Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0835

 

 

 

 

 

 

       2022         11           14                                     128/ШШ2022/0835       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, О к ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А******** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А******** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“Манай компани нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдуулан "Хяналтын улсын байцаагч Б.Б*******гийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд компанийн зүгээс хяналтын улсын байцагчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдох "Хяналтын улсын байцаагч Б.Б*******гийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн 4364 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч манай компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврыг бүрэн ойлгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5-т зааснаар шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохүй хуулийн зохицуулалттай хэдий ч халдварт цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч, манай компанийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү.” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

О к ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч О к ХХК-ийн төлөөлөгч Н.А******** 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа хүсэлтдээ илэрхийлсэн болно.

              Иймд О к ХХК-ийн төлөөлөгч Н.А********ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан О к ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б*******гийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 4364 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч О к ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Татварын хэлтсийн орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН