2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/312

 

 

 

 

 

 

 

 2025        01         27                                    2025/ШЦТ/312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч Ж.Ж ,

шүүгдэгч Н.Г , түүний өмгөөлөгч М.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох эрүүгийн 2403 00721 0912 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 100 зам гүүрийн баазын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цаг 47 минутын орчимд Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ж ийг шүргэж унагах үед автобусанд дайруулж түүний эрүүл мэндэд баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгарал бүхий хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г  мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажил руугаа явж байсан. Хохирогчийг хараагүй мөргөсөн. Би хохирогчийг мөргөсөн болохоо цагдаагийн газраас холбоо барих үед л мэдсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ж  мэдүүлэхдээ: “Тухайн осолд ордог өдөр найзуудтайгаа уулзаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ машинд мөргүүлсэн. Уг ослын улмаас 2 сарын хугацаанд хэвтэрт байсан. Эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан баримт байхгүй. Тухайн үед хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө зээлж эм авдаг байсан учраас баримтаа хадгалаагүй. Энэ ослын улмаас миний нуруу өвддөг болсон. Шүүгдэгчээс эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Осол болсон гэх газарт үзлэгийн баг очиход Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Дэнжийн 100 зам гүүрийн авто бааз дээр Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашин явган зорчигч мөргөж ослын газрыг орхин зугтаасан байв. Үзлэгээр Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашин зогсоолоос хөдлөөд явган зорчигч мөргөж улмаар ертөнцийн зүгээр урагш чигтэй явсан байв. Зам орчны байдал нь асфальтан зам, шулуун тэгш, хуурай, зогсоол бүхий суурингийн дотор үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Анх мөргүүлсэн цэгийг CU хяналтын камерт бичигдсэн бичлэгээр тогтоон А үсгээр тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 2,0м, А цэгээс В цэг хүртэл 2,8*12,3м, А цэгээс замын хашлага хүртэл 12,3м, Toyota prius ...  улсын дугаартай автомашин автобус хүртэл 0,4м, хойд дугуйнаас мөн автобус хүртэл 0,7м, автобусны өргөн 1,9м, автобусны хашлага хүртэл 29,8м, Б цэгээс хашлага хүртэл 14,0м, зорчих хэсгийн өргөн 17,6м байв..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Бичлэг эхлэхэд Улаанбаатарын цагаар 2024-09-06-ны шөнийн 00-01-11 цаг болж байх хяналтын камер ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй буюу зам руу харсан байдалтай байна. 2024-09-03-ны шөнийн 00-01-11 цаг болж байхад явган зорчигч автобусны зогсоол дээр байгаа нь бичлэгт харагдаж байна. Цагаан өнгийн тоёота приус маркийн автомашин явган зорчигч мөргөж газарт унаж байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тоёота приус маркийн автомашин хүн мөргөөд цааш хөдлөөд явж байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, Д.Ж ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-ийн 21-33/, хохирогч Д.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр жаахан юм уусан байсан. Хөл өвдөөд байхаар нь аптек орж эм авч уучхаад автобусанд суух гэж байгаад мөргүүлсэн. Цээж, хүзүү, эгэм, хавирга, гар нэлээн өвдсөн. Нуруу хөндүүртэй байгаа. Түргэн дуудсан залуу намайг босгож суулгах гэхэд би босож чадахгүй байсан. Гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, иргэний нэхэмжлэгч Б.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, иргэний хариуцагч Б.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Жолоочийн хариуцлагын даатгал байгаа. Тээврийн хэрэгслийн даатгал байгаа эсэхийг мэдэхгүй байна. Машинаа хэрэг шийдвэрлүүлэхээр яаралтай гаргаж авмаар байна. Машины улмаас учирсан хор уршгийг Н.Г  хариуцана. Гэрээн дээр тусгаж өгсөн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчим зам гүүрийн баазын автобусны буудал дээр 2 автобус давхардаад зогсож байсан. Хоёр автобусны дунд мод тулсан согтуу хүн зогсож байсан. Би хажуугаар нь орж зогсож байсан. Тэгээд миний урд нэг машин байсан тэр буцаж эргэх үйлдэл хийгээд зогссон. Тэгээд харахад тэр хүн суухгүй хараад зогсож байсан. Удалгүй тэр машин хөдлөөд явчихсан. Би хөдлөх гээд толиндоо хартал зогсож байсан хүн байхгүй болчихсон байсан. Тухайн үед согтуу хөл муутай таягтай хүн байсан. Тэгээд байхгүй болохоор нь хөдлөх гэж байтал хажууд байсан автобусны жолооч сигналдаад хүн орилоод автобус дор чинь хүн гээд орилсон. Тэгээд шууд гар карданаа татаад буугаад хартал хүн хэвтэж байсан. Автобус дор хэвтчихсэн хоёр хөл нь хаалга дор байсан. Яг автобус хөдөлгөөн эхэлж байсан чинь хүн гэж орилсон. Дугуй тэр хүний биед хүрээгүй. Гарч ирээд хаагуур хүрсэн гээд цамц сөхөж үзэхэд ямар ч хүрсэн ул мар байхгүй байсан. Өндийж сууж байгаад тамхи татаад сууж байгаад буцаад хэвтээд өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд түргэн тусламж дуудсан. Нэг приус 20 урдуур чинь эргэхдээ мөргөчхөөд явчихлаа гэж нэг хүн хэлсэн. Би хараагүй. Урд машин байсан. Цагаан өнгийн приус байсныг харсан. Дугаар эд нарыг тухайн үед хараагүй. Цагдаа хүлээгээд зогсож байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12130 дугаартай “Д.Ж ын биед баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 58-60/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 004391 дугаартай “Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байна. Бүрэн бус эвдрэлтэй эд анги байхгүй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Урд тоормосны хүч зүүн талдаа 1кН, баруун талдаа 1кН зөрүү нь 0% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүн зүүн талдаа 1.1кН, баруун талдаа 1.1кН, баруун талдаа 1.1кН, зөрүү нь 0% /стандарт <30%/ буюу хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг тээврийн хэрэгсэл 2022, 2023, 2024 онуудад оношилгоонд ороод тэнцсэн байна. Оношилгооны хугацаа дуусаагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-70/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1692 дугаартай “Явган зорчигч Д.Ж  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байна. Жолооч Н.Г  нь 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах..., хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах..”, гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шалтгаан нөхцөл болсон нь үндэслэлтэй байна..” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 75/, шүүгдэгч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Гэм бурууга хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт /хх-ийн 90/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 92/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 93/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 94/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Н.Г  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 100 зам гүүрийн баазын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цаг 47 минутын орчимд Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ж ийг шүргэж унагах үед автобусанд дайруулж түүний эрүүл мэндэд баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгарал бүхий хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт дээр маргах зүйлгүй байна.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогч “Надад учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулах юм бол надад өөр гомдол санал байхгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.Г  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 100 зам гүүрийн баазын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цаг 47 минутын орчимд Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ж ийг шүргэж унагах үед автобусанд дайруулж түүний эрүүл мэндэд баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгарал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Осол болсон гэх газарт үзлэгийн баг очиход Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Дэнжийн 100 зам гүүрийн авто бааз дээр Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашин явган зорчигч мөргөж ослын газрыг орхин зугтаасан байв. Үзлэгээр Toyota prius маркийн ...  улсын дугаартай автомашин зогсоолоос хөдлөөд явган зорчигч мөргөж улмаар ертөнцийн зүгээр урагш чигтэй явсан байв. Зам орчны байдал нь асфальтан зам, шулуун тэгш, хуурай, зогсоол бүхий суурингийн дотор үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Анх мөргүүлсэн цэгийг CU хяналтын камерт бичигдсэн бичлэгээр тогтоон А үсгээр тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 2,0м, А цэгээс В цэг хүртэл 2,8*12,3м, А цэгээс замын хашлага хүртэл 12,3м, Toyota prius ...  улсын дугаартай автомашин автобус хүртэл 0,4м, хойд дугуйнаас мөн автобус хүртэл 0,7м, автобусны өргөн 1,9м, автобусны хашлага хүртэл 29,8м, Б цэгээс хашлага хүртэл 14,0м, зорчих хэсгийн өргөн 17,6м байв..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Бичлэг эхлэхэд Улаанбаатарын цагаар 2024-09-06-ны шөнийн 00-01-11 цаг болж байх хяналтын камер ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй буюу зам руу харсан байдалтай байна. 2024-09-03-ны шөнийн 00-01-11 цаг болж байхад явган зорчигч автобусны зогсоол дээр байгаа нь бичлэгт харагдаж байна. Цагаан өнгийн тоёота приус маркийн автомашин явган зорчигч мөргөж газарт унаж байгаа нь харагдаж байна. Цагаан өнгийн тоёота приус маркийн автомашин хүн мөргөөд цааш хөдлөөд явж байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, Д.Ж ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-ийн 21-33/, хохирогч Д.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр жаахан юм уусан байсан. Хөл өвдөөд байхаар нь аптек орж эм авч уучхаад автобусанд суух гэж байгаад мөргүүлсэн. Цээж, хүзүү, эгэм, хавирга, гар нэлээн өвдсөн. Нуруу хөндүүртэй байгаа. Түргэн дуудсан залуу намайг босгож суулгах гэхэд би босож чадахгүй байсан. Гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчим зам гүүрийн баазын автобусны буудал дээр 2 автобус давхардаад зогсож байсан. Хоёр автобусны дунд мод тулсан согтуу хүн зогсож байсан. Би хажуугаар нь орж зогсож байсан. Тэгээд миний урд нэг машин байсан тэр буцаж эргэх үйлдэл хийгээд зогссон. Тэгээд харахад тэр хүн суухгүй хараад зогсож байсан. Удалгүй тэр машин хөдлөөд явчихсан. Би хөдлөх гээд толиндоо хартал зогсож байсан хүн байхгүй болчихсон байсан. Тухайн үед согтуу хөл муутай таягтай хүн байсан. Тэгээд байхгүй болохоор нь хөдлөх гэж байтал хажууд байсан автобусны жолооч сигналдаад хүн орилоод автобус дор чинь хүн гээд орилсон. Тэгээд шууд гар карданаа татаад буугаад хартал хүн хэвтэж байсан. Автобус дор хэвтчихсэн хоёр хөл нь хаалга дор байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12130 дугаартай “Д.Ж ын биед баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 58-60/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 004391 дугаартай “Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байна. Бүрэн бус эвдрэлтэй эд анги байхгүй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Урд тоормосны хүч зүүн талдаа 1кН, баруун талдаа 1кН зөрүү нь 0% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүн зүүн талдаа 1.1кН, баруун талдаа 1.1кН, баруун талдаа 1.1кН, зөрүү нь 0% /стандарт <30%/ буюу хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байна. Уг тээврийн хэрэгсэл 2022, 2023, 2024 онуудад оношилгоонд ороод тэнцсэн байна. Оношилгооны хугацаа дуусаагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-70/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Г.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1692 дугаартай “Явган зорчигч Д.Ж  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байна. Жолооч Н.Г  нь 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах..., хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах..”, гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шалтгаан нөхцөл болсон нь үндэслэлтэй байна..” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 75/, шүүгдэгч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Гэм бурууга хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 Шүүгдэгч Н.Г  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 100 зам гүүрийн баазын урд замд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цаг 47 минутын орчимд Toyota prius маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаж”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ж ийг шүргэж унагах үед автобусанд дайруулж түүний эрүүл мэндэд баруун 1, 9, 10 дугаар хавирга, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хүзүүний 6 дугаар нугалмын сэртэн, зүүн эгэм хоёрлосон хугарал, баруун хацар, ташаанд зулгарал бүхий хүнд хохирол учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилжээ.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилж оролцсон болно.

 

Хохирогч Д.Ж ын сэтгэцэд учирсан хор уршиг нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 15,180,000 төгрөгийг шүүгдэгч Н.Г эс гаргуулж, хохирогч Д.Ж  олгуулах нь зүйтэй боловч уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох...” гэснийг зөрчсөн гэх буруутай /хэтэрхий болгоомжгүй/ үйлдэл нөлөөлжээ.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж хуульчилсныг баримтлан 15,180,000 төгрөгийг 50 хувь багасган шүүгдэгч Н.Г эс 7,590,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ж т олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Д.Ж  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Г эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзсэн. Учир нь шүүгдэгч нь осол гаргах үедээ хохирогч Д.Ж ыг мөргөсөн болохоо мэдээгүй. Мөн хохирогч нь замын хөдөлгөөний зорчих хэсэгт зогсож байсан нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оршин суух хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Хохирогч Д.Ж  учирсан хохирол төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул түүнийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг тогтоогдсон зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн  байдал, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг бүсчлэлийг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

хохирогч “Хэлэх зүйгүй” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Н.Г д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн буруутай үйлдэл, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах нөхцөлөөр эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г ийг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Г д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г эс 7,590,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ж т олгуулж, хохирогч Д.Ж  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Г эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

8. Шүүгдэгч Н.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Г д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.СОЛОНГОО