| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00364/И |
| Дугаар | 139/ШШ2021/00449 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 139/ШШ2021/00449
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 139/ШШ2021/00449 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* гэх газар оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:ЗГ/-ын нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* гэх газар оршин суух, овгийн гийн /РД:ЗГ/-д холбогдох ******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* гэх хаягт байрших өвөлжөө, хаваржааны зориулалттай газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00364/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/126 тоот захирамжаар ******* сумын 2-р баг, ******* ******* хаягт байрших, нэгж талбарын 4806001152 дугаар бүхий 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар М.******* надад эзэмшүүлсний дагуу 2020 оны 01 сарын 10-ны өдөр 000051190 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Манайх уг газар, хороо, бууцыг ******* сумын иргэн гэх хүнээс 2018 онд эрх шилжүүлэн авч 2 жил гаруй хугацаанд эзэмшиж байна. Гэтэл 2019 оны 7 сарын сүүлчээр Э. гэх хүн гэр бүлийн хамтаар манай хороон дээр малын хашаа, модон байшин барьж, цементэн шал цутгаад гэрээ барьчихаад өнөөдрийг хүртэл хугацаанд нүүхгүй, манай хороо бууцыг хууль бусаар эзэмшиж манай малыг хөөж туугаад байх болсон. Бид газрын албанд хэлж, газрын албанаас Э.д шаардлага тавьсан боловч өдийг хүртэл нүүхгүй, газар хороо бууцыг чөлөөлөхгүй байна. Иймээс ******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* гэх хаягт байрших өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг Э.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 2-р багийн иргэн нэхэмжлэгч *******ын *******ын гаргасан хариуцагч ******* аймгийн ******* сумын харъяат гийн д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/126 тоот захирамжаар ******* сумын 2-р баг, ******* ******* гэх хаягт байрших, нэгж талбарын 4806001152 дугаар бүхий 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2020 оны 01 сарын 10-ны өдөр 000051190 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан талаар нэхэмжлэлд бичсэн байна. Миний бие нь ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байгаа манай аав, ээжийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байсан Тал улааны зүүн хойд Шонт гэх газрыг 2011 онд ******* аймгийн ******* сумын харъяат гэх хүнд төлөг 5, хурга 5, ишиг 5 нийт 15 малаар зөвхөн уг өвөлжөөн дээр бариатай байсан модон хороогоо зарсан. Уг өвөлжөө, хаваржааны эзэмшлийн газраа зараагүй болно. Манай ээж Б. нь т манайх газраа зарахгүй тул хороогоо буулгаад аваад яваарай гэж хэлсэн юм. Манай аав ээж нар дээрх хороо бууц газрыг өмч хувьчлалаар худалдаж авсан. Эрт дээр үеээс хэдэн үе дамжин өвөлжиж, хаваржиж мал аж ахуйн эрхэлж амьдарч байгаа болно. Миний бие нь 2011 оноос хойш аймгийн суманд отор нүүдэл хийгээд яваад байгаа юм. Энэ газар бол манай аав ээж бид нарын өмч хөрөнгө болно. Гэтэл нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг дарга болон газрын албаны дарга нартай хуйвалдаж тухайн газарт худлаа нэр хэлээд өөрийн эзэмшилд газрын гэрчилгээ гаргуулж авсан байна. М.******* нь газрын гэрчилгээг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан байна. Сум орон нутгийн багийн иргэдийн хурлаар ороогүй шууд гэрчилгээ авсан байна. ******* уг газраас модон хороогоо буулгаад аваад явсан байсан. Миний бие нь сүүлийн жилүүдэд ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байгаа Тал улааны зүүн хойд Шонт гэх газраа өөрийнхөө эзэмшилд авах талаар сум болон аймгийн Засаг дарга нарт удаа дараалан өргөдөл өгч байсан боловч сумын Засаг дарга болохоор баг сумын иргэдийн хурлаар асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлдэг байсан. ******* сумын харъяат ******* нь ******* ******* гэх газрын өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээтэй байна. Тэр газар нь одоогийн нэхэмжлэл гаргаад байгаа газар биш. Миний бие нь 2019 оны 8 сарын эхээр өөрийн эзэмшлийн болох ******* сумын Тал улааны зүүн хойд Шонт гэх газарт бор шороо нь үлдсэн байхаар нь хороо бууцны газар дээрээ ирээд малын хашаа модон байшин гэрийн шал цутгах гэх мэт ажлыг хийсэн болно. Иймд ******* аймгийн ******* сумын харъяат нэхэмжлэгч *******ын гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь Э.гийн хууль бус эзэмшлээс ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* ******* гэх газарт байрлах өвөлжөө хаваржааны зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* аймгийн ******* сумын засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/126 дугаартай Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж /хэргийн 6-рт/, уг захирамжийн хавсралт Газар эзэмших эрхээ шилжүүлж буй иргэдийн жагсаалт /хэргийн 7-рт/, 4806001152 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хэргийн 5-рт/, М.*******ын 000051190 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 4-рт/-ний хуулбарыг хавсаргаж ирүүлжээ. Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 2-р багийн иргэн М.*******ын Засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/126 тоот захирамжаар эзэмшиж буй нэгж талбарын 4806001152 дугаартай эзэмшлийн газрын хувийн хэргийн хуулбар, овогтой нь өвөлжөө, хаваржааны газар эзэмшдэг эсэх тодорхойлолт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Шонт нэртэй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр тусгагдсан эсэх тодорхойлолт-ыг /хэргийн 35-63-рт/ авсан байна.
Хэрэгт ирүүлсэн дээрхи бичгийн баримтуудаар ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 4806001152 дугаартай өвөлжөө хаваржааны зориулалт бүхий 5000 м.кв газрыг нэхэмжлэгч М.******* нь эзэмших эрхтэй болох нь нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч шүүхэд ирүүлсэн тайлбараа нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Хариуцагч Э. шүүхэд М.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг дарга болон газрын албаны дарга нартай хуйвалдаж тухайн газарт худлаа нэр хэлээд өөрийн эзэмшилд газрын гэрчилгээ гаргуулж авсан байна. ******* сумын харъяат ******* нь ******* ******* гэх газрын өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээтэй байна. Тэр газар нь одоогийн нэхэмжлэл гаргаад байгаа газар биш. Миний бие нь 2019 оны 8 сарын эхээр өөрийн эзэмшлийн болох ******* сумын Тал улааны зүүн хойд Шонт гэх газарт бор шороо нь үлдсэн байхаар нь хороо бууцны газар дээрээ ирээд малын хашаа модон байшин гэрийн шал цутгах гэх мэт ажлыг хийсэн болно гэх тайлбарыг ирүүлсэн байна. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 117/ШШ2021/0052 дугаартай шийдвэрт зохигчийн маргаж буй ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг Шонт, ******* ******* гэх газрууд нь нэг газар болохыг дурдсан ба ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн иргэн Д.т холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/126 тоот Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.*******д олгосон 000051190 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 394 дугаартай магадлалаар дээрхи шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Эдгээр баримтуудаас харахад нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт байрлах 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй байх ба хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлыг нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* гэх хаягт байрших өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг хариуцагч овгийн гийн /РД:ЗГ/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснааршийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******