2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/579

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,

улсын яллагч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал /томилолтоор/,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,      

 

   Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******, Бурдууд овогт *******ын *******, Өөлд овогт *******ын *******, нарт холбогдох эрүүгийн 2306021621820 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3... тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ...тоотод оршин суугаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20/33 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 1579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ХМШЗ/39 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар сольж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ХМШЗ/111 дугаартай  Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт *******гийн ******* /РД:.../,

 

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 01 жил 6 сар хорих, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 6 сар хорих, хөнгөн ялыг хүндэд багтааж 01 жил 6 сарын хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 3 сарын хорих ялаар тогтоож, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр с арын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт *******ын ******* /РД:.../

 

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11,7 хүүхэд, 3 зээ, хүргэний хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, хөнгөнийг хүндэд нь багтаан биелэн эдлэх ялыг 02 жилийн хорих ялаар тогтоосон,  

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийнм 145 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/16 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Бурдууд овогт *******ын ******* /РД:.../

 

4. Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн... тоотод оршин суух хаягтай, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 21/34 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,

 - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, Өөлд овогт *******ын ******* /РД:.../

 

          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нар нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ийн халааснаас “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 665,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.гийн “Редми нөүт 9” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 345,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.ын халааснаас “Айфоне икс” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 587,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.ыг өөдөөс маргасан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Э.******* нь ганцаараа 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Ц.ын халааснаас “Айфоне 13 про” загварын гар утсыг хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Баяр наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Д.ын эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг халааснаас нь буюу хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлж, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Найт плаза” худалдааны төвийн орчмоос хохирогч С.ын гадуур хувцасны халааснаас “Самсунг эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн ойролцоо хохирогч С.гийн эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2023 оны 10 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн орчимд Б.ийн халааснаас түүний эзэмшлийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрегийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны төвийн ойролцоо хохирогч А.гийн эзэмшлийн Ай фоне /Iphone/ 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 937,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соло шоп” нэртэй дэлгүүрийн орчимд явж байсан, иргэн Б.ын халааснаас түүний өмчлөлийн “ай фоне 12 про” загварын нийт 1,225,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монголын Үндэсний Их сургуулийн урд талын автобусны буудлын орчим явж байсан хохирогч О.ын эзэмшлийн “Айфоне 12 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,215.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээр зорчиж буй хохирогч халааснаас Айфон 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1.375.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сухбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан хохирогч /БНСУ-ын иргэн/-гийн өмчлөлийн Самсунг галакси ноте 20 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Д.******* нь ганцаараа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн орчимд иргэн Н.ын эзэмшлийн Айфоне 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчимд явж байсан насанд хүрээгүй иргэн Б.гийн халааснаас ‘Iphone 13” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн үйлдлүүддээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.

Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2306021621820 дугаартай хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

 

Нэг. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ийн халааснаас “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 665,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн 2306021621820 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 169, 180-181, 191-192  дахь тал/,

Хохирогч Б.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 5 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 3 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 7-8 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 10-11 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 12-22 дахь тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 27-28 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал/,

 

Хоёр. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.гийн “Редми нөүт 9” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 345,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 234-235, дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 203-204 дэх тал/,

Хохирогч Ч.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 208 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 207 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал/,

Хохирогч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 219-220 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 226-227 дахь тал/,

 

Гурав. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.ын халааснаас “Iphone X” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 587,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 58-59, 72-73 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 246-247 дэх тал/,

Хохирогч Б.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 250 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 248 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 2, 5 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 3 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 6-11 дэх тал/,

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 15-16 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн НЦУГ-23-74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 39-40 дэх тал/,

Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 38 дахь тал/,

 

Шүүгдэгч О.******* нь ганцаараа үйлдсэн:

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн

үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.ыг өөдөөс маргасан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 200-202 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 108-109 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 121 дэх тал/,

Хохирогч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 126-127, 131 дэх тал/,

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 135-138 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 2-р хавтас 156 дахь тал/, дээрх хохирол төлөгдсөн баримт /хэргийн 2-р хавтас 184 дэх тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 142-143 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13428, 13202 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 2-р хавтас 147-150 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.******* нь ганцаараа үйлдсэн:

 

Нэг. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын талбайд наадам үзэж байсан хохирогч Ц.ын халааснаас “Iphone 13 pro” загварын гар утсыг хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 1-3 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 109-110 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 9 дэх тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 12-22 дахь тал/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 23-26 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 27 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 28-29 дэх тал/,

Хохирогч Ц.Саяхийлхамын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 33-34 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 36-37, 44 дэх тал/,

Гэрч Г.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 39-40 дэх тал/,

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 42 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7479 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 47-49 дэх тал/,

 

Хоёр. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Баяр наадмын талбайд наадам үзэж байсан хохирогч Д.ын эзэмшлийн “Iphone 11 pro max” загварын гар утсыг халааснаас нь буюу хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлж, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 66-67 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 109-110, 143-144 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 74 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 85 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 86 дахь тал/,

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 78 дахь тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 82-83 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7478 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 90-92 дахь тал/,

 

Гурав. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Найт плаза” худалдааны төвийн орчмоос хохирогч С.ын гадуур хувцасны халааснаас “Samsung S21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 184-185 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 182-183 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 3-р хавтас 189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 188 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 215 дахь тал/,

Хохирогч С.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 194 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БЗ1-23-1698 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 202-203 дахь тал/,

 

Дөрөв. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн ойролцоо хохирогч С.гийн эзэмшлийн Iphone 14 pro max загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 193-194 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 6-7 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 4-р хавтас 203 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 202 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-р хавтас 226-228 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 229-230 дахь тал/,

Хохирогч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 208-209 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-24-184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 214-217 дахь тал/,

 

Тав. 2023 оны 10 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн орчимд Б.ийн халааснаас түүний эзэмшлийн “Iphone Xs” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрегийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 86-87 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 188-189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 98 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 114 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 115-117 дахь тал/,

Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 102, 104 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БЗ1-23-2103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 106-108 дахь тал/,

 

Зургаа. 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны төвийн ойролцоо хохирогч А.гийн эзэмшлийн Iphone 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 937,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 191-192 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 237 дахь тал/,

Хохирогч А.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 5-р хавтас 197 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 199 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 217 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 218-220 дахь тал/,

Хохирогч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 204 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НЦУГ-24-17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 205-208 дахь тал/,

 

Долоо. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соло шоп” нэртэй дэлгүүрийн орчимд явж байсан, хохирогч Б.ын халааснаас түүний өмчлөлийн “Iphone 12 pro” загварын нийт 1,225,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 240-242 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 55-56 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 247 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 30 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 27-28 дахь тал/,

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 9-10 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн БГ1-24-66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 6-р хавтас 13-16 дахь тал/,

 

Найм. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монголын Үндэсний Их сургуулийн урд талын автобусны буудлын орчим явж байсан хохирогч О.ын эзэмшлийн “Iphone 12 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,215.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь :

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 58-60 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 115-116 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 6-р хавтас 69 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 68 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 95 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 96-98 дахь тал/,

Хохирогч О.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 85-86 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 6-р хавтас 89-92 дахь тал/,

 

Ес. 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээр зорчиж буй хохирогч /Филиппин улсын иргэн/ халааснаас Iphone 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1.375.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 117-118 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 176-177 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 6-р хавтас 126 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 127 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 148 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 149-152 дахь тал/,

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 133-134 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 13” маркийн гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 156-158 дахь тал/,

 

Арав. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сухбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан хохирогч /БНСУ-ын иргэн/-гийн өмчлөлийн Самсунг галакси ноте 20 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 178-179 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 7-р хавтас 37-38 дахь тал/,

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6-р хавтас 189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 188 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 223 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 224-230 дахь тал/,

Хохирогч /БНСУ-ын иргэн/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 195 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн СБ1-24-159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 6-р хавтас 208-209 дэх тал/,

 

Шүүгдэгч Д.******* нь ганцаараа:

Нэг. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн орчимд иргэн Н.ын эзэмшлийн Iphone 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 127-130 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 190-191 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 136 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 140-141 дэх тал/,

Хохирогч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 139 дэх тал/,

Гэрч М.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 159 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 143-148 дахь тал/,

 

Хоёр. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.гийн халааснаас “Iphone 13” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 8-9 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 84-85 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 15 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 24-25 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 20 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-40 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 5-р хавтас 27-30 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын мэдүүлгүүд:

Шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 176-177, 241-242, 2-р хавтас 65-66, 203, 7-р хавтас 60-61, 153-154 дэх тал/,

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 198, 2-р хавтас 79, 82, 3-р хавтас 61-63, 97-98, 121-122, 218, 4-р хавтас 1, 5-р хавтас 4, 185-186, 235, 6-р хавтас 50, 110, 170-171, 7-р хавтас 31-32, 64, 131 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 187-188, 5-р хавтас 78, 7-р хавтас 62, 145 дахь тал/,

Шүүгдэгч З.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 187-188, 7-р хавтас 59, 63, 138 дахь тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч О.*******: ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 58, 7-р хавтас 66, 159 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтатс 59 дэх тал/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 66 дахь тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 72-73 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1510 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 74-80 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 81-87 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 1579 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 88-90 дахь тал/, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 94-98 дахь тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 99-104 дэх тал/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 106-109 дэх тал/, гэрч Б....мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 225 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 3-р хавтас 132 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******: ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 146, 3-р хавтас 207-208, 5-р хавтас 146, 7-р хавтас 68, 156 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 147, 3-р хавтас 209, 5-р хавтас 130, 6-р хавтас 35 дахь тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 153-154, 5-р хавтас 152-155 дахь тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 155-157, 5-р хавтас 156-160 дахь тал/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 160-161, 5-р хавтас 165-168 дахь тал/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 162-164, 5-р хавтас 169-174 дэх тал/, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хэргийн 1-р хавтас 165, 5-р хавтас 148-149 дэх тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 5-р хавтас 161-164 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3-р хавтас 210, 5-р хавтас 135, 6-р хавтас 36 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хавтас 212, 5-р хавтас 131 дэх тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 5-р хавтас 133 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл зэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 5-р хавтас 139, 6-р хавтас 39 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт /хэргийн 5-р хавтас 140-141 дэх тал/, жолоочийн лавлагаа /хэргийн 5-р хавтас 37 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******: ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 110, 5-р хавтас 35, 7-р хавтас 67, 157 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 111, 5-р хавтас 43 дахь тал/, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 115-116, 5-р хавтас 68-70 дахь тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 117-118, 123-124, 5-р хавтас 71-73 дахь тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 119-120, 5-р хавтас 64-67 дахь тал/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 121-122, 5-р хавтас 60-63 дахь тал/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 127-132, 5-р хавтас 54-59 дэх тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хавтас 162-168 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт /хэргийн 5-р хавтас 37-38 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 5-р хавтас 42 дахь тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хавтас 44 дэх тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 5-р хавтас 47 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 5-р хавтас 48 дахь тал/,

Шүүгдэгч З.*******: ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 134, 7-р хавтас 69,158 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 135 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 140-141 дэх тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 142-144 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 4-р хавтас 47 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1139 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 7-р хавтас 52-55 дахь тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нарт холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1057 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

 

Нэг. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ийн халааснаас “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 665,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн 2306021621820 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 169, 180-181, 191-192  дахь тал/,

Хохирогч Б.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 5 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 3 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Э.*******ээс “Iphone X” маркийн гар утсыг хураан авч, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******эд хүлээлгэн өгсөн гэх /хэргийн 1-р хавтас 7-8 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 10-11 дэх тал/,

Нэг дэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: Бичлэгний дээд  хэсэгт 44-30 УБЧ, Дашваанжил газ гэсэн бичигтэй портер, 84-95 УББ Сонота 7 авто машин буланд машинууд дарааллуулан тавьсан ба бичлэгний дээд баруун гар талын буланд Д.******* хохиоргчийн өмнө нь гарч ирээд хяналтын камер луу ягаан өнгийн амны хаалт саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн савхин куртик, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн гуталтай алхаж байв. ...Хохирогч цагаан куртикт улаан шараар будсан үстэй 3 найзын 01 минут 58 секундэд хамт апхаж явааг харуулав, Д.******* хохирогчийн урд ягаан өнгийн амны хаалт саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн савхин куртик, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн гуталтай алхаж байггаг харуулав. З.******* цагаан амны хаалт хар өнгийн малгайтай куртиктэй хохирогчийн баруун гар талд алхаж байгааг харуулав. О.******* хар өнгийн нүдний шилтэй, дөрвөлжин шоотой хүрэн эрээн цамцтай хар өнгийн өмдтөй араас гэтэж байгаг харуулав. Э.******* хар өнгийн куртик, саравчтай малгайтай малгайтай хар урт куртиктэй араас дагасан байдалтай тус тус бичлэгтэй тусгагдсан байгааг харуулав. Дээрх бүлэг этгээдүүд хохирогчийг шахсан байдалтайгаар урашгаа чиглэсэн байдалтай алхаад өнгөрөв.

Дараагийн бичлэгийг нээж үзэхэд Гар утас нөүтбүүк авна, ломбард гэсэн бичиглэгтэй нийт 01 минут 17 секундын бичлэг байв. Уг бичлэг нь дэрээс хойд тал руугаа харсан байрлалтай, хохирогч хойноос урагшаа чиглэлтэй алхаад явж байгаа байдлыг харуулсан. О.******* араас хагас сууж байгаад халааснаас гар утсыг хулгайлж аваад баруун тийшээ зам буруулав. З.******* цагаан амны хаалт хар өнгийн малгайтай куртиктэй хохирогчийн зүүн хойд талд алхаж байв. ...Э.******* хар өнгийн куртик, саравчтай малгайтай хар урт куртиктэй араас дагасан байдалтай. Хохирогч гар утсаа үсчин гоо сайхан гэсэн 00 минут 29 секундэд самбарын доор ирээд гар утсаа алдсанаа мэдээд биедээ үзлэг хийж байгааг харуулав гэх /хэргийн 1-р хавтас 12-17 дахь тал/,

Хоёр дахь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Өрөөний хяналтын камерт Д.******* нь дээгүүрээ цагаан өнгийн цамц, доогуураа цагаан өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй 105 тоот мэдүүлгийн өрөөнд камерын цагаар 19 цаг 49 минут 43 секунтэд өрөөний ширээний урд зогссон байдалтай эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч В. нь ширээний хойд талд сандал дээр суусан байдалтай байв. Бичлэгийн 17:49:47 цагт бичлэгт эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч В. Д.*******д Баянзүрх дүүргийн прокрорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол яллагдагчийн эрх, үүрэг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолыг уншиж танилцуулахаар өгч байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 17:49:53 цагт Д.******* нь мөрдөгчөөс авсан тогтоолуудыг шар өнгийн модон сандал дээр суусан байдалтаи яллагдагчаар татсан тогтоолуудтай уншиж танилцаж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 17:51:18 цагт Д.******* нь яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцаж байгаад тогтоолуудыг голоор нь хувааж урж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 17:51:27 цагт Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч В. нь Д.*******гөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын урагдсан дээд хэсгийг авч үлдсэн уранхай хэсгийг өгөхийг шаардахад Д.******* нь урсан хэсгийг өгөхгүй хоёр гараараа цаасыг урж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 17:52:42 цагт Д.******* нь яллагдагчаар татсан тогтоолын урсан хэсгийг өмдний ар хэсэгт өгзөг хэсэгтээ хийж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 17:53:05 цагт өрөөнд эрүүгийн Б.Эрхэмбилэг орж ирэв гэх /хэргийн 1-р хавтас 18-22 дзахь тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ИЗОУС-н сургуулиас 14:00 цагийн үед хичээл тараад найз охин М.тай хамт КТМС-н сургуулийн урд талын төвийн хүнсний зах дотор танидаг Ганболд найзтайгаа тараад биллъярд тоглож байгаад 16:00 цагийн үед салж, уруудаад Сансарын шөлөндөө орж хоол идэх гэж яваад замдаа гар утсаа үзэхэд байхгүй байсан. Найз охин М.ын дугараас өөрийн дугаар дугаар луу залгахад 40 гаран насны эмэгтэй хүн аваад эгч нь 100 айл руу явж байна, ирээд ав гэсэн. Тэгээд 100 айлд очоод залгахад холбогдох боломжгүй байсан. ...Миний ард хар саравчтай малгайтай, хар куртиктэй, нүдний шилтэй 40 гаран насны эгч явж байсан. Би тухайн гар утсаа 2022 оны 09 сард хувь хүнээс 780.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 600.000 төгрөгөөр үнэлнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 27-28 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Iphone xs маркийн гар утсыг 665.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал/,

 

Хоёр. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.гийн “Редми нөүт 9” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 345,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 234-235, дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 203-204 дэх тал/,

Хохирогч Ч.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 208 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 207 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: О.*******аас “Redmi note 9” маркийн гар утсыг хураан авч, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ч.д хүлээлгэн өгсөн гэх /хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал/,

Хохирогч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн Баянзүрх дүүргийн цайзын хойд талын автобусны буудал дээрээс автобусанд суугаад 1000-н оюутны байрны автобусны буудал дээр буугаад явж байхдаа гар утсаа үзтэл байхгүй байхаар нь үл таних эрэгтэй хүний гар утсаар өөрийн дугаар луу залгасан чинь “цагдаагийн алба хаагч байна, хулгайд алдагдсан гар утсаа ирж НЦУГ-ын МШГ-д ирээд хүлээн авна уу” гэхээр ирсэн. Миний гар утас усан ногоон өнгийн Редми нөүт-9 загвартай байсан. Тухайн гар утсыг 2022 оны 01 дүгээр сард 700.000 төгрөгөөр худалдан авсан, одоо зах зээлийн ханшаар үнэлнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 219-220 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Redmi note 9” маркийн гар утсыг 345.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 1-р хавтас 226-227 дахь тал/,

 

Гурав. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.ын халааснаас “Iphone X” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 587,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 58-59, 72-73 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 246-247 дэх тал/,

Хохирогч Б.ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 250 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 248 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Э.*******ээс “Iphone X” маркийн гар утсыг хураан авч, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.д хүлээлгэн өгөв /хэргийн 2-р хавтас 2, 5 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 3 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: Хохирогч цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хүний хамт алхаж байв. О.******* хар өнгийн нүдний шилтэй, дөрвөлжин шоотой хүрэн эрээн цамцтай хар өнгийн өмдтэй хойноос нь алхав. Э.******* хар өнгийн куртик саравчтай малгайтай, малгайтай хар куртиктай О.*******ын хойноос нь дагав. Хохирогчийн хойноос 01 минут 05 секундэд О.******* нь баруун гар талын халааснаас гар утсыг хулгайлж авав. Мөн Э.******* О.*******ын ард алхаж байв. ...Д.******* хохирогчийн урд ягаан өнгийн амны хаалт саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн савхин куртик, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн гуталтай алхаж байв. ******* цагаан өнгийн амны хаалт хар малгайтай куртиктэй хохирогчийн баруун гар талд алхав. О.******* нь гар утсыг хулгайлаад зүүн тийшээ алхаж байхад араас  нь Э.******* дагасан байдалтай алхав гэх /хэргийн 2-р хавтас 6-11 дэх тал/,

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад сургууль дээрээ шалгалт өгчихөөд найз Хулангийн хамт БЗД-ийн 2 дугаар хороонд байдаг Оточ Манрамба сургуулиасаа гараад явж байгаад манай найз Хулан Сансарын тунелын автобусны буудал дээр буудал дээр үлдээд би цаашаа гэр лүүгээ яваад гэртээ ороод өөрийн гар утсаа үзсэн чинь миний гар утас алга болсон байсан. Би гар утсаа хамгийн сүүлд сургууль дээрээ ашиглаад цэнэг нь дуусахаар нь халаасандаа хийгээд дахиж ашиглаагүй. Миний гар утас Ай Фоне Икс загварын хар өнгөтэй гар утас байсан гадуураа өнгөгүй резинэн гэртэй, ард нь Хаан банкны карт, автобусын хөнгөлөлтийн карт зэрэг байсан. Миний гар утсыг 2021 онд Солонгос улсаас манай аав 1.500.000 төгрөгөөр захиалж авч өгч байсан. Одоо би гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 15-16 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн НЦУГ-23-74 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone X” маркийн гар утсыг 587.000 төгрөгөөр, кейс 12.000 төгрөгөөр, Хаан банкны виза картыг 5.000 төгрөгөөр, нийт 587.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 2-р хавтас 39-40 дэх тал/,

Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хөрөнгийн үнэлгээг зах зээлийн нийтийн жишиг хандлагын аргаар буюу харьцуулалтын аргаар үнэлгээгээ гаргасан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 38 дахь тал/,

 

Шүүгдэгч О.******* нь ганцаараа үйлдсэн:

 

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн

үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.ыг өөдөөс маргасан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 200-202 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 108-109 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 121 дэх тал/,

Хохирогч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Очир титэм” зочид буудалд найз , Гантогтох, Баттулга нарын хамт архи ууж байсан. утсаар нэг хүнтэй яриад маргаад байх шиг байсан. Тэгэхээр нь би ын утсыг аваад тэр залууд нь хандаж “чи ирээд мөнгөө авчих, надад бэлэн мөнгө байна. 130,000 төгрөгний төлөө үхлээ юу?” гэж хэлсэн чинь “хаана байна очоод авъя” гэж хэлэхээр нь байгаа газраа хэлсэн. Хэсэг хугацааны дараа утсаар ярьсан үл таних залуу /Ган- Эрдэнэ/ буудлын өрөөнд танихгүй хүмүүсийн хамт орж ирээд надад хандаж, “чи ямар их мөнгөтэй хулгайч вэ, 2 хуруундаа алтан бөгж зүүсэн овоо гар байнаа” гэсэн. Тэгээд байж байхад надтай маргасан залуу ыг барьж аваад түүний хамар хэсэгт гараараа цохиод тонгойх үед нь хамар хэсэгт нь өвдгөөрөө өвдөглөх үед нь би түүнд хандаж чи болио гэж хэлсэн чинь, хамт явсан залуучуудын нэг нь /*******/ миний ам хэсэгт гараараа олон удаа цохих үед миний амнаас цус гарсан. Цусаа алган дээрээ нулимаад харсан чинь миний шүд унасан байсан. Би тэр залууд хандаж чи мииний шүдийг хугалчихлаа гээд харуулсан чинь миний шүдийг аваад цонхоор шидээд “сүртэй пизда вэ, хохь чинь” гэж хэлээд хэрүүл хийгээд байхаар нь би гарч яваад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд шүд хугарсан байсан. Баттулгын эрүүл мэндэд э гэх залуу халдсан түүнийг зодож байхыг би харсан. Миний эрүүл мэндэд О.******* гэх хүн халдсан. Миний биед учирсан гэмтлийг О.******* дангаараа учруулсан. Өөр хүн миний биед халдаагүй. Тэр хүнд шүдээ үзүүлэх үед аваад цонхоор шидсэн. ...Миний хохирол барагдуулаагүй. Гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 126-127, 131 дэх тал/,

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд найз , Гантогтох, Батук нар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Очир титэм” зочид буудлын 304 тоот өрөөнд байна хүрээд ирээч гэхээр нь би очсон. Бид хэд 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байхад э залгаад “зээлсэн мөнгөө авъя” гэхээр нь би “боломжгүй байна” гэж хэлсэн. Орой 19 цагийн үед дахин залгаад бид 2 өрөн дээрээс болж утсаар маргалдсан. Манай найз миний утсыг яриадхъя гэж аваад этэй маргалдаж буудлын байршлыг хэлсэн. Удалгүй э олон залуучууд дагуулж орж ирээд бид хэдийг зодоод гарсан. Буцаад орж ирээд хоорондоо эвлэрсэн. Авч орж ирсэн архийг хувааж уугаад сууж байхад э шууд миний нүүр болон хамарт баруун гараараа хэд хэдэн удаа цохиж намайг гэмтээсэн. Би ариун цэврийн өрөөнд цусаа цэвэрлэж байхад цагдаа орж ирсэн. Эхлээд бөөнөөрөө орж ирээд бид 4-ыг зодоход миний зүүн хавирга бага зэрэг хүндүүртэй болсон. Дараад нь буцаж орж ирээд нэг шил юм ууж байх зуур э миний нүүрэн тус газар газар цохиж миний хамрыг хугалсан. Зүүн хацар хавдсан. Миний нүүрэн тус 4-5 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед , Батук бид нар халамцуу байсан. Гантогтох харин эрүүл байсан. Ганцхан Ган-Элдэнийг л зүс танина. ...Би 600 гаран мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Г.э надад эмчилгээний зардал 1,000,000 төгрөг өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 135-138 дахь тал/, хохирлын баримтууд /хэргийн 2-р хавтас 156 дахь тал/, дээрх хохирол төлөгдсөн баримт /хэргийн 2-р хавтас 184 дэх тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шиг санагдаж байна, найз нартайгаа явж байгаад Д. гэх хүнтэй танилцаад тэр өдрөө түүнд 150.000 төгрөг зээлсэн юм. 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө би түүний утас руу залгаад түүнд хандаж “надад мөнгөний хэрэг гараад байна дээр зээлсэн 150.000 төгрөгөө авах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь за би эргээд чамд хариу өгье гэж хэлээд утсаа салгаад миний дугаар луу эргэж залгаагүй. Тэгээд би зүс таних хүмүүсийн хамт архи ууж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой 16 цагийн уед ын дугаар луу залгаад түүнд хандаж мөнгө ясан бэ? гэж асуусан чинь “чи сүртэй юм бэ пизда минь” гэж хариулаад бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан. Түүнтэй хэрэлдэж байх үедээ би түүний байгаа газрыг асуусан чинь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир титэм зочид буудал гэж хэлсэн. Тэгээд би найз Мөнхтөгсийг дагуулаад түүний хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир титэм нэртэй зочид буудлын гадаа зогсож байсан чинь танил *******, өөрийн найз гэх үл таних 3 залуугийн хамт явж байсан. Тэгээд бид нар бөөндөө тус буудал руу ороод ын өрөөнд /өрөөний дугаар санахгүй байна/ орох үед нь үл таних 2 залуу үл таних 1 залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би руу уурлаад түүнээс мөнгөө нэхэх үед миний өөдөөс тэр уурлаж хэрүүл хийсэн. Миний уур маш ихээр хүрч ын хамар, нүүр хэсэг рүү гараараа цохих үед түүний хамраас цус гарсан, тэгээд цагдаа ирсэн. Би аас өөр хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Түүний эрүүл мэндэд бүлэглэж халдсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 142-143 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13428 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.ын биед баруун дээд 1-р буюу 11-р шүдний бүрэн булгарал, баруун гар, урууланд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна гэх /хэргийн 2-р хавтас 147-148 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хэргийн 2-р хавтас 149-150 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.******* нь ганцаараа үйлдсэн:

 

Нэг. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын талбайд наадам үзэж байсан хохирогч Ц.ын халааснаас “Iphone 13 pro” загварын гар утсыг хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 1-3 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 109-110 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 9 дэх тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 12-22 дахь тал/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 23-26 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 27 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Д.*******гөөс “Iphone 13 pro” маркийн гар утсыг хураан авч, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Ц.Саяхийлхамд хүлээлгэн өгөв /хэргийн 3-р хавтас 28-29 дэх тал/,

Хохирогч Ц.Саяхийлхамын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын баяр наадмын төв талбайн хойд хэсгээс хүүхэддээ зайрмаг авч өгөхөөр явж байгаад халаасанд байсан гар утсаа хулгайд алдсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлд оруулсан. ...Би өөрийнхөө алдсан утсыг бүрэн бүтэн олоод авчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 33-34 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: Үржинханд эгч болон түүний найз Г. нарын хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу амрахаар ирсэн. Хөвсгөл аймагт орж ирэхэд аймар дуу цахилгаантай бороо орж байсан. Тэгээд бид нар шууд Хатгал руу гарсан гараад явж байхад бороо улам их ороод байхаар нь аймагт нь хоноод маргааш явахаар болоод нэг буудалд орж амарцгаасан. ...Би Э.******* эгчийг хүний гар утас хулгайлсан талаар мэдээгүй надад ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. ...Э.******* эгч өчигдөр орой цагдан хорих байранд орохоосоо өмнө утас тосож авах хүнтэйгээ холбоо бариад Хөвсгөлөөс явуулсан 2 ширхэг гар утсыг буцааж авчруулах талаар хэлж мэдэгдсэн байсан нөгөө хүн нь буцааж Мөрөн лүү явуулсан замын машинаас нь тосож авч өнөөдөр танд хүлээлгэж өгсөн. Саарал өнгийн жижиг машин байсан би жолоочийн утас болон нэрийг мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 36-37, 44 дэх тал/,

Гэрч Г.ы мөрдөн байцаалтад өгсөн: Үржинханд гэр бүлийн асуудалтай байна хэсэг хугацаанд агаар салхинд гармаар байна цуг Хөвсгөл яваад өгөөч Далай үзмээр байна гэж гуйхаар нь 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн өглөө үүрээр *******ийн дүү *******гийн хамт бид гурав Хөвсгөл рүү гарсан. Би гурвыг аймагт ирэхэд аймар бороо орж байсан тэгээд бид гурав аймгийн төвөөс Хатгалын чиглэлд гарахад аймар бороо ороод байхаар нь буцаж аймгийн төв рүү орж ирж буудал амарцгаасан. Би буудалд байхдаа өөрийн төрсөн ах Г.э рүү хаана байгаа талаар асуухад Хөвсгөл аймагт ирсэн байна найзын хамт хоёр машинтай явж байгаа гэр бүлээрээ явж байна одоо Хатгал явах гэж байна гэхээр бид нар ч гэсэн Хатгал явах гэж байна хамт гаръя гээд бид гурав буудлаасаа гарч ахын байгаа буудалд очиж уулзаад бид нар бөөнөөрөө хоол идчихээд Хатгал руу гараад явж байхад миний машины под крыло элгэвч нь унжсан дуугараад байхаар нь тэрийгээ үзэх гээд замын хажууд зогсож байхад 2-3 машин ирж зогссон. Тэгтэл энгийн хувцастай цагдаа нар үнэмлэхээ үзүүлээд таны тээврийн хэрэгслийг шалгах шаардлагатай байна гээд буцаагаад аймгийн төв рүү оруулж ирсэн. ******* надад хулгай хийсэн талаар надад юу ч хэлээгүй, би цагдаа дээр ирээд л гар утас хулгайлсан талаар нь мэдсэн. Эмэгтэй хүмүүс ичээд надад ямар нэгэн юм хэлээгүй байх...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 39-40 дэх тал/,

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг орохоор гарч яваад Эрдэнэт хотод 2 хоноод Эрдэнэт хотоос Ганаа гэх залуугийн гэр бүлтэй хамт хоёр машинаар наашаа явж бид Булган аймагт нэг хоносон. Тэгээд 2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөө үүрээр Мөрөн суманд ирээд машиндаа унтаж байгаад бороо ороод байхаар нь Чингис гэдэг зочид буудалд 203 тоот өрөөнд орж байрласан. Би өдөр 15 цагийн үед усанд орчихоод гараад ирсэн чинь манай өрөөнд Ганаагийн дүү гэх эрэгтэй танихгүй хүмүүстэй хамт орж ирсэн байсан. Тэгээд хоол идье гэхээр нь бид нар хамт буугаад доод давхарт нь бууж хоол идсэн. Тэгээд бороо ус ороод байна, үер буухаас өмнө хурдан Хатгал орьё гээд бид нар Мөрөн сумаас гарч явсан чинь хойд талд зам дээр машинууд оочерлочихсон байсан. Тэнд зогсож байтал нэг цагдаа ирээд шалгах хэрэг байна гээд бид нарыг цагдаагийн газарт дагуулж ирсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 42 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7479 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 13 pro” маркийн гар утсыг 2.600.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 47-49 дэх тал/,

 

Хоёр. 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Баяр наадмын талбайд наадам үзэж байсан хохирогч Д.ын эзэмшлийн “Iphone 11 pro max” загварын гар утсыг халааснаас нь буюу хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлж, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 66-67 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 109-110, 143-144 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 74 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 85 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Iphone 11 pro max” маркийн гар утсыг 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Д.д хүлээлгэн өгөв /хэргийн 3-р хавтас 86 дахь тал/,

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Мөрөн сумын баяр наадам болж байсан төв талбайн гадна талын хойд хэсэгт хүүхдийн тоглоом худалдаж авахаар явж байгаад халаасанд хийсэн байсан гар утсаа хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдсэн. ...Тухайн гар утсыг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Номин дэлгүүрийн 2 давхарт байдаг гар утас зардаг газраас өнгөрсөн жилийн 5 сард 2,160,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авч байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 78 дахь тал/,

Гэрч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Улаанбаатар хотоос 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө гэр бүлийн хамт Хөвсгөл аймагт аялах зорилгоор гарсан. Бид нар Дархан хотод 2023 оны 7 дугаар сарын 09-ний орой очсон ба Дарханд өөрийнхөө аав болох Гонгорын гэрт нь очиж хоноод 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгаас гарч явж байгаад Эрдэнэт орох замдаа явж байгаад нэг хар машинтай зөрөөд өнгөрсөн чинь манай танил болох Болдоо явж байхаар нь би урдуур нь ороод зогсоод машинаасаа буугаад зам дээр уулзаад та нар хаашаа явж байгаа талаар нь асуухад гол ус бараадаад амрах гээд явж байна гэж хэлсэн. Болдоо болон Болдоогийн эхнэр манай эхнэр хоёр найзууд болохоор бид нар цуг Хөвсгөл явж далай үзэхээр болоод 2023 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 02 цаг болж байхад орж ирээд бид нар аймгийн төв дээр машиндаа хоносон. Өглөө нь бид нар бөөндөө гэр бүлийн хамт Чингис нэртэй зочид буудалд ороод би усанд ороод хэсэг унтсан байсан, нэг мэдсэн чинь хүмүүс юм яриад байхаар нь сэрээд харсан чинь манай төрсөн дүү болох нь манай буудлын өрөөнд хоёр зүс таних 2-р эмэгтэй хүнтэй цуг орж ирсэн байсан. Бид нар буудлаасаа гараад доод талд нь байдаг хоолны газарт нь орж хоол идчихээд би тэндээсээ салаад гэр бүлийн хамт Хатгал явах гээд Мөрөн сумаас гарч явж байгаад нэг жалга гараад зогсож байсан чинь цагдаа нар ирээд юм асуух гэсэн юм гээд авч ирсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 82-83 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7478 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 11 pro max”маркийн гар утсыг 2.160.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 90-92 дахь тал/,

 

Гурав. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Найт плаза” худалдааны төвийн орчмоос хохирогч С.ын гадуур хувцасны халааснаас “Samsung S21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 184-185 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 3-р хавтас 182-183 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 3-р хавтас 189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 188 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Samsung S21”  маркийн гар утсыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.д хүлээлгэн өгөв /хэргийн 3-р хавтас 215 дахь тал/,

Хохирогч С.ын мөрдөн байцаалтад өгсөн Би өнөөдөр буюу 2023 оны 9 сарын 18-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Nigth plaza худалдааны төвийн ойр орчимд явж байхдаа шатны дэргэд зүүн талын цамцныхаа халааснаас өөрийн эзэмшлийн Sамсунг S21 загварын гар утсаа хулгайд алдсан. Тухайн гар утсаа 2023 оны 9 сарын 17-ны өдөр Монетолоос 1,050,000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 194 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БЗ1-23-1698 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Samsung S21” маркийн гар утсыг 725.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 202-203 дахь тал/,

 

Дөрөв. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн ойролцоо хохирогч С.гийн эзэмшлийн Iphone 14 pro max загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 193-194 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 6-7 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 4-р хавтас 203 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 202 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-р хавтас 226-228 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Iphone 14 pro max”  маркийн гар утсыг Э.*******ээс хураан авч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.Байгалмаад хүлээлгэн өгөв /хэргийн 4-р хавтас 229-230 дахь тал/,

Хохирогч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Их орд худалдааны төвийн зүүн талд байрлах CU дэлгүүрээс гараад Баянзүрх дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн замынхаа хойд талд Их ордын автобусны буудал руу алхаж байхдаа өөрийнхөө гар утсыг шалгахад байхгүй байсан. Хамгийн сүүлд миний гар утас CU-гээс гарахдаа би гартаа бариад алхаж байсан. Тэгээд би алхах явцдаа өөрийнхөө гар утсыг куртикныхаа зүүн талын халаасанд хийгээд жаахан алхаад буцаагаад гараа халаасандаа хийхэд байхгүй байсан. Тэгээд эргэж харахад миний ард талд нэг үл таних 30-40 орчим насны нил ягаан өнгийн урт куртиктай байсан байх, өнгийг нь яг санахгүй байна. Тэр эмэгтэй нэг мөрөндөө үүрдэг жижиг бор цүнхтэй байсан. Харааны юм шиг нүдний шилтэй, бор өнгийн ноосон малгай ороолттой байсан. Өөр содон шинж тэмдэг анзаараагүй. Тэгээд би гар утсаа алдчхаад найзынхаа утсаар өөр лүүгээ залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж IMEI кодоор хайлгах хүсэлтэй байна. Би өөрийн Iphone 14 pro max загварын гар утсаа 2023 оны 05 сард Америк улсаас 4,300,000 төгрөгөөр захиалж худалдан авч байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 208-209 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-24-184 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 14 pro max” маркийн гар утсыг 3.050.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 4-р хавтас 214-217 дахь тал/,

 

Тав. 2023 оны 10 дугаар сарын 31-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн орчимд Б.ийн халааснаас түүний эзэмшлийн “Iphone xs” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрегийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 86-87 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 188-189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 98 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 114 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Бичлэг 2 нэртэй дүрс бичлэгт үзлэг хийж дуусган 7.86 МВ хэмжээтэй Бичлэг 4 гэсэн нэртэй дурс бичлэг рүү ороход дүрс бичлэгийн 00:18 секундэд хохирогч Б.ийн араас бараан өнгийн хувцастай эмэгтэй нь дагав. Тус сэжигтэй этгээд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боззоло” худалдааны төв чиглэн алхав гэх /хэргийн 5-р хавтас 115-117 дахь тал/,

Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт  байрлах Боззоло худалдааны төвөөс гарахад миний утас куртикны зүүн талын халаасанд байсан. Би куртикээ цахилгаадчихаад буцаад халаасандаа гараа хийтэл миний утас байхгүй байсан. Миний ойр орчимд хоёр эрэгтэй хүн зөрсөн, тухайн хүмүүсийг авсан байх гэж бодож байна. Би гар утсаа 2023 оны 07 сард Дарханы шинэ захаас 960,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Хохирлын мөнгөө авчихвал гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 102, 104 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БЗ1-23-2103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone xs” маркийн гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 106-108 дахь тал/,

 

Зургаа. 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны төвийн ойролцоо хохирогч А.гийн эзэмшлийн Iphone 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 937,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 191-192 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 237 дахь тал/,

Хохирогч А.гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 5-р хавтас 197 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 199 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 217 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Дүрс бичлэгийн 00:26 секундэд сэжигтэй этгээд нь хохирогч А.гийн ард талд тонгойх үйлдэл хийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байв гэх /хэргийн 5-р хавтас 218-220 дахь тал/,

Хохирогч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй” худалдааны төв рүү орох замдаа буюу тус худалдааны төвийн орох хэсгийн хаалган дээр халааснаасаа Iphone 12 загварын гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандахад “Нарантуул” олон улсын худалдааны төв дотор байрлах цагдаагийн хэсгээс эргүүлийн цагдаа ирж “Сандэй” худалдааны төвийн хяналтын камерыг шалгаж өгсөн. ...Тус худалдааны төвийн хяналтын камер дээр бичигдсэнээр хар өнгийн малгайтай, хар өнгийн хувцастай ахимаг насны эмэгтэй миний халааснаас гар утсыг маань хулгайлан авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Би гар утсаа 2023 оны 04 сард “Монтел” худалдааны төвөөс 1’500’000 төгрөгөөр худалдан авч байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 204 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НЦУГ-24-17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 12” маркийн гар утсыг 937.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 205-208 дахь тал/,

Долоо. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соло шоп” нэртэй дэлгүүрийн орчимд явж байсан, хохирогч Б.ын халааснаас түүний өмчлөлийн “Iphone 12 pro” загварын нийт 1,225,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 240-242 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 55-56 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 247 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 30 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Бичлэг 1” нэртэй дүрс бичлэгийг тоглуулахад нийт-19 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийн 00:01 секундэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн гадна талд хохирогч хоёулаа явж байгаа бөгөөд хохирогч Б. (нүдний шилтэй, бор өнгийн куртиктэй өмссөн) ард талаас хар өнгийн цув өмссөн, нүдний шилтэй, ягаан өнгийн гар цүнх үүрсэн, хар өнгийн малгайтай сэжигтэй этгээд нь хохирогчийг нь баруун халаас руу халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг дүрс бичлэгт улаан өнгөөр дүрслэв. ...Сэжигтэй этгээд нь халаасны хулгайн гэмт хэрэг уйлдэж байгааг байгааг харуулав. Дүрс бичлэгийн 00:03 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн ард дагаж байгаад хохирогчийн баруун талын халааснаасаа нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж гар утсыг халаасандаа хийв. Дүрс бичлэгийн 00:09 секундэд сэжигтэй этгээд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд явж байгааг харуулав гэх /хэргийн 6-р хавтас 27-28 дахь тал/,

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхнэр, хүүхдийнхээ хамт охиндоо гутал авч өгөхөөр гэрээсээ гараад хороолол руу охиноо тэвэрч алхаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соло Шоп нэртэй дэлгүүрт орсон юм. Дэлгүүрт ороод өөрийн өмсөж явсан бор өнгийн хүрэмнийхээ халаасанд байсан 2 ширхэг гар утсаа шалгахад миний 1 ширхэг Iphone 12 pro маркийн гар утас байхгүй байсан. Би бодохдоо нэг бол халааснаасаа алдсан, нэг бол унагаасан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би алдсан гэх гар утсаа 2021 онд Теди худалдааны төвөөс 2,700,000 төгрөгөөр худалдан авч байсан... гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 9-10 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн БГ1-24-66 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 12 pro” маркийн гар утсыг 1.225.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 13-16 дахь тал/,

 

Найм. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монголын Үндэсний Их сургуулийн урд талын автобусны буудлын орчим явж байсан хохирогч О.ын эзэмшлийн “Iphone 12 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 58-60 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 115-116 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 6-р хавтас 69 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 68 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 95 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Сэжигтэй этгээд нь хохирогчийг дагаж байв. Дүрс бичлэгийн 00:12 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн ард дагаж байгаад хохирогчийн баруун талын халааснаас нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байв гэх /хэргийн 6-р хавтас 96-98 дахь тал/,

Хохирогч О.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр зурагт тал руу ганцаараа алхаж явах үед миний гар утас халаасанд байсан бөгөөд хэд алхаад баруун талын куртикний халаасанд байсан Iphone 12 pro загварын гар утсаа үзсэн чинь алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Иймд өөрийн гар утсаа олж авмаар байна. Би алдагдсан гар утсыг 2023 оны 3 дугаар сард 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан, алдагдсан гар утсыг 1.600.000 төгрөгөөр үнэлж байна... гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 85-86 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-25 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 12 pro” маркийн гар утсыг 1.215.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 89-92 дахь тал/,

 

Ес. 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээр зорчиж буй хохирогч /Филиппин улсын иргэн/ халааснаас Iphone 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1.375.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 117-118 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 176-177 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 6-р хавтас 126 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 127 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 148 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Бичлэгийг тоглуулан үзэхэд Бичлэгний 00:00:26 секунтэд бичлэгт Халаасны хулгайчийн санд бүртгэлтэй ******* овогтой ******* нь хар өнгийн малгай, хар өнгийн урт куртик, хар өнгийн нүдний шил зүүсэн, хар өнгийн пүүзтэй, ягаан өнгийн том цүнх үүрсэн байдалтай хохирогчийн араас явган хүний замаар Улсын их дэлгүүрийн зүг рүү алхаж явж байгаа байдал бичигдсэн байв. 1 дугаараар дугаарласан бичлэгт хэрэгт өөр ач холбогдолтой бичлэг байхгүй бичлэг 00:00:31 секунтэнд дуусав.

2 дугаараар дугаарласан бичлэгийг эхлүүлэхэд 00:01:20 секунтын бичлэг бичигдсэн байх ба бичлэгийн 00:00:14 секунтэнд бичлэгт сэжигтэн Э.******* нь хохирогчийг явган хүний гарцаар гарч Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарц руу алхаж явахад араас нь дагаж явж байгаа байдал бичигдсэн байв. Бичлэгийн 00:01:01 цагт сэжигтэн *******ын ******* хохирогчийг Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарц хүртэл дагаж явж явган хүний гарцан дээр хохирогчийн ард зогсож байв.

3 дугаартай бичлэгийг эхлүүлэхэд 00:01:35 минутын бичлэг байх ба бичлэгийн 00:00:45 секунтэнд Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарц дээр хохирогч гарцаар гарахаар гэрэл асахыг хүлээж зогсож байх ба хохирогчийн ард сэжигтэн Э.******* зогсов. Бичлэгийн 00:01:23 секунтэнд сэжигтэн Э.******* нь хохирогч -гийн халааснаас гар утсыг хулгайлаад хохирогчоос холдож гарцаар алхаж явав гэх /хэргийн 6-р хавтас 149-152 дахь тал/,

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүтэн сайн өдөр болгон ажил минь амардаг бөгөөд 2 долоо хоногт 1 удаа гадуур гардаг чөлөө олгодог юм. Тэр чөлөөгөөрөө гадуур гараад найзуудтайгаа уулзаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Улсын их дэлгүүр дотор 4 давхарт явж байтал найзуудаас нэг нь гар утас Самсунгаас худалдаж авсан. Тэр үед гар утсаа гаргаж үзэхэд миний гар утас байсан. Тэгээд тавуулаа урасдаг шатаар буугаад гараад Их дэлгүүрээс гараад зүүн талд байрлах лангуун дээр очоод бараа үзчхээд Мөнгөн завъяа чиглэлд явж байгаад зам байрлах хуучин эд зүйл зардаг дэлгүүр ороод гарч ирээд буцаад Их дэлгүүр зүүн булан дээр очоод гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Гар утсаа 1.300.000 төгрөгөөр үнэлж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 133-134 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 13” маркийн гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 156-158 дахь тал/,

 

Арав. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сухбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан хохирогч / Eri БНСУ-ын иргэн/-гийн өмчлөлийн Самсунг галакси ноте 20 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 178-179 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 7-р хавтас 37-38 дахь тал/,

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6-р хавтас 189 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6-р хавтас 188 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6-р хавтас 223 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Сидийг нээж үзвэл файл 1 гэсэн дүрс бичлэг байх бөгөөд файл 1-ийг нээвэл 36 секундийн бичлэг байна бичлэгийг үзвэл Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоолын талын бичлэг байх бөгөөд хохирогч эмэгтэй хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар саарал өнгийн гуталтай машины баруун хойд талын хаалга онгойлгон сууж байна. Түүний хойд талд улаан хүрэн өнгийн урт хүрэмтэй, хар өнгийн ороолттой, хар өнгийн өнгийн нэг үүргэвчтэй цүнхтэй, хар өнгийн урт түрүүтэй гуталтай эмэгтэй хүн алхах бөгөөд сэжигтэй этгээд нь хохирогч эмэгтэй баруун талын халааснаас эд зүйл авч байгаа дүрс бичлэг бичигдсэн,

/Ko Eri/ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 55 минутад Сүхбаатарын талбайн авто зогсоолын мөнгө хураадаг цэгийн баруун талд байрлуулсан автомашин урд талаас алхан ирж машиндаа сууж байх үеийн 22 секундын хяналтын камерын бичлэгийг хураангуйлан авч үзлэг хийхэд: хамт явсан эрэгтэй нь баруун талын урд талын хаалгаар, хохирогч , орчуулагч Д.Хишигжаргалын хамт баруун хойд хаалгаар сууж байх үед нь үзмэн ягаан өнгийн куртик, хар эрээн хүзүүний ороолт, зүүн гар талдаа хар өнгийн цүнхтэй, хар өмд, хар өнгийн цагаан эрээн оруулгатай хар унжуургатай гуталтай эмэгтэй хохирогчийн куртикны баруун халааснаас гар утсыг нь суйлж авч байв гэх /хэргийн 6-р хавтас 224-230 дахь тал/,

Хохирогч /Ko Eri БНСУ-ын иргэн/ мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 01 сарын 08-ны өдөр Сүхбаатарын талбай 6 хүний бүрэлдэхүүнтэй ороод уг талбай дээр зураг авхуулаад 10 минут хүрэхгүй буцаад машиндаа суугаад гарах гэж байгаад гар утсаа халаасандаа үзэхэд байхгүй байсан. Тэр хавиараа хайж үзээд байхгүй байхаар хажуу талын авто зогсоолын постны байр руу ороод хяналтын камер үзэхэд чирнээлэн ягаан өвдөг хүрсэн урт куртиктэй хажуудаа үүрдэг уутан хар өнгийн цүнхтэй, хар цоохор хээтэй ороолттой, богино түрийтэй хар өнгийн гуталтай эмэгтэй хүн машинд суухад зэрэгцээд халааснаас нь авч байсан. Солонгос улсаас Самсунг галакси ноте ультра 20 загварын гар утсыг 2.900.000 воноор худалдан авч байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 195 дахь тал/,

Гэрч Сонжү /Ko Seongju/ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний эгч эри 2024 оны 2 дугаар сард Сононгос улс руу буцсан. Монголд буцаж ирэхгүй байх гэх мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 200-201 дэх тал/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн СБ1-24-159 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Самсунг галакси ноте 20 ультра” маркийн гар утсыг 925.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 208-209 дэх тал/,

 

Шүүгдэгч Д.******* нь ганцаараа:

 

 Нэг. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн орчимд иргэн Н.ын эзэмшлийн Iphone 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 127-130 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 4-р хавтас 190-191 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 136 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Iphone 14”  маркийн гар утсыг Д.*******гөөс хураан авч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.д хүлээлгэн өгөв /хэргийн 4-р хавтас 140-141 дэх тал/,

Хохирогч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Емарт худалдааны төвөөр өөрийн найзын хамт үйлчлүүлж дэлгүүрээс өөртөө хэрэгтэй юм худалдан аваад Емарт худалдааны төвийн дэлгүүрээс гараад Сансарын тунел хэсэг рүү явган хүний гарцаар зам гараад алхаад явж байхад миний гар утас алга болсон байсан. Энэ үед би өөрийн гар утсаа гадуур хувцасны халаасандаа үзээд олдохгүй байсан болохоор би өөрийн найзтайгаа буцаад Емарт алхаад явж байхад энгийн хувцастай цагдаа ирээд чиний халаасанд гар утас чинь байна уу гэж надаас асуусан бөгөөд би байхгүй талаараа тухайн энгийн хувцастай цагдаад хэлэхэд чиний гар утсыг хүн аваад явчих шиг боллоо, араас нь явлаа гэж хэлээд миний гар утсыг хулгайлсан хүнийг олсон. Би өөрийн гар утсыг гадуур хувцасны халаасанд хийсэн байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 139 дэх тал/,

Гэрч М.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Ёолкын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмзэг цэгүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Емартын орчимд явж байсан чинь халаасны хулгайн санд бүртгэлтэй Д.******* нь явган хүний гарцан дээр үл таних эмэгтэй хүний халааснаасаа нь хулгай хийж цаашаа замаар гараад явж байхаар нь араас нь очиж шалгасан чинь хулгайлан авсан айфоне 14 загварын гар утас 1 ширхэг гарч ирэхээр нь “юун утас бэ” гээд асуусан чинь хулгай хийснээ үйлдлээ хэлсэн. Тэгээд НЦУГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ёндонцоод хүлээлгэн өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 159 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 14” маркийн гар утсыг 1.850.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 4-р хавтас 143-148 дахь тал/,

 

Хоёр. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчимд явж байсан насанд хүрээгүй иргэн Б.гийн халааснаас “Iphone 13” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 8-9 дэх тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хэргийн 5-р хавтас 84-85 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 15 дахь тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Iphone 13”  маркийн гар утсыг Д.*******гөөс хураан авч 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.д хүлээлгэн өгөв /хэргийн 5-р хавтас 24-25 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн 2 найз болох Намуун, Насанхишиг нарын хамт Багшийн дээд ойролцоо байх “Уйцаа” нэртэй сургуулиасаа гараад харих гээд алхаж явж байх замдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Их наяд худалдааны төвийн зүүн талын нүхэн гарцаар гараад явж байх үедээ өөрийн эзэмшилийн “Iphone 13” загварын гар утсаа алдсанаа мэдсэн. Би гар утсаа үүрч явсан үүргэвчнийхээ баруун халаасандаа хийсэн байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 20 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Iphone 13” маркийн гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 27-30 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын мэдүүлгүүд:

Шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн үед бид дөрөв Сансарт хоол идээд гараад нүхэн гарцны орчимд хамт алхаж явж байхдаа 3-4 хүний баруун талд нь алхаж явсан эрэгтэй хүний куртикны баруун халаасанд байсан гар утсыг нь би хулгайлсан. Iphone xs маркийн гар утас байсан бөгөөд ******* эгчид дамжуулаад өгсөн. ...Тухайн өдөр гэрээс *******, *******, ******* нар машинтай ирж аваад бид 4 Сансарт хоолонд ороод тэндээс цайз 16 ороод Монелд машин дээрээ очоод буцаад 16 ороод цайз захын замын хойд талд явж байгаад ******* бид хоёр машинаасаа бууж гүйгээд алхаж байсан эмэгтэй хүний зүүн талын куртикны халааснаас би гар утсыг нь хулгайлсан. ******* бид хоёр такси барих гэж байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар таараад юу авсан, авсан юмаа гаргаж өг гээд баригдаад цагдаагийн газарт очсон. ... Тухайн өдөр би гэртээ 13 цагийн орчимд байж байхад ******* залгаад “гараад ир, ахаа *******, ******* бид гурав явж байна, гадуур хамт явъя” гэж хэлээд удалгүй Үржээ эгчийн хар өнгийн приус 30 маркийн машинтай манай гадаа ирээд намайг аваад бид 4 Сансар орсон. Сансарын Хаан банкны орчим явган хүний замаар явж байсан 2 эмэгтэй хүний баруун талын халааснаас Iphone x маркийн гар утсыг хулгайлсан. ... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 176-177, 241-242, 2-р хавтас 65-66, 203, 7-р хавтас 60-61, 153-154 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сансарт байрлах И март худалдааны төвд байрлах хумсны салонд хумсаа янзлуулах гэж явж байтал И март худалдааны төвийн гадна тунель тал руу явах талд 2 эмэгтэй явж байсан, баруун талын эмэгтэйгийн нэлбэгэр цамцны баруун талын халааснаас нь “Iphone 14” загварын цэнхэр өнгийн гар утас байсан. Гар утсыг хулгайлж аваад дээш алхаад явж байхад араас энгийн хувцастай цагдаагийн ажилтан ирээд сая авсан гар утсаа гаргаад ир гээд би баригдсан. Гар утсыг хохирогчид хүлээлгэж өгсөн. ... Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн Их ноёд худалдааны төвөөс гарч явж байгаад худалдааны төвийн хажууд байрлах явган хүний гарцан гүүрэн дээр явж байсан 2-3 охидуудын халимаг үстэй охины үүргэвчнийх нь баруун талын сеткан халаасанд байсан Iphone 13 маркийн гар утсыг нь хулгайлан авсан. Тэр орой намайг халаасны хэлтсийн цагдаа залгаад маргааш нь би хохирогчийн гар утсыг нь авчирч хүлээлгэн өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 187-188, 5-р хавтас 78, 7-р хавтас 62, 145 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, яллагдагчийн мэдүүлэг өгөхгүй.  ... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, яллагдагчийн мэдүүлэг өгөхгүй. ...Надад үйлдсэн хэрэг байхгүй. Тухайн өдөр би *******тэй уулзана гээд би Сансарын Тунелын хажуу талд хүлээж байсан. Тэгэхэд *******, ******* хоёр Тунелын орчимд явж байсан, би тэр хоёртой уулзах гээд машинаасаа буугаад очиход ******* дээрээс гарцаар гараад ирж таарсан. Тэнд тааралдаад юм яриад зогсож байгаад ******* бид хоёр урд гараад түрүүлээд явж байсан, өөр хулгай хийхээр үгсэн тохирсон зүйл байхгүй. ... Би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос гарч хуурай дүү болох *******гийн хамт Хөвсгөл аймаг руу гарч Мөрөн суманд 07 дугаар сарын 11-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ирсэн. Танидаг залуу г Хатгал тосгон орчиход ирье гэж хэлж гуйгаад машинтай нь явсан юм. Шөнө ирээд шууд Хатгал тосгон орох гэж байсан боловч бороо ширүүн ороод байхаар нь явж байгаад буцаж ирээд зам дагуу Бишрэлт гээд буудалд орж 309 тоотод хоносон. Өглөө 11 цаг өнгөрч байхад буудлаас гарч *******гийн хамт баярын талбай орсон. машиндаа үлдэж ******* бид хоёр бууж талбайн тэр хавиар явсан. Тэгээд ******* салаад явсан. Би *******г хайж яваад хар пиджактай л байсан санагдаад байна, нэг эмэгтэйн пиджакийн гадна талын халааснаас нэг айфоне загварын гар утас авсан. Тэр утсыг авчхаад машин руугаа явж байгаад дахиад нэг хүний утсыг халааснаас нь авсан. Гурван охин л явж байсан санагдаад байх юм. Тэгээд машин руугаа явж байхдаа утсаар залгаад *******г машин дээрээ хүрээд ир гээд дуудсан. Би *******, нарт гар утас авсан гэдгээ хэлээгүй. Харин би Чулуунцэцэг гэдэг хүнтэй холбоо барьсан чинь Чингис гэдэг зочид буудалд байна, Хатгал орох гэж яваа гэхээр нь би бас Хатгал явах талаар хэлээд хамт хоол идье гэж ярилцаад би Чингис зочид буудалд очиход Чулуунцэцэг нөхөр 2 хүүхэдтэйгээ хамт явж байсан. Тэр хэдтэй хоол идэх гээд хүлээж байх зуураа хот руу явах хүн байна уу гэж фейсбүүк дээрээс хайж байгаад нэг хүнтэй утсаар холбоо барьж тухайн хүнд хот руу ай-фоне загварын 2 утсыг дайж явуулсан. ... Би 2406009992041 дугаартай хэрэг дээр 2024 оны 01 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их орд” худалдааны төвийн ойролцоо явж байсан 3 эмэгтэйгийн голд нь явж байсан эмэгтэйгийн гадуур хувцасных нь баруун талын халааснаас нь Iphone 14 pro max маркийн гар утсыг нь хулгайлан авсан. Маргааш өглөө нь халаасны хэлтсийн цагдаагийн ажилтан дуудахаар нь хулгайлсан гар утсыг нь хохирогчид хүлээлгэн өгсөн. ... Би 2306055622068 дугаартай хэрэг дээр 2023 оны 10 сарын 31-ний өдөр 20 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззолло” дэлгүүрийн орчимд явж байгаад эмэгтэй хүний зүүн талынх нь куртикны гадна талын халааснаас Iphone xs” маркийн гар утсыг нь хулгайлан авсан. Гар утсыг хулгайлж аваад тухайн газраас такси бариад явсан. Гар утсыг танихгүй хүнд зарчихсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. ... Би 2411010041101 дугаартай хэрэг дээр 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед байх гэж бодож байна, Улсын их дэлгуүрийн урд гарцаар гарч байсан эмэгтэй хүний куртикных нь баруун талын халааснаас нь Iphone 13 маркийн гар утсыг нь хулгайлан авсан. Би гар утсыг мөн гадуур явж байгаад 200.000-300.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед ганцаараа явж байсан, ганцаараа энэ үйлдлийг хийсэн. Хулгайлсан утас шаргал өнгийн утас байсан. ... Би 2409004091230 дугаартай хэрэг дээр 2024 оны 01 сарын 08-ны өдөр Сухбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан нөхөр, эхнэр, хүүхэд 3 явж байх шиг байсан эхнэрийнх нь гадуур хувцасны халааснаас нь Самсунг галакси нөт ультра 20 загварын ягаан өнгийн гар утсыг нь хулгайлан авсан. Хулгайлсан гар утсыг яг хаана хэнд өгснөө одоо санахгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 198, 2-р хавтас 79, 82, 3-р хавтас 61-63, 97-98, 121-122, 218, 4-р хавтас 1, 5-р хавтас 4, 185-186, 235, 6-р хавтас 50, 110, 170-171, 7-р хавтас 31-32, 64, 131 дэх тал/,

Шүүгдэгч З.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 14-16 цагийн орчимд Гэмтлийн эмнэлгээс ганцаараа цайз 16 руу ахындаа хоолны халуун сав хүргэж өгөхөөр явсан явж байхад ******* ах над руу залгаад Монелд явж байна уулзах уу? гээд би ойрхон явж байгаа юм байна, уулзъя гээд би халуун саваа өгчхөөд Саруул тэнгэрийн орчимд ******* ахтай уулзаад ******* ах Сансар орох гэж байна гээд мөн *******, ******* нартай Их Засаг их сургуулийн ойролцоо уулзсан. Уулзаад бид 4 Сансар ороод Сансараас доошоо уруудаж явж байгаад 2-3 эрэгтэй, эмэгтэй 20 орчим насны хүмүүс алхаж явж байхад нь камер байхаар камер байна гэж хэлээд тухайн хүмүүсийн урдуур нь гараад түрүүлээд алхаад замын эсрэг талд гарсан. ******* эгч миний араас мөн гарч ирсэн ******* ******* хоёртой замын эсрэг талаар алхаж байхад өөдөөс алхаад ирсэн ******* Iphone xs загварын гар утас бариад өөдөөс гараад ирсэн. Буцаагаад аваачаад өгөөч гээд нэг нь буцааж өгөхөөр яваад хохирогч нь олдохгүй байна гээд хүрээд ирсэн. Би 16-аас хоол аваад эмнэлэгт хүргэж өгөх байсан бөгөөд ******* эгчийн машинтай хүргүүлэхээр 16 руу яваад замдаа цагдаад баригдсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 187-188, 7-р хавтас 59, 63, 138 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч О.*******ын ганцаараа үйлдсэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж  баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р буюу 11-р шүдний бүрэн булгарал, баруун гар, урууланд шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Шүүгдэгч О.******* нь хохирогч М.ын нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас гаргасан “хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч О.******* нь хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нарын бүлэглэн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.Туулын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж, тус тус заасан.

 

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нар нь шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарыг олон нийтийн газраар үйлчлүүлж, нийтийн зам талбайгаар явахдаа өөр зүйлд саатарсан байдлыг далимдуулж гадуурх хувцасны халааснаас гар утасыг нь хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нарын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,  2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 3 удаагийн үйлдлээр бусдын гар утасыг хулгайлсан,

         шүүгдэгч Э.******* нь ганцаараа 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс  2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр,

        шүүгдэгч Д.******* нь ганцаараа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 2 удаагийн үйлдлээр, тус тус хохирогч нарыг олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байхад нь нууц, сэм аргаар халаасны хулгай хийж, хохирогч нарын эзэмшлийн гар утаснуудыг хулгайлж эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан, хяналтын камерын бичлэг зэргээр хангалттай тогтоогдсон ба дээрх үйлдлүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, учирсан хохирлууд нь нийлж нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч З.*******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас “З.******* нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцоогүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн хэдий ч хавтаст хэрэгт  авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт “шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ийн халааснаас “Айфоне икс” маркийн гар утасыг, мөн хохирогч Б.ын “Айфоне икс” маркийн гар утасыг тус тус хулгайлж авахдаа хохирогчийг урд болон хажууд зэрэгцэн шахаж явах, авсан эд зүйлээ бие биедээ дамжуулах зэргээр нэг зорилготойгоор гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна. Иймд шүүгдэгч З.*******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас гаргасан “З.******* нь  О.*******, Д.*******, Э.******* нартай үгсэн тохиролцож хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэх дүгнэлтийг хүлээн авах үйндэслэлгүй няцаагдаж байна гэж үзлээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нарыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.*******, Д.*******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, С.Болорчулуун нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэл нь зүйтэй.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Улсын яллагчаас шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450 нэгжийн арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч З.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч О.*******ын өмгөөлөгч Д.Бурмаагаас: Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байна. 2018 онд тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас 6 удаа хагалгаанд орсон. Мөн цаашид эмчлүүлэх шаардлагатай. Шүүгдэгч О.******* нь 11 жилийн турш өөрийн эхнэр болон 4-9 насны 2 хүүхэдтэйгээ тогтвортой амьдарч байна. 2024 оны 09 дүгээр сараас суллагдаж ирээд гэмт хэрэгт холбогдоогүй. Амьдралынхаа хувьд их төлөвшиж, өөрийн хүчээр амьдралаа авч явъя гэх санаа зорилготой байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар ял эдэлж байх хугацаандаа засрал хүмүүжил олсон, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялын хоёрны нэгийг эдэлсэн учраас дээрх үндэслэлээр 7 сар 16 хоногийг суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоохоор шийдвэрийг гаргасан байна. Иймээс өнөөдрийн байдлаар 5 сар 16 хоногийг эдэлсэн 2 сар дутуу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ” гэж заасан байна. Хяналт тогтоосон хугацаа, үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанаас үлдсэн 2 сарыг нэмж нэгтгэх үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгчид түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 450 нэгжтэй тэнцэх хэмжээ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн,

Шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос: “Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Түүний гэр бүлд хохирол төлбөрийг нь төлж барагдуулах боломж нь байгаа. Урьд эрхэлж байсан хувийн бизнес нь видын улмаас үйл ажиллагаа нь хаагдсан байдаг. Ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Э.******* нь умайн хүзүү болон элэгний хорт хавдартай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ялын сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүл мэндийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч С.Болорчулуунаас: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Д.******* нь бага насны хүүхдүүдээ хардаг, өрх толгойлсон эмэгтэй хүн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн хуулийн 1.5 дахь заалтад зааснаар өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулна гэж заасан тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч З.*******гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна. Урьд ял шийтгэлээ эдлээд, засарч хүмүүжин гарч ирсэн байхад эдгээр нь эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх шалтгаан нөхцөл болох эсэхийг шүүх анхаарч авч үзээсэй. Нийгмийн аюулын хэр хэмжээ багатай өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөргүй нь тогтоогдсон, мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг тул амьдралаа гэх зөв сэтгэхүйтэй болсон байх тул энэ талаас нь харж үзнэ үү. Бага насны хүүхэд эцэг, эхийнхээ хайр энэрлийг эн тэнцүү хүртэх эрхтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй. Иймээс хувийн байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзэж гэр бүлээс нь тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн” саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.******* нь урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 01 жил 6 сар хорих, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 6 сар хорих, хөнгөн ялыг хүндэд багтааж 01 жил 6 сарын хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 3 сарын хорих ялаар тогтоож, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр с арын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, хөнгөнийг хүндэд нь багтаан биелэн эдлэх ялыг 02 жилийн хорих ялаар тогтоосон, 

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийнм 145 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/16 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч З.******* нь урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 21/34 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,

 - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч З.******* нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч О.******* нь урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20/33 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 1579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ХМШЗ/39 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар сольж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ХМШЗ/111 дугаартай  Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хэдий ч тэрээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч О.*******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.*******, Д.******* нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З.*******г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсон учир тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг бүрэн арилаагүй болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.*******, Д.*******, Э.*******, З.******* нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.*******ад ял оногдуулахдаа шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг /бусадтай бүлэглэн гурван хүний эд хөрөнгөнд хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан/, урьд нь шүүхээр хорих ялаар шийтгүүлж, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх үедээ дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 7 сарын /нэг жил долоон сар/ хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг нэмж, О.*******ын биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сар 16 хоногийн /хоёр жил хоёр сар арван зургаан хоног/ хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******т ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ урьд нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Хулгайлах гэмт хэрэгт шүүхээр 6 удаа ял шийтгүүлж байсан, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ урьд нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Хулгайлах гэмт хэрэгт шүүхээр 5 удаа ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол болох гар утаснуудыг биет байдлаар нөхөн төлсөн, тэрээр өрх толгойлсон ганц бие эх хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч З.*******д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ урьд нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Хулгайлах гэмт хэргээр шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол болох гар утаснуудыг биет байдлаар нөхөн төлсөн тэрээр ам бүл 6-уул амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.*******д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал болох эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан тэдгээрт биечлэн эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 29 хоног цагдан хоригдсон хугацааг,

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 84 хоног цагдан хоригдсон хугацааг,

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 29 хоног цагдан хоригдсон хугацааг,

Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 29 хоног цагдан хоригдсон хугацааг, тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгч нарын тус бүрийн хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийн улмаас:

1. Хохирогч Б.*******ийн эд хөрөнгө болох “Iphone X” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 665.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал/ ба 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******эд “Iphone X” маркийн гар утсыг нь хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 7-8 дахь тал/-ээр,

2. Хохирогч Ч.гийн эд хөрөнгө болох “Редми нөүт 9” маркийн гар утсыг  Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн НЦУГ-23-25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 345,000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 1-р хавтас 226-227 дахь тал/ ба 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ч.д “Редми нөүт 9” маркийн гар утсыг  нь хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал/-ээр,

3. Хохирогч Б.ын эд хөрөнгө болох “Iphone X” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн НЦУГ-23-74 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 587.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 2-р хавтас 39-40 дэх тал/ ба 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.д “Iphone X” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 2, 5 дахь тал/-ээр,

4. Хохирогч Ц.ын эд хөрөнгө болох “Iphone 13 pro” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7479 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2.600.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 47-49 дэх тал/ ба 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Ц.Саяхийлхамд хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 28-29 дэх тал/-ээр,

5. Хохирогч Д.ын эд хөрөнгө болох “Iphone 11 pro max” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-023/7478 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2.160.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 90-92 дахь тал/ ба 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Д.д хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 86 дахь тал/-ээр,

6. Хохирогч С.ын эд хөрөнгө болох “Samsung S21” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БЗ1-23-1698 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 725.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 3-р хавтас 202-203 дахь тал/ ба 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.д хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 215 дахь тал/-ээр,

7. Хохирогч С.гийн эд хөрөнгө болох Iphone 14 pro max маркийн гар утсыг  Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-24-184 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3.050.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 4-р хавтас 214-217 дахь тал/ ба 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.Байгалмаад хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 229-230 дахь тал/-ээр,

8. Хохирогч Н.ын эд хөрөнгө болох Iphone 14 маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.850.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 4-р хавтас 143-148 дахь тал/ ба 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.д хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-р хавтас 140-141 дэх тал/-ээр,

9. Насанд хүрээгүй хохирогч Б.гийн эд хөрөнгө болох “Iphone 13” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-24-40 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.375.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 27-30 дахь тал/ ба 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан Б.д хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 24-25 дахь тал/-ээр, тус тус тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Э.*******ийн ганцаараа үйлдсэн хулгайн гэмт хэргийн хохирогч нараас дараах нэр бүхий 6-н хохирогчид учруулсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.*******ээс нийт 6,302,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Хохирогч Б.ийн эд хөрөнгө болох “Iphone xs” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн БЗ1-23-2103 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 625.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 106-108 дахь тал/ байх тул Б.д 625.000 төгрөгийг,

2. Хохирогч А.гийн эд хөрөнгө болох Iphone 12 загварын гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн НЦУГ-24-17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 937.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 5-р хавтас 205-208 дахь тал/ байх тул А.д 937.000 төгрөгийг,

3. Хохирогч Б.ын эд хөрөнгө болох “Iphone 12 pro” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн БГ1-24-66 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.225.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 13-16 дахь тал/ байх тул Б.ад 1.225.000 төгрөгийг,

4. Хохирогч О.ын эд хөрөнгө болох “Iphone 12 pro” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.215.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 89-92 дахь тал/ байх тул О.д 1.215.000 төгрөгийг,

5. Хохирогч /Филиппин улсын иргэн/-ийн эд хөрөнгө болох Iphone 13 маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн НЦУГ-24-26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.375.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 156-158 дахь тал/ байх тул -д 1.375.000 төгрөгийг,

6. Хохирогч /Ko Eri БНСУ-ын иргэн/-гийн эд хөрөнгө болох Самсунг галакси ноте 20 ультра маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн СБ1-24-159 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 925.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 6-р хавтас 208-209 дэх тал/ байх тул -/Ko Eri/ 925.000 төгрөгийг, тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас:

Хохирогч М.ын эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13428 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун дээд 1-р буюу 11-р шүдний бүрэн булгарал, баруун гар, урууланд шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Харин хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Иймд шүүгдэгч О.*******, Д.*******, З.******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******гийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигин овогт *******ын *******, Бурдууд овогт *******ын ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Өөлд овогт *******ын *******г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч З.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 7 сарын /нэг жил долоон сар/ хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.*******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг нэмж, О.*******ын биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сар 16 хоногийн /хоёр жил хоёр сар арван зургаан хоног/ хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.*******д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч З.*******гийн биечлэн эдлэх ялыг 01 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******ад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 02 сар 16 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Э.*******т биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Д.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч З.*******д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 4 сарын хорих ялыг, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******ын цагдан хоригдсон 29 хоногийг, шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 29 хоноийг, шүүгдэгч З.*******гийн цагдан хоригдсон 29 хоногийг тус бүр тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

хохирогч Б.*******ийн “Iphone X” маркийн гар утсыг,

хохирогч Ч.гийн “Редми нөүт 9” маркийн гар утсыг,

хохирогч Б.ын “Iphone X” маркийн гар утсыг,

хохирогч Ц.ын “Iphone 13 pro” маркийн гар утсыг,

хохирогч Д.ын “Iphone 11 pro max” маркийн гар утсыг,

           хохирогч С.ын “Samsung S21” маркийн гар утсыг,

           хохирогч С.гийн Iphone 14 pro max маркийн гар утсыг 

хохирогч Н.ын Iphone 14 маркийн гар утсыг

насанд хүрээгүй хохирогч Б.гийн “Iphone 13” маркийн гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч О.*******, Д.*******, З.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд,

          шүүгдэгч Э.*******ээс 6,302,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д 625.000 төгрөг, хохирогч А.д 937.000 төгрөг, хохирогч Б.ад 1.225.000 төгрөг, хохирогч О.д 1.215.000 төгрөг, хохирогч Arique -д 1.375.000 төгрөг, хохирогч /Ko Eri/-д 925.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.*******, Э.*******, Д.*******, З.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР