| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01137/И |
| Дугаар | 155/ШШ2020/01340 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2020/01340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01137/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дугаар багийн ................ тоотод оршин суух, Халиугчин овогт Ёндонсамбуугийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дүгээр баг, ............. тоотод оршин суух, Тайж овогт Лхамсүрэнгийн*******өд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Л.Төрмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.******* нь нөхөр Лхамсүрэнгийн*******тэй 2014 оноос хойш хамт амьдарсан. Бид хурим найраа хийж тусдаа гарсан боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү*******ийн Идэрчулуун, 2016 оны 5 дугаар 21-ний өдөр охин*******ийн*******, 2019 оны 3 дугаар 02-ны өдөр охин*******ийн******* нар төрсөн.
Бид хамт амьдрах хугацаанд нөхөр Л.Төрмөнх нь хардаж, хэл үгээр доромжилж, надад удаа дараа гар хүрэх болсон. Дээрх шалтгааны улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа ба хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна.
Хамтран амьдрах хугацаанд бид байшин болон машин зэрэг айлд байж болох бүхий л эд хөрөнгөтэй болсон. Гэвч би хамт амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувийг нэхэмжлэхгүй болно.
Иймд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү*******ийн Идэрчулуун, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин*******ийн*******, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин*******ийн******* нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л.Төрмөнх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* нь 2014 оноос Ё.*******тай хамт амьдарч нэг хүү 2 охины эцэг эх болсон нь үнэн болно. Нэхэмжлэлийн утгатай бүрэн танилцаад хүүхдийн тэтгэлэгийг сар бүр өгөх ямар ч боломжгүй тул нэг дор өгөх саналтай байна. Энэ хүний ааш авраас шалтгаалаад манай гэрт байнгын хэрүүл гардаг. Би өчнөөн тэвчиж байсан. Тийм болохоор би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 14-03 тоотод байршилтай хашаа 105.5 кв.м үл хөдлөх болох байшин, мөн Ё.*******гийн өөрийн унаж байгаа приус 20 маркийн машин зэргийг 35 саяар үнэлж тэтгэлэгт өгөх саналтай байна. Хүүхдүүдийн төрсөн эцэг гэдэгтэй маргах зүйл байхгүй. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Л.Төрмөнхөд холбогдуулан хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Т.Идэрчулуун, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Т.Ичинхорлоо, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Ивээл нарыг төрүүлсэн болох нь Т.Идэрчулуун, Т.Ичинхорлоо, Т.Ивээл нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаар нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Л.Төрмөнх нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү Т.Идэрчулуун, охин Т.Ичинхорлоо, Т.Ивээл нар төрсөн болох нь тогтоогдож, зохигчид хүү Т.Идэрчулуун, охин Т.Ичинхорлоо, Т.Ивээл нарын төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасан байх тул 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.Идэрчулуун, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.Ичинхорлоо, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Ивээл нарт эцэг Л.Төрмөнхөөс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Л.Төрмөнх нь хүүхдүүдийн тэтгэлэгт хашаа байшин болон машиныг 35.000.000 төгрөгөөр үнэлж, өгнө гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Төрмөнхөөс 102.642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар .............., 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, хүү Тайж овогт*******ийн Идэрчулуун, регистрийн дугаар ............., 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, охин Тайж овогт*******ийн*******, регистрийн дугаар ..................., 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин Тайж овогт*******ийн******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Төрмөнхөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Төрмөнхөөс 102.642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА