| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазынлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Монгол Улсын иргэн, ,,*******,*******,,,,,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Монгол Улсын иргэн, ,,*******,*******,,,,,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Монгол Улсын иргэн, ,,*******,*******,,,,,, багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны орой 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч **** цохих, өшиглөх үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны орой 21-22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч *** цохих, өшиглөх үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч **** ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
шүүгдэгч *** ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
шүүгдэгч **** ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
шүүгдэгч **** ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** 2-г бол танина. Тухайн үед нэг залуу намайг Өвөрхангай аймгийн **** багийн "****" жуулчны бааз дээр байхад хэл амаар доромжлоод “Чи хэн бэ гээд” мориор гишгүүлж дайраад миний баруун хөлийг гэмтээсэн. Тэр залуу улаан дээлтэй байсан. Харин хөх дээлтэй явсан залуу нь миний биед халдаж толгой хэсэгт цохиж миний толгойд гэмтэл учруулсан. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн. Тэгээд удалгүй буцаж ирээд 4 залуу намайг дөрвүүлээ нийлээд миний толгой, чээж, мөр, нүд, ташаа хэсэг рүү их олон удаа цохиж, өшиглөсөн. Тухайн үед надад хэн зодож байгааг нь харах сөхөөгүй байсан. Бүгдээрээ л зодоод байсан. Тэгээд *** 2 ирж салгасан. Тухайн үед миний толгой хагарсан цус гарч байсан, мөн миний баруун хөл гишгэж чадахгүй байсан, бас 2 нүд хавдсан, 2 хөл өвдөж байсан, миний чээж өвдөж байсан. Тэгээд тэр өдрийн орой нь 23 цагийн үед манайнэр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 25-ны шөнийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн **** баг “****” баазын дэлгүүр орох гээд найз **** хамт ирсэн. Тэгээд би **** хүнс, бараа авах гээд зогсож байхад танихгүй 4 залуу ирээд энэ дэлгүүр онгойх болж байна уу гээд асуугаад байсан. Тэгээд удалгүй баазын зүүн хойд үзүүрт нөгөө 4 залуу нэг хүнийг зодоод байсан. Тэгээд би **** хамт очоод харсан чинь ****ыг нөгөө 4 залуу зодож байхаар та нар болиоч ээ гээд орилсон чинь нөгөө 4 залуу зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед **** ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд би *** баазын тогооч **** түрүүнд ирсэн 4 залууг таних уу гэж асуусан чинь *****, бас 2 танихгүй залуу байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны **** дугаартай “...1. *** биед баруун хөлийн тавхай ясны 4, 5 дугаар хурууны хугарал, толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун эгэм, баруун, зүүн мөр, баруун зүүн гар, зүүн ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн хохирлын зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55-р хуудас/, иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...37,082 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тушаачихвал ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, лавлагаа /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нараас хохирогч **** 1,646,200 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Н.Миеэгомбожавт төлөх төлбөргүй болохыг дурдав.
Харин иргэний нэхэмжлэгч **** ...Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч **** нар нь ...Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 37,082 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн... бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч **** нараас 37,082 төгрөгийг хувь тэнцүүлэн 9,271 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч **** хорих ялыг оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар,
шүүгдэгч **** хорих ялыг оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар,
шүүгдэгч **** хорих ялыг оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН