Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г-ын С-т холбогдох 2416002620018 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл ***, *** хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, ***-ээр шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, *** овогтой ***-ын ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед *** аймгийн *** сургуулийн орчмоос хохирогч  С.Н-ийн хүү ***-гийн гээсэн “Iphone 12 pro” маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу хохирогч  С.Н-т 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед *** аймгийн *** сургуулийн орчмоос хохирогч ***-ийн хүү ***-гийн гээсэн “Iphone 12 pro” маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу хохирогч  С.Н т 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хохирогч  С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хүү *** нь *** аймгийн *** сургуульд суралцдаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 50 минутыг орчимд манай хүү *** сургуулийнхаа гадаа тоглож байхад нь цүнхэндээ хийсэн байсан Iphone 12 загварын хар саарал өнгийн утас нь алга болсон байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Фейсбүүк зарын групп дээр зар оруулахад “***” гэх хаягаас “олсон дугаараа” гэх утгатай сэтгэгдэл оруулсан байсан боловч холбогдох гээд чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн гар утас нь миний эзэмшлийн гар утас байгаа юм. 2023 онд 11 дүгээр сард 1,800,000 төгрөгөөр Солонгос улсаас худалдаж аваад хүүхдээ бариулж байсан юм. Би “***” гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчийг танихгүй. Би гар утас алдсан талаараа Говь-Алтай нэгдсэн зарын фейсбүүк группд өөрийн “***” rэх хаягаас зар оруулсан бөгөөд “***” гэх нэртэй хаягаас “олсон дугаараа” гэх сэтгэгдэл миний постын доор оруулсан байсан бөгөөд хариу бичсэн боловч холбогдож чадаагүй. Чат бичих гэхээр болохгүй байгаа. Iphone 12 загварын хар саарал өнгийн хэвийн ажиллагаатай, ***, *** ІМЕІ дугаартай, саарал өнгийн кейстэй утас байсан. Кодтой, дотор нь *** гэсэн дугаар байсан. Би 1,200,000 төгрөгөөр үнэлж байна. Утасных нь цэнэг дуусаад *** сургуулийн гадна талд байрлах сандал дээр тавиад 3-5 минут орчим болоод буцаж ирээд цүнх дотор байсан утсаа хартал байхгүй болсон байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

-хохирогч  С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би алдсан гар утсаа өнөөдөр хүлээж авлаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, гар утсаа хүлээн авахад надад татгалзах зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр хичээлээ тараад цүнхээ сургуулийн гадна талын модны хажуу талын сандал дээр үлдээсэн бөгөөд дотор нь өөрийн барьдаг Iphone 12 pro загварын утсаа хийсэн юм. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан байсан бөгөөд хүүхдийн утас гуйж утсаар ярих гэж цүнхэндээ утсаа хийж үлдээгээд явсан юм. Тухайн үед 13 цаг 50 минутын орчим болж байсан бөгөөд цүнхээ үлдээгээд 3-5 минут орчим болоод эргэж ирээд цүнх дотроосоо утсаа хартал байхгүй байсан. Би ангийнхаа ***, *** гэх 2 найзтайгаа хамт явж байсан. Тухайн хоёр хүүхэд намайг цүнхээ үлдээхэд миний цүнх рүү ойртоогүй. Намайг цүнхээ үлдээх үед ямар хүүхэд миний цүнх рүү ойртсоныг хараагүй. Нийгэмлэгийн заалны урд очиж утсаар ярьчхаад буцаж ирсэн юм. Манай аав ээж хоёр 2023 оны 11 дүгээр сард надад худалдаж авч өгч байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

-”Ашид Билгүүн” ХХК-ний шинжээч Ч.Жамъянгийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...алдагдсан Iphone 12 pгo загварын гар утасны үнэлгээ нь 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/439 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

-Юнител ХХК-с 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 12-01/7977 дугаартай “...*** имей кодтой утсанд *** дугаарыг 2024 оны 10 дугаар сарын 17-19-нд хийж ашигласан байна. Эзэмшигч ***, ***, ***, ***, *** баг, *** тоот...” гэх албан бичиг *** дугаарын орсон гарсан яриа, мессежний лавлагаа /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

-Мобиком ХХК-с 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 4/8063 дугаартай “...*** имей кодтой утсанд *** дугаарыг 2024 оны 10 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ашигласан, эзэмшигч Г.С ***, *** имей кодтой утсанд *** дугаарыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд ашигласан, эзэмшигч *** ***...” гэх албан бичиг /хх-ийн 20 дугаар хуудас/

-***-ааc Iphone 12 prо загварын хар саарал өнгийн *** имей дугаартай гар утсыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Хохирогч  С.Н-т iphone-12 pro загварын хар саарал өнгийн *** имей дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Г.С нь хохирогч  С.Н-ийн 1,200,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч  С.Н т 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст 28 дугаар хуудас/, хохирогч хэргийн материалтай танилцаад “...гомдол санал байхгүй ...” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ***-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын ***-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР