2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2407000000193 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, *******анд төрсөн, эрэгтэй, *******тай, ******* боловсролтой, мэргэжилгүй, , , , , од оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ы ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн , од байх гэрийнхээ хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “машины *******жнууд байх ёстой газраа байхгүй байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хүмүүсийн дунд хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар машины *******ж болох 17-ын түлхүүрийг шидэж 13 настай буюу ******* насны төрсөн хүү болох Б.ий толгойн дух хэсэгт нь онож эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн , од байх гэрийнхээ хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “машины *******жнууд байх ёстой газраа байхгүй байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хүмүүсийн дунд хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар машины *******ж болох 17-ын түлхүүрийг шидэж 13 настай буюу ******* насны төрсөн хүү болох Б.ий толгойн дух хэсэгт нь онож эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-12 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй хохирогч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өнөөдөр аав, ээж дүү нарын хамтаар гэртээ байсан. Аав гадуур явж байгаад гэртээ согтуу ирсэн, хэдэн цагийн үед ирсэн байсан талаар санахгүй байна, ямар ч байсан нар жаргаагүй байсан. Аав ******* дүү гийн дугуйг янзлах гээд гэрийн гадна сууж байсан, ээж гэрт юм угааж байсан, би гэрт зурагт үзээд сууж байсан, аав намайг дуудаад “миний *******ж байх ёстой газраа байж байх ёстой” гээд уурлаад байсан. Аав цагаан приус машины хажууд сууж байгаад над руу *******ж шидсэн 14 юм уу 12 юм уу аль нэг нь байх тиймэрхүү хэмжээтэй түлхүүр шидэж миний дух хэсэгт онож цус гарсан. Би толгойгоо бариад гэр лүү орох гэхэд аав хойноос ирээд гэр лүүгээ ор гээд цохих гэж байсан, ээж гэрээс гарч ирээд болиулсан. Аав над руу түлхүүр авч шидсэн, бас намайг цохих гэж байсан. Тэр үед аав, манай хоёр дүү , хоёр байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шижээчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 2 см хэмжээтэй, 2, 7 цагийн байрлалтай, улаан хүрэн улаан өнгийн мэс заслын оёо тавигдсан, зах ирмэг тэгш биш шархтай, уг шархны доод хэсгээр ******* зэргийн хаван хавдартай байв. Өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт: П.ий биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

  • Яаралтай тусламжийн үйлчилгээ авсан 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7185 дугаартай хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

  • Гэрч Ё.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нөхөр ******* хотод ажиллаж байгаад ажил нь амарсан гээд өглөө 10, 11 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирэхдээ эрүүл ирсэн, надтай юм ярихдаа хэрүүл гуйгаад байсан. Бид хоёр хоорондоо хэрэлдсэн, тэгээд ******* гадаа байсан явдаггүй приус 20 машинд ороод хэвтэж байсан. Тэгээд 18 цагийн орчимд ******* хүү дугуйгаа янзлуулах гэж байсан, ******* бид нараас сүх, түлхүүр, *******ж асуугаад яваад байсан, би гэрт угаалга хийгээд байж байтал том хүү ий духнаас цус гараад гэрийн хаалгаар ороод ирсэн. ******* араас нь гэрт орж ирээд “Пизданууд миний *******жнууд байх ёстой газар байлгахгүй зараад идчихдэг юм уу” гэж уурлаад ийг дахиж зодох гэж байсан, би дундуур нь орж салгаад цагдаа дуудсан. Тэгтэл ******* уурлаад гэрээсээ гараад гэрийн гадна байсан явдаггүй гурван машин байсан бүх цонх, шил, гэрэл дохиог сүхээр цохиж хагалаад цагдаа дуудсан чинь зугтаагаад яваад өгсөн. ийг аав ******* түлхүүр авч шидэж духыг нь онож гэмтэл учруулсан, байнгын архи уудаг, мөнгөтэй болоод л шууд архи уудаг, одоо архины хамааралтай болсон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би , тоотод амьдардаг юм. Эхнэртэйгээ хамт амьдраад 14 жил болж байна. ...Би Улаанбаатар хотод гийн урд байдаг Санни сайд шилэн барилга дээр гэрээт шаврын ажил хийдэг юм. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр элс байхгүй гээд амарсан юм. 11 цагийн үед гэртээ харьчхаад буцаж гараад дэлгүүр орж Агар нэртэй 0,5 граммын архи авчхаад харьсан. Тэгээд би хашаандаа улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд эхнэр хүүхдээсээ нууж архи уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад гэр лүү орсон чинь эхнэр намайг анх эрүүл байхад уурлаад байсан юм. Тэгээд би эхнэрээс юунд уурлаад байгааг нь асуугаагүй юм, эхнэр чи машиныхаа буруу талын дохиог юугаар хагалсан юм гэхээр нь би согтуу санаандгүй хагалчихлаа гээд бид хоёр маргалдаад эхнэрт уурласан уураа том хүү д бас уурлаад 17-ын түлхүүр аваад уурандаа шидсэн чинь дух хэсэгт оноод духнаас нь цус гараад эхнэр уурлаад байхаар нь гэрээс гараад Улаанбаатар хот явж Даваа гээд найзын гэр болох Хайлаастын давхар буудлын хажууд байдаг гэрт очиж амарсан. ...Би урьд нь 2019 онд Налайх дүүргийн тоотод байхдаа том хүү ийг нэг юмнаас болоод дэгээ төмрөөр цохиж байсан. Манай хашаан дотор байсан машинууд гурвуулаа миний нэр дээр байдаг машинууд, Тоёота либэрти, истима тээврийн хэрэгслүүд нь ажиллагаагүй, явдаггүй юм. улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ажиллагаатай явдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Б.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээдийг...” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийн хүү, ******* насны хохирогч П.ий эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хашаан дотор “машины *******жнууд байх ёстой газраа байхгүй байна” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, машиныхаа шил, толийг сүхээр хагалж гэр бүлийн хүрээнд танхайрч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү П. рүү машины *******ж болох түлхүүрийг шидэж, дух хэсэгт нь онож, биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч П.ий биед хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, хүүхэд рүүгээ төмөр *******ж шидэж биед нь халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (урьд хүүхдийнхээ биед халдаж шүүхээс ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байгаа байдал) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ