| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0119/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/470 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис
Улсын яллагч А.Марал
Хохирогч Б.Д**********, түүний өмгөөлөгч Б.Борхүү
Шүүгдэгч Э.А********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* овогт *********-ын *********-д холбогдох 2403 00771 1006 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 767 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
********* овогт *********-ын ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо********* шинэ замд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Toyota Land Criuser маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Land Cruiser Prado маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Land Cruiser Prado Маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан зорчигч *********, жолооч ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл алга. Хохирогч ********* нь миний нөхөр бөгөөд гэмт хэргийн улмаас бид хоёр 70 хоногоос 14 хоногт нь л ажил хийсэн. Тэгээд бид хоёр ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгчээс нэхэмжлээгүй. Яагаад гэвэл шүүгдэгч нь залуу хүн бага насны 4 хүүхэдтэй, нөхөр бид хоёр ч гэсэн бага насны 3 хүүхэдтэй тул баримттай хохирол дээр ажилгүй байсан хугацааны төлбөр тооцоог нэмээд хэрэггүй гэж бодсон.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6-9 дүгээр тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар тал/, хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/, иргэний хариуцагч, нэхэмжлэгч ********* мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12391 дүгээр дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12288 дугаар дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 434 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-69 дүгээр тал/, “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн №22191 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 81-84 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золбоогийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1722 дугаар магадалгаа /хх-ийн 93 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ********* шинэ замд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Toyota Land Criuser маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Land Cruiser Prado маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Land Cruiser Prado Маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан зорчигч *********, жолооч ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,
Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед ********* аманд очиж нэг байшин үзсэн юм. Тэгээд тэндээсээ буцаад эхнэр бага хүүхдийн хамт гэр рүүгээ харих гээд явж байх үед ********* шинэ замаараа явж байх үед нэг эргэлттэй хэсэг гарч ирсэн, тэр эргэлтийн цаанаас нэг машин нэлээн хурдтай ирж байсан. Тэгээд би тэр машиныг хараад өөрийнхөө машины хурдыг хасаад зогссон. Тэгсэн тэр машин өөдөөс тоормосоо ч гишгээгүй шууд өөдөөс ирээд эсрэг урсгал руу ороод мөргөчихсөн. Тэгээд би машинаасаа буугаад тэр машины жолоочтой уулзаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч, нэхэмжлэгч ********* өгсөн: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл ... 1 сар гарангын өмнө өгсөн. Манай аавын хуурай дүү болохоор түр машины хэрэг болоод байна хэсэг хугацаанд хэрэглүүлээч гэхээр нь өгсөн. Гомдол санал байхгүй. Гэхдээ энэ машинаа нэр дээрээ шилжүүлж авахгүй бол надад байнга ийм асуудал тулгараад байвал хэцүү байна. Нэр дээр нь хурдан шилжүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* гэрчээр өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 15-ны орой 16 цагийн үед нөхөр хүүхэдтэйгээ хамт ********* замаар явж байхад нэг машин цаанаас зам голлоод маш их хурдтай явж байсан. Тэгээд би нөхөртөө санаа зовоод хэлсэн “энэ машин яаж яваад байгаа юм бол, согтуу машин биш байгаадаа.” гээд хэлж байсан. Тэгэхээр хажуугаар гараад явах байх гээд манай нөхөр машинаа зогсоосон. Тэгсэн чинь тоормосоо гишгээгүй шууд урсгал сөрж ирээд чигээрээ манай машиныг буулгаад нөгөө мөргөсөн машины жолооч бас машинаасаа бууж ирэхдээ хөл дээрээ тогтож чадахгүй болчихсон, нэлээн согтолттой харагдаж байсан. Тэгээд манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Маш их гомдолтой байна. Бид нарын эрүүл мэнд эд хөрөнгөд маш их хохирол гаргачхаад өөрөө юу ч болоогүй юм шиг гэм зэмгүй юм шиг яваад байгаад нь гомдож байна. Бид хоёроос гарч байгаа эрүүл мэндийн зардал болон машины хохирлын зардлаа даруйхан гаргуулж авах хүсэлтэй байна. Манай нөхөр ажлаа хийж чадахгүй, гэртээ байгаа болохоор зээлийн төлөлтөө төлөх боломжгүйд хүрээд байна. Мөн манай хүүхэд бага насных байгаа болохоор одоогоор өвчнийг нь үзэх боломжгүй гэсэн, тэгэхээр сүүлд нь манай хүүхдэд ямар нэгэн өвчин эмгэг гарч ирэх вий гэхээс санаа зовж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт /хх-ийн 113-122 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12391 дүгээр:
1. ********* биед бүсэлхийн 5-р нугалмаас ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсгээр урагдал, бүсэлхийн 2,3 болон 4,5-р нугалмын мөгөөрсөн цагирагны цүлхийлт, баруун далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 37-37 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12288 дугаар:
1. ********* биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, бүсэлхий нурууны 3,4,5-р нугалам болон ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 434 дүгээр:
1.Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй.
Уг авто тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд нүүр хагарсан байхгүй, урд салхины шил цуурч хагарсан, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
2. Хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй, урд нүүр хагарсан байхгүй, урд салхины шил цуурч хагарсан, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3. Хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормосны зогсоогүй, урд салхины шил цуурч хагарсан, ухрах арааны гэрлийн ламп, зүүн гар талын урд эргэх дохионы гэрлийн ламп асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад хуучин эвдрэл гэмтэл байна.
Урд нүүр хагарсан байхгүй, урд копуд гажсан, урд буфер сэнж тасарч хонхойсон, баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цөмөрч хагарсан, баруун гар талын крыло хонхойж гажсан, хянах самбар ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна.
4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Урд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай байна. Хойд хоёр тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсоогүй.
5. Тоормосны систем нь хийн, хий – шингэн дамжуулгатай, ABS бүхий тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, авто машины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
6. Зүүн гар талын их гэрэл хол дээрээ, баруун гар талын их гэрэл хол, ойр дээрээ асахгүй байна. Мөн зүүн болон гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-69 дүгээр тал/,
“Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн №22191 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 81-84 дүгээр тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золбоогийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1722 дугаар:
1. Toyota Land Criuser маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
2. Toyota Land Cruiser Prado Маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа /хх-ийн 93 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ********* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн ********* шинэ замд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Toyota Land Criuser маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Land Cruiser Prado маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Land Cruiser Prado Маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан зорчигч *********, жолооч ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ********* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, зорчигч *********, жолооч ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.
Хавтаст хэргийн 114 дүгээр талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар *********д “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2008 оны 02 дугаар сарын 6-ны өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12391 дүгээр дүгнэлтээр: “********* биед бүсэлхийн 5-р нугалмаас ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагариг ар хэсгээр урагдал, бүсэлхийн 2,3 болон 4,5-р нугалмын мөгөөрсөн цагирагны цүлхийлт, баруун далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо.”,
Мөн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12288 дугаар дүгнэлтээр: “********* биед бүсэлхий нурууны 3,4-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, бүсэлхий нурууны 3,4,5-р нугалам болон ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, далны булчингийн суналт гэмтэл тогтоогдлоо.” гэжээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;
Мөн мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1722 дугаар магадалгаагаар шүүгдэгч Toyota Land Criuser маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Toyota Land Cruiser Prado Маркийн********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” талаар дурдсан байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэж тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах үйлчилгээ бүхий зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно.
2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 30 минут 33 секундэд шүүгдэгч ********* согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад спиртийн агууламж 1.031% /хх-ийн 10 дугаар тал/ байсан тул шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Гонгор нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч ********* нь 2.288.425 төгрөг, хохирогч ********* нь эрүүл мэнд эмчилгээний зардалтай холбогдуулан 2.565.775 төгрөг, ********* улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайлан 48.894.000 төгрөг, үнэлгээний төлбөр 4.235.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нарын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******ас 9.900.000*2=19.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********, ********* нарт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ********* зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд шүүгдэгч ********* зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 77.783.200 төгрөгийг гаргуулж, хохирогч ********* 12.188.425 төгрөг, хохирогч ********* 65.594.775 төгрөг тус тус олгож, хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********* гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан боловч шүүгдэгч, хохирогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 114 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 116 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 119-120 дугаар тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Учир нь эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч ********* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас 77.783.200 төгрөгийг гаргуулж, хохирогч *********-д12.188.425 төгрөг, хохирогч *********-д 65.594.775 төгрөг тус тус олгосугай.
6. Хохирогч ********* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС