Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0774

 

 

 

 

 

 

    2022           10          19                                    128/ШШ2022/0774                

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.Мт холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*****шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

“...Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар холбогдогч Б.Г нь мал эмнэлгийн холбогдолтой ямар журам, эсхүл заавар зөрчсөний улмаас өвчин тархаасан, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсан, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй. Өөрөөр хэлбэл зөрчлийг бүрэн гүйцэд шалгаж, нотлох баримтаар тогтоогоогүй байх тул Б.Гд торгох шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.Мийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0039043 дугаартай шийтгэлийн хуудсаар "Б.Д**********д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хорио цээрийн улсын байцаагч А.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 0039043 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Г*****д зөрлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар дүгнэлтээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нийслэлийн прокурорын газрын 2022 оны 27 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч улсын байцаагч А.М би хүлээн зөвшөөрч байх тул хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нийслэлийн прокурорын газрын дүгнэлтээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.М****т холбогдуулан “...Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.Мийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0039043 дугаартай шийтгэлийн хуудсаар "Б.Д**** д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар” прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.М**** нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*********ын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын “Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.Мийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0039043 дугаартай шийтгэлийн хуудсаар "Б.Д**********д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн улсын байцаагч А.Мийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0039043 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН