| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01567/И |
| Дугаар | 135/ШШ2017/00323 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2017/00323
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 135/ШШ2017/00323 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/01567/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............................... тоотод оршин суух, ................ овгийн Я-ийн Г-, /РД:...................., утас:...................................../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .................................................... тоотод оршин суух ................... овгийн Д-ийн Ц-, /РД: ....................., утас: ........................./,
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, ..................................... тоотод оршин суух, .............. овгийн Д-ын С-, /РД:....................., утас:........................./-нарт холбогдох
"19,100,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-, хариуцагч Д.Ц-, хамтран хариуцагч Д.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би өөрийн нагац ах ******* 2014 онд Дархан сумын ............... сургуулийн ойролцоо 9x12 хэмжээний газар зарж борлуулна гэхээр нь худалдаж авахаар тохиролцон газрын урьдчилгаа мөнгийг болон машин угаах газрын мөнгө нийт 19,100,000 төгрөгийг Д.Ц-д бэлнээр болон банкаар дамжуулан өгсөн юм. Гэтэл энэ газраа надад өгөхгүй худлаа ярьж явсаар байгаад өөр хүнд зарж борлуулсан байсан. Одоо надаас авсан мөнгөө буцааж өгөхгүй хохироож явсаар одоо 2 жил гаруй болж байна. Би Д.Ц-д мөнгө шилжүүлэхдээ 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ........ банкаар дамжуулан түүний эхнэр Д.С-т нь газрын урьдчилгаа гэж 3,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Ц-ын өмнөөс түүний өртэй хүн Б.Б-ийн дансанд ........ банкаар дамжуулан 13,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн билээ. Мөн 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр надаас 2,500,000 төгрөгийг өөрийн компанийн дансаар буюу ............ ХХК-ийн дансаар дамжуулан аваад мөн одоо болтол өгөөгүй болно. Түүнчлэн машин угаалгын газар барихаар зураг төсөл хийлгэсэн мөнгө гэж бэлнээр 600,000 төгрөгийг газрын зураг зурсан хүнд төлсөн тул энэ мөнгийг Д.Ц-ас нэхэмжилж байна. Иймд Д.Ц- нь надаас авсан 19,100,000 төгрөгөө одоо болтол өгөхгүй маш их хохироож, энэ мөнгийг төлөх гэж банкуудад өр зээлтэй явахад тоохгүй яваад байгаа нь амьдралд бэрхшээл учруулж байгаа тул Д.Ц-ас 19,100,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Ц- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Я.Г- түүний нөхөр болох Р.Ч- нар нь 2013 оны 08 дугаар сарын 31-нд Д.Ц- надтай 47 сая төгрөгөөр газар авч байшин барьж авто угаалгын гакар ажиллуулна гэж надтай харилцан тохиролцож, урьдчилгаа болох 3 сая төгрөгийг надаас авсан. Тухайн үед авто угаалгынхаа газрыг өөрсдөө хийлгээд барилгаа бариагүй. Одоо болохоор мөнгөө авна гээд шүүхдэж намайг хохироож байна. гэжээ
Хариуцагч Д.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
...2011 онд манай компанийн дансанд 2,500,000 төгрөг хийсэн гэж байна. Тухайн үед нэхэмжлэгчийн нөхөр болон дүү нь манай компанид ажиллаж байсан. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Би 8 сая төгрөг, 3 сая төгрөг, нийт 11 сая төгрөгийг авсан. Би Б- гэж хүнээс мөнгө аваагүй. Б- гэх хүнийг би танихгүй. Энэ хүмүүс өөрсдөө хамтарч ажиллаж байсан. Газрын асуудал яригдсанаас хойш энэ мөнгө орж ирсэн. Газар бүтэхгүй болсон учир одоо газраа зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Газар 10,000,000 төгрөгөөр зарагдана тэр мөнгийг бол өгөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.
Нэхэмжлэгч Я.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2,500,000 төгрөгийн асуудалд манай нөхөр дүү нар ажиллаж байсан гэж байна. Би тэд нарын өмнөөс хариуцлага хүлээхгүй, тэр мөнгийг шилжүүлээгүй байсан бол тусгай зөвшөөрлөө авч чадахгүй байдалд хүрэх байсан. Энэ бүх мөнгө С- эгчийн дансанд орсон байгаа. Газар нь хураагдах гэж байхад бид мэдсээр байж хөрөнгө оруулалт хийсэн гэв.
Хамтран хариуцагч Д.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Я.Г- надад газрын урьдчилгаанд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн нь үнэн болно. Газрын асуудлаар Я.Г- түүний нөхөр Р.Ч- миний нөхөр Д.Ц-тай аман хэлцлээр гэрээ хийсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэдэг. 2,500,000 төгрөг тус компанийн дансанд орсон нь нотлогдож байгаа. Иргэн хэн ч боловч эрх нь зөрчигдсөн өдрөөс эхлэн гомдол гаргах эрхтэй. Я.Г- нь хариуцагч нарт тус болох гэж 8 сая төгрөг зээлж өгсөн боловч хариуцагч нар нь төлөөгүй учир хүүний мөнгөтэй нийлээд 13 сая төгрөг өгсөн байдаг. Гэрч мэдүүлэгтээ Я.Г-гээс 13 сая төгрөгийг хөөцөлдөж байж авсан гэж мэдүүлдэг. Газар яригдаад байгаа боловч мөнгөө авчихаад газраа өгөөгүй, одоо бол газрын асуудал яригдахгүй, мөнгө авсан бол мөнгөө өгөх үүрэгтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Г- хариуцагч Д.Ц-, Д.С- нараас 19 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Я.Г- нь хариуцагч Д.Ц-, Д.С- нартай газар худалдан авахаар болж 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь талууд энэ талаар маргаангүй байна.
Талуудын худалдах, худалдан авч буй газар нь хариуцагч Д.С-т Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ........ нэгж талбарын дугаар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмших зөвшөөрөл олгон 250.0 м.кв олгосон газар байсан бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн ........... тоот гэрчилгээр тогтоогдож байгаа, уг газрыг Аймгийн Засаг даргын 2013 оны 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Дархан-Уул аймаг Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ..... тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байх бөгөөд эзэмших эрхтэй газрыг захиран зарцуулах тухайлбал бусдад худалдах эрх эзэмшигчид хуулиар олгогдоогүй болно.
Иймд талуудын амаар тохирсон Дархан-Уул аймаг, Дархан сум ........ нэгж талбарын дугаар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмших зөвшөөрөлтэй 250.0 м.кв-ыг худалдах, худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төглдөр бус хэлцэл байна.
Энэ тохиолдолд талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Я.Г- хариуцагч Д.Ц-, Д.С- нараас урьдчилгаа гэж шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч буцааж өгөх талаар маргаангүй байгаа хэдий ч газар зарж байж өгнө гэж тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч Я.Г- нь 8 000 000 төгрөгийг шилжүүлэх үедээ бусдаас зээлж өгсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа, түүний хүүд гэж төлсөн 5 000 000 төгрөгийг газар худалдан авах үнэнд оруулан тооцох гэж байсан талаар тайлбарлаж байгаа тул бусдад төлсөн 5 000 000 төгрөгийг хохиролд тооцон, бусдын эзэмшлийн газрыг худалдан авч байгаагаа өөрөө мэдэж байсан тул тал хувь болох 2 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Я.Г- уг газар дээр барих барилгын зураг хийлгэсэний төлбөрт төлсөн 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч өмчлөлийн биш газар худалдан авч байгаа талаар мэдэж байсан бөгөөд хийлгэсэн зураг цаашид ашиглах боломжгүй талаарх нотлох баримтийг ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Я.Г- ............ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн сунгалтын хураамж 2 500 000 төгрөг 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн гэж нэхэмжилж байгаа боловч ямар үндэслэлээр иргэнээс хуулийн этгээдийн төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган энэ талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
Иймд хариуцагч Д.Ц-, Д.С- нараас 13 500 000 төгрөг гаргуулан Я.Г-д олгон, 3 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Д.Ц-, Д.С- нараас 13 500 000 төгрөг гаргуулан Я.Г-д олгон, 3 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлйин 117.1-д зааснаар ............ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн сунгалтын хураамжд төлсөн 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Я.Г-гээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 253 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ц-, Д.С- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 13 500 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 225 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Г-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ