2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

   2025       01         24                                     2025/ШЦТ/292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чинэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Л.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох эрүүгийн эрүүгийн 2403 00863 1113 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О  нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар замд Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.13-т “дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно а/ явган хүний гарц дээр” гэх заалтуудыг зөрчин мотоциклотой мөргөлдөж, Л.Г ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар дээр байх бөгөөд хойноос урагш чиглэлийн 3 дугаар эгнээний харалдаа явган хүний гарц дээр зүүн тийш харан зогссон цагаан өнгийн Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай машин зогсож байх бөгөөд жолоочийн эсрэг талын урд хаалга хонхойж, шил хагарсан, толь хугарсан байдалтай байх бөгөөд үүний хажууд цагаан өнгийн мотоцикл унасан байдалтай байх бөгөөд 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн цэгийг зам дээр үүссэн мотоциклийн тоормосны мөрийн төгссөн хэсэг болон машины эд ангийн хагархай хэсгүүдийг үндэслэн А үсгээр, мотоциклийн жолооч унасан цэгийг Б үсгээр, замын зүүн талд байх гэрлийн шонг үл хөдлөх цэгээр авч В үсгээр тэмдэглэн хэмжилт хийхэд Б болон Б цэг хүртэл 2,70м, А-В цэг хүртэл 10,20м*11,10*1.80м, Б-с замын зүүн хашлага хүртэл 7,60м, машинаас замын зүүн хашлаг хүртэл 8,40м, мотоциклоос замын зүүн хашлага хүртэл 8,20м, мотоциклоос машин хүртэл 50 см, зорчих хэсгийн өргөн урдаас хойд чиглэл 12,30м, мотоциклийн тоормосны мөр 10,50м байв. Зам орчны байдал: асфальт, шулуун, тэгш, хуурай зохицуулагддаг уулзвар дээр явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, тусгаарлах зурвасгүй зам байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 4-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, хохирогч Л.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн цахилгаан мотоциклийг жолоодон 11 дүгээр хорооллоос 1 дүгээр эмнэлгийн тэнд очих гэж явж байх замд Багшийн дээдийн уулзвар дээр ирэх үедээ замын хойноос урагш чиглэлд 3 дугаар эгнээгээр явж байсан машинуудын хажуу талаар давхарлаад явж байсан. Гэхдээ би үргэлжилсэн цагаан шугам дотроо явж байсан. Тэгээд явж байтал цагаан өнгийн альфард маркийн авто машин явган хүний гарцан дээр буцаж эргэх үйлдэл хийгээд урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормослоод тэр машинаас бултуулах гээд аль болох хажуу тийшээ дарсан. Тэгтэл тэр цагаан альфард машины зүүн гар талын урд хаалга орчимд мөргөөд унасан. Тэгээд би босоод ирэхэд нөгөө машины жолоочид нь хүн аллаа шүү дээ, толиндоо хардаггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч “уучлаарай, эгч нь хараагүй ээ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд тэр жолоочийг буулгаж ирээд би замын хашлага дээр очиж суусан. Тэгээд байж байтал 103 ирээд намайг эмч нь үзээд аваад гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хавирганууд хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1472 дугаартай “Амортизаторын боолт 27,900 төгрөг, обуд 325,500 төгрөг, урд дугуйны гол 167,400 төгрөг, гуль 260,400 төгрөг, хойд гэрэл 139,500 төгрөг, базуур 2 ширхэг 93,000 төгрөг, урд крыло 50,000 төгрөг, эд анги солих 250,000 төгрөг, нийт 1,313,700 төгрөг” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/, Estorm motors ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Л.Г-ын эзэмшлийн 2023 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугааргүй, Gowow ori цахилгаан мотоциклийн сэлбэгийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийсэн болно. Амортизатор баригчны боолт хугарсан 30,000 төгрөг, урд обуд гажиж сэнсэрсэн 350,000 төгрөг, урд дугуйны гол гулзайсан 180,000 төгрөг, руль гулзайсан 280,000 төгрөг, хойд тоормосны гэрэл хагарсан 150,000 төгрөг, эвдрэл тодорхойлсон хөлс 100,000 төгрөг, засварын хөлс 250,000 төгрөг, нийт 1,340,000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-ийн 24/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13566 дугаартай “Л.Г ын баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мядагмаагийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3286 дугаартай “Улсын дугааргүй цагаан өнгийн цахилгаан мотоцикл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл тольгүй, дохио өгөх хэрэгслүүдээр тоноглогдоогүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Залуур ажиллагаатай, залуурын зүүн гар дотогш гулзайсан, урд дугуй гажилтад орсон гэмтлүүд нь тул шинэ, хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Залуурын зүүн талын базуур урагш гулзайсан, базуурын үзүүр хэсэг гүн зурагдсан гэмтэл нь шинэ гэмтэл байх магадлалтай. Суудлын бүрээс 10,0 см урагдсан нь хуучин гэмтэл байх үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн тоормос механик дамжуулгат тоормос байна. Тоормос ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугааргүй цагаан өнгийн цахилгаан тээврийн хэрэгслийн дээд хурд 65 км/цаг зааж байх тул “мопед” тодорхойлолтод техникийн зөвшөөрөгдөх дээд хурд  50 км/цагаас давж байх тул “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байх үндэслэлтэй. “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-60/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 40922006 дугаартай “Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, хурдны хайрцагийн ажиллагаа, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, дуут дохио, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, экологийн үзүүлэлт, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагуудыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Урд хойд тэнхлэнгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгслийн суудлын аюулгүйн бүсийн ажиллагаа хэвийн байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-71/, 1140922006 дугаартай автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 72/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1000 дугаартай “Жолооч Л.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.13 Дараахь гарцуудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна. Мотоциклын жолооч Л.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 76/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Тээврийн хэрэгслүүд уулзвараар нэвтэрч байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарц дээр эргэж байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарц дээр зогсож байгаа нь харагдаж байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 88-89/, шүүгдэгч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон Спортын төв ордны тэндээс хойноос урд зүг рүү чиглэн замын 3 дугаар эгнээнд явж байсан юм. Тэгэхэд гэрэл дохио ногоон өнгөөр асаад би зүүн гар тал руу эргэх эгнээнд явж байгаад буцаж эргэхээр эргэсэн юм. Тэгтэл миний машины зүүн талд юм өргөх чимээ гараад цонх хагарсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад харахад мотоциклтой хүн газарт унасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд түргэний машин ирээд тэр хүнийг аваад явсан ба тухайн үед түргэний машинаар цуг явсан юм. Би тухайн үед эргэх үйлдэл хийж байсан болохоор удаан явж байсан. Би тухайн үед мотоциклтой хүнийг хараагүй. Гэнэт л хажуу талаас мөргөсөн юм. Би тухайн үед буцаж эргэх үйлдэл хийж байсан. Би уулзвартаа гүйцэт оролгүйгээр явган хүний гарц хэсэгт буцаж эргэх үйлдэл хийсэн юм. Би хохирогчид 1,340,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г нь нийт 174,682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174,682 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.О ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 79/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 80/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 83/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Л.О  нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар замд Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.13-т “дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно а/ явган хүний гарц дээр” гэх заалтуудыг зөрчин мотоциклотой мөргөлдөж, Л.Г ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Л.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.О  нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар замд Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.13-т “дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно а/ явган хүний гарц дээр” гэх заалтуудыг зөрчин мотоциклотой мөргөлдөж, Л.Г ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар дээр байх бөгөөд хойноос урагш чиглэлийн 3 дугаар эгнээний харалдаа явган хүний гарц дээр зүүн тийш харан зогссон цагаан өнгийн Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай машин зогсож байх бөгөөд жолоочийн эсрэг талын урд хаалга хонхойж, шил хагарсан, толь хугарсан байдалтай байх бөгөөд үүний хажууд цагаан өнгийн мотоцикл унасан байдалтай байх бөгөөд 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн цэгийг зам дээр үүссэн мотоциклийн тоормосны мөрийн төгссөн хэсэг болон машины эд ангийн хагархай хэсгүүдийг үндэслэн А үсгээр, мотоциклийн жолооч унасан цэгийг Б үсгээр, замын зүүн талд байх гэрлийн шонг үл хөдлөх цэгээр авч В үсгээр тэмдэглэн хэмжилт хийхэд Б болон Б цэг хүртэл 2,70м, А-В цэг хүртэл 10,20м*11,10*1.80м, Б-с замын зүүн хашлага хүртэл 7,60м, машинаас замын зүүн хашлаг хүртэл 8,40м, мотоциклоос замын зүүн хашлага хүртэл 8,20м, мотоциклоос машин хүртэл 50 см, зорчих хэсгийн өргөн урдаас хойд чиглэл 12,30м, мотоциклийн тоормосны мөр 10,50м байв. Зам орчны байдал: асфальт, шулуун, тэгш, хуурай зохицуулагддаг уулзвар дээр явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, тусгаарлах зурвасгүй зам байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 4-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, хохирогч Л.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд явж байтал цагаан өнгийн альфард маркийн авто машин явган хүний гарцан дээр буцаж эргэх үйлдэл хийгээд урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормослоод тэр машинаас бултуулах гээд аль болох хажуу тийшээ дарсан. Тэгтэл тэр цагаан альфард машины зүүн гар талын урд хаалга орчимд мөргөөд унасан. Тэгээд би босоод ирэхэд нөгөө машины жолоочид нь хүн аллаа шүү дээ, толиндоо хардаггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч “уучлаарай, эгч нь хараагүй ээ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд тэр жолоочийг буулгаж ирээд би замын хашлага дээр очиж суусан. Тэгээд байж байтал 103 ирээд намайг эмч нь үзээд аваад гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хавирганууд хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Estorm motors ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Л.Г-ын эзэмшлийн 2023 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугааргүй, Gowow ori цахилгаан мотоциклийн сэлбэгийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийсэн болно. Амортизатор баригчны боолт хугарсан 30,000 төгрөг, урд обуд гажиж сэнсэрсэн 350,000 төгрөг, урд дугуйны гол гулзайсан 180,000 төгрөг, руль гулзайсан 280,000 төгрөг, хойд тоормосны гэрэл хагарсан 150,000 төгрөг, эвдрэл тодорхойлсон хөлс 100,000 төгрөг, засварын хөлс 250,000 төгрөг, нийт 1,340,000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-ийн 24/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13566 дугаартай “Л.Г ын баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мядагмаагийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3286 дугаартай “Улсын дугааргүй цагаан өнгийн цахилгаан мотоцикл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл тольгүй, дохио өгөх хэрэгслүүдээр тоноглогдоогүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Залуур ажиллагаатай, залуурын зүүн гар дотогш гулзайсан, урд дугуй гажилтад орсон гэмтлүүд нь тул шинэ, хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Залуурын зүүн талын базуур урагш гулзайсан, базуурын үзүүр хэсэг гүн зурагдсан гэмтэл нь шинэ гэмтэл байх магадлалтай. Суудлын бүрээс 10,0 см урагдсан нь хуучин гэмтэл байх үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн тоормос механик дамжуулгат тоормос байна. Тоормос ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугааргүй цагаан өнгийн цахилгаан тээврийн хэрэгслийн дээд хурд 65 км/цаг зааж байх тул “мопед” тодорхойлолтод техникийн зөвшөөрөгдөх дээд хурд  50 км/цагаас давж байх тул “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байх үндэслэлтэй. “Мотоцикл” ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-60/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 40922006 дугаартай “Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, хурдны хайрцагийн ажиллагаа, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, дуут дохио, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, экологийн үзүүлэлт, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагуудыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Урд хойд тэнхлэнгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгслийн суудлын аюулгүйн бүсийн ажиллагаа хэвийн байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-71/, 1140922006 дугаартай автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 72/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1000 дугаартай “Жолооч Л.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.13 Дараахь гарцуудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна. Мотоциклын жолооч Л.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 76/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Тээврийн хэрэгслүүд уулзвараар нэвтэрч байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарц дээр эргэж байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарц дээр зогсож байгаа нь харагдаж байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 88-89/, шүүгдэгч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон Спортын төв ордны тэндээс хойноос урд зүг рүү чиглэн замын 3 дугаар эгнээнд явж байсан юм. Тэгэхэд гэрэл дохио ногоон өнгөөр асаад би зүүн гар тал руу эргэх эгнээнд явж байгаад буцаж эргэхээр эргэсэн юм. Тэгтэл миний машины зүүн талд юм өргөх чимээ гараад цонх хагарсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад харахад мотоциклтой хүн газарт унасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд түргэний машин ирээд тэр хүнийг аваад явсан ба тухайн үед түргэний машинаар цуг явсан юм. Би тухайн үед эргэх үйлдэл хийж байсан болохоор удаан явж байсан. Би тухайн үед мотоциклтой хүнийг хараагүй. Гэнэт л хажуу талаас мөргөсөн юм. Би тухайн үед буцаж эргэх үйлдэл хийж байсан. Би уулзвартаа гүйцэт оролгүйгээр явган хүний гарц хэсэгт буцаж эргэх үйлдэл хийсэн юм. Би хохирогчид 1,340,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97/, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Галбадрах нь нийт 174,682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174,682 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.О ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 103/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 

Шүүгдэгч Л.О  нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн уулзвар замд Toyota Alphard маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.13-т “дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно а/ явган хүний гарц дээр” гэх заалтуудыг зөрчин мотоциклотой мөргөлдөж, Л.Г ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.О ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний мотоциклд 1,340,000 төгрөгийн хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 174,682 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 

Хохирогч Л.Г  нь баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Л.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед 1,340,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч Л.Г ад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.

 

Шүүгдэгч Л.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 174,682 төгрөг төлсөн талаарх баримтаа гаргаж өгсөн болно. Иймд шүүгдэгч Л.О ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Л.Г  сэтгэцэд учирсан хор уршиг болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.О ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Л.О т Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.О т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Л.О т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Л.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.О т оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Л.О  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О т оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.О т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Хохирогч Л.Г  нь сэтгэцэд учирсан хор уршиг болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.О ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч Л.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО