| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0281/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/449 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/449
2025 02 10 2025/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Нямжав,
шүүгдэгч Г.Б,
нарийн бичгийн дарга О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 240607890001 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц ургийн овогт Г.Б
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” цэнгээний газрын гадна хохирогч Г.Утой үл ялих зүйлээс болж маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” гэх нэршилтэй цэнгээний газрын гадна хохирогч Г.Утой үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний толгой руу цохиж бие махбодид нь тархи доргилт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 24-ны 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” баарны үүдэнд ажлаас буугаад зогсож байсан Тэгтэл Ваас гарах үед коридорт таарсан хэсэг залуусын нэг нь алнууд минь та нарыг ална шүү би цохиж үзүүлэх үү гээд дөхөөд санаандгүй байж байтал миний толгой тус газар хүчтэй цохисон учир энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаж байна..., ...сэтгэцэд учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 -р тар, 77 дугаар тал),
- гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ажпын цаг дуусаж хаах гэж байхад буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 04 цагийн үед 5 залуучууд оръё үйлчлүүлье гэж дайраад шаардлага тавьтал манай хамгаалагчтай муудалцан хэрүүл маргаан үүсгэн клубээс гараад явсан тэгээд бид нар клубээ хаачхаад гарах үед тэр залуучууд үүдэнд хүлээж байсан байна лээ. Тэгээд бид нарыг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд үзэх үү барах уу гэж байснаа гэнэт манай клубийн хамгаалагчийн найзыг шууд цохихдоо цохисон эрчиндээ хажууд нь зогсож байсан манай ажилчин буюу хохирогчийг гараа атгаж байгаад цохисон юм. Тэгээд цохиулсан охин мөн хажууд байсан охин руу налж хэсэг байснаа ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дугаар тал),
- иргэний нэхэмжпэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэмт хэргийн улмаас хохирогч Г.У нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 49.920.0 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлжөгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14359 дугаартай “...1. Г.Угийн тархи доргилт, зүүн чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой учир тусд нь хохирлын зэрэг тогтоох шаардлагагүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дугаар тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн Тус хэргийн сэжигтэн Г.Б бичлэгийн 00:20-00.25 секундэд баруун гараа далайж цохих үед эрэгтэй ажилчин бултахад хохирогч Г.Угийн биед халдаж буй дүрс харагдаж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-28 дугаар тал) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” гэх нэршилтэй цэнгээний газрын гадна хохирогч Г.Утой үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгой руу цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Г.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн, уг ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор өдөрт 4 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Угийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 49.920 төгрөг зарцуулсан байх ба шүүгдэгч Г.Баас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Хохирогч Г.Угийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*5=3.300.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 3.300.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн ба нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Г.Баас өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Г.Уд 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Г.У -д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ