| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/487 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/487
2025 02 12 2025/ШЦТ/487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч М.М,
нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 2411010051168 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овогт М.М
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 нэгжээр торгох ялаар,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.М нь нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 12 хохирогчийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгө зэргийг халааснаас нь хулгайлан авч нийт 18.773.450 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
1. Шүүгдэгч М.М нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” кино театрийн орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Сын “Ай фоне икс ар” загварын гар утсыг түүний халааснаас хулгайлан авч 498.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- насанд хүрээгүй хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллаганы үед өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай хичээл 12 цаг 30 минутын үед тарсан ба би ангийн найз Итэй хамт “Т” кино театрийн хажуугийн “Жи эс 25” сүлжээ дэлгүүр рүү орж ундаа авч уучихаад гарсан. Би дэлгүүрийн хаалгаар гарч байхдаа гар утсаа оролдож байгаад куртикнийхээ халаасанд хийсэн ба тусгаар тогтнолын талбай руу зам хөндлөн гараад найзтайгаа юм ярьж байгаад эргэж “Т” кино театрийн гадаа ирж зогсоод өөрийн гар утсыг шалгатал миний гар утас алга болсон байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 8-11 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №НЦУГ-24-192 дугаартай хохирогчийн алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээг 498 750 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Шүүгдэгч М.М нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чиннгэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим явж байсан хохирогч О.Бын эзэмшлийн “Самсунг А73” загварын гар утасыг түүний халааснаас хулгайлан авч 939,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллгааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цаг 20 минутын үед өөрийн найз эгч болох Б.Дтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн гадаа уулзаад бид хоёр Мэргэжилтний 20 автобусны буудал чигт алхсан. Их дэлгүүрээс тийш 1 буудал хүрэхгүй яваад гэрлэн дохиогоор төв замын урд гараад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамжинд байрлах “Наран Молл” дэлгүүр ороод 2 давхарт гараад байдаг ресторанд ороод гадуур хувцасаа зөөгчид өгөөд ширээн дээр суугаад өөрийн утсаа ашиглах гээд утсаа олоогүй...бид хоёрыг явж байхад их дэлгүүрээс 3 эрэгтэй хүн дагаад яваад байх шиг байсан. Тэр хүмүүс бид хоёртой их ойрхон явж байсан тул эргэж харахад 30 гаран насны залуучууд байх шиг байсан. Баруун захад явж байсан нь саарал өмд хар куртиктэй махлагдуу 165 см орчим өндөртэй эрэгтэй байсан...би өөрийн “Самсунг А73” загварын цайвар ногоон өнгийн гадуураа хар гэртэй 128 гб багтаамжтай гар утсаа алдсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/,
- 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 210-213 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №ЧД1-24-349 дугаартай хохирогчийн алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээг 939 700 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
3. шүүгдэгч М.М нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим явж байсан хохирогч Х.Аын “Самсунг Эс24” загварын гар утсыг түүний халааснаас хулгайлан авч 1,710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед -аас гараад найз охин Г.Хын хамт алхаад Улсын их дэлгүүрийн хажууд явж байхдаа утсаа ашиглах гэтэл миний утас байхгүй байсан. Би өөрийн гар утсыг хамгийн сүүлд ын байранд байхдаа ашиглаж байсан гэдээ санаж байна...”Самсунг Эс24” загварын хар саарал өнгийн гар утсыг гээсэн..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
- 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №ЧД1-24-770 дугаартай хохирогчийн алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээг 1,710,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. шүүгдэгч М.М нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн орчим явж байсан гадаад улсын иргэн хохирогч C эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг түүний цүнхнээс хулгайлан авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч C-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн завъяа”-аас 18 цаг 35 минут орчим гараад “Блю Скай” орох гэд явж байгаад “Цэцэг” төвийн уулзвар орчим нэг махлаг эрэгтэй хүн ард наалдаж яваад тэгээд цааш явж талбайн урд хэсэгт очиход миний цүнхэнд байсан гар утас байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
- 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №НЦУГ-24-513 дугаартай хохирогчийн алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээг 925,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Шүүгдэгч М.М нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Корал центер” худалдааны төвийн орох үүдний хаалганы гадна хэсгээс хохирогч Ц.Уийн эзэмшлийн “Айфоне X” загварын гар утасыг түүний халааснаас хулгайлан авч 575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- насанд хүрээгүй хохирогч Ц.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Би өөрийн гар утсаа хулгайд алдахад миний гар утасны гэр болон виза карт, иргэний үнэмлэх зэрэг байсан бөгөөд гар утсаа хулгайд алдаад цагдаад мэдүүлэг өгсний дараагаар "Корал" центрийн ойр хавиар явж байхад миний гар утасны гэр болон банкны карт иргэний үнэмлэх газарт байсан. Би тухайн эд зүйлсээ буцаан авсан тул гар утаснаас бусад эд зүйлсэд ямар нэгэн гомдол саналгүй байна. Үүнээс гадна өөрийн гар утсаа буцаан олж аваагүй байгаа..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,
- гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охинтойгоо хамт хувцас авахаар гадуур явж байгаад “Корал центр” худалдааны төв орж хувцас сонирхохоор 14 цаг өнгөрч байхад орцгоосон тэгээд 4-н давхарт гарч ирээд хувцас үзээд лангууугаар явж байтал манай охин болох У миний гар утас ала болсон байна гэж хэлсэн. Тэгээд “Корал центр” худалдааны төвийн хаалгаар орж байхад охин бид хоёры араас “Корал центр” худалдааны төв рүү орж байсан хүн гар утас халааснаас нь авч байгаа байдлаар хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,
- гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өдөр бүр хэлтсийн хэмжээнд ирсэн халаасны хулгай гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэлд хохирогчтой холбогдон тухайн дуудлага мэдээллийн дагуу хяналтын камер шүүх эзэн холбогдогч олж тогтоох чиглэлээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Корал центр” орж байгаад “Айфоне экс с” загварын алтан шаргал өнгийн гар утас алдсан дагуу "Корал центер”-ийн хяналтын камер шүүж холбогдогч олж тогтоох чиглэлээр ажиллахад 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт "Корал" центр худалдааны төв рүү улбар шар өнгийн куртиктэй доогуур цэнхэр өнгийн жинсэн өмдтэй орж байсан бөгөөд гар утас алдсан эмэгтэйн араас дотор талдаа цагаан өнгийн фудволктой эрээн малгайтай куртиктай сал өнгийн тамирын өмдтэй залуу хохирогчийн баруун талын халааснаас rap утсыг авч байгаа байдлаар хяналтын камерт бичигдсэн байсныг утсаар бичиж авсан. Бас "Корал" центр дотор талын камер шүүхэд холбогдогч этгээдийг царай төрх гарсан бичлэг байхыг өөрийн утсаар бичиж авсан. Би “Корал центер”ийн хяналтын камер шүүхээс нэг хоногийн өмнө тухайн этгээдтэй 10-р хорооллын МТ колонкын урд таарсан. 10 дугаар хорооллын клонк дээр таарах үед ганцаараа явж байсан..." гэх мэдүулэг /2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Корал центрийн үүдний хэсэг рүү харсан хяналтын камер байх бөгөөд гар утас алдсан гэх иргэн улбар шар өнгийн куртиктэй үсээ боосон доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй баруун гартаа цэнхэр өнгийн гар цүнх барсан байдалтай "Корал" центр орж байх бөгөөд араас нь дотор талдаа цагаан өнгийн фудволктой, эрээн малгайтай куртиктэй 160-170 орчим см өндөртэй махлаг шар царайтай доогуураа саарал өнгийн биеийн тамирын өмдтэй этгээд орж байх бөгөөд уг этгээд хохирогчийн баруун талын халааснаас гар утсаны авч байгаа байдлаар хяналтын камерт бичигдсэн байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Таньж олуулах ажиллагаанд царайны ерөнхий төрх ижил, ойролцоо насны 4 эрэгтэйн зургийг 1-4 хүртэлх дугаараар дугаарлаж Б.Бэд харуулан 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Корал” центр худалдааны төвийн үүдээр орж байхад охин болох Уийн гар утас алдсан гэх хэрэгт гар утас хулгайлсан гэх этгээдийг таниулахад 2 гэсэн дугаартай М.Мыг зааж охин бид хоёр “Корал” центр орж байхад араас шахаж орж ирсэн залуу мөн байна энэ залуу охины араас “Корал центрийн хяналтын камерт бичигдсэн байгаа биеийн ерөнхий байдал царайны хэлбэр мөн байна гэж зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 101-107 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны БГ2-23-938 дугаартай хөрөнгийн үнэлгээний тооцоо 575,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх тайлан /2 дугаар хавтаст хэргийн 126-128 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
6. Шүүгдэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Март” дэлгүүрийн гадна хохирогч О.Н эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг түүний халааснаас хулгайлан авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2024 оны 02 дугаар 13 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо Хаан банкны хажууд байрлах “Жи-Эс 25” сүлжээ дэлгүүрээс үйлчлүүлээд эгчтэйгээ хамт гарахдаа өөрийн эзэмшлийн “Айфоне 11 промакс” маркийн гар утсаа халааснаасаа алдсан. Би гap утсаа алдсанаа Баянгол дүүрэг 17 дугаар хороо Модны 2-ын голын замын гэрлэн дохио дээр ирээд мэдээд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 206-210 дугаар тал/,
- Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НЦУГ-24-21 дугаартай алдагдсан гар утсыг 975,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 217-219 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
7. Шүүгдэгч М.М нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ард” кино театрийн автобусны буудал дээр зогсож байсан хохирогч Г.Хийн халааснаас “Айфоне 15” Загварын гар утсыг хулгайлан авч 2.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллгааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- насанд хүрээгүй хохирогч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд суралцдаг бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн 14 цаг болж байх үед би “Ард” кино театрийн автобусны буудал дээр ангийн найз Үн хамт автобусанд суух гээд байж байсан чинь мини ард зогсож байсан танихгүй хоёр эгч сая чиний хармаанаас чинь нэг залуу гар утсыг чинь аваад явчихлаа гээд хэлэхээр нь би өөрийнхөө гар утсыг шалгахад миний халаасанд байхгүй байхаар нь тухайн хоёр эгчээс аль хүн бэ гэж асуухад хар өнгийн хувцастай 45 орчим настай эрэгтэй хүнийг заасан ба тухайн эрэгтэй хүн автобусны буудлаас хойд зүгт алхаж байхаар нь очоод гар утсаа авъя ахаа, та сая миний гар утсыг авсан уу гэж асуухад ах нь аваагүй би ийшээ банк орох гээд явж байна намайг нэгжиж болно гээд хамаг халаасаа онгойлгож үзүүлж байгаад яваад өгсөн. ...2023 оны 11 дүгээр сард манай аав Г надад улсаас худалдаж аваад авчирч өгч байсан бөгөөд миний гар утас өнгөгүй тунгалаг гэртэй ногоон өнгийн гадаргуутай “Айфон 15” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 33-44 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн НЦУГ-24-875 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 27-90 дүгээр хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Г.Х Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 51-55 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
8. Шүүгдэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” дэлгүүрийн орчимд хохирогч Э.Оийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “... өнөөдөр 16 цаг 23 минутын үед дүүтэйгээ хамт Гранд плазагаас Макс молл руу зам гарч яваад халааснаасаа өөрийн эзэмшлийн “Ай фоне 14 про макс” загварын гар утсаа алдсан. 2023 оны 01 дүгээр сарын дундуур хүнээс 4,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Үзмэн ягаан өнгөтэй, бүдэг ягаан өнгийн бамбаруушны кейстэй байсан. Бид хоёрыг зам гарах гэж байхад гарцан дээр дагаж явсан залууг гэж бодож байна..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... Иргэн Э.Оээс ирүүлсэн дугуй хэлбэртэй, цагаан өнгийн гэсэн бичиглэлтэй хатуу дискийг компьютерын процессорт хийж уншуулав. Хатуу диск идэвхжиж файл нээгдэхэд "IMG_0350" дугаартай бичлэгийг нээж үзэхэд нийт 28 секундын бичлэг байв. Бичлэгний дунд хэсэгт гарцаар гарж буй хүмүүс байх ба хар куртик тортой зүйл барьсан 2 эмэгтэй хүний араас цагаан малгайтай цамц, хар куртик, хар цагаан гуталтай эрэгтэй хүн алхаж буйг харуулав. Бичлэгний 3 секундэд цагаан тортой зүйл барьсан хар куртиктай эмэгтэй хүний халаас руу цагаан малгайтай цамц, хар куртик, хар цагаан гуталтай эрэгтэй хүний гар явж буйг харуулав. Бичлэгийн 15 секундэд цагаан малгайтай цамц, хар куртик, хар цагаан гуталтай эрэгтэй хүн хойш чиглэлтэй алхаж буйг харуулав. Тус хатуу диск дээр байсан 2 дахь бичлэг IMG_0351 дугаартай бичлэгийг нээж үзэхэд нийт 9 секундын бичлэг байв. Бичлэгний гол хэсэгт цагаан малгайтай цамц, хар куртик, хар цагаан гуталтай эрэгтэй хүн хойш алхаж буйг харуулав. ..." гэх мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 71-74 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн "Дамно" ХХК-ийн НЦУГ-24-20 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэ rap утасны зах үнэлгээнд "Ад "Ай фона 14 зээлийн үнэ цэнийг 2024 оны 04 04 дүгээр про макс загварын 2,950,000 (Хоёр сая есен зуун тавин мянган) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
9. Шүүгдэгч М.М нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза” нэртэй барилгын ойролцоо хохирогч Г.Мийн зүүн халаасанд байсан “Самсунг зэт флип 4” загварын гар утсыг хулгайлан авч 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн найз болох Нийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Булл” нэртэй ресторан руу 14 цагийн үед орж үйлчлүүлээд 16 цагийн үед гарсан. Гараад тухайн ресторанаас зүүн тийш Хай Пай /HiFi/-н зүг яваад эхний явган хүний гарц гараад гар утсаа байхгүй байгаа мэдсэн. Би гap утсаа хамгийн сүүлд Булл дотор тооцоо хийхдээ ашиглаад өмсөж явсан хувцасныхаа зүүн талын халаасанд хийгээд гарсан..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,
- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 05 дугаар сарын 02- ны өдрийн СБ1-24-1033 дугаартай "... Samsung Z Flip 4 загварын rap утас...1.260.000 төгрөг..." гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэг бүхий копакт диск /CD/ /3 дугаар xавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн "...Сөүл плазагийн гадна талын хяналтын камерын бичлэг шалгахад саарал өмд, цагаан малгайтай цамц, цагаан өнгийн футболка өмссөн, 25-30 орчим насны эрэгтэй тухайн хохирогчийн ард талд дагаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд...25-30 орчим насны эрэгтэй тухайн хохирогчийн ард талд дагаад явж байгаад зүүн халааснаас нь гар утсыг нь авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна..." гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
10. Шүүгдэгч М.М нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи ЭC-25” /GS-25/ сүлжээ дэлгүүрийн ойролцоо хохирогч Э.Н гадуур хувцасны баруун халаасанд байсан “Айфоне 15 про” /Phone 15 Pro/ загварын rap утсыг хулгайлан авч 3,176,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дарааах:
- насанд хүрээгүй хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би эгчтэйгээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баруун 4 замын Голомт банкнаас 17 цагийн орчим гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ алхсан ба Пийс моллын гэрлэн дохиогоор гараад дахиад зүүн тийшээ алхаад их дэлгүүрийн урд талын фантамын зүүн талд байрлах Кап чикений урд ирээд гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Миний алдсан гэх гар утас нь “Айфоне 15 про” загварын гар утас байсан..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэг бүхий копакт диск /CD/ /3 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн"... Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи 3c-25/GS-25/ сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч Э.Н хойноос хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн жижиг цүнх үүрсэн саарал биеийн тамирын өмд, цагаан өнгийн пүүзтэй /хүн/ хохирогчийг дагаж байгааг дүрс бичлэгт улаан өнгөөр дүрслэв... дүрс бичлэгийн 00:26 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн ард дагаж явж байгаад хохирогчийн баруун талын халааснаас нь халаасны хулгай үйлдэж байгааг харуулав..." гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 04 дүгээр сарын 19- ний едрийн СБ1-24-910 дугаартай"...iPhone 15 pro загварын, хуучин гар утас...3.176.000 төгрөг..." гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 192-195 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
11. Шүүгдэгч М.М нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний замаар явж байсан хохирогч Г.Лын халааснаас бэлэн мөнгө болох 620,000 төгрөгийг хулгайлан авсан гэм үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Г.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тухайн өдөр би өөрийн ажил болох Натурт байрладаг гоо сайхны дэлгүүрээ хаагаад орлогын мөнгө болох 620,000 төгрөгийг бэлнээр аваад өөрийн өмсөж байсан хүрэмний зүүн талын халаасандаа хийгээд ажлаас гараад гэртээ харих замдаа бэлэн мөнгөний машин руу очоод 620,000 төгрөгөө карт руугаа хийчихнэ гэж бодоод ажпын байраа түгжээд гарч явж байхад 30 орчим насны нэг бандгар эрэгтэй хүн ойролцоо сэжиг бүхий харагдаж байсан бөгөөд тэр эрэгтэй намайг дэлгүүр дотроо бэлэн орлогоо халаасандаа хийж байх явцыг Цонхоор хараад зогсож байсан юм. Тэгээд намайг ажлаас гарахад сэжиг бүхий дагаад байхаар нь нэг их тоогоогүй нөгөө халааснаасаа гар утсаа гаргахаар мөнгө хийсэн халааснаасаа гараа хальт сугалж аваад эргээд халаасандаа гараа хийх зуур мөнгийг хулгайлсан байсан тэгээд би тэр бандгар залууг тэр ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгэхээр тэр бандгар залууг миний мөнгийг хулгайлсан гэж бодож байна мөн дараа нь хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд тэр бандгар залуу миний халааснаас мөнгө хулгай хийж байгаа бичлэг тодорхой харагдаж байсан..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 238 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- хохирогч Г.Л Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
12. Шүүгдэгч М.М нь 2024 оны 10 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн зүүн хойд уулзвар дээрээс хохирогч Д.Цийн эзэмшлийн “Айфоне 15 промакс” загварын гар утсыг халааснаас нь хулгайлан авч 2,875,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 сарын 11-ний өдөр 13 цаг 06 минут орчмын үед Төв шуудангаас Номин их дэлгүүрийн чиглэлд ганцаараа явж байхдаа өөрийнхөө гар утсаар дугаарынхаа төлбөрийг төлчихөөд өөрийн өмсөж явсан куртикны зүүн халаасанд гар утсаа хийгээд цааш алхаад Цэцэг төвийн зүүн хойд уулзварын явган хүний гарцан дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан чинь хоёр эрэгтэй хүн юм яриад миний бие рүү хэт ойртсон мэдрэмж төрөх явцад гэрлэн дохио асч би замаар хөндлөн явган хүний гарцаар гарсан. Тэгээд 2 минут орчим алхаад явж байгаад нэг нүдний шилний дэлгүүр тааралдах мөчид би өөрийн гар утсаа санаад өөрийн өмсөж явсан хар өнгийн куртикнийхаа зүүн талын халаасанд утсаа тэмтрээд үзтэл миний гар утас байхгүй болчихсон байхаар нь тухайн нүдний шилний дэлгүүр руу ороод худалдагч охиных нь утаснаас өөрийн дугаарт залгаж үзтэл эхнийх нь 2 дуудлага дуудаж байсан юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
- гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 10 сарын 11-ний өдөр 12 цаг өнгөрөөд багын найз М.Мтай холбогдож баруун 4 замын байран дунд уулзаад М.М нь машинаа авна хүлээж бай, энэ гар утсыг аваад байж бай гээд хар цэнхэр өнгийн “Айфоне” загварын гар утсыг өгсөн. Тэгээд 30 минутын дараа залгаж миний гар утас, түрийвч, эд зүйлсийг авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,
- “Дамно” үнэлгээний компаниас гаргасан ЧД1-24-1137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 74-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь “хохирогч Х.А, Ц.У, Г.М, Э.Н нарын гар утсыг хууль бусаар хулгайлсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, өөр хүн үйлдсэн...” гэх утга агуулагаар маргаж мэтгэлцсэн болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий СиДи-ийг нэг бүрчлэн судалж үзэхэд М.М нь дээрх нэр бүхий хохирогч нарын халааснаас гар утас хулгайлан авч буй үйл баримт нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч М.М нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн нийт 12 удаагийн үйлдлээр хохирогч нарын гар утас, бэлэн мөнгө зэргийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчдын өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.
Тиймээс шүүгдэгч М.Мын 2024 оны 2 дугаар сарын 23-ноос 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сэм аргаар хулгайлан авч бусдад нийт 18.779.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, улсын яллагчаас түүнийг дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, уг ялыг нь хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч М.М нь хохирогч нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Сд 498.750 төгрөг, хохирогч О.Бд 939.700 төгрөг, хохирогч Х.Аод 1.710.000 төгрөг, хохирогч Caorigeqiqige 925.000 төгрөг, хохирогч Ц.Ут 575.000 төгрөг, хохирогч О.Нд 975.000 төгрөг, хохирогч Г.Хт 2.275.000 төгрөг, хохирогч Э.От 2.950.000 төгрөг, хохирогч Г.Мд 1.260.000 төгрөг, хохирогч Э.Нд 3.176.000 төгрөг, хохирогч Г.Лд 620.000 төгрөг, хохирогч Д.Цт 2.875.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.Уд 29.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Үүнээс хохирогч Д.Цийн 2.875.000 төгрөгийн үнэ бүхий Айфон 15 промакс гар утсыг шүүгдэгч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед биет байдлаар буцаан өгсөн байна. Одоо үлдэх хохирол болох нийт 15.934.250 төгрөгийг олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 11 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 125 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М.Мыг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар М.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 125 /нэг зуун хорин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11 /арван нэг/ ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Маас нийт 15.934.250 /арван таван сая есөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С -д 498.750 /дөрвөн зуун ерөн найман мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч О.Б-д 939.700 /есөн зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөг, хохирогч Х.А-д 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөг, хохирогч БНХАУ-н иргэн C-д 925.000 /есөн зуун хорин таван мянга/ төгрөг, хохирогч Ц.У-т 575.000 /таван зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч О.Н-д 975.000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Г.Х-т 2.275.000 /хоёр сая хоёр зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Э.О -т 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Г.М-д 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Э.Н-д 3.176.000 /гурван сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг, хохирогч Г.Л-д 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.У-д 29.800 /хорин есөн мянга найман зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ