| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01002/И |
| Дугаар | 155/ШШ2020/01124 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2020/01124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны тахилтын ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух Бархас овогтой Болдын ******* /................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ...... дугаар багт оршин суух Боржигон овогтой Батжаргалын******* /........................./-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Уртнасантай 2008 онд танилцан үерхэж, бидний дундаас 2012 онд хүү У.Эрхэмбаяр, 2018 онд охин У.Ариунтунгалаг нар мэндэлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан. Нөхөр маань архинд дуртай, олсон мөнгөө архинд зарцуулаад дуусгачихдаг. Энэ байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй боллоо.
Иймд эцэг Б.Уртнасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Уртнасан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Уртнасан би 2008 онд Б.*******тай танилцан хамт амьдраад, одоо 12 жил болж байгаа. Энэ хугацаанд бид 2 хөөрхөн хүүхэдтэй болсон. 2012 онд хүү*******, 2018 онд охин******* гээд бид 2 хүүхэдтэй болсон. Би эхнэр болон хүүхдүүддээ маш их хайртай. Би хүүхдүүдээ өнчрүүлмээргүй бас эхнэрээсээ салмааргүй байна. Би ингэхийн тулд амьдралаа авч үлдэхийн тулд гашуун сархадаас татгалзаж байгаа. Уухгүй болсон гэдгээ би эхнэртээ харуулах болно. Хоёр хүүхдэдээ тэтгэлгийг төлөөд явна. Миний л хүүхдүүд шүү дээ. Би зөвшөөрнө гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Уртнасанд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.*******, Б.Уртансан нар нь 2008 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүү У.Эрхэмбаяр, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр охин У.Аринтунгалаг нар төрсөн болох нь:
2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Боржигон овогтой*******гийн******* /РХ-12281311/-т олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Боржигон овогтой*******гийн******* /УЦ18280926/-т олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалын сум дундын эмнэлгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн******* овогтой*******ын эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалын сум дундын эмнэлгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн******* овогтой*******ийн эрүү бойжиж байгаа гэх тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү У.Эрхэмбаяр, охин У.Аринтунгалаг нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
У.Эрхэмбаяр, У.Аринтунгалаг нар нь бага насны хүүхэд бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү У.Эрхэмбаяр, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин У.Аринтунгалаг нарыг төрсөн эх Б.*******гийн асрамжид үлдээж, эцэг Б.Уртнасанд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Уртнасанд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг байцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.428/жаран найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68.428/жаран найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү У.Эрхэмбаяр, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин У.Аринтунгалаг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Уртнасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.428/жаран найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уртнасангаас улсын тэмдэгтийн хураамж 68.428/жаран найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ