| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Эрдэнэчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******,******* индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ,.
Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр **** загварын мотоцикл жолоодож *** нарыг ардаа сундалж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 23.9-ийн А-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно. 3.4-ын В-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх.,” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодож явсан мотоциклтойгоо унаж зам тээврийн осол гаргасны улмаас түүний ард сундалдаж явсан **** нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ***шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хүүхэд над руу 13 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. ****. Намайг очиход цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Энэ үйл явдал 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** ах ирэхгүй болохоор нь аав хүн амьтантай гар утсаар ярьж эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар зах дээрээс хөдлөөд *** гэх айлд очоод явах гэсэн чинь ****. Эмч **** ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би *** эгчид хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** их согтолттой байсан. Мотоциклоо унаад явж байхдаа гуйваад мурий яваад байсан. Тухайн газар нь чулуу ихтэй болохоор *** чулуу дайраад жолоодож чадахгүй мотоциклоо хүч алдуулаад ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** Тухайн өдөр 16 цагийн үед Цагдаагийн хэлтэс дээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу албан хаагчдыг дуудсан. Алба хаагчид үүрэг чиглэл авч **** цэнхэр өнгийн **** маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаа гээд тус тусын чиглэлд гарч би Манлай тод захын мал эмнэлгийн камер шүүж байхад тухайн мал эмнэлгийн цонхоор дээд өргөн чөлөө хорооллын чиглэлтэй цэнхэр өнгийн мотоциклтой, ногоон эрээн өнгийн суудлын бүрээстэй 2 хүн явж байхаар нь энэ мөн байх гээд араас нь явсан. Тухайн мотоциклтой хоёр хүнийг хайж байхад дээд өргөн чөлөө Найман зуун нэртэй хүнсний дэлгүүрийн үүднээс цэнхэр өнгийн мотоциклтой хоёр хүн хөдлөх гэж байхаар нь зогсоож шалгахад тухайн хэрэгт сэжиглэгдэж байсан **** мөн байсан. Илтэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдэж байсан. **** нь найз гээд нэг залуутай хамт явж байсан. ****г би өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаж Цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурлын зэргийг шалгахад 2.43% согтолттой байсан. Тухайн үед цаг харахад 18 цаг 38 минут болж байсан. **** холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,
Шинжээчийн 2**** дугаартай: “...1. Талийгаач **** цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний VII, VIII сегментэд хавдар задарч, урагдсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа хэрэг болсон нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын Хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Талийгаач *** нь элэгний хавдар өвчтэй байсан байх ба уг өвчин нь үхэлд шууд хүргэхгүй. 6. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. 7. Талийгаач *** цусанд 0,7 промилли спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 8. Талийгаач **** нь авто ослын үед элэгний хавдар задарч, урагдан улмаар элэгний артер, венийн судас гэмтэж хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,
Техникийн шинжээчийн **** дугаартай “Улсын дугааргүй цэнхэр өнгийн *** маркийн мотоциклыг жолоодож явсан ****нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: 1. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 2. МУ-ын ЗХД-ын 23.9-ын а-д Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно. З. МУ-ын ЗХД-ын 3.4-ын в-д Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-118 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 151-152 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-12 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 29-30 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 120-121 хуудас/,
Өвөрхангай аймгийн ****дугаартай тодорхойлолт /хх-ийн 127 хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ***** гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/, гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/, гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/, гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/, Шинжээчийн ***-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/, Техникийн шинжээчийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн * дугаартай шийтгэх** тогтоолын хуулбар /хх-ийн 112-118 хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн ****дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 151-152 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-12 хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 120-121 хуудас/, Өвөрхангай аймгийн **** дугаартай тодорхойлолт /хх-ийн 127 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг.
Шүүгдэгч **** нь согтуугаар **** багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй цэнхэр өнгийн **** загварын мотоцикл жолоодож **** нарыг ардаа сундалж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 23.9-ийн А-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно. 3.4-ын В-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх.,” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодож явсан мотоциклтойгоо унаж зам тээврийн осол гаргасны улмаас түүний ард сундалдаж явсан **** нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас **** амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч **** хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч **** гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *** авто тээврийн хэрэгслийн жолооч Монгол улс Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэмэгдэл ялаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар хорих ял дээр нэмэгдэл ялаар эрх хасах ялыг хэрэглэх тохиолдолд хорих ял эдэлж дууссаны дараа нэмэгдэл ялыг тоолж эхлэхээр хуульчлан зохицуулсан. Ийм учраас шүүгдэгчийг энэ хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял нь хэрэгжиж эхлэх болохоор шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч **** нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулаад түүнээс эдлээгүй байсан 1 жил 1 сар 5 хоногийн хугацааны хорих ял нь үлдсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаа дуусаагүй байхад болгоомжгүй гэмт хэргийн улмаас дахин гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдсэн үйлдэхдээ согтуурсан байхдаа үйлдсэн учраас энэ ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллана гэдэг нь хоригдож байгаа ялтан нийгэмд аюулгүй болсон гэж дүгнэж хугацааны өмнө тэнсэн сулладаг. Тэгтэл шүүгдэгч ***** тухайд хорих ялаас хугацааны өмнө суллаж засарч хүмүүжихээр даалгасан энэ хугацаанд засарч хүмүүжээгүй байна гэж үзэж байгаа учраас үлдсэн 01 жил 01 сар 05 хоногийн хорих ялыг нь биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нь 04 жил 01 сар 05 хоногийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч **** нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног бол байхгүй. Улсын яллагчийн зүгээс түүнд хорих ялын санал гаргаж байгаа учраас энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэх эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна. Хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ч улсын яллагчийн зүгээс яагаад ялыг нэмж сэргээж эдлүүлбэл зохих гэдгийг хэлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг үндэслэн ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлж байна. Энэ хүн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа нийгэмд аюулгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл засарч хүмүүжсэнээ зан байдлаараа илтгэн харуулж, энэ хугацаанд гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх ёстой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдээгүй байх ёстой байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон байгаа учраас түүний хугацааны өмнө тэнсэн сулласан ялыг зайлшгүй эдлүүлбэл зохих ёстой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүхээс шүүгдэгч **** гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч **** хувьд өөрөө гэм буруугийн байдлаа хүлээн зөвшөөрдөг. Яллагдагчаар татах тогтоол болон зүйл ангийг анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Мөн хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн. Талийгаач, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нэг гэр бүлийн хамт амьдардаг хүмүүс байгаа. Дээр нь **** хувьд бага насны 2 хүүхэдтэй. Ээж нь хүүхдүүдийг нь хараад хамт байгаа зэрэг хувийн байдлын нотлох баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хэрвээ бага насны хүүхэд 2-с доош насны хүүхэд байсан бол ял хойшлох асуудал мэдээж яригдах байсан учраас энийг орхиё. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байгаа гэж харж байна. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэж хүсэлтийг гаргаж байна. Энэ заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр буюу 1 жилээр тооцож түүнд хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хоёрдугаарт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэж ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Оногдуулахгүй ч байж болно. Тусад нь шийдвэрлэж болно. Энэ бол шүүхийн хэрэглэх эрх хэмжээний асуудал. Энэ хүн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгээд, өмнөх ял дээр нь ялыг нь нэмнэ. Эрүүл байсан бол нэмэхгүй гэсэн ойлголт хуульд байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Иймд тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн. Эрүүгийн хуульд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас учирсныг болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гээд заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад бол болгоомжгүй гэмт хэрэг учраас тус хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зургаа есөөр одоо нэмж ял оногдуулахгүйгээр тусад нь одоо шийдвэрлэж өгөөч ээ гэсэн ийм саналтай. Дээр нь одоо хохирогчоос ямар нэгэн гомдол саналгүй ээ бид нар нэг гэр бүлийн хүмүүс ээ энийг одоо олон жилийн хорих ял авчих юм бол одоо хоёр хүүхэд нь хэцүү байна, би хүүхдийг нь хардаг юм аа гээд ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байгаа. Энэ бүх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж хоёрны нэгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр тооцож ял оногдуулж өгөөч ээ гэсэн ийм л хүсэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **** Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хоригдол **** эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд ”заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 01 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч **** хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 9 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН