2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

    2025      02         10                                     2025/ШЦТ/438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч О.С ,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгий н хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2411 00753 1671 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч О.С  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар 04-ний өдөр Б.М  гэх энэ хүнтэй маргалдаж энэ асуудал үүссэн. Би тухайн өдрөө цагдаад мэдэгдэж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хэрэг  гараад бараг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг шалгаж байсан мөрдөгч нь удаа дараа солигдсон. Би хэрэг гарснаас хойш эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгүүлсэн. Тухайн үед намайг хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлж байсан. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл хугацаанд хамрын хагалгаандаа орж чадаагүй байна. Тухайн үед эмнэлэгт үзүүлээд явж байхдаа баримтаа цуглуулж байсан. Энэ хэрэгт ажиллагаа хийж байсан мөрдөгч удаа дараа солигдож баримтаа өгч чадаагүй асуудал үүссэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, хохирогч О.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3357 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/, шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 47-54/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Удвалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-84/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 69/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 70/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 17 нэртэй шөнийн цэнгээний газарт Б.С ийн эмэгтэй хүн зодлоо гэх үгнээс болж маргалдаж улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, хохирогч О.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед миний ойролцоо яг хажууд бүжиглэж байсан хар өнгийн ханцуйндаа зурагтай савхитай жинсен өмдтэй, саравчтай малгайтай, надтай ойролцоо буюу 175 см орчим өндөртэй, туранхай биетэй хүн байсан юм. Тэр эрэгтэй нь бааранд манай эсрэг талын хэсэгт байсан ширээн дээр сууж байсан бөгөөд 3-4 үүлээ байсан санагдаж байна. Тэр эрэгтэй бүжиглэж байх үедээ хамт явж байсан эсвэл хамааралгүй ч гэх юм уу нэг эмэгтэйт маргалдаад үстээд чирээд байсан юм. Тэгэхэд нь би тэр эрэгтэйг очиж мангасдаад түлхээд эмэгтэй хүн зодохыг нь болиулсан юм. Тэр үед тэгж үргэлжилж маргаан гараагүй бөгөөд нөгөө эмэгтэй хүнтэй маргалдаад байсан эрэгтэй намайг бүжиглэж байхад гэнэтхэн гараараа нэг удаа хамрын хэсэгт нэг удаа цохисон юм. Тухайн үед тэр эрэгтэй намайг баруун гараараа цохисон бөгөөд гарын хуруундаа бөгжтэй байсан болохоор хатуу биет мэдэгдэж байсан. Би цохиулах үедээ хамраас цус гараад доош суусан бөгөөд тэр үед ойролцоо байсан хүмүүс тэр эрэгтэйг надаас холдуулсан юм. Намайг босоод ирэхэд надаас зайтай байсан. Би босож ирэхэд Г  над дээр ирсэн бөгөөд бид хоёр хамт нойл ороод цусаа угаахад хамар муруйсан байсныг харсан юм... Би хэрэг гарсан өдөр зааланд бүжиглэж байхдаа бор өнгийн, хөх ханцуйтай цамц, хар жинсен өмд, хүрэн өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Хэрэг гарсанаас хойш гэвэл 8,000 төгрөгөөр үзүүлсэн, томографийн зураг Мед траума эмнэлэгт 150,000 төгрөгөөр даруулсан мөн 50,000 төгрөгөөр өвчин намдаах эм тариа авсан. Цаашид хамраа эмнэлэгт тэгшлүүлэх эмчилгээ авна. Тэрний баримтыг хийгдсэн үед нь гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хүмүүс бөөгнөрөөд байхаар нь очиж харахад найз Б.С ийн хамар хэсэгт нэг үл таних залуу цохисон байдалтай байсан. Би тухайн үед Б.С ийг цохисон гэх залууг харсан. Тэгээд би найз Б.С ийн араас нойл орчихоод цагдаагийн байгууллагад ирсэн. Бид 4 бааранд ороод нэг шил пиво уусан бөгөөд архи уугаагүй. Нэг нэг пиво уусан болохоор согтолтын хэмжээ бага байсан. Бааран дотор муудалцахад найз Б.С ээс өөр хүн гар хүрээгүй гараад явсан. Тэгээд бид нарыг баарнаас гарч байхад тухайн залуу надтай маргалдах гэж байгаад яваад өгсөн... Б.С  тухайн залуугийн биед халдаж цохисон асуудал байхгүй. Үл таних залууд цохиулчихаад шууд нойл орж хамрынхаа цусыг тогтоосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3357 дугаартай “О.С ийн биед хамар ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн хийсэн үйлдэл дээр маргах зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “00 цаг 02 минут 28 секундэд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...  баарны 2 давхрын зүүн хойноос баруун урд зүг рүү харуулсан хяналтын камерын бичлэгт текний хана дагуу хамгийн зүүн урд хэсэгт байрлах ширээн дээр холбогдогч хар савхи /ханцуй, цээж, нурууны хэсгүүдэд олон төрлийн зураг дүрстэй/ дотор талдаа цагаан өнгийн пудволк, доогуураа цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь 1 эмэгтэй хүний хамт гурвуулаа байсныг /зураг 1/-д харуулж байна. 00 цаг 10 минут 36 секундэд зааланд хойд талд байрлах хаалгаар хохирогч Б.С  нь орж ирж заалны баруун хойд талд байрлах булангийн ширээнд ирж байсныг /зураг 2/-д харуулж байна. 00 цаг 10 минут 36 секундээс хойш 01 цаг 30 минут 10 секунд хүртэлх хугацаанд ач холбогдолтой зүйлгүй. Хохирогч Б.С  болон холбогдогч этгээд нь хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгээгүй байх бөгөөд 01 цаг 30 минут 10 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар өнгийн өмдтэй эрэгтэй нь ширээнийхээ орчимд зогсож байсныг /зураг 3/-д харуулж байна. 01 цаг 30 минут 10 секунд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь хамт уг ширээнд хамт байсан 1 эмэгтэй хүнтэй маргалдаж нэгнийгээ түлэж байсныг /зураг 4/-д харуулж байна. 00 цаг 33 минут 41 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь хамт уг ширээнд хамт байсан 1 эмэгтэй хүнтэй маргалдах байдалтай байх ба хохирогч Б.С  нь холбогдогч этгээдэд ойртож байсныг /зураг 5/-д харуулж байна. 00 цаг 33 минут 44 секундэд хохирогч Б.С  нь холбогдогч хар өнгийн савхи, цайвар өнгийн өмдтэй эрэгтэйгийн нүүрний хэсэгт зүүн гараараа мангасдаж түлхэж байсныг /зураг 6/-д харуулж байна. 00 цаг 33 минут 51 секундэд хохирогч Б.С  нь холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өмдтэй эрэгтэйг зааланд байх бусад хүмүүс салгаж холдуулж байсныг /зураг 7/-д харуулж байна. 01 цаг 35 минут 28 секундэд хохирогч Б.С  нь заалны баганын хэсэгт ганцаараа зогсож байх бөгөөд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь өөрийн сууж байсан гэх ширээний хэсэгт зогсож байсныг /зураг 8/-д харуулж байна. 00 цаг 35 минут 32 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь хохирогч Б.С  рүү хурдтайгаар очиж нүүрний хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж байсныг /зураг 9/-д харуулж байна. 01 цаг 35 минут 34 секундэд хохирогч Б.С  нь холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэйг зааланд байх бусад хүмүүс салгаж холдуулж, хохирогч Б.С  нь зүүн гараар амны хэсгээ барьж байсныг /зураг 10/-д харуулж байна. 01 цаг 36 минут 04 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэйг цааш угаалгын өрөөний хэсэг рүү авч явж байсныг /зураг 11/-д харуулж байна. 01 цаг 36 минут 58 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь өөрийн ширээний хэсэгт буцаж байсныг /зураг 12/-д харуулж байна. 01 цаг 40 минут 31 секундэд холбогдогч хар өнгийн савхи, цайвар цагаан өнгийн өмдтэй эрэгтэй нь заалны хойд хаалгаар гарч байсныг /зураг 13/-д аруулж байна. 00 цаг 02 минут 15 секундэд текний хэсгийн хяналтын камерын бичлэгээс холбогдогч хар өнгийн савхи, цайвар өнгийн өмдтэй эрэгтэйгийн бараа царай гарсан хэсгийг нэмэлтээр тусгаж /зураг 14/-д харуулж байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 47-54/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Удвалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Уг өрөөний бичгийн бор шаргал өнгийн ширээн дээр хохирогч Б.С  нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... -д үл таних хүнд зодуулж эрлл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт хэргийг үйлдсэн хүн байж болзошгүй хүнтэй төстэй, фото /цээж/ зургийг ижил төстэй нийт 6 хүний зургийг 1-6 хүртэл дугаарлан дугаараар 2 эгнээ өрж эхний эгнээнд 1 гэсэн дугаартай Ч.М-ын зураг, 5 гэсэн дугаартай Ц.Ж-ийн зураг, 4 гэсэн дугаартай Б.М ий зураг нарын фото зургуудыг хоёр дахь эгнээнд 3 гэсэн дугаартай Ж.Ж зураг, 2 гэсэн дугаартай Ч.М зураг, 6 гэсэн дугаартай П.Ц нарын өрсөн фото зургуудыг үзүүлэхэд нэг дэх эгнээний 4 гэсэн дугаартай фото зурган дээр байгаа 4 гэсэн дугаартай Б.М ийг түрүүлж зааж намайг зодсон хүн байна гэв. Зургийг дахин өөрчлөн байрлуулж хэргийг үйлдсэн хүн байж болзошгүй хүнтэй төстэй фото зургийг ижил төстэй нийт 6 хүний зургийг 1-6 хүртэл дугаарлан дугаараар бус 3 эгнээ өрж дээд эгнээнд 4 гэсэн дугаартай Б.М ий зураг, 1 гэсэн дугаартай Ч.М зураг, 2 гэсэн дугаартай Ч.М зураг, доод эгнээнд 5 гэсэн дугаартай Ц.Ж зураг, 6 гэсэн дугаартай П.Ц зураг, 3 гэсэн дугаартай Ж.Ж нарын өрсөн фото зургуудыг үзүүлэхэд нэг дэх эгнээний 4 гэсэн дугаартай фото зурган дээр байгаа 4 гэсэн дугаартай Б.М ийг түрүүлж зааж тухайн өдөр намайг цохисон хүн мөн байна гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-84/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Б.М ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.С ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.М  нь хохирогч Б.С ийн нүүрэн тус газарт баруун гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хамар ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.М ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “хамрын хагалгаанд орох шаардлагатай” байна гэх боловч энэ талаар баримтаа бүрдлүүлж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Б.М ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч О.С  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хадгалж, хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М  нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                 

Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Мөнхжаргал нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч О.С  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО