Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 74

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Б.Мөнгөншагай, Хохирогч Б.Цэрэнханд, Шүүгдэгч С.Бямба-Очир, Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар    
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                          1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сундуйцэгмидийн Бямба-Очирт холбогдох эрүүгийн 201715000077 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Барилгын 01-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сундуйцэгмидийн Бямба-Очир /РД:ЙЮ83042339/  
Шүүгдэгч С.Бямба-Очир нь 2013 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт долоон удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Цэрэнхандыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   
 Шүүгдэгч С.Бямба-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бид  хоёр 2013 онд гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Эхнэрээ хардсаны улмаас зоддог байсан нь үнэн. Манай эхнэр өөрөө нөхөргүй найзуудтайгаа нийлээд шоудаад яваад байдаг юм. Тэгээд би хардаад зоддог. Өөрөөс нь л болж зоддог. Энэ зодсон үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Эмэгтэй хүнд зодсон нь миний буруу. Дахиж эмэгтэй хүнд гар хүрэхгүй” гэв.  
 Хохирогч Б.Цэрэнхандын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Нөхөр С.Бямба-Очир бид хоёр 2013 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч сүүлийн үед хардалт сэрдэлтээс болоод хоорондоо таарахаа больчихсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Би энэ хүний ярьж байгаа шиг шоудаж хүмүүстэй гадуур 
явдаггүй. Харин С.Бямба-Очир өөрөө л эмэгтэй хүнтэй холбогддог байсан. Тэрнийг нь хэлэхээр намайг зоддог. Бас намайг  хардаж зоддог. 2013 оны 02 дугаар сард, 2015 онд мөн зодсон. Гэхдээ тухайн үеийн он сарыг сайн санахгүй байна. 2016 оны 04, 06 дугаар саруудад , 09 дүгээр сард 2 удаа, 2017 оны 02 дугаар сард мөн зодсон. Сая тэгээд 03 дугаар сарын 01-нд зодсон. Зодох шалтгаан нь намайг хүнтэй хардаад л зоддог юм. Би хохиролд эмчилгээний төлбөр 420.000 төгрөг авсан. Урд нь намайг дарамталж гомдолгүй гэж хэлүүлсэн. Гомдолтой байна. С.Бямба-Очирт зодуулсаны улмаас толгой тархи өвддөг болсон учраас эмчилгээ хийлгэж байгаа нэг удаа хийлгэхэд 120.000 төгрөг 4 удаа хийлгэнэ, 4 удаа эмчилгээ хийлгэх мөнгө 480.000 төгрөг нэхэмжилнэ гэв.  
Хохирогч Б.Цэрэнхандын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Нөхөр С.БямбаОчир бид хоёр 2013 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч сүүлийн үед хардалт сэрдэлтээс болоод хоорондоо таарахаа больчихсон болохоор одоо тусдаа амьдарч байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед миний амьдарч байгаа гэрт ирээд намайг янз бүрийн хүнтэй хардаад толгой руу цохиод алгадаад зодохоор нь би гэрээс гараад зугтаасан чинь араас хөөж намайг барьж аваад гарнаас татаж чирээд гэрт оруулсан. Гэрт орж ирээд чи надад дургүй болчихсон юм байна гэж хэлээд гэрээс гараад яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний бие гайгүй ганц нэг урагдаж шалбарснаас өөр зүйлгүй байсан. Тэгтэл сүүлийн хэд хоног миний зүүн гар бугалж хавдаад байгаа. С.Бямба-Очир намайг гарнаас чирч гулдарснаас болж миний гар гэмтсэн гэж бодож байгаа учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулах гэж байгаа юм. ... Миний толгой, хүзүү рүү гараараа цохиод байсан. Сүүлд араас гарч ирээд газар унагааж гарнаас чирсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг зодуулж байхыг манай хүүхдүүд л харсан. Өөр хүн хараагүй... Би эрүүл байсан. С.БямбаОчир харин бага зэрэг согтолттой байсан. ...Урьд өмнө нь олон удаа зодож байсан. Миний санаж байгаагаар 2013 оны 02 дугаар сард, 2015 онд мөн зодсон. Гэхдээ тухайн үеийн он сарыг сайн санахгүй байна. 2016 оны 04, 06 дугаар саруудад , 09 дүгээр сард 2 удаа, 2017 оны 02 дугаар сард мөн зодсон. Сая тэгээд 03 дугаар сарын 01-нд зодсон. Зодох шалтгаан нь намайг хүнтэй хардаад л зоддог юм. Зодохоороо толгой хүзүү рүү гараараа цохих, өшиглөх гэх мэтээр зоддог. Ноднин бүр хөнгөн гэмтэл учруулаад цагдаагаар шалгуулж байсан. ... Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... Би гомдолтой байна. Би эмчилгээтэй холбогдон гарах зардлыг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,   
Хохирогч Б.Цэрэнхандын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Тухайн үед би гэрт зодоод байхаар нь гараад зугтаасан юм. Тэгсэн чинь Онцгой байдлын замын урд талд намайг араас гүйцэж аваад шилэн хүзүү болон зүүн шанааны хэсэгт гараараа 2 удаа цохиж унагаагаад засмал зам дээгүүр чирж яваад миний биед гэмтэл учруулсан. Намайг цохиж унагаан газарт чирснээс болж миний биед гэмтэл учирсан. ... Намайг дандаа хүнтэй хардаж зоддог. ... Бид хоёр 2010 оноос эхэлж хамт амьдраад 2016 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа юм... Би 2017 оны 02 дугаар сард шүүхэд салах өргөдөл өгсөн чинь С.Бямба-очир би одоо засарсан дахин ийм алдаа гаргахгүй гээд байсан. Тэгэхээр нь би 7 хоног хамт амьдарч үзсэн боловч дахиад намайг зодохоор цагдаад дуудлага өгч баривчлуулсан юм. Тэгтэл баривчилгаанаас гарч ирээд одоо энэ асуудал үүссэн юм. ...Намайг хамтран амьдарч эхэлснээсээ хойш олон удаа зодсон. Би энэ талаар урьд өгсөн байцаалтандаа өгсөн байгаа. ... Бид хоёр хамт амьдарч эхэлснээс хойш бид хоёрын санхүү эдийн засгийн байдал тусдаа байсан. Би гэр орныхоо ахуйн хэрэглээ болон 2 хүүхдийнхээ хувцас хэрэгслийг яаж ийж ажил төрөл хийж байгаад болгодог байсан. С.Бямба-Очир ямар нэгэн байдлаар амьдрал ахуйд огт нэмэр болдоггүй байсан. Сая цагаан сараар хүүхэддээ нэг гутал аваад өгчих гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Нэг их сайн мэддэг хүн байхгүй. Манай Өвөрмонголд байгаа эгч л сайн мэддэг байсан. ... Миний хохирлыг төлж барагдуулаагүй. ... Би гомдолтой байна. Би эмчилгээний зардалд гарсан 420000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 10 дугаар хуудас/,  
Хохирогч Б.Цэрэнхандын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгт: “... Ер нь бол энэ тохиолдол бүрт намайг янз бүрийн хүний ярианаас намайг энэ тэнд хүнтэй юм яриад инээж байхыг сонсчихоод л чи тэрэнтэй явалдсан, энэнтэй явалдсан 
гээд л хардаад хэрүүл хийдэг. Тэгэхээр нь би өмнөөс нь огт хүнтэй явалдаагүй чи буруу ойлгоод байна гэхээр л чи миний өмнөөс хэрэлдлээ, чиний хэрүүл ч зан чинь хол явахгүй шүү гэхээр нь би яахаараа чиний өмнөөс юм ярьж болдоггүй юм. Чи тэгвэл алчихгүй юу гэхээр л би чамайг алчихсан ч яадаг юм гээд л намайг зоддог. Тэгээд намайг зодохоор нь гараад зугтаах гэхээр хаалгаа түгжчихдэг юм. Бас намайг гараад зугтаана гэхээр хүлнэ гээд хүлэх юм хайгаад байдаг юм. Намайг нэг удаа гарч зугтаана гээд орон дээр 2 гар ард хүлээд тавьчихсан байсан. Түүнээс нь болж би цочролд ороод хэд хоног юм ярьж чадахгүй болж байсан. С.Бямба-очир архи нэг их уугаад байдаггүй юм. Хамгийн сүүлд 03 дугаар сарын 01-нд ирж намайг зодож агсам тавихдаа анх удаа архи уучихсан байсан. ...Би дээрхи тохиолдлуулдаас 2016 оны 04, 09 дүгээр сар, 2017 оны 03 дугаар сарын 01нд болсон явдлуудад л цагдаагийн байгууллагад хандаж байсан. ... Дээрхи тохиолдлуудыг мэдэж байгаа хүн бараг байхгүй. ... Би гэр бүлийн асуудлаа нэг их яриад байдаггүй. ... 2016 оны 10 дугаар сард би гадуур машины тен наагаад явж байсан чинь С.Бямба-очир залгаад ирж хүүхэддээ хоол хийж өг, хурдан ир амьсгаа минь гээд залгаад байхаар нь би удахгүй очлоо гэж хэлсэн. Тухайн үед би нэг найзаасаа мөнгөний авлагтай байж байгаад мөнгөө авъя гээд найз руугаа залгасан чинь ажил дээр ирээд авчих гэхээр нь МСҮТ дээр очиж мөнгөө аваад харих гэж байтал С.Бямба-Очир чи хурдан ирээч нэг минутын дотор ирэхгүй бол чи тэр чигээрээ зайлаарай, би чамайг хаа байгаа газраас чинь олж аваад ална гээд хараагаад байхаар нь би машиныг нь Мэргэжил сургалт үйлдвэрийн төв дээр орхичихоод машинаа ирж аваарай би зайллаа гэж хэлчихээд нэг найз руугаа залгаад ирээд аваадах гэсэн чинь намайг ирээд авсан. Тэгээд уг найз маань намайг хоёулаа карокед оръё гэхээр нь за гээд орсон. Тэгээд байж байтал удалгүй С.Бямба-Очир гаднаас орж ирээд намайг үсдэж гаргаад гадаа машины хажууд зодоод машинд суулгах гэхээр нь би дутуу суугаад сууж амжаагүй байтал шууд машинаа хөдөлгөсөн чинь машинаас унаж чирэгдэж газар ойчоод гутал цамц хоёр урагдсан. Тэгээд намайг хүлээд байхаар нь би зугтаагаад Б.Сугаржав ахынд очоод болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгтэл бас намайг хүнтэй хардаж хэрэлдээд зодсон. Би зодоход нь ухаан алдаад ойчсон байсан чинь намайг худлаа жүжиглэж байна гээд хамаг хувцас тайлаад хоёр гар ард хүлээд оронд хийчихсэн байсан. Энэ талаар манай Өвөрмонголд байгаа Сугаржав эгч сайн мэдэж байгаа. Манай ах, эгч ижил нэртэй юм. Харин миний баруун гуянд хутгалсан гээд байгаа нь бол ноднин жил бас л намайг хүнтэй хардаж хэрэлдээд байхаар нь би хоол хийж байсан хутгаараа дандаа хүнтэй хардаж хэрүүл хийж байх юм ингэж амьдарч байснаас үхсэн нь дээр гэсэн чинь С.Бямба-Очир миний гараас хутга булааж авах гэж булаацалдаж байгаад миний гуя руу ганц, хоёр удаа хатгачихсан юм. Тэр бол нэг их сүртэй юм болоогүй. С.Бямба-очир ч намайг санаатай хутгалаагүй юм. ...Уг хэрэгт өөрийнхөө сайн дураар эвлэрсэн. Тухайн үед С.Бямба-очир нь би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хоёулаа үр хүүхдээ бодъё, дахин ийм асуудал гаргахгүй гээд уучлалт гуйгаад байхаар нь би сайн дураараа эвлэрсэн. Тухайн үед ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. ... Нэг удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, нэг удаа торгосон байх. Харин 2017 он гарсаар 2 удаа баривчлагдсан. Надад гомдол санал гээд байх юм алга. С.Бямба-очир миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болохоор гомдолгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,  
Гэрч Д.Сүрэнхорлоогийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Б.Цэрэнханд нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. Б.Цэрэнханд нь 2010 онд хамтран амьдарч эхлээд дундаасаа 2 хүүхэдтэй болоод Арвайхээр сумын 5 дугаар багт амьдардаг. ...Би тэр хоёрыг яг хоорондоо зодолдож нүдэлдэж байгааг нь хараагүй. Гэхдээ манай нөхрийн эгч Б.Сугаржав л энэ хоёрыг зодолдож байхад нь очиж байсан гэсэн. Энэ хоёрыг хоорондоо таарамж муутай байдаг талаар би Б.Сугаржав эгчээс л сонсож байсан. Харин ноднин жил буюу 2016 оны намар 10 дугаар сард байх манай гэрт Б.Цэрэнханд нь С.Бямба-Очир намайг зодсон гээд зүүн гар нь урагдаж шалбарсан, машинд суулгаж хүчээр авч явах гээд байхаар нь дутуу суусан чинь машинаа хөдөлгөөд гутал нь урчихлаа, миний хоолойг нь багалзуурдаж байгаад ээмэг авсан, гар мушгиж байгаад бөгжийг нь авсан гээд уйлчихсан ирсэн. Ер нь бол Б.Цэрэнханд хамаатнуудаасаа энэ байдлаа нууж байдаг юм шиг байгаа юм. Манай том эгч Б.Сугаржаваас, С.Бямба-Очир нь Б.Цэрэнхандыг хүлээд орныхоо араар хийгээд гэртээ түгжчихсэн байсан гэж ярьж байсан. Мөн Б.Цэрэнханд хөдөөнөөс 2016 оны зун ирээд баруун гуяндаа хутгалсан гэж манай нөхөр бид хоёрт үзүүлж байсан. Тэгээд гэр рүүгээ явах гээд байхаар нь нөхөр бид хоёр битгий оч гэж хэлсэн чинь 
С.Бямба-очир гуйсаар байгаад аваад л явсан юм. ...2017 оны 03 дугаар сарын 01-нд С.Бямба-Очир баривчлагдсныхаа дараа цагдаагаас гараад Б.Цэрэнхандын гэрт очиж зодсон гэсэн. Тэгж зодохдоо С.Бямба-Очир нь том хүүхдээ энэ миний хүүхэд биш энэ тэр гээд байхаар нь Б.Цэрэнханд хүүхдээ өмөөрсөн чинь С.Бямба-Очир Б.Цэрэнхандыг зодсон гэсэн. Маргааш өглөө нь манай нөхөр Б.Цэрэнхандыг гэрээс нь очиж авахад С.Бямба-Очирт зодуулаад гар нь гэмтсэн байсан. Тэгээд уг гэмтсэн гар нь сүүлдээ шархлаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгэхэд гар нь зүсчихсэн юм шиг байсан. Надад хэлэхдээ намайг С.Бямба-Очир зам дээгүүр үсдэж чирээд толгой руу цохиж нүдсэн гэж хэлж байсан. Ер нь сүүлийн үед болсон юм аа л хэлээд байх шиг байгаа юм. Түүнээс өмнөх асуудлыг манай хадам эгч л сайн мэдэж байгаа. Харин манай хадам эгч Б.Сугаржав одоо аймагт байхгүй Өвөрмонголд байгаа юм. Ер нь Б.Цэрэнхандын надад ярьснаар С.Бямба-Очир нь хүнтэй хардаад л зоддог юм шиг байна лээ. Манай дүү Б.Цэрэнханд нь хувиараа машины хар тен нааж мөнгө олдог юм. Тэгээд тэр ажлаа хийгээд явахаар нь араас хардаад хаагуур яваад байдаг юм энэ тэр гээд залгаад байдаг гэж хэлж байсан. Мөн энэ хоёр хүн нэг гэр бүл байж гэрийн санхүүгийн асуудал нь тусдаа байдаг гэж хэлж байсан. Б.Цэрэнханд надад хэлэхдээ С.Бямба-Очир надад мөнгө хүүтэй зээлдэг гэж байсан. Ийм амьдрал байдаг гэж бодохоор үнэхээр сонин санагдаад байгаа юм. Мөн гэр орныхоо хамаг л ахуйн хэрэглээ болон 2 хүүхдээ хувцаслах асуудлыг Б.Цэрэнханд мөнгө олж л шийддэг юм билээ. ... Энэ хоёр 2016 оны намар 10 дугаар  сараас эхлэн тусдаа амьдарч байгаа юм. Харин сая цагаан сараар Б.Цэрэнханд манай гэрт 2 хүүхэдтэйгээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Гэрч Б.Сугаржавын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “... Б.Цэрэнханд нь миний төрсөн дүү байгаа юм. Б.Цэрэнханд нь 2010 онд С.Бямба-Очиртой хамтран амьдарч эхлээд дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Б.Цэрэнханд нь миний хамгийн бага дүү байгаа юм. ...Би тэр хоёрыг яг хоорондоо зодолдож нүдэлдэж байгааг нь хараагүй. Гэхдээ хамгийн том эгч Б.Сугаржав /ижил нэртэй эгч нь/ л зодолдож байхад нь очиж байсан гэсэн. Энэ хоёрыг хоорондоо таарамж муутай байдаг талаар би эгчээсээ л сонсож байсан. Харин хамгийн сүүлд 2016 оны намар 10 дугаар сард байх манай гэрт Б.Цэрэнханд нь нөхөр С.Бямба-Очирт зодуулчихлаа гээд гар нь урагдаж шалбарсан, машинд суух гэж байхад нь дутуу суулгаад машинаа хөдөлгөсөн гээд гутал нь юу ч үгүй урагдсан байдалтай, хоолойг нь багалзуурдаж байгаад ээмгийг нь авсан, гарыг нь мушгиж байгаад бөгжийг нь авсан гээд уйлчихсан ирсэн. Ер нь бол Б.Цэрэнханд бид нараас дандаа нууж байдаг юм шиг байгаа юм. Манай том эгч надад хэлэхдээ анх С.Бямба-Очир нь Б.Цэрэнхандыг хүлээд орныхоо араар хийгээд гэртээ түгжчихсэн байсан гэж ярьж байсан. Мөн 2016 оны зун баруун гуяндаа хутгалсан гэж манай эхнэр бид хоёрт үзүүлж байсан. Ер нь бол их харгис хүн шиг байгаа юм... Сая цагаан сараар буюу 2017 оны 03 дугаар сарын 01-нд С.Бямба-Очир баривчлагдсныхаа дараа цагдаагаас гараад Б.Цэрэнхандын гэрт очсон гэсэн. Тэгээд С.Бямба-Очир нь том хүүхдээ энэ миний хүүхэд биш энэ тэр гээд байхаар нь Б.Цэрэнханд хүүхдээ өмөөрснөөс болж бас С.Бямба-Очир Б.Цэрэнхандыг зодсон байсан. Маргааш өглөө нь би Б.Цэрэнхандыг гэрээс нь очиж авахад С.Бямба-Очир зодуулаад гар нь гэмтээд даагдахаа больчихсон байсан. Тэгээд уг гэмтсэн гар нь сүүлдээ шархлаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгэхэд гар нь зүсчихсэн юм шиг байсан. Надад хэлэхдээ намайг С.Бямба-Очир зам дээгүүр үсдэж чирээд толгой руу цохиж нүдсэн гэж хэлж байсан. Ер нь сүүлийн үед болсон юм аа л надад хэлээд байх шиг байгаа юм. Түүнээс өмнөх асуудлыг манай эгч л сайн мэдэж байгаа. Харин манай эгч одоо аймагт байхгүй Өвөрмонголд байгаа юм. ... Ер нь бол миний ойлгосноор С.Бямба-Очир нь хүнтэй хардаад л зоддог юм шиг байна лээ. Манай дүү Б.Цэрэнханд нь хувиараа машины тен нааж мөнгө олдог юм. Тэгээд тэр ажлаа хийгээд явахаар нь араас хардаад хаагуур яваад байдаг юм энэ тэр гээд залгаад байдаг гэж хэлж байсан. Мөн энэ хоёр хүн нэг гэр бүл байж гэрийн санхүүгийн асуудал нь тусдаа байдаг гэж хэлж байсан. Энэ С.Бямба-Очир гэж их сонин этгээд хүн байгаа юм. Нэг удаа би дүүтэйгээ хамт байж байтал эхнэртэйгээ утсаар ярьж байгаа нь чи зээлсэн мөнгөнийхөө хүүг нь төл гэж хэлэхээр нь юун мөнгөний хүү вэ? гэж дүүгээсээ асуухад бид хоёрын санхүү тусдаа байдаг юм. Надад мөнгө зээлээд хугацаанд нь өгөхгүй бол хүү нэхдэг юм гэж хэлж байсан. Ер нь бол ийм амьдрал гэж байх уу? Би 2016 оны хавар гэрт нь нэг удаа засвар хийхэд манай дүү л хамаг зардлыг нь гаргаж байсан. Мөн гэр орныхоо хамаг л ахуйн хэрэглээ болон 2 хүүхдээ хувцаслах асуудлыг өөрөө мөнгө олж л шийддэг юм билээ. ... Энэ хоёр 2016 оны намар 10 дугаар 
сараас эхлэн тусдаа амьдарч байгаа юм. ... Манай дүү Б.Цэрэнханд нь С.Бямба-Очирт чамаас сална гэж хэлэхээр нь нөгөөдөх нь чи надаас салах юм бол чи хог дээр үсэрнэ гэдэг гэсэн. Тэгээд зодчихоод манай дүүг дараа нь би дахиж ийм асуудал гаргахгүй уучлаарай гэж уучлалт гуйж гэртээ аваачиж байгаад дахиад л зоддог гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,   
Гэрч Н.Цэцэнчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би С.БямбаОчирыг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Хувь хүний хувьд төлөв даруу, олон түмэнтэй их эвтэй найрсаг байдаг, бусдад тусархаг архи дарс нэг их хэрэглээд байдаггүй залуу байгаа юм. Би энэ хүнийг архи тамхи хэрэглэдэггүй элдэв муу зуршилгүй хөдөлмөрч залуу гэж боддог. ... Хамт байдаггүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй юм. /хх-ийн 16 дугаар хуудас/,  
Гэрч Д.Энхбаярын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “... С.Бямба-Очиртой багын  найз байгаа юм. ...найзлаад олон жил болж байна. С.Бямба-очир нь хувь хүний хувьд төлөв даруу, олон түмэнтэй их эвтэй найрсаг байдаг, бусдад тусархаг архи дарс нэг их хэрэглээд байдаггүй залуу байгаа юм. Мөн хөдөөний малчин гаралтай үндэсний бөхөөр хичээллэж сайн барилддаг залуу юм гэж миний хувьд их үнэлж явдаг юм. ...С.БямбаОчирыг агсан согтуу тавьж байсан талаар надад мэдэх зүйл алга байна. Сүүлийн 2-3 жил эхнэртэйгээ жоохон таарамжгүй байгаа талаар надад ярьж байсан. Гэхдээ ямар шалтгаанаар хоорондоо хэрэлдэж уралдаад байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,   
Шүүгдэгч С.Бямба-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “... Тухайн өдөр би цагаан сараар ороогүй байсан ах дүү нараараа орж золгоод ганц нэг юм уугаад жоохон халчихсан байсан юм. Эхнэр бид хоёр сүүлийн үед таарахаа болиод тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо эхнэр 2 хүүхдийн хамт түрээсийн байранд байгаа юм. Тэгээд би энэ амьдарч байгаа түрээсийн байранд нь шөнийн 00 цагийн орчим ирээд унтаж байгаад сэрээд эхнэрийг тэврээд унтах гэсэн чинь намайг ойртуулахгүй байхаар нь чи хэнд тэврүүлдэг болчихоод надад тэврүүлэхгүй байгаа юм гэж хэлсэн чинь би цагдаа дуудлаа шүү гэхээр нь чи дуудахгүй юу гээд би утсыг нь булаагаад авсан чинь гараад зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь гараад хаачих гээд байгаа юм гэртээ ор гэж хэлээд л гараас нь чирээд оруулчихсан юм. Тэгээд гараас нь чирж оруулахад л гар нь эвгүй болчихсон юм байх гэж бодож байна. Өөр зүйл огт болоогүй. ... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. ... Би зодож цохиогүй. Гэрээс гараад гүйхээр нь л гарнаас нь татаж оруулах гэж байгаад гарыг нь эвгүй болгочихсон байх гэж бодож байна. ... Би тэвэрч унтах гэсэн чинь дургүйлэхээд байхаар нь чи хэнд тэврүүлдэг болчихоод надад тэврүүлэхгүй байгаа юм гэж хэлсэн. Үүнээс л болж маргалдсан. ... Урьд өмнө нь гэр бүлийн маргаанаас болж 2 удаа цохиж зодож байсан. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Нэг удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. ... Бид хоёрыг маргалдаж байхыг харсан хүн байхгүй. ... Би огт зодож цохиогүй. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /ххийн 29 дүгээр хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №109 дугаартай: “...Б.Цэрэнхандын биед зүүн шуу, баруун шууны язарсан шарх, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн, зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 59-60 дугаар хуудас/, 
Шүүгдэгч С.Бямба-Очирын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 35-39, 61-63, 66-69 дүгээр хуудас/, Шүүгдэгч С.Бямба-Очирын ял шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Бямба-Очирыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг болно.,  
Шүүгдэгч С.Бямба-Очир нь 2013 оны 02 дугаар сараас эхлэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт долоон удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Цэрэнхандыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хохирогч Б.Цэрэнхандын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон болон хавтаст хэрэгт авагдсан “...Нөхөр С.Бямба-Очир бид хоёр 2013 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч сүүлийн үед хардалт сэрдэлтээс болоод хоорондоо таарахаа больчихсон болохоор одоо тусдаа амьдарч байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед миний амьдарч байгаа гэрт ирээд намайг янз бүрийн хүнтэй хардаад толгой руу цохиод алгадаад зодохоор нь би гэрээс гараад зугтаасан чинь араас хөөж намайг барьж аваад гарнаас татаж чирээд гэрт оруулсан. ...Тэгтэл сүүлийн хэд хоног миний зүүн гар бугалж хавдаад байгаа. ... Миний толгой, хүзүү рүү гараараа цохиод байсан. Сүүлд араас гарч ирээд газар унагааж гарнаас чирсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг зодуулж байхыг манай хүүхдүүд л харсан. ...Урьд өмнө нь олон удаа зодож байсан. Миний санаж байгаагаар 2013 оны 02 дугаар сард, 2015 онд мөн зодсон. ...2016 оны 04, 06 дугаар саруудад , 09 дүгээр сард 2 удаа, 2017 оны 02 дугаар сард мөн зодсон. Сая тэгээд 03 дугаар сарын 01-нд зодсон. Зодох шалтгаан нь намайг хүнтэй хардаад л зоддог юм. Зодохоороо толгой хүзүү рүү гараараа цохих, өшиглөх гэх мэтээр зоддог. Ноднин бүр хөнгөн гэмтэл учруулаад цагдаагаар шалгуулж байсан...”, Би 2017 оны 02 дугаар сард шүүхэд салах өргөдөл өгсөн чинь С.Бямба-Очир би одоо засарсан дахин ийм алдаа гаргахгүй гээд байсан. Тэгэхээр нь би 7 хоног хамт амьдарч үзсэн боловч дахиад намайг зодохоор цагдаад дуудлага өгч баривчлуулсан юм. Тэгтэл баривчилгаанаас гарч ирээд одоо энэ асуудал үүссэн юм. ... Намайг хамтран амьдарч эхэлснээсээ хойш олон удаа зодсон. ... Бид хоёр хамт амьдарч эхэлснээс хойш бид хоёрын санхүү эдийн засгийн байдал тусдаа байсан. ... Манай Өвөрмонголд байгаа эгч л сайн мэдэг байсан...” Би дээрхи тохиолдлуудаас 2016 оны 04, 09 дүгээр сар, 2017 оны 03 дугаар сарын 01-нд болсон явдлуудад л цагдаагийн байгууллагад хандаж байсан. ... Тэгээд уг найз маань намайг хоёулаа карокед оръё гэхээр нь за гээд орсон. Тэгээд байж байтал удалгүй С.Бямба-Очир гаднаас орж ирээд намайг үсдэж гаргаад гадаа машины хажууд зодоод машинд суулгах гэхээр нь би дутуу суугаад сууж амжаагүй байтал шууд машинаа хөдөлгөсөн чинь машинаас унаж чирэгдэж газар ойчоод гутал цамц хоёр урагдсан. Тэгээд намайг хүлээд байхаар нь би зугтаагаад Б.Сугаржав ахынд очоод болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгтэл бас намайг хүнтэй хардаж хэрэлдээд зодсон. Би зодоход нь ухаан алдаад ойчсон байсан чинь намайг худлаа жүжиглэж байна гээд хамаг хувцас тайлаад хоёр гар ард хүлээд оронд хийчихсэн байсан. ... Харин миний баруун гуянд хутгалсан гээд байгаа нь бол ноднин жил бас л намайг хүнтэй хардаж хэрэлдээд байхаар нь би хоол хийж байсан хутгаараа дандаа хүнтэй хардаж хэрүүл хийж байх юм ингэж амьдарч байснаас үхсэн нь дээр гэсэн чинь С.Бямба-Очир миний гараас хутга булааж авах гэж булаацалдаж байгаад миний гуя руу ганц, хоёр удаа хатгачихсан юм. ... Нэг удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, нэг удаа торгосон байх. Харин 2017 он гарсаар 2 удаа баривчдлагдсан. /хх-ийн 9, 10, 11-12/, гэрч Д.Сүрэнхорлоогийн “...Манай нөхрийн эгч Б.Сугаржав л энэ хоёрыг зодолдож байхад нь очиж байсан гэсэн. Энэ хоёрыг хоорондоо таарамж муутай байдаг талаар би Б.Сугаржав эгчээс л сонсож байсан. Харин ноднин жил буюу 2016 оны намар 10 дугаар сард байх манай гэрт Б.Цэрэнханд нь С.Бямба-Очир намайг зодсон гээд зүүн гар нь урагдаж шалбарсан, машинд суулгаж хүчээр авч явах гээд байхаар нь дутуу суусан чинь машинаа хөдөлгөөд гутал нь урчихлаа, миний хоолойг нь багалзуурдаж байгаад ээмэг авсан, гар мушгиж байгаад бөгжийг нь авсан гээд уйлчихсан ирсэн. ... Манай том эгч Б.Сугаржаваас, С.Бямба-Очир нь Б.Цэрэнхандыг хүлээд орныхоо 
араар хийгээд гэртээ түгжчихсэн байсан гэж ярьж байсан. Мөн Б.Цэрэнханд хөдөөнөөс 2016 оны зун ирээд баруун гуяндаа хутгалсан гэж манай нөхөр бид хоёрт үзүүлж байсан. ...2017 оны 03 дугаар сарын 01-нд С.Бямба-Очир баривчлагдсныхаа дараа цагдаагаас гараад Б.Цэрэнхандын гэрт очиж зодсон гэсэн.  Маргааш өглөө нь манай нөхөр Б.Цэрэнхандыг гэрээс нь очиж авахад С.Бямба-Очирт зодуулаад гар нь гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Б.Сугаржавын “... Би тэр хоёрыг яг хоорондоо зодолдож нүдэлдэж байгааг нь хараагүй. Гэхдээ хамгийн том эгч Б.Сугаржав /ижил нэртэй эгч нь/ л зодолдож байхад нь очиж байсан гэсэн. ... Харин хамгийн сүүлд 2016 оны намар 10 дугаар сард байх манай гэрт Б.Цэрэнханд нь нөхөр С.Бямба-Очирт зодуулчихлаа гээд гар нь урагдаж шалбарсан, машинд суух гэж байхад нь дутуу суулгаад машинаа хөдөлгөсөн гээд гутал нь юу ч үгүй урагдсан байдалтай, хоолойг нь багалзуурдаж байгаад ээмгийг нь авсан, гарыг нь мушгиж байгаад бөгжийг нь авсан гээд уйлчихсан ирсэн. ... Манай том эгч надад хэлэхдээ анх С.Бямба-Очир нь Б.Цэрэнхандыг хүлээд орныхоо араар хийгээд гэртээ түгжчихсэн байсан гэж ярьж байсан. Мөн 2016 оны зун баруун гуяндаа хутгалсан гэж манай эхнэр бид хоёрт үзүүлж байсан. ... Сая цагаан сараар буюу 2017 оны 03 дугаар сарын 01-нд С.Бямба-Очир баривчлагдсныхаа дараа цагдаагаас гараад Б.Цэрэнхандын гэрт очсон гэсэн. Тэгээд С.Бямба-Очир нь том хүүхдээ энэ миний хүүхэд биш энэ тэр гээд байхаар нь Б.Цэрэнханд хүүхдээ өмөөрснөөс болж бас С.Бямба-Очир Б.Цэрэнхандыг зодсон байсан. ... Надад хэлэхдээ намайг С.Бямба-Очир зам дээгүүр үсдэж чирээд толгой руу цохиж нүдсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №109 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 59-60/, Шүүгдэгч С.Бямба-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч С.Бямба-Очир, хохирогч Б.Цэрэнханд нар нь 2013 оноос 2016 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон бөгөөд “...Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хавтаст хэргийн материалд авагдсан хохирогч Б.Цэрэнханд, шүүгдэгч С.Бямба-Очир, гэрч Д.Энхбаяр, Н.Цэцэнчимэг, Б.Сугаржав, Д.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг болон №0000591188 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.  
Шүүгдэгч С.Бямба-Очирт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч С.Бямба-Очирыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг /хамтран амьдрагч Б.Цэрэнхандыг/ байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.  
Шүүгдэгч С.Бямба-Очир нь 14 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Бямба-Очирын эзэмшлийн AD9340213 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  
Хохирогч Б.Цэрэнханд нь шүүгдэгч С.Бямба-Очирт зодуулсаны улмаас толгой тархи өвддөг болсон учраас эмчилгээ хийлгэж байгаа нэг удаа хийлгэхэд 120.000 төгрөг, 4 удаа хийлгэнэ, 4 удаа эмчилгээ хийлгэх төлбөр 480.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтгүй байна гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.   Иймд хохирогч Б.Цэрэнханд нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал  480.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.   
Шүүгдэгч С.Бямба-Очир нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.   
 Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 246 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч С.Бямба-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч С.Бямба-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Боржигон овогт Сундуйцэгмидийн Бямба-Очирыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Сундуйцэгмидийн Бямба-Очирыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Бямба-Очирт оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Бямба-Очирын цагдан хоригдсон 14  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй,  шүүгдэгч нь хохирогчид хохиролд 420.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт  шүүгдэгч С.Бямба-Очир эзэмшлийн AD9340213 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Б.Цэрэнхандын нэхэмжилсэн 480.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон 480.000 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.  

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бямба-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бямба-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МАНДАХБАЯР