Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Б, Г.Г, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-ийн Б, шүүгдэгч Ө овгийн Г-ийн Г нарт холбогдох эрүүгийн 2416000000232 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны *** сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн ***

 2. Монгол Улсын иргэн, *** оны *** сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн ***  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын *** баг *** тоотод ***-ыг  нүүр рүү цохиж гэмтэл учрууллаа гэж шалтаглан зүүн гуянд нь нэг удаа хутгалж түүний биед зүүн гуянд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г, нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын *** баг *** тоотод ***-ыг хүн зодлоо гэж шалтаглан хавирч унагаж нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамарт цус хуралт, зулгарал, духанд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн ***  сумын *** баг *** тоотод ***-ыг  нүүр рүү цохиж гэмтэл учрууллаа гэж шалтаглан зүүн гуянд нь нэг удаа хутгалж түүний биед зүүн гуянд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г, нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын *** тоотод ***-ыг хүн зодлоо гэж шалтаглан хавирч унагаж нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамарт цус хуралт, зулгарал, духанд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч Б.Б нь ***-ын биед зүүн гуянд нь нэг удаа хутгалж түүний биед зүүн гуянд шарх гэмтэл учруулсан, Г.Г, нь ***-ын биед түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамарт цус хуралт, зулгарал, духанд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нар гэм буруутай болох нь:

1.Хохирогч ***-ын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2024 оны 08 дугаар сарын 23-ны адар *** ахын найран дээр үйлчилж буюу тусалж өгсөн. ***, *** нь гудамжинд заамдалцсан байдалтай таарсан. Би очоод салгаж байтал *** гэх залуу *** ахын хашаанаас гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь би *** руу чи цаашаа байж бай гэсэн чинь *** хоёулаа ийшээ явъя гээд дагуулж явж байхдаа хавирч унагаагаад миний  дээрээс хамар болон нүүр хэсэг рүү баруун гараараа хэд хэд цохисон. Тэгээд босоод иртэл *** байхгүй байсан. Би босож ирээд өөрийн гэр рүүгээ мотоциклоо унаад явсан. Гэртээ очоод толинд нүүрээ харахад хамар хугарсан байсан. Тэгэхээр нь би хамраа өөрөө эргүүлж эгцлээд хувцсаа өмсөөд гэрээс гараад ***-гийн гэрт хоол унд авах гээд ганцаараа очсон. Очоод байж байтал *** руу чи хамар хугалцан байна гээд хэлтэл унагааж байгаад миний дээрээс дараад авсан. Тэгэхээр нь хутга гаргаж ирээд ***-ын гуяны ар хэсэгт нь хутгалсан юм. *** наад писда чинь намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. *** ирж салгаж авсан. Хамар хугарч шалбарсан, дух шалбарсан, зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн байсан. Тухайн гэмтлүүдийг *** учруулсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19-р хуудас/

2. Гэрч ***-гийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нойл ороод гараад ирсэн чинь хашааны буланд ***-ыг, *** найзтайгаа нийлээд зодож байсан тэгэхээр нь би очиж салгасан юм. Тэгээд ***, ***-ийн мотоциклийн ардуур суугаад яваад өгсөн. ***-ын хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36-р хуудас/

3. Гэрч ***-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ очоод *** ахыг хэсэг хүлээсэн залгасан боловч утсаа авахгүй байсан юм. *** ахын эхнэр нв хамт *** ахынх руу цуг явсан юм. Тухайн хашаанд очиход үүдэн дээр нь хэсэг хүмүүс байсан хоорондоо муудалцсан байдалтай байсан. ***-ын хамраас нь цус гарсан мурийсан, уруул хэсгээс нь мөн цус гарсан, дух нь шалбарсан байсан. ***, *** ах хоёр хоорондоо маргалдаад *** ах салгах гэж очсон гэсэн. Салгаад байж байхаар нь *** гэх хүн ирээд хоёулаа уулзаадахъя гээд дагуулж урд хашааны булан дээр очоод, унагаж байгаад шууд зодсон гэж хэлсэн. Зодохдоо хоёулаа байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49-р хуудас/

4. Гэрч ***-ын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** манай хамаатны ахын хүүхдийн найр болж байгаа хоёулаа очъё гэсэн. Тэгээд *** бид хоёр ***-ийнд цуг очсон. ***-ийнд очоод хэсэг сууж хоол унд идэж байгаад *** тамхи татъя гэхээр нь би хоёулаа цуг гаръя гэсэн чинь *** чи сууж бай гээд надаас тамхи аваад гарсан. *** буцаж ***-гийн гэрт орж ирэхдээ хүнтэй муудлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүнтэй муудаад хэрэггүй шүү хоёулаа гэр рүүгээ явъя гэсэн. Тэгээд бид хоёр явах гэсэн чинь ***-ын машины түлхүүрийн асалтын мэдрэгч нь алга болсон байсан. ***-гийн хашаанд хайсан боловч олоогүй болохоор гэртээ очоод хувцсаа сольж өмссөн. ***–гын хашаанд очоод ***-гын ахынх нь мотоциклийг унаад ***-ийнд машины түлхүүрээ хайх гэж буцаж очсон. ***-гийн хашааны үүдэнд би бууж ***-гын ах ***-ын хүүхэд байж байхаар нь юм ярих гээд буусан. Юм яриад зогсож байтал *** ***-гийн хашаан дотроо орилоод намайг дуудсан яваад очсон чинь *** хөлөө чирээд явж байхаар нь дээлийнх нь хормойг нь сөхөөд хартал дээл хувцас нь цус болсон байсан. Би яаж байгаа юм бэ гээд *** дээр очоод ***-гийн хашааны үүдэнд авч ирээд газарт унгааж байгаад цохисон. Тэгсэн *** газраас босож ирээд мотоциклийн араар суугаад яваад өгсөн. ***-ын араас хөөх гэсэн боловч гүйцээгүй тул гэртээ харьсан. Би ***-ын шанаа хэсэгт баруун гараараа хоёр цохисон. *** нь намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/ 

5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1.2. ***-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хамарт цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх 232 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/

6.Хохирогч ***-гын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын сарын 23-ны орой 18 цагийн үед *** аймгийн *** сумын *** багт байх ***-гийн гэрт хүүхдийн үсний найр болж байхаар нь найз ***-ын хамт очсон. ***-гийн гэрт жоохон сууж байгаад явах гээд ***-гийн гэрээс гараад ирсэн чинь миний өөрийн эзэмшлийн приус-20 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийн мэдрэгч алга байсан. Тэгээд би найз ***–ын хамт түлхүүрийн мэдрэгчээ тухайн хашаанд хайж байтал *** гэх залууг 2 хүн нийлээд зодож байхаар нь салгах гээд очтол ***, *** гэх хоёр залуу тухайн хашаанд *** гэх залууг хашааны урд талд шахаад хоолойг нь боож байсан. Намайг салгах гээд яваад очиход *** чи хаанаас ирсэн ямар писда вэ гээд миний цээж рүү цохиод авсан, тэгэхээр нь би эргүүлж газарт унагаагаад дээрээс нь хоёр цохиод авсан. *** газраас босож ирээд ална гээд орилоод байсан тэнд байсан хүмүүс ***-ыг салгаад авсан. Тэгээд би найз ***-ын хамт гэртээ очоод 30 орчим минут болоод ***-ын хамт мотоциклтой унаад ***-ийн хашаанд түлхүүрийн мэдрэгчээ хайх гээд очсон. ***-ийн хашаанд би мотоциклоос бууж амжихгүй байж байтал *** ирээд миний зүүн гуянд хутга зоогоод авсан. Тэр үед ***-гийн хашаанд байсан хүмүүс хүн хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би найз ***-ын хамт гэр рүүгээ буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

7. Гэрч ***-ын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** манай хамаатны ахын хүүхдийн найр болж байгаа хоёулаа очъё гэсэн. Тэгээд *** бид хоёр ***-ийнд цуг очсон. ***-ийнд очоод хэсэг сууж хоол унд идэж байгаад *** тамхи татъя гэхээр нь би хоёулаа цуг гаръя гэсэн чинь *** чи сууж бай гээд надаас тамхи аваад гарсан. *** буцаж ***-гийн гэрт орж ирэхдээ хүнтэй муудлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүнтэй муудаад хэрэггүй шүү хоёулаа гэр рүүгээ явъя гэсэн. Тэгээд бид хоёр явах гэсэн чинь ***-ын машины түлхүүрийн асалтын мэдрэгч нь алга болсон байсан. ***-гийн хашаанд хайсан боловч олоогүй болохоор гэртээ очоод хувцсаа сольж өмссөн. ***-ын хашаанд очоод ***-ын ахынх нь мотоциклийг унаад ***-ийнд машины түлхүүрээ хайх гэж буцаж очсон. ***-гийн хашааны үүдэнд би бууж ***-гын ах ***-ын хүүхэд байж байхаар нь юм ярих гээд буусан. Юм яриад зогсож байтал *** ***-гийн хашаан дотроо орилоод намайг дуудсан яваад очсон чинь *** хөлөө чирээд явж байхаар нь дээлийнх нь хормойг нь сөхөөд хартал дээл хувцас нь цус болсон байсан. Би яаж байгаа юм бэ гээд *** дээр очоод ***-гийн хашааны үүдэнд авч ирээд газарт унгааж байгаад цохисон. Тэгсэн *** газраас босож ирээд мотоциклийн араар суугаад яваад өгсөн. ***-ын араас хөөх гэсэн боловч гүйцээгүй тул гэртээ харьсан. Би ***-ын шанаа хэсэгт баруун гараараа хоёр цохисон. *** нь намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54-р хуудас/ 

8. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1.2. ***-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх 233 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 60-61-р хуудас/

9.Шинжээч Т.Алтайбаатарын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Г.Г,, Б.Б биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч ***-ын биед, шүүгдэгч Б.Б нь хохирогч ***-ын биед халдсан эдгээр үйлдлүүдийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б, Г.Г, нарын биед хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Иймд шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126, 134 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г.Г, нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэв.

          3.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

   Эдгээр гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Б, хохирогч Г.Г, нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэл тогтоолгосон боловч шүүх хуралдаанд уг хохирлыг гаргуулахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

          Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 151,472 төгрөгийг шүүгдэгч ***-аас, 467,225 төгрөгийг шүүгдэгч Г.Г-аас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар тус тус заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын шүүгдэгч ***-гыг эрэн сурвалжилж албадан ирүүлэхэд гарсан зардал 191,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-ас гаргуулж Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт олгох үндэслэлтэй байна.

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Г.Г, 5 (тав) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн Б , шүүгдэгч Ө овгийн Г-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Г, нарт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Г, нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, Г.Г, нарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ын цагдан хоригдсон 5 (тав) хоногийн 1 (нэг) хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаас хассугай.

5. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 151,472 төгрөгийг шүүгдэгч ***-аас, 467,225 төгрөгийг шүүгдэгч Г.Г-аас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, эрэн сурвалжилж албадан ирүүлэхэд гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 191,000 төгрөгийг шүүгдэгч Г.Г-аас гаргуулж Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б, Г.Г, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ