2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407005150026 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******ы ******* өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ******* аймгийн ******* сумын баг, гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, дүүргийн хороо, ын од оршин суудаг,

урьд Багахангай, дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, ******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанГэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.ыг бусадтай хардан 2024 оны 10 дугаар сард хоолойг нь боож, хөл рүү нь өшиглөж биед нь халдсан, 2024 оны 1 сарын 22-ны өдрийн 20 цагийн үед   дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ ” хорооллын автобусны буудлаас дүүргийн хороо, ын гэр рүүгээ таксигаар явах замдаа тээврийн хэрэгслийн арын суудалд Т.ыг зүй бус үг хэллэгээр доромжлон үснээс нь зулгааж, нүүр хэсэгт цохиж, хашаандаа чирч оруулан хөл, гэдэс хэвлий хэсэгт нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан баримт /х.х-ийн 10 хуудас/

 

- Яллагдагч Г.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/

- Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр болох Г.*******ын хамт дүүргийн хороо, Энгэр шандын од оршин суудаг. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, хамт амьдраад 3 жил болж байна. 2024 оны 1 сарын 22-ны орой 20 цаг 08 минутад гийн махны үйлдвэрт ажлаа хийж байхад манай нөхөр Г.******* нь над руу залгаад ажлаасаа буу, ажлын цаг чинь болсон байна, гичий минь гэхээр нь би ажлаа таараад яваад очъё гээд утасныхаа дууг хаагаад ажлаа хийж дуусаад гаас автобусанд суугаад товчоо өнгөрч байхад нөхөр утсаар залгаад Шинэ ын автобусны буудал дээр буучих гэхээр нь за гээд утсаа салгаад буудал дээр буугаад нөхрийн таньдаг хүний цагаан өнгийн машинд суухад манай нөхөр согтуу намайг үгийн зөрүүгүй машины хойд талын суудал дээр баруун гараараа миний үснээс зулгааж байгаад зүүн гараараа миний нүүр хэсэгт хэдэн удаа цохисон. Гэр хүртэл зодоод хашааны үүдэнд чирч оруулаад хөл, гэдсэн дээр дэвсээд намайг алчихъя гэсэн. Би хашааны хаалгаа онгойлгоод хажуу хөрш айлын гэрийн хаалгыг нүдтэл Бачаа гэх хүн хаалгаа тайлаад чи нүүрээ яагаа бэ гэхээр нь манай нөхөр зодчихлоо, манай эгч рүү та яриад өгөөч гэхэд за гээд утсаар залгаж өгөөд манай эгч цагдаа руу дуудлага өгсөн. Намайг хүнтэй явалдлаа гээд манай нөхөр хардаж зодсон. 2024 оны 10 дугаар сард манай нөхөр миний хоолой боож хөл рүү өшиглөсөн. Миний зүүн зовхинд цус хурсан гэмтлийг манай нөхөр Г.******* гараараа цохиж учруулсан. Хамтран амьдрагч Г.******* өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Надад Г.*******т гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15, 18-19 хуудас/,

 

- Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Т.ын төрсөн эгч. Манай дүү Т., Г.******* нар нь хамт амьдраад 3 жил болж байгаа хамтран амьдрагч. 2024 оны 1 сарын 22-ны өдрийн 20 цаг 21 минутад дүүгийн утас руу залгахад дүү нөхөртөө зодуулж байсан. 20 цаг 23 минутад хөрш айлын эрэгтэй хүн дүүгийн гар утаснаас залгаж Т.ын эгч үү дүү чинь нөхөртөө зодуулаад манай гэрт ороод ирлээ гэхээр нь би шууд цагдаа руу дуудлага өгсөн. Би 20 цаг 30 минутад дүүгийн гэрт очиход Т.ын нүүр хэсэг нь цус, хувцас хунар нь шороо болсон байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.*******ыг архи уусныг мэдээгүй. Шинэ ын автобусны буудлаас Г.******* нь эхнэрээ аваад архи уусан байна гээд эхнэрээ загнаад ажлын газрын хүнтэй явалдсан уу гээд тэр хоёр маргалдсан. Би машин барьж явж байсан учраас зодооныг хараагүй. Эхнэр нь уурлаад орилоод байсан. Би тухайн үед цагдаад дуудлага өгөхийг санаагүй, миний даралт ихсээд бие сонин болоод салгалаад байсан учраас шууд гэртээ харьж даралтын эм уусан” гэх мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/,

 

- дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэнд: “ын ын биед зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 31-32 хуудас/,

 

- Яаралтай тусламжийн хуудас, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /х.х-ийн 30, 46-47, 49-53 хуудас/,

 

- Яллагдагч Г.*******ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 97-98, 102-103 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгэдгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.*******ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 55-94 хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Г.*******ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Г.*******ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Г.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тухайн гэмт хэргийн улмаас Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх хохиролгүй, шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.д эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг өгсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА