2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар  2025/ШЦТ/311

 

 

 

 

 

2025           01        27                                     2025/ШЦТ/311

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 105/2024/0579/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.Б,           

          Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын хилийн гадна талд ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах ххх гэх хотын гадна хэсэгт хувийн таарамжгүй харилцаа, өш хонзонгийн сэдэлтээр хохирогч Ц.Хтой маргаан үүсгэж улмаар байгалийн хатуу чулуу, тоосго эд хөрөнгөнд гэмтэл учруулж болох  бусад эд зүйлсийг ашиглаж хохирогчийн өмчлөлийн ххх чиргүүлтэй пэйч  загварын ххх УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын салхивч шил, хажуу талын хаалганы салхивч шил техно загварын гар утас зэрэг эд зүйлсийг дахин ашиглах боломжгүй болгон устгаж, бусдад 1.844.941 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Хгийн:... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний бие 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2014 оны “ххх” маркийн ххх загварын хөлдөөгчтэй машиныг худалдан авч БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-руу, ОХУ-аас өөрийн улс руу ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа. Анх намайг машин авахад жолоочоор ажилд орсон Ч.Бтай хамт явдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос ххх чиглэлд ачаа ачаад жолооч Ч.Б машинаа жолоодон хамт явдаг хоёр дүүгийнхээ машинд өвс ачуулаад замдаа Лс нийлээд хамтдаа ххх аймаг руу очсон. ххх аймагт очиход ачаа ачиж тээвэрлэдэг ххх болон түүний найз зам дээр зогсож байсан. Надад ачаа ачуулсан хүн ачаагаа хоёр удаа жижиг машинаар зөөж ачиж авсан. Орой 20 цагийн орчим хөдөлгөөн сийрэг болохоор нь дэлгүүрийнх нь гадаа ачааг нь буулгахаар очиж зогссон. Тэгтэл жолооч Б, Д болон хамт явсан хүмүүс дээр очихоор явсан, би дэлгүүрийн ачааг нь тоолж хүлээлгэж өгч буулгалцаад байж байтал шөнийн 02 цагийн орчим Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн, маргааш өглөө нь ххх хил дээр очоод цаашаа ххх хилээр ОХУ-руу орсон, тэгээд хамт явсан хоёр ачааны машиндаа ачаа олж өгөөд ОХУ-ын ххх замаас салцгаасан. Тухайн үед манай жолооч Б бид хоёр цаашаа явах гэсэн боловч нойр хүрээд байна гэхээр нь бид хоёр тэндээ хоноод маргааш өдөр нь ххх хот руу ороход ххх хотын ххх  тосгоноос барилгын материал ачиж Улаанбаатар хотод буулгахаар явсан. ххх  хотоос гараад 200 орчим км явж байхдаа ххх руу мах ачиж явсан Монгол жолооч нартай утсаар холбогдож хамтдаа цаашаа явцгаасан. Миний хувьд тухайн жолооч нарыг танихгүй. ххх машины жолооч Ч.Б тухайн жолооч нарыг таньдаг гээд холбогдож хамт явцгаасан.  Тэгээд замдаа явж байтал Б замдаа нойр нь хүрээд байна гээд бид хоёр үлдээд машинаа засвар орж юм асуугаад, хоол цай идэж уугаад байж байтал нөгөө Бын таньдаг жолооч нар түрүүлж яваад ххх хотын замын хоолны газар байна гээд Быг 2 архи аваад ирээрэй гэж захихаар нь би Монгол жолооч нар явж байгаа юм чинь гэж бодоод нэмж нэг шил архи аваад  бид хоёр ххх хотын ойролцоо зогсоолд зогсоод хоол хийчихсэн байна гэсэн учраас Б бид хоёр машинд орж суусан чинь надад хандаж чиний учраа ххх чинь энэ байна одоо учраа ол гэхээр нь би өмнө нь ххх уулзаад хэлэх юмаа хэлчихсэн, учраа олсон гэдгээ хэлсэн. Тухайн өдөр нь Б бид хоёр цаашаа ачаандаа орохоор хөдлөх гэхэд тэнд байсан жодооч нар бүтэн сайн өдөр ачдаг ачаа гэж байхгүй та хоёр хоноод яв гээд байсан учраас бид хоёр тэндээ хонохоор болсон. 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2023 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө ОХУ-ын ххх хотын ойролцоо зогсоол дээр хонох болсон. Машинд суухад Б гэдэг жолооч нь Бт хандаж чи энэ машиныг ххх хүн гэсэн шиг унаж эдэлж байнаа чи гэж хэлсэн, нэг ёсондоо чи энэ машиныг гамгүй унаж байна гэж хэлж байна даа үнэн үг хэлдэг хүн байна даа гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл тэнд байсан жолооч нар Б бид хоёрын дунд болсон явдлын талаар ярилцсан. Өмнө нь Б олж өгсөн ачааны мөнгөнөөс би татварт мөнгө өгч магадгүй гэж бодоод ачааны төлбөрөөс 1.5 сая төгрөг авч үлдсэн байсан. Энэ талаар ярилцаад байж байх зуур жолооч нар авч очсон архинаас 2 шилийг нь ууцгаасан. Б нь би унтлаа гээд араад явсан. Тэгтэл авч очсон архинаас Б задлаад надад нэг хундага хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэгтэл манай машины жолооч Б нэмж архи уух янзтай байхаар нь ОХУ-ын замд цагдаа нарт өгдөг нэг Шип архийг авч оруулж өгчихөөд би машин руугаа орлоо шүү гээд гарахад араас тэнд байсан жолооч нар буюу Хуягаа, Бтай хамт орж ирснээ танай машин руу орж сууя гээд Х, Б бид 3 манай машинд орж суутал Х өөрийнхөө бизнесийн тухай ярьж байтал Б уурлаад машины чинь юмыг эвдэнэ шүү гээд байхаар нь чи аймар согтож байна шүү  гэж хэлээд хэвтсэн. Тэгтэл удалгүй Х манай машинаас буугаад явсан. Намайг унтаж байтал гэнэт миний хоолойг боогоод чамайг ална гэж орилж хашгираад миний хоёр нүдрүү хуруугаа хийхээр нь өндийж босож ирээд юу болоод байгаа талаар Баас асуухад үгийн зөрүүгүй миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохиод нүүрлүү хэд хэдэн цохьсон. Тэр үед миний хамраас цус гарахаар нь хамраа дарж байтал Б чамайг алаад өгье, сийчээд өгье, зүсээд өгье гээд машины суудлын голд байдаг шургуулгыг татаж гаргаж ирээд хутга хайгаад байхаар нь би айгаад машинаас буугаад зугтааж байтал Бминий араас тоосго авч шидсэн чинь баруун талын хөлийн шилбэ руу оноод би газар унасан чинь араас ирээд намайг дээрээс өшиглөөд, гараараа цохиод байхаар нь би доошоо хараад хэвтэхэд тал талаас цохиж өшиглөж байгаад миний хавчаартай үснээс зулгааж газар чирсэн. Тухайн үед миний хоёр гар, өвдөг зулгарч цус гарсан. Б тэр үед намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан яг юу юу гэж хэлснийг санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан ална, тална гэж хэлээд байсан Тэр үедээ Б нь намайг газраар чирч явахдаа өөрийнхөө хөлөндөө бүдэрч арагшаа унаад намайг тавихаар нь би зугтааж гүйгээд хажуу талын машины хаалгыг цохьсон боловч онгойлгохгүй байхаар нь дараагийн машин дээр очсон боловч бас онгойлгоогүй. Тэгтэл Б ална гээд тоосго гартаа барьчихсан гүйгээд ирэхээр нь машинуудын араар нь шавартай газраар тойрч өөрийнхөө машины жолооч талын хаалгаар орж суугаад хаалгаа дотроос нь цоожлоод түлхүүр түлхэж жолооч талын хаалганы цонхыг хаах гэсэн боловч машины түлхүүр байхгүй байхаар нь хаалганы түгжээг дотроос нь дарж байтал Б машин руу орж ирнэ гээд онгорхой цонхноос бариад байхаар нь хоёр гарыг нь тавиулсан чинь машинаа онгойлго онгойлгохгүй бол машиныг чинь  эвдэнэ гээд машины арын хийн шаланкнуудыг татаж салгаад, утаснуудыг тасдаж тоосгоор машин руу шидэж байснаа цаашаа яваад гартаа том том саарал өнгийн тоосго авчраад машины онгорхой цонхоор шидээд нэг тоосго нь цонхоор орж ирээд миний толгойг оносон, дараагийн чулуугаараа машины урд салхины шил рүү шидэж хагалаад дахиж чулуу шидэхэд жолооч талын хаалганы шил хагарч дахиж толгойг оноход би машины жолооны хүрдийг мөргөөд хэсэг ухаан алдаад унасан. Тэгтэл урд салхины шил рүү тоосгонд оногдоод шил дуугарч салхины чимээ гарч байгаа чимээнээр сэрсэн. Б нь одоо хаалгаа онгойлго тэгвэл яах ч үгүй гээд хагарсан хаалганы цонхны шилийг доош нь нугалж татаад чамайг ална гээд дахиж чулуу авчрахаар яваад дахиж чулуу авчраад цонх, машин руу шидэж байтал тэнд зогсож байсан жижиг машины орос хүн харагдахаар нь “помегати меня” гээд /надад туслаарай/ гэж орилоход тухайн орос хүн Б боль гээд барьж авах гэтэл Б өөдөөс нь тоосго шидээд та нарыг ална шүү гэж орилж байсан. Нөгөө орос цаашаа яваад цайны газрын хоёр эмэгтэй, бас өөр хэдэн орос бөөнөөрөө ирээд Б барьж авч зууралдаж байгаад хуванцар хүлээсээр гар/хөлийг нь хүлээд цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Цагдаагийн машинтай энгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, мөн цагдаагийн машинтай цагдаагийн хувцастай хоёр хүн, эмнэлгийн машинтай хоёр эмч ирээд юу болсон талаар асуухаар нь болсон асуудлаа хэлээд зогсож байтал Х, Б хоёр машинаасаа гараад ирчихсэн зогсож байсан. Б, Х хоёр гайтай юм аа одоо ингээд цагдаа сэргийлэх болбол бид нар цаашаа явж чадахаа болилоо гээд уурлаад байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50-52 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Аийн:…2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 50 минутын орчим миний ххх дугаарлуу ххх танихгүй дугаараас видео кал хийж залгахаар утсаа авч ярихад манай ээж Ц.Х нь замд явж байгаа жолоочийн утсыг гуйж ярьж байна гээд 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2023 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө ОХУ-ын ххх хотын ойролцоо болсон асуудлынхаа талаар надад ярьсан, ээжийн маань баруун нүдний дээд зовхи хөхөрсөн, баруун, зүүн гарын хоёр тохой, хоёр хөлийн шилбэний хэсгүүд чулуу болон газар чирсэн болохоор зулгарч цус гарсан байдалтай байсан. Мөн толгойтой үснээс чирч, зулгааж, тоосгоор толгой руу цохисон овойж хавдсан байдалтай байсан, айсандаа тэгсэн юм уу хоолой нь тод дуугарч чадахгүй хүнд зодуулчихлаа гэхээр нь хэнд зодуулчихваа гэхэд жолооч Б зодсон. Мөн машин эвдээд хаячихсан машин ийм болгосон гээд машины урд салхины шил, хоёр хаалганы шилийг юмаар цохиж хагалсан байдалтай байсан. Машины толгойг залгасан, ойр хавьд нь том том чулуунууд харагдаж байсан. Ээжээсээ утсаар яасан юм бэ гэж асуухад хүнтэй утсаар холбогдож ярина гээд утсыг нь булааж аваад чулуугаар цохиж хагалсан гээд дэлгэц нь хагарсан утсаа харуулсан. Ямар учраас ингэж цохиж зодсон талаар асуухад замдаа Иран улс руу явж байгаа 6 машинтай тааралдаад хоол цай идэж уугаад хөдлөх гэсэн боловч жолооч Б үүрээр хөдөлнө гээд тухайн машины жолооч нартай Б архи уугаад үлдсэн. Ээж маань машиндаа ороод унтаж байхад нь жолооч Б нь согтуу машинд нь ороод хоёр нүдрүү хуруугаа хийгээд баруун нүдрүү цохихоор юу болсон талаар асуухад Б согтуурхаж машин дотор байсан хутгыг хайгаад чамайг сийчээд алаад өгчихье гээд машин дотор эд зүйлийг авч шидэхэд нь хутгыг нь авч машинаасаа гаргаж хаясан гэсэн. Тэгээд машинаасаа хөл нүцгэн гүйж тусламж гуйхаар машинуудын хаалгыг тогшсон боловч хаалга онгойлгоогүй, тэр үед нь Б араас нь хөөж очоод цохиж зодсон. Б нь машины түлхүүрийг авчихсан, машины бичиг баримтыг бас хэлэхгүй авчихсан жолооч талын хаалганы цонх нь онгорхой байхад гаднаас нь чулуу шидээд толгойг нь цохиж оносон, Б нь машин руу орох гээд дээшээ авираад байсан гэж 1 хэлж байсан. Энэ үйл явдал болж байхад танихгүй орос хүмүүс тусалж, Б жолоочийг ачааны хүлгээр хүлж, цагдаа болон түргэн тусламж дуудаж ирсэн  боловч тэнд байсан жолооч нарт асуудал болчихно гээд эмнэлгийн анхан шатны тусламж аваагүй, цагдаад нь шалгуулахгүй гээд явуулсан гэдгээ надад хэлсэн. Тэгэхээр нь би очих уу яах вэ, таны бие яаж байна вэ, машин чинь асах юм уу гэхэд  одоо наад жолооч нар чинь явчихвал утасгүй үлдэх юм уу гэж асуухад утас нь тасарчихсан эргээд холбогдох гэсэн боловч хүний утсаар ярьж байгаа болохоор тухтай ярьж болохгүй байсан. Тэгээд би Е, Ц нартай холбогдож тусламж гуйхад Ц Монгол руу ирж байгаа учраас боломжгүй, Е  “200-300 орчим км/ц цаана явж байна явж байгаад очно. Очихоороо утсаар холбогдож яриулъя гэсэн. Мөн өмнө нь Е, Бтай утсаар хэрэлдэж маргалдахад чам шиг муу бацааны сэхэл өгөхгүй сийчээд, хутгалаад алчихна шүү гэж дарамталж байсан гэдгийг надад ярьж байсан. Тэгээд ээжийг эргээд залгахаар юу болж байгаа талаар асуухад Б цаана нөгөө жолооч нартай хоол цай идэж уугаад инээж хөхрөөд сууж байгаа харагдсан. Мөн тэнд байсан жолооч нар ээжид маань туслаагүй. Тэнд байсан Б гээд жолоочтой яриад ээжтэй маань яриулаад өгөөч  гэхэд машиндаа сууж байгаа байх, нэг утас өгчихсөн тэр утсаар нь яриарай гэж хэлж байсан. Ээжид өгсөн утас нь дэлгэцний кодтой байсан учраас утас нь нээж ярьж чадаагүй юм байна лээ. Тэр үед ээж минь та нар юу ч болоогүй юм шиг машин тэрэг ийм болгож хаячихаад, хүний ачаа ачна одоо цагдаа дуудна гэхэд тэнд байсан жолооч нар хамт цугтаа хөдөлье гээд чиргүүлийг нь залгаж машиныг нь асааж явсан гэсэн. Тэр үед ээж маань дээш, доошоо гүйлгэж, бөөлжөөд байсан гэсэн. Болдбаяр нь тэр шөнө согтуу байхдаа машины гэрчилгээг ураад хаячихсан байсныг нь цайны газрын орос эмэгтэй хэлээд ээж маань очиж авсан гэсэн. Тэр үед би утсаар ярьж байхдаа ээжийнхээ нүүр царай болон машины цонхны шил хагарсныг ххх хийж авсан. Мөн тэр үед нь зарим яриаг нь нөхрийнхөө утсаар бичлэг хийж аваад гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн гэх мэдүүлэг.   / 1 дүгээр хавтас, 65-67 дугаар тал/,

   2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Бийн:.. Миний хувьд Олон улсын тээвэрт явдаг болохоор тээвэрт явдаг жолооч нарыг зүс мэддэг бөгөөд энэ оны 8 дугаар сард ххх хил дээр Ч.Б, Ц.Х нар явж байхад нь таарч байсан. Ойр зуурын зүйл яриад өнгөрсөн. Сүүлд буюу 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Иран улс руу явахын өмнө Б, Х хоёр ирж уулзаж байхад Б 30 гаран сая төгрөг гаргасан, үлдсэн мөнгийг нь Х гаргаж “ххх” загварын машиныг авч байсан гэж ярьж байсан. Б, Б бид нар ххх улс руу ачаатай явж байсан араас Х, Б нар явж байсан. ОХУ-ын ххх хотын ойролцоо явж байтал Бын машин саатаж тэндээ бид нар машинаа засаж янзалж байхдаа Бтай холбогдож замд дэлгүүр таарвал ганц хоёр архи аваад ирээрэй бид нар жаахан сууцгааж байна гэхэд 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой Б, Х нар ирээд хоол, уугаад хажуугаар нь ганц хоёр шил архи тойруулсан. Ц.Х, Б хоёр өмнө нь ачаа ачсан хөлс мөнгөний асуудалтай гэсэн яриа байсан. Тухайн үед Б ачааны хөлсний үлдэгдэл мөнгийг ямар учраас өгөхгүй байгаа талаар Ц.Хгоос асуухад Ц.Х татвар энэ тэр гэж ярьж байсан. Тухайн яриаг нь сонсоход Ц.Хгийн буруутай үйлдлээс болж татвар төлөхөөр хэмжээнд очиж Будсүрэнгийн мөнгийг өгөөгүй гэдгийг ойлгосон. Тэр үед Ч.Б Ц.Хд хандаж чи өгөх ёстой мөнгийг нь өгөөгүй байна, анх ярьж тохирсноороо өгөх ёстой гэхэд Ц.Х, Бын эхнэр нь бололтой толгой руу удаа дараа цохиол чи хамт байсан биз дээ, чи хамт үрэлцсэн биз дээ гэсэн зүйл ярьж байсан. Удалгүй би машиндаа орж унтахаар явсан. Бийн машины кабинд Б, Х, Х нар үлдсэн. Шөнө 03-04 цагийн орчим санагдаж байна сэрэхэд цагдаагийн машин ирчихсэн харагдахаар юу болсон юм болоо гэж бодоод машинаасаа буугаад очиход зогсоолын эзэд нь дуудсан бололтой машинуудын ойролцоо гадаа зогсож байсан. Бын унаж явсан “ххх” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан байдалтай байсан. Х, цагдаатай уулзаад зогсож байхаар нь юу болсон талаар асууж байхад Х машинаас гарч ирээд Б машины хаалга нүдэж орж ирээд машинд унтчихлаа гэж байсан. Тэгтэл Х, Б намайг алах гээд байна, намайг зодож, машин тэрэг эвдэлсэн гэж яриад зогсож байтал эмнэлгийн машин ирээд Ц.Хг эмнэлгийн машиндаа оруулж суулгаад анхан шатны үзлэг анхан шатны тусламж үзүүлсэн байх удалгүй бууж ирсэн. ОХУ-ын цагдаагийн мөрдөгч бололтой нэг цагдаа Ц.Хг дуудаж уулзаад удалгүй Х бид нар дээр ирээд намайг гомдолтой гэвэл энд шалгах юм байна та нар явж чадахгүй болох байх гэхээр нь Б та хоёрыг яаж хэрүүл маргаан хийж яаж цохиж зодсоныг чинь мэдэхгүй наад асуудлаа Монголд очоод учраа олцгоо гэхэд жолооч нарын ажлыг уяж яах вэ гэж ярилцаад цагдаад нь гомдолгүй гэж хэлээд явуулсан, Х машиндаа орж унтмаар байна гэхэд нь Быг Хийн машинаас сэрээж босгоод би өөрийнхөө машины хоёр давхрын орон дээр унтуулахдаа юу болсон талаар асуухад Х нь машиндаа орж унтахдаа Быг чи миний талд орсонгүй, Бийн талд орлоо гээд тэрнээс болж маргалдсан талаар надад хэлсэн. Х машиндаа унтсан байх. Маргааш өглөө нь босоход Хийн машины урд салхины шил 3 хэсэг газар хагарсан, буруу талын хаалга хонхойсон байсныг харсан. Мөн жолооч талын хаалганы шил хагарсан гэж ярьж байсан тэрнээс бол очиж хараагүй. Ц.Х нь гар утас эвдэрчихсэн монгол мөнгө төгрөг авах гэсэн юм гээд Батхуягаас нэг илүү гар утсыг нь авсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 69-70 дугаар тал/,

   2.3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бийн:...миний хувьд олон улсын тээвэрт явдаг болохоор тээвэрт явдаг жолооч нарын зүс мэддэг нэрийг нь сайн мэдэхгүй. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр ххх улс руу явж байх замд буюу ОХУ-ын ххх хотын ойролцоо зогсоолд байхад Х гэх эмэгтэй зүс харсан жолоочтойгоо араас ирсэн. Тухайн үед Б, Б, М бид нар миний машинд ганц, хоёр шил архи тойруулж байхад Бг араас ирж байгаа жолоочид 2 шил архи захисан гэж ярьж байсан. 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой Хгоо гэх эмэгтэй зүс харсан жолоочтойгоо ирээд миний машинд орж ирээд суухад Б гэх жолооч нь хоёр учрааг хооронд нь уулзууллаа гэхэд Хгоо гэх эмэгтэй Б гэх жолоочид чи хамт явж байсан биз дээ юу яриад байгаа юм бэ гээд нуруу руу цохисон. Тэгэхээр нь би миний данс руу ачааны хөлс болох 20 сая төгрөгөө бүтнээр бүгдийг нь буюу үлдэгдэл 1.5 сая төгрөгөө шилжүүлчих би 0 хувьтай НӨАТ-ын баримт гаргаад өгье гэхэд Х өөрийнхөөрөө яриад би тэр мөнгөнөөс чинь татвар төлнө гээд ойлгохгүй байсан. Тэгэхэд Б гэх залуу чи энэ жолоочийн үлдэгдэл мөнгийг нь өгөөч гэхэд Х нь миний данс руу 50-с дээш сая төгрөг орсон тийм учраас татвар төлнө гээд л нөгөө ярьдаг зүйлээ яриад байхаар нь за би наад 1.5 сая төгрөгийг чинь авахгүй, настай хүн байж, буруу, зөрүү тооцоо хийж алдсан байна гээд хүүхэд шиг хүнээс уучлалт гуйж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар авчирсан архийг нь тойруулж байгаад муудаад унтсан. Өглөө сэрэхэд Б гэх жолооч Хтой хоорондоо муудалцаж машиныхаа урд болон зөв талын хаалганы шилийг хагалчихсан байсан. Тэрнээс бол би машин руу ойртож сайн хараагүй, өөр ямар эвдрэл гэмтэл учирсныг анзаарч хараагүй. Маргааш нь машиныхаа чиргүүлийн хажууд хоол хийж байхад Б, Х нар ирэхэд Бийн аль талын нүдийг сайн санахгүй байна нэг нүднийх нь хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Х гэх эмэгтэйгийн бас нэг нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Б бид нартай суугаад ойр зуурын юм ярьж байтал Х ирээд Бийн толгой руу гараараа цохиод доогуураа өшиглөөд чи өчигдрийн хийсэн зүйлдээ харамсахгүй байна уу, муу пизда минь гэж орилж хашгираад байхаар нь хэрүүлийн бузраа хол очиж хий гэж хэлээд салгаж холдуулаад хоол идээд Б, Х нар хөдлөөд явцгаасан. Тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 77-78 дугаар тал/,

         2.4. ххх ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан, “ххх” загварын гар утсыг 594.941 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 101 -102 дугаар тал/,

       Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 155-158 дахь тал/,  хохирол төлсөн тухай баримт /2-р хавтаст хэргийн 67 дахь тал/-д авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.  

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 155-158 дахь тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 163 дахь тал, хохирол төлсөн тухай баримт /2-р хавтаст хэргийн 67 дахь тал/-д авагдсан нотлох баримт болон шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлав. 

            3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын хилийн гадан талд ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах ххх гэх хотын гадна хэсэгт хувийн таарамжгүй харилцаа, өш хонзонгийн сэдэлтээр хохирогч Ц.Хтой маргаан үүсгэж улмаар байгалийн хатуу чулуу, тоосго эд хөрөнгөнд гэмтэл учруулж болох  бусад эд зүйлсийг ашиглаж хохирогчийн өмчлөлийн ххх чиргүүлтэй пэйч  загварын ххх УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрэн талын салхивч шил, хажуу талын хаалганы салхивч шил техно загварын гар утас зэрэг эд зүйлсийг дахин ашиглах боломжгүй болгон устгаж, бусдад 1.844.941 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Ц.Хгийн:... тэгтэл авч очсон архинаас Буд задлаад надад нэг хундага хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэгтэл манай машины жолооч Б нэмж архи уух янзтай байхаар нь ОХУ-ын замд цагдаа нарт өгдөг нэг Шип архийг авч оруулж өгчихөөд би машин руугаа орлоо шүү гээд гарахад араас тэнд байсан жолооч нар буюу Х, Бтай хамт орж ирснээ танай машин руу орж сууя гээд Х, Б бид 3 манай машинд орж суутал Х өөрийнхөө бизнесийн тухай ярьж байтал Б уурлаад машины чинь юмыг эвдэнэ шүү гээд байхаар нь чи аймар согтож байна шүү  гэж хэлээд хэвтсэн. Тэгтэл удалгүй Х манай машинаас буугаад явсан. Намайг унтаж байтал гэнэт миний хоолойг боогоод чамайг ална гэж орилж хашгираад миний хоёр нүдрүү хуруугаа хийхээр нь өндийж босож ирээд юу болоод байгаа талаар Баас асуухад үгийн зөрүүгүй миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохиод нүүрлүү хэд хэдэн цохьсон. Тэр үед миний хамраас цус гарахаар нь хамраа дарж байтал Б чамайг алаад өгье, сийчээд өгье, зүсээд өгье гээд машины суудлын голд байдаг шургуулгыг татаж гаргаж ирээд хутга хайгаад байхаар нь би айгаад машинаас буугаад зугтааж байтал Б миний араас тоосго авч шидсэн чинь баруун талын хөлийн шилбэ руу оноод би газар унасан чинь араас ирээд намайг дээрээс өшиглөөд, гараараа цохиод байхаар нь би доошоо хараад хэвтэхэд тал талаас цохиж өшиглөж байгаад миний хавчаартай үснээс зулгааж газар чирсэн. Тухайн үед миний хоёр гар, өвдөг зулгарч цус гарсан. Б тэр үед намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан яг юу юу гэж хэлснийг санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан ална, тална гэж хэлээд байсан Тэр үедээ Б нь намайг газраар чирч явахдаа өөрийнхөө хөлөндөө бүдэрч арагшаа унаад намайг тавихаар нь би зугтааж гүйгээд хажуу талын машины хаалгыг цохьсон боловч онгойлгохгүй байхаар нь дараагийн машин дээр очсон боловч бас онгойлгоогүй. Тэгтэл Б ална гээд тоосго гартаа барьчихсан гүйгээд ирэхээр нь машинуудын араар нь шавартай газраар тойрч өөрийнхөө машины жолооч талын хаалгаар орж суугаад хаалгаа дотроос нь цоожлоод түлхүүр түлхэж жолооч талын хаалганы цонхыг хаах гэсэн боловч машины түлхүүр байхгүй байхаар нь хаалганы түгжээг дотроос нь дарж байтал Б машин руу орж ирнэ гээд онгорхой цонхноос бариад байхаар нь хоёр гарыг нь тавиулсан чинь машинаа онгойлго онгойлгохгүй бол машиныг чинь  эвдэнэ гээд машины арын хийн шаланкнуудыг татаж салгаад, утаснуудыг тасдаж тоосгоор машин руу шидэж байснаа цаашаа яваад гартаа том том саарал өнгийн тоосго авчраад машины онгорхой цонхоор шидээд нэг тоосго нь цонхоор орж ирээд миний толгойг оносон, дараагийн чулуугаараа машины урд салхины шил рүү шидэж хагалаад дахиж чулуу шидэхэд жолооч талын хаалганы шил хагарч дахиж толгойг оноход би машины жолооны хүрдийг мөргөөд хэсэг ухаан алдаад унасан. Тэгтэл урд салхины шил рүү тоосгонд оногдоод шил дуугарч салхины чимээ гарч байгаа чимээнээр сэрсэн. Б нь одоо хаалгаа онгойлго тэгвэл яах ч үгүй гээд хагарсан хаалганы цонхны шилийг доош нь нугалж татаад чамайг ална гээд дахиж чулуу авчрахаар яваад дахиж чулуу авчраад цонх, машин руу шидэж байтал тэнд зогсож байсан жижиг машины орос хүн харагдахаар нь “помегати меня” гээд /надад туслаарай/ гэж орилоход тухайн орос хүн Быг боль гээд барьж авах гэтэл Б өөдөөс нь тоосго шидээд та нарыг ална шүү гэж орилж байсан. Нөгөө орос цаашаа яваад цайны газрын хоёр эмэгтэй, бас өөр хэдэн орос бөөнөөрөө ирээд Быг барьж авч зууралдаж байгаад хуванцар хүлээсээр гар/хөлийг нь хүлээд цагдаа, эмнэлэг дуудсан байсан. Цагдаагийн машинтай энгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, мөн цагдаагийн машинтай цагдаагийн хувцастай хоёр хүн, эмнэлгийн машинтай хоёр эмч ирээд юу болсон талаар асуухаар нь болсон асуудлаа хэлээд зогсож байтал Х, Б хоёр машинаасаа гараад ирчихсэн зогсож байсан. Б, Х хоёр гайтай юм аа одоо ингээд цагдаа сэргийлэх болбол бид нар цаашаа явж чадахаа болилоо гээд уурлаад байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50-52 дугаар тал/,

           - гэрч Ө.Аийн:…2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 50 минутын орчим миний ххх дугаарлуу ххх-p танихгүй дугаараас видео кал хийж залгахаар утсаа авч ярихад манай ээж Ц.Х нь замд явж байгаа жолоочийн утсыг гуйж ярьж байна гээд 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2023 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө ОХУ-ын ххх хотын ойролцоо болсон асуудлынхаа талаар надад ярьсан, ээжийн маань баруун нүдний дээд зовхи хөхөрсөн, баруун, зүүн гарын хоёр тохой, хоёр хөлийн шилбэний хэсгүүд чулуу болон газар чирсэн болохоор зулгарч цус гарсан байдалтай байсан. Мөн толгойтой үснээс чирч, зулгааж, тоосгоор толгой руу цохисон овойж хавдсан байдалтай байсан, айсандаа тэгсэн юм уу хоолой нь тод дуугарч чадахгүй хүнд зодуулчихлаа гэхээр нь хэнд зодуулчихваа гэхэд жолооч Б зодсон. Мөн машин эвдээд хаячихсан машин ийм болгосон гээд машины урд салхины шил, хоёр хаалганы шилийг юмаар цохиж хагалсан байдалтай байсан. Машины толгойг залгасан, ойр хавьд нь том том чулуунууд харагдаж байсан. Ээжээсээ утсаар яасан юм бэ гэж асуухад хүнтэй утсаар холбогдож ярина гээд утсыг нь булааж аваад чулуугаар цохиж хагалсан гээд дэлгэц нь хагарсан утсаа харуулсан. Ямар учраас ингэж цохиж зодсон талаар асуухад замдаа ххх улс руу явж байгаа 6 машинтай тааралдаад хоол цай идэж уугаад хөдлөх гэсэн боловч жолооч Б үүрээр хөдөлнө гээд тухайн машины жолооч нартай Б архи уугаад үлдсэн. Ээж маань машиндаа ороод унтаж байхад нь жолооч Б нь согтуу машинд нь ороод хоёр нүдрүү хуруугаа хийгээд баруун нүдрүү цохихоор юу болсон талаар асуухад Б согтуурхаж машин дотор байсан хутгыг хайгаад чамайг сийчээд алаад өгчихье гээд машин дотор эд зүйлийг авч шидэхэд нь хутгыг нь авч машинаасаа гаргаж хаясан гэсэн. Тэгээд машинаасаа хөл нүцгэн гүйж тусламж гуйхаар машинуудын хаалгыг тогшсон боловч хаалга онгойлгоогүй, тэр үед нь Б араас нь хөөж очоод цохиж зодсон. Б нь машины түлхүүрийг авчихсан, машины бичиг баримтыг бас хэлэхгүй авчихсан жолооч талын хаалганы цонх нь онгорхой байхад гаднаас нь чулуу шидээд толгойг нь цохиж оносон, Б нь машин руу орох гээд дээшээ авираад байсан гэж 1 хэлж байсан. Энэ үйл явдал болж байхад танихгүй орос хүмүүс тусалж, Б жолоочийг ачааны хүлгээр хүлж, цагдаа болон түргэн тусламж дуудаж ирсэн  боловч тэнд байсан жолооч нарт асуудал болчихно гээд эмнэлгийн анхан шатны тусламж аваагүй, цагдаад нь шалгуулахгүй гээд явуулсан гэдгээ надад хэлсэн. Тэгэхээр нь би очих уу яах вэ, таны бие яаж байна вэ, машин чинь асах юм уу гэхэд  одоо наад жолооч нар чинь явчихвал утасгүй үлдэх юм уу гэж асуухад утас нь тасарчихсан эргээд холбогдох гэсэн боловч хүний утсаар ярьж байгаа болохоор тухтай ярьж болохгүй байсан. Тэгээд би Е, Ц нартай холбогдож тусламж гуйхад Ц Монгол руу ирж байгаа учраас боломжгүй, Е “200-300 орчим км/ц цаана явж байна явж байгаад очно. Очихоороо утсаар холбогдож яриулъя гэсэн. Мөн өмнө нь Е, Бтай утсаар хэрэлдэж маргалдахад чам шиг муу бацааны сэхэл өгөхгүй сийчээд, хутгалаад алчихна шүү гэж дарамталж байсан гэдгийг надад ярьж байсан. Тэгээд ээжийг эргээд залгахаар юу болж байгаа талаар асуухад Б цаана нөгөө жолооч нартай хоол цай идэж уугаад инээж хөхрөөд сууж байгаа харагдсан. Мөн тэнд байсан жолооч нар ээжид маань туслаагүй. Тэнд байсан Б гээд жолоочтой яриад ээжтэй маань яриулаад өгөөч  гэхэд машиндаа сууж байгаа байх, нэг утас өгчихсөн тэр утсаар нь яриарай гэж хэлж байсан. Ээжид өгсөн утас нь дэлгэцний кодтой байсан учраас утас нь нээж ярьж чадаагүй юм байна лээ. Тэр үед ээж минь та нар юу ч болоогүй юм шиг машин тэрэг ийм болгож хаячихаад, хүний ачаа ачна одоо цагдаа дуудна гэхэд тэнд байсан жолооч нар хамт цугтаа хөдөлье гээд чиргүүлийг нь залгаж машиныг нь асааж явсан гэсэн. Тэр үед ээж маань дээш, доошоо гүйлгэж, бөөлжөөд байсан гэсэн. Б нь тэр шөнө согтуу байхдаа машины гэрчилгээг ураад хаячихсан байсныг нь цайны газрын орос эмэгтэй хэлээд ээж маань очиж авсан гэсэн. Тэр үед би утсаар ярьж байхдаа ээжийнхээ нүүр царай болон машины цонхны шил хагарсныг ххх хийж авсан. Мөн тэр үед нь зарим яриаг нь нөхрийнхөө утсаар бичлэг хийж аваад гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн гэх мэдүүлэг.   / 1 дүгээр хавтас, 65-67 дугаар тал/,

   - гэрч Н.Бийн:.. удалгүй би машиндаа орж унтахаар явсан. Бийн машины кабинд Б, Х, Х нар үлдсэн. Шөнө 03-04 цагийн орчим санагдаж байна сэрэхэд цагдаагийн машин ирчихсэн харагдахаар юу болсон юм болоо гэж бодоод машинаасаа буугаад очиход зогсоолын эзэд нь дуудсан бололтой машинуудын ойролцоо гадаа зогсож байсан. Бын унаж явсан “ххх” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан байдалтай байсан. Х, цагдаатай уулзаад зогсож байхаар нь юу болсон талаар асууж байхад Х машинаас гарч ирээд Б машины хаалга нүдэж орж ирээд машинд унтчихлаа гэж байсан. Тэгтэл Х, Б намайг алах гээд байна, намайг зодож, машин тэрэг эвдэлсэн гэж яриад зогсож байтал эмнэлгийн машин ирээд Ц.Хг эмнэлгийн машиндаа оруулж суулгаад анхан шатны үзлэг анхан шатны тусламж үзүүлсэн байх удалгүй бууж ирсэн. ОХУ-ын цагдаагийн мөрдөгч бололтой нэг цагдаа Ц.Хг дуудаж уулзаад удалгүй Х бид нар дээр ирээд намайг гомдолтой гэвэл энд шалгах юм байна та нар явж чадахгүй болох байх гэхээр нь Б та хоёрыг яаж хэрүүл маргаан хийж яаж цохиж зодсоныг чинь мэдэхгүй наад асуудлаа Монголд очоод учраа олцгоо гэхэд жолооч нарын ажлыг уяж яах вэ гэж ярилцаад цагдаад нь гомдолгүй гэж хэлээд явуулсан, Х машиндаа орж унтмаар байна гэхэд нь Быг Хийн машинаас сэрээж босгоод би өөрийнхөө машины хоёр давхрын орон дээр унтуулахдаа юу болсон талаар асуухад Х нь машиндаа орж унтахдаа Быг чи миний талд орсонгүй, Бийн талд орлоо гээд тэрнээс болж маргалдсан талаар надад хэлсэн. Хоо машиндаа унтсан байх. Маргааш өглөө нь босоход Хийн машины урд салхины шил 3 хэсэг газар хагарсан, буруу талын хаалга хонхойсон байсныг харсан. Мөн жолооч талын хаалганы шил хагарсан гэж ярьж байсан тэрнээс бол очиж хараагүй. Ц.Х нь гар утас эвдэрчихсэн монгол мөнгө төгрөг авах гэсэн юм гээд Батхуягаас нэг илүү гар утсыг нь авсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 69-70 дугаар тал/,

   - гэрч С.Бийн:...миний хувьд олон улсын тээвэрт явдаг болохоор тээвэрт явдаг жолооч нарын зүс мэддэг нэрийг нь сайн мэдэхгүй. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр ххх улс руу явж байх замд буюу ОХУ-ын ххх хотын ойролцоо зогсоолд байхад Х гэх эмэгтэй зүс харсан жолоочтойгоо араас ирсэн. Тухайн үед Б, Б, М бид нар миний машинд ганц, хоёр шил архи тойруулж байхад Б араас ирж байгаа жолоочид 2 шил архи захисан гэж ярьж байсан. 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой Хгоо гэх эмэгтэй зүс харсан жолоочтойгоо ирээд миний машинд орж ирээд суухад Б гэх жолооч нь хоёр учрааг хооронд нь уулзууллаа гэхэд Хгоо гэх эмэгтэй Б гэх жолоочид чи хамт явж байсан биз дээ юу яриад байгаа юм бэ гээд нуруу руу цохисон. Тэгэхээр нь би миний данс руу ачааны хөлс болох 20 сая төгрөгөө бүтнээр бүгдийг нь буюу үлдэгдэл 1.5 сая төгрөгөө шилжүүлчих би 0 хувьтай НӨАТ-ын баримт гаргаад өгье гэхэд Х өөрийнхөөрөө яриад би тэр мөнгөнөөс чинь татвар төлнө гээд ойлгохгүй байсан. Тэгэхэд Б гэх залуу чи энэ жолоочийн үлдэгдэл мөнгийг нь өгөөч гэхэд Х нь миний данс руу 50-с дээш сая төгрөг орсон тийм учраас татвар төлнө гээд л нөгөө ярьдаг зүйлээ яриад байхаар нь за би наад 1.5 сая төгрөгийг чинь авахгүй, настай хүн байж, буруу, зөрүү тооцоо хийж алдсан байна гээд хүүхэд шиг хүнээс уучлалт гуйж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар авчирсан архийг нь тойруулж байгаад муудаад унтсан. Өглөө сэрэхэд Б гэх жолооч Хтой хоорондоо муудалцаж машиныхаа урд болон зөв талын хаалганы шилийг хагалчихсан байсан. Тэрнээс бол би машин руу ойртож сайн хараагүй, өөр ямар эвдрэл гэмтэл учирсныг анзаарч хараагүй. Маргааш нь машиныхаа чиргүүлийн хажууд хоол хийж байхад Б, Х нар ирэхэд Бийн аль талын нүдийг сайн санахгүй байна нэг нүднийх нь хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Хоо гэх эмэгтэйгийн бас нэг нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. Б бид нартай суугаад ойр зуурын юм ярьж байтал Х ирээд Бийн толгой руу гараараа цохиод доогуураа өшиглөөд чи өчигдрийн хийсэн зүйлдээ харамсахгүй байна уу, муу пизда минь гэж орилж хашгираад байхаар нь хэрүүлийн бузраа хол очиж хий гэж хэлээд салгаж холдуулаад хоол идээд Б, Х нар хөдлөөд явцгаасан. Тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 77-78 дугаар тал/,

            - ххх ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан, “ххх” загварын гар утсыг 594.941 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 101 -102 дугаар тал/,болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад эвдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг  хууль бусаар  хагалж, гэмтээснийг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Быг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Быг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн  талаар:

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлийн  улмаас хохирогч Ц.Хд учруулсан нийт 2.064.941 төгрөгний хохиролыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шүүхийн шатанд 1.450.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 615.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан банкны 100900005406 тоот дансанд байршуулсаныг  хохирогч Ц.Хүрэлтогтоод олгох зүйтэй гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус тус  дурдах нь зүйьэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан банкны 100900005406 тоот дансанд байршуулсан 615.000 төгрөгийг хохирогч Ц.Хд олгосугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ