2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар  2025/ШЦТ/478

 

 

 

 

 

 

 

    2025      02         12                                     2025/ШЦТ/478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2406 00230 2183 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, Баянзүрх дүүргийн цагдА н газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/, хохирогч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24, 110-111/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30/, гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39, 114-115/, гэрч Х.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 146-147/, шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/, шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-119/, Баянзүрх дүүргийн цагдА н нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдА н дэслэгч Б.Ариунбаярын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 123-125/, гэрч Б.У  ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “мэдүүлэг /хх-ийн 138-139/, гэрч Б.М  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 142-143/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг,        

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г  нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Б тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр рүү болон бөөр рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

Баянзүрх дүүргийн цагдА н газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,

хохирогч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байх ажил дээрээ шат угаагаад байж байхад нэг эгч намайг “хонцын шээс, янхан” гэх мэтээр доромжлоод намайг ажилгүй болгоно гэж байсан. Би хамт ажилладаг А , У  хоёр хүнтэй цуг ажлаасаа тараад гараад явж байсан. А  ТҮЦ орж тамхи авахаар явахад араас 2 эмэгтэй ирээд нэг нь намайг үсдээд нөгөөх нь бөөр хэсэг рүү өшиглөөд үсдэж дараад толгой руу өшиглөсөн. Эхлээд нэг хөл орж ирээд толгой руу өшиглөсөн. Тэгээд нүдээ дараад байж байхад толгой руу ахиад нэг өшиглөсөн. Тэгээд намайг ажилгүй болгоно, шээс минь цагдаагаа дууд гээд агсраад орилоод байсан. У г нэг саарал куртиктэй эмэгтэй нь өвөл болж байхад пүүзтэй явж байгаа юм уу чи, би чамд өвлийн гутал авч өгнөө гэх мэтээр орилоод байсан. Манай хажуу талын караокены А г дуудаад “та нарыг хачин болгоно, муу сайн ... гийн шээснүүд” гэж доромжилсон. Миний толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Нуруу хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Тухайн хоёр хүнтэй муудалцсан зүйл байхгүй. Манай баараар үйлчлүүлж байхдаа хоёр хүн муудалцаж байхад хар куртиктэй эмэгтэй нь хүнд цохиулсан юм шиг байсан. Намайг шал угааж байхад саарал куртиктэй эмэгтэй нь хамраас нь цус гоожчихсон байсан. Тухайн үед У  алчуур аваачиж өгөх үед манай баарны захирлыг намайг цохисон гээд орилоод байсан...Эхлээд намайг бүдүүн намхан хар куртиктэй Г  гэх хүн намайг үсдэж дараад миний нүүрний баруун хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад газарт суусан байхад миний бөөр хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед би нүүрээ дараад сууж байсан болохоор намайг хэдүүлээ өшиглөж байгаад гэдгийг мэдээгүй. Миний биед учирсан гэмтэл бол эхний өшиглөлтөд үүссэн гэмтэл мөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24, 110-111/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай “П.Б ийн биед баруун нүдний доод зовхи, дотор, булан, хүзүү, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хуйх, баруун нүдний доод зовхи, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удА н цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би юу болсон талаар харахад манай 2 ажилтанг зодсон байсан. Би яваад очиход манай хоёр ажилтан Б , У , А  нарыг зодсон орилж чарлаад байж байсан. Намайг очиход хар хувцастай эмэгтэй нь такси бариад яг зугтаах гэж байсан. Би араас нь очоод болиулсан... Б ийн нүүр, толгой хэсэг их гэмтсэн байсан., Намайг очиход 2 эмэгтэй хүн байсан. Намхан махлаг эмэгтэй нь Б ийн нүүр хэсэгт өшиглөж байсан. Нөгөө эмэгтэйг цохисныг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 114-115/,

гэрч Х.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...  пабд орж хэдэн пиво аваад бүжиглээд байж байтал тэр дотор хүмүүс маргалдаад байсан. Тэрийг хамгаалагч нар нь салгаад байж байсан цаг ч нэлээн орой болоод хаах гэж байсан. Тухайн үед Г  баарны нэг хүнтэй маргалдаж байсан. Би тухайн үед нойл ороод араас нь гарч ирж байсан. Тэгтэл замын цаана манай найз болон хэсэг маргалдаад зогсож байсан. Намайг очиход ямар нэгэн зодоогүй болоогүй цагдаа дуудаад тэгээд цагдаа дээрээ ирсэн. Нэг охинтой маргалдаад Г ын цамцнаас татсан зогсож байсан тэрнээс ял цохиж байхыг нь хараагүй.., ..Тэгээд гарах гээд байж байтал тухайн баар хаах цаг нь болчихсон байсан. Тэгээд гарах гээд байж байтал Б  алга болсон байсан болохоор уг баарнаас Г  бид хоёр гараад хартал Б  замын цаана баарны хА лагч бүдүүн залууд цохиулаад газарт уначихсан байсан. Тэдний хажууд А , Б , У , С  нартай зогсож байсан. Би араас нь очоод бичлэг хийсэн. Миний араас Г  ирсэн. Тухайн үед Б  зодоонд оролцоогүй. А ын хажууд зогсож байсан. Тэгээд тэдгээр хүмүүс цагдаа дуудаад тэнд байсан бүх хүмүүс цагдА н хэлтэс дээр ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 146-147/,

шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд нэг найзтайгаа хамт цайзын хажууд байрлах рояал караокед дуулж байгаад тэндээсээ гараад ...  бааранд орсон. Тэгтэл баарны ажилчин нэг охин намайг хөөгөөд байсан. Тэгээд тэндээсээ бид 2 гараад явж байтал араас гарч ирээд намайг шат руу түлхэж унагаагаад яваад өгсөн. Тэгээд бид 2 замын хойд талд гартал нөгөө охин нэг залуугийн хамтаар явж байсан. Тэгээд би чи яагаад бид хоёрын оруулахгүй байгаа юм гэтэл чи согтуу байна гичий минь гэж хэлэхээр нь би араас нь очоод нэг удаа өшиглөсөн. Тэгээд муудалцаад байж байтал хүмүүс ирээд салгасан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмтлүүдээс баруун нүдний доод зовхи бол нүдний дотор буланд үүссэн хөхөлбөр өнгийн цус хуралт нь хохирлын зэрэгт хамаарна. Бусад нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удА н үйлчлэлээр үүснэ. Нэг хүн учруулах, хоёр хүн учруулахыг тогтоох боломжгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,

Баянзүрх дүүргийн цагдА н нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдА н дэслэгч Б.Ариунбаярын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Өмгөөлөгч Б.Батцэнгэлээс гаргаж өгсөн камерын бичлэгт үзлэг хийөахэд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн баруун замд урд зам дагуу явган хүний зам хэсэгт үл таних 5 залуу нэг эмэгтэйн бичлэг байв. Дүрс бичлэгт уг хүмүүс бие биенийхээ биед халдаж зодсон зүйл байхгүй харилцан маргалдаж байх бөгөөд уг бичлэгт хохирогч П.Б  нь цагаан өнгийн куртик өмссөн цаад талд нь сууж байх бөгөөд хохирогчийн биед хэн нэгэн хүн халдсан гэх зүйл байхгүй бөгөөд оролцогч Г  мөн тухайн бичлэгт хэн нэгэн хүнтэй маргалдаж байгаа зүйл байхгүй байсныг тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл /хх-ийн 123-125/,

гэрч Б.У  ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр ажил дээрээ Б ийн хамт шат угааж байтал нэг бүдүүн хүүхэн ирээд ална шүү гээд хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Тэгтэл А , Б  хоёр ажлаа дуусаад гараад ТҮЦ орохоор эхлээд явсан. Би араас нь ажлынхаа газрыг хаачхаад яваад очтол Б ийн нэг хүүхэн араас нь ирээд үлдээд нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд манай захирал С  бид хэд салгаад цагдаа дуудсан. Цагдаа иртэл тэр хүүхэн ална, тална гээд орилоод байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан. Тухайн үед Б ийг нэг бүдүүн хүүхэн үсдээд дайрч байгаад нүүр хэсэгт нь өшиглөсөн. Өөр хүн зодоогүй. Тухайн хүүхэн Б  бид хоёрыг шат угааж байхад хэрүүл хийсэн хүүхэн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/,

гэрч Б.М  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр ажил дээрээ байж байгаад тэгээд У  /У / Б  нар шат угааж байсан. Тэгтэл хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд би гараад хартал хоёр эмэгтэй шатан дээр У , Б  хоёртой муудалцаад байж байсан. Тэгээд би нөгөө хоёрыг аваад оруулаад ажлаа хаагаад харих гээд гараад явж байтал тухайн эмэгтэйчүүд Б ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би согтуу хүмүүстэй битгий маргалд гээд аваад цаашаа явсан. Тэгтэл нөгөө эмэгтэйчүүд араас орилоод араас яваад байсан. Тэгээд би битгий тоо хэдүүлээ явъя гээд эргэж харахгүй яваад байж байтал гэнэт Б ийг нэг бүдүүн хүүхэд ирээд үсдэж дараад нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгээд би тухайн хүмүүсийг салгаад дийлэхгүй байж байтал У аа араас ирээд салгалцсан. Тэгтэл цаанаас С  ирээд салгасан. Тэгтэл ба тухайн хүүхнүүд “чи ээжтэйгээ унтаж, энэ баарны захирал болоо биз дээ” гэх мэтээр хэлээд байсан... Нэрийг нь мэдэхгүй махлаг бүдүүн хүүхэн үсдэж аваад өшиглөсөн. Өөр хүн бол цохиогүй араас нь дахиад нэг хүүхэд ирж байсан. Тэр хүүхнийг У  бид хоёр салгаад холдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Б.Г ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч П.Б ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.Г  нь хохирогч П.Б ийн нүүрэн тус газарт цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний доод зовхи, дотор, булан, хүзүү, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, хуйх, баруун нүдний доод зовхи, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч П.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Мөн хавтаст хэргийн 81 дэх талд “Миний бие П.Б  нь Б.Г  гэдэг хүнд ямар ч гомдол санал байхгүй. Миний бие Хаан банкны 5027803138 дансаар 350,000 төгрөг авсан” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч П.Б  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалж, хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөргүй. Хувийн байдлыг хувьд өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охины хамт хоёулаа амьдардаг. Саяхан ажилд орсон. Эдгээр байдлуудыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзэх байх гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Г  “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                 

Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Г  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч П.Б  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО