| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00494/И |
| Дугаар | 132/ШШ2019/00519 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 132/ШШ2019/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:“К******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1970 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, “А” хэсгийн 10 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, Боржигон овогт Б д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11,427,171.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00494/И индекстэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“К******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б******* нь К******* банктай 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №Цалин-329 дугаартай ''Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 10,000,000.00 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасан зээлдэгчийн К******* банкны ******* тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2,673,470.69 төгрөг, зээлийн хүүнд 2,259,063.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 263,573.84 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно.
Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 7,326,529.31 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,743,228.78 төгрөг нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 357,413.60 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 11,427,171.69 төгрөг болж байна.
Хариуцагч Б.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 11,427,171.69 төгрөгийг гаргуулж “К******* банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б******* нь К******* банктай 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №Цалин-329 дугаартай ''Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 10,000,000.00 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасан зээлдэгчийн К******* банкны ******* тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Б.Б******* нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2,673,470.69 төгрөг, зээлийн хүүнд 2,259,063.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 263,573.84 төгрөг тус тус төлсөн.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан.
Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 7,326,529.31 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,743,228.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 357,413.60 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 11,427,171.69 төгрөгийг болж хариуцагч Б.Б*******гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие К******* банкнаас цалингийн зээл 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Ажилтай байх үедээ төлж байсан боловч орон тоо, бүтэцийн өөрчлөлтөөр ажлаасаа гарсан. 2016 онд зам тээрийн осолд орж группэд орсон. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Авсан зээлээ төлөх нь миний үүрэг. Гэхдээ хүү, алдангийг төлөх чадваргүй тул үндсэн зээл 7 326 529 төгрөгийг сар бүр эргэн төлөлтөөр барагдуулахыг хүсч байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11,427,171.69 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэн Б.Б******* нь К******* банкны Булган салбараас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №Цалин 329 дугаартай ''Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 10,000,000.00 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар, сар бүр эргэн төлөх хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгээр, цалингаа барьцаалан зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь зэрэг /хх-ийн 5-6/ нотлох баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хариуцагч М.Б******* нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх чадваргүй тул хасч тооцуулахаар тайлбар гаргасан байна.
Зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлнө.
Зээлдэгч Б.Б******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн төлбөрөөс үндсэн зээлийн үлдэгдэл 7,326,529.31 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,743,228.78 төгрөг нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 357,413.60 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 11,427,171.69 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн тооцоолол, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-13/
Иймд хариуцагч Б.Б*******гаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11,427,171.69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Б*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гаас зээлийн үндсэн төлбөр 7,326,529.31 /долоон сая гурван зуун хорин зургаан мянга таван зуун хорин есөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 3,743,228.78 /гурван сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,413.60 /гурван зуун тавин долоон мянга дөрвөн зуун арван гурван төгрөг жаран мөнгө/ төгрөг, нийт 11,427,171.69 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин долоон мянга нэг зуун далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж “К******* банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 197 784 /нэг зуун ерэн долоон мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН