2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

   2025       01         24                                     2025/ШЦТ/282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч А.Марал,

хохирогч Д.Т , түүний өмгөөлөгч Б.Хулангоо,

иргэний хариуцагч Т.Н ,

шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2403 00584 0809 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Да хүрээгийн зам Баянзүрх худалдааны төвийн хойд замд Toyota prius маркийн ...  улсын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Ослын газарт үзлэг хийхээр очиход Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Баянзүрх худалдааны төвийн хойд замд автомашин явган зорчигч мөргөж гэмтээсэн гэв. Осол гарах үед явган зорчигч зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарч байсан гэв. Автомашин урдаас хойд зүгт ухрах хөдөлгөөн хийсэн байсан гэв. Замын байдал асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний хашлагатай, хайсгүй зам байв. Явган зорчигч анх автомашинд мөргүүлсэн цэгийг замын А үсгээр газарт унасан цэгийг Б үсгээр зорчих хэсгийн зүүн талд байх цахилгааны шонг үл хөдлөх цэгээр авч В үсгээр тэмдэглэв. Үзлэгээр А цэгээс зүүн зүгт зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 4,0м, А цэгээс зүүн зүг В цэг хүртэл 11,70м, А цэгээс хойд зүгт Б цэг хүртэл 2,80м, Б цэгээс зүүн зүгт зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 4,50м, зорчих хэсгийн өргөн 6,30м тус тус байв. Ослын газраас эд мөрийн баримтаар хурааж авсан зүйлгүй..” гэх тэмдэглэл /хх-ийн 6-7/, хохирогч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим Шархадны эмнэлэгт очиж эмчид үзүүлчихээд буцаад гэртээ харих гээд автобусанд сууж яваад 16 дугаар хорооллын хойд талын буудал дээр буугаад 16 дугаар хороолол дунд байх Баянзүрх худалдааны төв орох гээд замын зорчих хэсгийн урд талын явган хүний замаар зүүнээс баруун зүгт алхаж явсан. Алхаж яваад хөндлөн автомашины зам байхаар нь зүүнээс баруун зүгт гарах үедээ ойртон ирсэн автомашин байгаа эсэхийг харахад хойноос урагшаа чиглэлтэй цагаан өнгийн суудлын автомашин ойртон ирж байгаа харагдахаар нь тэр автомашиныг өнгөрөөх үед нөгөө автомашин зогсохоор нь ар хэсгээр нь тойроод зам хөндлөн гарах гээд явж байтал нөгөө автомашин гэнэт ухраад миний биеийн зүүн хэсэг рүү мөргөөд би газарт зам дээр унасан. Тэр үед би маш их цочирдсон ба жолооч бууж ирээд намайг тэврээд машиндаа оруулаад тэр жолооч сандраад байхаар нь би эмнэлэг рүү хүргээд өг гэхэд 20 орчим минут байж байгаад дүү нь гэх эмэгтэй гарч ирээд бид нар хамтдаа гэмтлийн эмнэлэг явах замд ээж нь гэх нэг хүн суугаад хамтдаа явсан. Тэр ээж нь гэх хүн орж ирээд би мөнгө төгрөг төлж чадахгүй шүү гээд уурлаад бид нар гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т  нь нийт 966,162 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын төвөөс үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 966,162 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Б оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, иргэний хариуцагч Т.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Осол болох үед би байгаагүй учир ослын талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр манай хүү над руу залгаад осол гарчихлаа гээд би ослын газарт очсон. Тэгээд хүү маань тухайн үед ээжээ би энэ хүнийг уг нь мөргөөгүй байхад намайг мөргөчихлөө гээд байна гэж хэлж байсан. Тухайн үед манай хүү ухрахын камертаа харж ухрах үйлдэл хийж байхад нь ямар ч хүн байхгүй байсан гэсэн. Мөн замын цаанаас нэг үл таних эгч ирээд “миний дүү чи наад хүнээ мөргөөгүй шүү, наад хүн чинь чамайг ухарч байх үед чинь очоод хэвтчихсэн шүү” гэж хэлээд явчихсан гэж хүү маань ярьж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Гэхдээ ББСБ-ын нэр дээр байгаа. Гэрээг би хийж байсан. Зээлийн төлөлт дуусахад миний нэр дээр шилжинэ. Уг машиныг хүү бид 2 гэр бүлийн хэрэгцээндээ унаж жолооддог. Ихэвчлэн би унаж таксинд явдаг. Төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Номинцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10260 дугаартай “Д.Т ын биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 809 дугаартай “М.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Б  нь зам тээврийн ослын улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40743441 дугаартай “Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, хурдны хайрцагны ажиллагаа, зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, дуут дохио зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин шил арчигчны шингэн байхгүй, баруун хойд гэрлийн бүрхүүл хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 06-нд, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-46/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1543 дугаартай “Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашины жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т “Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..” гэх магадлагаа /хх-ийн 52/, шүүгдэгч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.. Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээнд гарсан хохирлыг барагдуулж ирсэн. Цаашид эмчилгээний төлбөр зэрэгт ойролцоогоор 300,000 төгрөг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Балжинням, Э.Мөнхнаран нарын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 255 дугаартай “Д.Т нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай байна. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 157-158/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 76/,

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 80/,

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /хх-ийн 125/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч М.Б  нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Да хүрээгийн зам Баянзүрх худалдааны төвийн хойд замд Toyota prius маркийн ...  улсын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид бодитоор 790,700 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол, төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь 287.500 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 503,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Т т олгуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 969,162 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан тул уг зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн дансанд тушаалгах саналтай байна. Уг ослын улмаас хохирогчийн сэтгэл санааны хохиролд сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэг тогтоогдсон. Уг тогтоогдсон зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 6,600,000 төгрөгийг хохирогчид олгуулах саналтай байна..” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугийн дүгнэлт дээр улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Хохирол төлбөрийн тухайд баримтаар нэхэмжилж байгаа хохирол, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг тогтоогдсон зэрэглэлийн нөхөн төлбөрийн дээд хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирол, төлбөрийн тухайд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болон хохирогчид учруулсан бодит хохирлыг төлж барагдуулна. Сэтгэл санааны хохирлын тухайд нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн доод хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахь нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч “Сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Б  нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Да хүрээгийн зам Баянзүрх худалдааны төвийн хойд замд Toyota prius маркийн ...  улсын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Ослын газарт үзлэг хийхээр очиход Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Баянзүрх худалдааны төвийн хойд замд автомашин явган зорчигч мөргөж гэмтээсэн гэв. Осол гарах үед явган зорчигч зүүнээс баруун зүгт зам хөндлөн гарч байсан гэв. Автомашин урдаас хойд зүгт ухрах хөдөлгөөн хийсэн байсан гэв. Замын байдал асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний хашлагатай, хайсгүй зам байв. Явган зорчигч анх автомашинд мөргүүлсэн цэгийг замын А үсгээр газарт унасан цэгийг Б үсгээр зорчих хэсгийн зүүн талд байх цахилгааны шонг үл хөдлөх цэгээр авч В үсгээр тэмдэглэв. Үзлэгээр А цэгээс зүүн зүгт зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 4,0м, А цэгээс зүүн зүг В цэг хүртэл 11,70м, А цэгээс хойд зүгт Б цэг хүртэл 2,80м, Б цэгээс зүүн зүгт зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 4,50м, зорчих хэсгийн өргөн 6,30м тус тус байв. Ослын газраас эд мөрийн баримтаар хурааж авсан зүйлгүй..” гэх тэмдэглэл /хх-ийн 6-7/, хохирогч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алхаж яваад хөндлөн автомашины зам байхаар нь зүүнээс баруун зүгт гарах үедээ ойртон ирсэн автомашин байгаа эсэхийг харахад хойноос урагшаа чиглэлтэй цагаан өнгийн суудлын автомашин ойртон ирж байгаа харагдахаар нь тэр автомашиныг өнгөрөөх үед нөгөө автомашин зогсохоор нь ар хэсгээр нь тойроод зам хөндлөн гарах гээд явж байтал нөгөө автомашин гэнэт ухраад миний биеийн зүүн хэсэг рүү мөргөөд би газарт зам дээр унасан. Тэр үед би маш их цочирдсон ба жолооч бууж ирээд намайг тэврээд машиндаа оруулаад тэр жолооч сандраад байхаар нь би эмнэлэг рүү хүргээд өг гэхэд 20 орчим минут байж байгаад дүү нь гэх эмэгтэй гарч ирээд бид нар хамтдаа гэмтлийн эмнэлэг явах замд ээж нь гэх нэг хүн суугаад хамтдаа явсан. Тэр ээж нь гэх хүн орж ирээд би мөнгө төгрөг төлж чадахгүй шүү гээд уурлаад бид нар гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Номинцэцэгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10260 дугаартай “Д.Т ын биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 809 дугаартай “М.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Б  нь зам тээврийн ослын улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40743441 дугаартай “Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, хурдны хайрцагны ажиллагаа, зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, дуут дохио зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин шил арчигчны шингэн байхгүй, баруун хойд гэрлийн бүрхүүл хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 06-нд, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-46/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1543 дугаартай “Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашины жолооч М.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т “Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..” гэх магадлагаа /хх-ийн 52/, шүүгдэгч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.. Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээнд гарсан хохирлыг барагдуулж ирсэн. Цаашид эмчилгээний төлбөр зэрэгт ойролцоогоор 300,000 төгрөг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 

Шүүгдэгч М.Б  нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Да хүрээгийн зам Баянзүрх худалдааны төвийн хойд замд Toyota prius маркийн ...  улсын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.15-т Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөний хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Б ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 966,162 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т  нь баримтаар 503,200 төгрөг нэхэмжилсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид эмчилгээний зардал төлсөн талаарх 287,500 төгрөгийн баримтыг тус тус гарган өгсөн.  

 

Хохирогч Д.Т ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 5,280,000 төгрөг, эмчилгээний зардалд 503,200 төгрөг, нийт 5,783,200 төгрөгийг шүүгдэгч М.Б оос гаргуулж, хохирогч Д.Т т, 966,162 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд  олгуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Д.Т  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Б оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих хязгаарын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын санал дээр тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч осол гарсан даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж өөрийнхөө буруу үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Миний үйлчлүүлэгчийг өмнөх шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан гэх агуулгыг тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө гэм бурууг заавал хүлээх, нотлох үүрэг хүлээгээгүй болохыг хэлэх нь зүйтэй байна. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж барагдуулсан. Мөн миний үйлчлүүлэгч нь группд байдаг гэх түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага үүсдэг нөхцөл байдлыг харгалзан гаргасан болохыг хэлэх нь зүйтэй байна..” гэх дүгнэлтийг,

Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б д мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оос 5,783,200 төгрөг гаргуулан хохирогч Д.Т т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар 966,162 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд  тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО