| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Д.А , М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-гийн А , *** овогт ***-гийн Б нарт холбогдох 2416003000024 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ***, ам бүл ***, *** хамт *** аймгийн ***, *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овогт ***-гийн А ,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ***, ам бүл ***, *** хамт *** аймгийн ***, *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овогт ***-гийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө “***” караокед дуулахаар ***, *** нарын хамт очсон бөгөөд караокед орох үед хажуугаар мөрлөж зөрсөн Ж.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнтэй заамдалцаж, түүний нүүр толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, дух, баруун шанаа, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун чихний ар хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11- ний шөнө “***” караокед дуулахаар ***-ийн хамт очсон бөгөөд караокед орох үед хажуугаар мөрлөж зөрсөн М.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн хацар хэсэгт чулуугаар 1 удаа цохиж зүүн хацарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө “***” караокед дуулахаар ***, *** нарын хамт очсон бөгөөд караокед орох үед хажуугаар мөрлөж зөрсөн Ж.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнтэй заамдалцаж, түүний нүүр толгой хэсэгт гараараа цохиж тархи доргилт, дух, баруун шанаа, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун чихний ар хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө “***” караокед дуулахаар ***-ийн хамт очсон бөгөөд караокед орох үед хажуугаар мөрлөж зөрсөн М.Б тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн хацар хэсэгт чулуугаар 1 удаа цохиж зүүн хацарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтууд ньь хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 сарын 11-ний өдөр Д.А найзын хамт “***” караоке орсон. Тухайн караокед ороод 0,5 литрийн экс нэртэй архи аваад ширээн дээр нь суусан. Авсан архиа ууж байгаад би тамхи татах гээд гарсан. “***” караокены гадна үүдэн дээр 3 залуутай таарсан. Тэр гурван залуугийн нэгэнтэй нь маргалдсан. Тэр 3 залуу “***” караокены доод талд намайг гараад ир гэхээр нь би араас нь дагаад явсан. “***” караокены доод талд очоод зогссон. Би араас нь очоод зогссон чинь нэг залуу нь миний хамар луу мөргөөд миний хамраас цус гараад би доошоо тонгойход тэр гурван залуу нийлээд намайг зодсон. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Сэрсэн чинь манай найз Д.А гараад ирсэн миний хажууд зогсож байсан. Би ээж рүү залгаад цагдаа дууд гээд хэлсэн чинь нөгөө гурван залуу зугтчихсан. Д.А “***” караокед гар утсаа үлдээчихсэн байсан. Гар утсыг нь аваад бид хоёр гэр гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
-Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө ***, *** хоёрын хамт “***” караоке орсон. “***” караокены зааланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд босож дуу дуулаад байж байхад танихгүй залуу ирээд хажуу талаас мөрлөж аваад байсан. ***, *** 2 тамхи татах гээд түрүүлээд гарсан. Би араас нь тамхи татахаар гарсан чинь дотор намайг мөрлөж байсан залуу тэр хоёрын цаад талд зогсож байхаар нь би очоод уулзсан чинь миний баруун хацар луу гараараа нэг удаа цохиод авахад би зөрүүлээд зүүн хацар луу гараараа нэг удаа цохисон чинь *** *** нар ирээд салгасан. Тэгсэн чинь “***” караокеноос том биетэй тарган залуу гарч ирээд манай хоёр эгч шүүх прокурорт ажилдаг. Чамайг шоронгийн хадаас болгоно гээд над дээр хүрч ирээд миний зүүн хацар луу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн хацар луу гараараа нэг удаа цохисон. ***, *** нар одоо боль гээд “***” караоке болон *** хоёрын дундуур аваад орсон. Тэгсэн чинь тарган залуу та нар амжихгүй шүү гээд газраас чулуу аваад над руу шидсэн чинь миний зүүн хацар дээр ирээд оносон. Намайг цохичихлоо наадхаа ал гэсэн чинь дахиад чулуу шидчихээд зугтсан. Нөгөө шидсэн чулуу нь оноогүй. Би тэнд цусаа цэвэрлэчхээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардалд 73,128 төгрөгийн төл гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,
Гэрч ***-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 11 сарын 11-ний шөнө 21 цагийн үед ***, М.Б нарын хамт “***” караокед орсон. Тухайн караокед дуу дуулж байгаад *** бид хоёр тамхи татах гээд гадаа гарсан. Бид хоёр тамхи татаад гадаа зогсож байхад М.Б гарч ирээд бид хоёрын хажууд ирээд зогссон. Араас нь тарган туранхай 2 залуу гарч ирээд М.Б тэй маргалдсан. Тэгээд туранхай биетэй залуу нь ***-ийн зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь М.Б зөрүүлээд баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Ийшээ тойроод харанхуй руу оръё гээд харанхуй руу орсон. Тарган залуу нь ***-ийн зүүн шанаа руу чулуугаар нэг удаа цохисон. Манай хоёр эгч шүүгч шүү та нар барих уу гээд орилоод байсан. Тэгэхээр нь *** очиж салгаад одоо цагдаа дуудна гэсэн чинь зугтаад аваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэрч ***-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 сарын 11 сарын 11-ний шөнө “***” караокед ***, М.Б нарын хамт дуу дуулахаар орсон. Тухайн караокед 0.5 литрийн ногоон экс гэртэй архи ууж дуу дуулсан. Захын ширээнд сууж байсан гурван залуу нь М.Б-тэй маргалдаад байх шиг болсон. *** бид хоёр гадаа гарч тамхи татах гээд гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхад жижиг туранхай биетэй залуу гарч ирээд бид хоёрын ойролцоо ирээд зогссон. Удалгүй М.Б араас гарч ирээд бид хоёр дээр ирээд зогссон чинь туранхай залуу нь ***-ийг хэл амаар доромжилж байгаад эхлээд цохиод авахаар нь М.Б зөрүүлээд цохиод авсан. Бид 3 боль явъя гээд цаашаагаа авсан чинь том биетэй залуу гарч ирээд та нар наанаа байж бай гээд туранхай залуутайгаа хүрээд ирсэн. М.Б-тэй заамдалдаж байгаад газраас чулуу аваад цохих шиг болсон. Тэгсэн чинь М.Б зөрүүлээд цохисон. Тэгэхээр нь *** бид хоёр очиж салгасан. ***-ийн хацраас нь цус гарчихсан байхаар нь би цагдаа дуудъя гэсэн чинь том биетэй залуу нь зугтаасан араас нь туранхай залуу нь алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “1.2. ***-ийн биед тархи доргилт, дух, баруун шанаа, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун чихний ар хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. ***–ийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолдлоо.” гэх 307 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн “1. 2. ***–ийн биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. 3.4 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. 5. ***–ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолдлоо...” гэх 65 дугаартай дугнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын “***-ийн биед үүссэн гэмтлийг хэзээ үүссэн гэмтэл эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ***–ийн биед үүссэн гэмтэл нь хуучин гэмтэл байна. ***-ийн биед учирсан гэмтэл нь чулуугаар цохисон үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.А-гийн хохирогч М.Б-д, шүүгдэгч *** нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр “1.2. ***-ийн биед тархи доргилт, дух, баруун шанаа, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун чихний ар хэсэгт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт бүхий гэмтэл,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр “1. 2. ***-ийн биед зүүн хацарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Д.А , М.Б нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч М.Болд-Эрдэнийн хохирогч ***-ийн түүнтэй заамдалцаж, түүний нүүр толгой хэсэгт гараараа цохисон үйлдэл, шүүгдэгч Д.А-гийн хохирогч ***-ийн зүүн хацар хэсэгт чулуугаар 1 удаа цохисон үйлдлийн улмаас тус тус хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.А , М.Б нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Д.А , М.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 73,128 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 73,128 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.А нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.А, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Д.А, М.Б нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.А, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.А, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.А, М.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч *** овогт ***-гийн А , *** овогт ***-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, М.Б нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, М.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.А, М.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР