тухайн хүний хувийн байдал, хэрэгт холбогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал  зэргийг харгалзан үзэж торг**ийн ялыг оногд**ж өгнө үү. ** аймагт ажил үүргээ гүйцэтгэж, ** аймгийн **суманд оршин суудаг учир зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд нь хязгаар болох нөхцөл байдал үүснэ. Энэ байдлаас үндэслээд хохирогч нарын хохирол төлбөрийг төлөх нөхцөл байдал хэцүүднэ.  **нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байгаа. Хүүхдүүдийн хохирлыг  хувьд өнөөдөр үдээс хойш дансанд нь орно.Бусад хохирлыг х**ьд заасан хугацаанд даруй барагд**ах зорилготой байгаа. ** хувьд тасралтгүй ** аймгийн ** суманд “Энержи ресурс ХХК-д ажил үүргээ гүйцэтгэдэг байдлыг шүүх харгалзан үзэхийг  хүсэж байна...” гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч **: “...Шүүгдэгч **Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Энэ хэргийн улмаас 4 хохирогч хөнгөн, хүндэвтэр гэмтэл авсан. Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаантай байсан гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн тал дээр маргаантай байсныг харгалзан авч  үзнэ үү. Хоёр бага насны хүүхэд хохирсон. Эгэм хугарсан, гэмт хэргийн улмаас орондоо  шээдэг нөхцөл байдал үүсэн байгаа. Хохирогч **ын хохирол төлбөрийг төлсөн нь өөрт ашигтай мэдүүлэг өгүүлэхээр төлсөн гэж үзэж байна. Өнөөдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийн хохирлыг төлнө гэж байна. Өнөөдөр 60,000-70,000 төгрөгийн 2 хохирол л байгаа. Энэ  хохирлыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хохирол төлөх санаачилга гаргасан гэж үндэслэл байхгүй. Иймд эрүүгийн хариуцлагын тал дээр улсын яллагчийн байр суурийн хэмжээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр хохирогч нар ямар эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил төрлөө алдсан бэ гэдгийг онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Хохирогч нар асар их хохирлыг амссан. Шүүх хуралдааныг олон удаа хойшл**сан, очих болгондоо зардал гардаг. Хохирогч нарын хүүхдүүдийг яах юм бэ, хохирогч нар амьдралтай хүмүүс ш дээ. Хохирол  төлбөрийг төлөх тал дээр ямар нэгэн завсарлага авъя гэдэг талаар нэг ч дурдахгүй байна. Эрүүгийн ял хариуцлагын талаар шүүх онцгой анхаарч үзэхийг хүсэж байна. Улсын яллагчийн байр суурийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэв.

 

Шүүгдэгч **нь шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн хэлж байгаагаар миний жолооны эрхийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах юм бол надад хүндрэлтэй байна. Би жолооны үнэмлэхээрээ том машин барьдаг. Хоолоо олж иддэг. Миний зорчих эрхийг хязгаарлачих юм бол надад хохирол төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байна. Иймд шүүхээс надад торг**ийн ял оногд**ж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч **нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял нь оногд**ах нь зүйтэй.  

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, ажил хөдөлмөр эрхлэх, бусдад учр**сан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар аг**даг тул шүүгдэгч ** зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногд**ж шийдвэрлэв.

Зам тээврийн ослын улмаас 4 хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч 3 хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагд**аагүй, хохирол төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй байх тул шүүгдэгчид торгох ял оногд**ах үндэслэлгүй гэж үзэв.

 Хохирол төлбөрийн талаар:   

Эрүүгийн х**ийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн х**ийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учр**сны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учр**сан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Гэм хор учр**ахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учр**сан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учр**сны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учр**сан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учр**сантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувил**ах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний х**ийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохиц**сан.

Замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээдийн үүрэг 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, х**ийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 3/ хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг ор**ахгүй байх гэж заажээ.

Засмал замд хариулгагүй мал орхисны улмаас тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад адууны эзнийг олж тогтоогоогүй нь түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

 

            Иймд гэм хорын хохирлыг тухайн адууны эзэнд мөн хариуц**ах нь х**ьд нийцнэ гэж шүүх дүгнэж, хохирогч **ын нэхэмжилсэн 32,254,024 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны цалин 4,074,513 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж хасаж, нийт 28,227,511 төгрөгийн 50 хувь буюу 14,113,755 төгрөгийг шүүгдэгчээс гарг**ж, хохирогч **т, 2,174,532 төгрөгийн 50 хувь болох 1,087,266 төгрөгийг шүүгдэгчээс гарг**ж хохирогч **ад, хохирогч **д учирсан хохирлын 50 хувь буюу 39,459 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч **д 44,180 төгрөгийг тус тус гарг**ж олгохоор шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийн талаар маргаж мэтгэлцэж оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч ** үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:

Хохирогч **, **, **, ** нарын биед хүндэвтэр  гэмтэл учирсан.

Хохирогч **, **, **, ** нарын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт авагджээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байг**лага Шүүх шинжилгээний тухай х**ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн х**ийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан.  

 

            Дээрх аргачлалын 3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учр**сан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учр**агчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 

            Дөрөв.Нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ. 

Хохирогч **ий х**ь ёсны төлөөлөгч О.**** “...Ослоос хойш 7 хоног 2 хүүхэд бие нь тавгүй дотор нь муухайрдаг байж байгаад одооноос гайгүй хэвийн байдалд орох гэж байна. ** нь ослоос хойш цэцэрлэг дээрээ өмдөндөө шээдэг болчихсон байгаа би айдсаас болсон байх гэж бодож байна…” гэж мэдүүлсэн байна.

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, сэтгэл зүйн байдал, тэдний нас, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан насанд хүрээгүй хохирогч **д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 13,200,000 төгрөгийн 50 хувь буюу 6,600,000 төгрөгийг, хохирогч **, ** нарт тус бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгийн 50 хувь буюу 4,290,000 төгрөгийг тус тус шүүгдэгч **аас гарг**ахаар шийдвэрлэв.

 

            Хохирогч ** нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр бүрэн төлөгдсөн талаар мэдүүлсэн байна.

           

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногд**сан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.  

Шүүгдэгч **нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

Бусад:             

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “**” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн  хугацаа дууссан гэх дүгнэлтийн хувьд 1-р хавтаст хэргийн 101-р талд Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний үйл ажиллагаа яв**ах эрхтэй “**” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан.  

            Улсын бүртгэлийн гэрчилгээнд **гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн. Тухайн х**ийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох  ** тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байна.  1-р хавтаст хэргийн 120-р тал/             

 

            “**” болон “**” ХХК-иуд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан гэх өмгөөлөгчийн дүгнэлтийн хувьд:

 

Дээрх 2 компани нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр тус тус дүгнэлтээ гаргаж, тухайн дүгнэлтийг үндэслэж Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “**” ХХК нь дүгнэлтээ гаргажээ. Яллагдагч, хохирогч нарт тухайн дүгнэлтүүдийг танилц**сан байх ба оролцогч нар  гомдол гаргаагүй байна.

 

Хяналтын прокурорын 2024 оны 07 сарын 18-ний өдрийн 04 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх” тогтоолоор шинжээч **, н.**, ** нарт эрх, үүрэг танилц**сан байна. Дүгнэлтийг хэргийн оролцогчид танилц**сан байна. Хэн аль нь гомдол, санал, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

            Хохирогч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  “...тухайн үед 86-87 километр цагийн хурдтай явж байсан...” гэж мэдүүлсэн. Зарим гэрч **ыг холын гэрэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, гэрлээ солихгүй байсан талаар мэдүүлсэн байгаа боловч энэ зам тээврийн осолд хохирогчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэв шүүгдэгч хохирогч **ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх х**ьд заасан журмын дагуу  гомдол, гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х**ийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ х**ийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшл**на гэж заасан.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/213 дугаартай захирамжаар 60 хоногоор хойшл**ж шийдвэрлэжээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн х**ь зүйн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х**ийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ** овогт ** ** Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х**ь тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр**сан буюу Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн х**ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногд**сугай.

            3.Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногд**сан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ** аймгийн **сумаар тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглосугай.

            4.Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн х**ийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногд**сан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6.Иргэний  х**ийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч **аас 6,639,459 төгрөгийг гарг**ж хохирогч **д, 18,403,755 төгрөгийг гарг**ж хохирогч **т, 5,377,266 төгрөгийг гарг**ж хохирогч **ад, 44,184 төгрөгийг гарг**ж иргэний нэхэмжлэгч **д тус тус олгосугай.

            7.Хохирогч  нар нь гэм хорын хохирлыг хамтран хариуцвал зохих этгээдээс  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х**ийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х**ийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            12.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн х**ь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            13.Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

                  

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА