Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 76

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,  Улсын яллагч: Д.Ганцэцэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 1201 дугаар зүйлийн 1201.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашзэвэгийн Гансүхэд холбогдох 201715000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, үрчилэн авсан эцгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 3 дугаар баг 12-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашзэвэгийн Гансүх /РД: ЙЮ71082719/  
Шүүгдэгч Д.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үрчлэн авсан эцэг ахмад настай Г.Дашзэвэгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 12-01 тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны хавар галын хайчаар толгой руу цохьсон, 2016 оны 11 сард төмпөн авч шидэж толгой хагалсан, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд гэрийн униар цохиж хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулан байнга зодож, догшин авирласан, зовоон тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн бусдын бие махбодид зовоон тарчлаах шинжтэйгээр хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Д.Гансүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Миний аав 80 гаруй настай. Манай ах намайг өргөмөл гээд хөөж туугаад байдаг. Би энэ тухай аавд хэлэхээр ойшоохгүй байдаг. Тэгээд согтчихоод аавыгаа зодсон байсан. Би зөндөө гэмшиж байна. Миний буруу. Архи уухаараа ийм үйлдэл хийчихсэн байдаг. Надад хөнгөн ял оногдуулж өгөөч гэв.  
Хохирогч Г.Дашзэвэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Намайг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-20 цагийн орчимд гаднаас түлээний мод оруулаад байж байтал манай өргөмөл хүү Д.Гансүх гаднаас ганцаараа согтуу орж ирээд намайг гэрт ор гэхээр нь би гэртээ орсон. Д.Гансүх гэртээ оруулаад чи яасан их айлд очиж хонодог юм бэ, хоносон айл руугаа яв гээд хөөсөн. Тэгээд гэрийн унийг сугалж аваад орон дээр сууж байхад униар миний цээж рүү 2 удаа ёворсон. Нүүр рүү униараа цохих гэхээр нь баруун гараараа нүүрээ дарж хамгаалахад униараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг ахиж 
зодож цохиогүй. Би газар бүхлээрээ унтаж байхад маргааш өглөө нь Д.Гансүх сэрээд намайг орон дээр өргөж тавьчихаад Нарийнтээл сум явна гээд яваад өгсөн. Д.Гансүх намайг цохиж зодсоноос болж миний баруун гар хөдөлгөж болохгүй байсан. Цээжний хэнхэрцэг яс өвдөөд ярьж чадахгүй байсан. Хоёр гар битүү хавдартай байсан. Багийн Засаг дарга Бямбахорол, гудамжны ахлагч Цэцэгээ нар намайг орон дээр ганцаараа хэвтэж байхад орж ирэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Тэр хоёр хорооны цагдаа болон өрхийн эмчийг дуудсан. Тэр өдрөө аймгийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Ахиж эмчилгээ хийлгээгүй. Одоогоор биеийн байдал ерөнхийдөө гайгүй болж байгаа. Баруун гар хааяа өвдөөд байгаа. Өөр зовиур байхгүй. Д.Гансүх архи уучихаараа дандаа агсан согтуу тавиад намайг зодох гээд байдаг. Д.Гансүх урьд нь намайг 2016 оны хавар согтуу ирээд галын хайчаар миний толгой руу цохиж гэмтэл учруулж байсан. Д.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сард гурил зуурч байгаад гэрт байсан төмпөн авч шидээд миний толгойг хагалж байсан. Д.Гансүхийг 3 сартай байхад нь эхнэрийнхээ төрсөн дүү болох Цэрэннадмидаас өргөж авсан. Миний хань 2007 билүү 2008 онд нас барсан. Багадаа аав ээжийнхээ гар дээр өсөөд Арвайхээр сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1989 онд төгссөн. Сургуульд сурч байхдаа хүндийн өргөлтөөр улсын аваргаас алт, мөнгөн медаль авч байсан. Сургуулийнхаа хүндэт самбарт спортын амжилтаараа манлайлж байсан. Их дээд сургуульд сураагүй. Улаанбаатар хотод цэргийн алба хааж халагдаж ирээд Түмэнгэрэл гэдэг хүнтэй сууж байгаад салсан. Д.Гансүх Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар 1 жил ажиллаж байсан. Аймгийн биеийн тамир спортын газарт дасгалжуулагчаар ажиллаж байхдаа архи ууж байгаад ажлаасаа халагдаж 2011 оноос хойш ажилгүй байгаа. Д.Гансүх архи уугаагүй үедээ зан ааш нь гайгүй байдаг. Архи уучихаараа агсан тавиад хэрүүл гуйгаад, гэрээс хөөж туугаад байхаар нь гэрээсээ гараад малынхаа байранд ордог. Д.Гансүх архи уучихаад юм яриад унтахгүй байхаар нь гэрийн үүднийхээ амбаарт унтах хүртэл нь хүлээж байгаад унтсан хойно нь гэртээ орж унтдаг. Зуны дулаахан цагт Д.Гансүхийг согтуу ирэхээс нь өмнө дээл гудсаа малын саравчинд байлгаж байгаад тэндээ хонодог. Д.Гансүх миний хийсэн хоолыг голоод иддэггүй. Би хоолоо Д.Гансүхийг ирэхээс нь өмнө идчихдэг. Д.Гансүх өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Одоо байгаа эд хөрөнгө миний эзэмшлийн эд хөрөнгө. Би өөрөө аймгийн цагдаагийн газарт 1954-1981 он хүртэл ахлагчаар ажиллаж байсан. Цагдаад мэдэгдэх гэхээр нэр төрөө бодоод хэлдэггүй байсан. Хүү Ганболддоо хэлэхээр Д.Гансүхтэй хоорондоо хэрэлдэж маргалдана гэж бодоод хэлдэггүй байсан. Д.Гансүхэд зодуулчихаараа явганаас унасан гэж хүмүүст худлаа хэлдэг байсан. 2016 оны хавар 5 сард байх Д.Гансүх согтуу ирээд намайг гэрт байсан гурлын төмпөн толгой руу шидээд миний толгойг хагалж байсан. 2016 оны 11 сард яг өдрийг нь санахгүй байна, мөн согтуу орж ирээд гэрт байсан галын хайчаар толгойны дух хэсэг рүү 1 удаа цохиж миний толгойг хагалж байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 31-34 хуудас/  
Гэрч Ц.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Миний санаж байгаагаар 2016 оны 11 дүгээр сард яг өдрийг нь санахгүй байна, Г.Дашзэвэг гуай ганцаараа 20-21 цагийн орчимд манайд орж ирээд манай хүү Д.Гансүх архи ууж ирчихээд гэрээс хөөгөөд хонуулахгүй байна гэхээр нь би Г.Дашзэвэг гуайг гэртээ хонуулсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 10-дын үеэр яг өдрийг сайн санахгүй байна, орой 19-20 цагийн орчимд Г.Дашзэвэг гуай ганцаараа манайд орж ирээд Д.Гансүх согтуу ирчихээд гэрээс хөөгөөд хонуулахгүй байна гэсэн. Тэгээд тэр өдөр манайд хоночихоод маргааш нь өглөө хоол, цай идэж уугаад гарсан. Өөрөөр манайд хонож байгаагүй. Д.Гансүх гэрт агсан согтуу тавиад байна, гэрээс хөөгөөд байна гэж манайд орж ирдэг байсан. Д.Гансүх архи нэг уувaл 7 хоногооор уучихдаг. Архи уусан үедээ аавдаа л агсан согтуу тавьдаг. Өөр хүнтэй маргалдаад байдаггүй. Айлын өргөмөл хүү болохоор аавдаа агсан согтуу тавиад байдаг. Архи уугаагүй үедээ ажилд сайн хүн. /хх-ийн 35 хуудас/  
Гэрч Г.Бямбахорол мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд хэсгийн ахлагч Цэцэгээгийн хамт багийн айл өрхүүдээр орж амьдрал ахуйтай нь танилцаж яваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 12-01 тоотод оршин суух, өндөр настай Готовын Дашзэвэгийнд орсон. Г.Дашзэвэг гуай хойд орон дээрээ суучихсан, юм ярихгүй, гэр нь харанхуй байсан. Сайн уу 
та гэтэл дуугарахгүй байхаар нь та яагаа вэ? гэтэл манай өргөмөл хүү Д.Гансүх урьд шөнө согтуу ирээд намайг зодчихлоо гэсээр сууж байсан. Г.Дашзэвэг гуай хөдөлж чадахгүй байхаар нь очоод хартал нүүр ам нь хөхөрчихсөн, цус нь урсаад хатчихсан, хоёр гар нь битүү хөхөрч хавдсан, ярьж чадахгүй, цээж хөндүүрлээд байна гэж байсан. Тэгээд би хэсгийн байцаагч Л.Буяндэлгэрт утсаар мэдэгдэж, өрхийн эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Мөн түүний төрсөн хүү Ганболдын эхнэр болох Гэрэлмаа руу залгаж хэлсэн. Би нийгмийн ажилтан Болормаа руу утсаар ярьж нөхцөл байдлыг мэдэгдэхэд удалгүй Болормаа ирсэн. Хэсгийн байцаагч Л.Буяндэлгэр өрхийн эрүүл мэндийн эмч, сувилагч нар ирж, анхны тусламж үзүүлж, шархыг нь цэвэрлэсэн. Г.Дашзэвэг гуайг БОЭТ-д үзүүл гэсний дагуу нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч хоёр авч явж эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн гэсэн. Хар Түмээгийнд хоносноос болж зодлоо гэж Г.Дашзэвэг гуай ярьж байсан. Г.Дашзэвэг гуайн ярьж байгаагаар хэд хоногийн өмнө агсан согтуу тавиад байхаар нь айлд хоносон юм байна лээ. Тэгээд л тэрнээс болж зодсон юм шиг байна лээ. /хх-ийн 36 хуудас/  
Гэрч Т.Үнэнболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би Д.Гансүхтэй гудамжны үзүүрт таарахад намайг Д.Гансүх ах усанд яваад өгөөч гэхээр нь Д.Гансүх ахтай хамт усанд нь яваад усыг нь аваад иртэл Д.Гансүхийн аав Г.Дашзэвэг гуай гэрийнхээ галыг түлчихсэн сууж байсан. Гаднаас Д.Гансүхийн ах Ганболд ганцаараа орж ирээд Д.Гансүх ахыг согтуу байна, зайлаараа гээд сандал шидэхэд Д.Гансүх ахыг оноогүй. Тэгтэл Д.Гансүх ах Ганболд ахдаа уурлаад гэрийнхээ баруун талын орон дээр хоолойг нь боохоор нь би дундуур нь орж салгасан. Ганболд ах Д.Гансүхийг аавын гэрээс зайлаарай гээд хөөгөөд хоорондоо хэл амаараа маргалдаж байгаад Ганболд ах нь гараад явсан. Би Д.Гансүх ахтай гэрээс нь хамт гараад гандангийн зүүн үзүүрээс салаад гэр лүүгээ явсан. Д.Гансүх ах дэлгүүрээс тамхи авна гээд үлдсэн. Намайг гэрт нь байхад аавыгаа цохиж зодоогүй, аавтайгаа хэрүүл маргаан хийгээгүй. Д.Гансүх ах хааяа архи уудаг. Нэг архи уухаараа нэлээн хэдэн өдөр архи уудаг. Архи уугаагүй үедээ сайхан ааш зантай хүн. /хх-ийн 38 хуудас/  
Гэрч Д.Цэцэгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед багийн Засаг дарга Бямбахоролын хамт айлуудаар цаг тооны бичиг тарааж яваад Г.Дашзэвэг гуайнд ороход ганцаараа хойд талынхаа орон дээр ямар ч хөдөлгөөнгүй сууж байсан. Тэдний гэр нь харанхуй байсан болохоор Г.Дашзэвэг гуайг хөө тортогтойгоо холилдоод хөх эрээн болчихож дээ гэж бодоод хажуу талд нь очоод цаг тооны бичгээ өгтөл Г.Дашзэвэг гуай бэрийнхээ дугаарыг түрийвчнээсээ гаргаж ирээд Засаг даргад утасны дугаарыг нь хэлж өгч, Засаг дарга бэр Гэрэлмаа руу нь залгаж ярьсан. Засаг дарга бид хоёр Г.Дашзэвэг гуайгаас юу болсон талаар асуухад манай хүү Д.Гансүх өчигдөр орой согтуу орж ирээд намайг гэрийн униар зодсон гэж хэлсэн. Тэгээд Засаг дарга бид хоёр гэр бүлийн хүчирхийлэл гээд багийн цагдаа болон өрхийн эмнэлэг рүү мэдэгдсэн. 2-3 хоногийн өмнө Д.Гансүх нь агсан согтуу тавиад хөөгөөд байхаар нь нь гараад хүүгийнх рүүгээ явах гэхэд гадаа харанхуй байсан болохоор гудамжиндаа байдаг Түмээгийнд хоносон гэж ярьж байсан. Д.Гансүх нь архи уучихаараа тэр айл руугаа яв, яасан их айлд хонодог юм бэ гэж аашлаад униар цээж рүү нь бүлж ёвроод байсан гэсэн. Нэг гудамжинд 20 гаран жил амьдарч байна. Би гудамжныхаа ахлагч хийдэг тул байнга гудамжныхаа айл өрхөөр орж гардаг. Д.Гансүх гэртээ байнга агсан согтуу тавьдаг байсан. Гэхдээ цагдаад мэдэгдэж байгаагүй байх. Хүү Д.Гансүхээсээ айдаг юм шиг байна лээ. /ххийн 40 хуудас/  
Гэрч Л.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад баг дээрээ судалгаа гаргаж байтал багийн Засаг дарга Бямбахорол над руу утсаар залгаад Г.Дашзэвэг гуайнд ортол гэртээ хүнд зодуулчихсан байна, хүрээд ир гэсэн. Намайг Г.Дашзэвэг гуайнд ороход гэр нь харанхуй, хүйтэн, Г.Дашзэвэг гуайн нүүр ам нь хөхөрчихсөн, цус гоожоод хатчихсан, хувцас нь хунар нь цус болчихсон байсан. Би оронгуутаа галыг нь түлж, нэлээн гэр нь дулаахан болоход хэсгийн байцаагч Л.Буяндэлгэр болон өрхийн эмч, сувилагч нар хамт ирсэн. Эмч Г.Дашзэвэг гуайг үзээд анхны тусламж үзүүлээд нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэхээр нь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хэсгийн ахлагч Цэцэгээ болон бэр Гэрэлмаа ачийнх нь хамт 103 дээр очиж үзүүлэхэд 
гэмтлийн Оюунбилэг эмч үзээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Намайг гэрт нь ороход Г.Дашзэвэг гуай баруун гараа хөдөлгөж чадахгүй, хувцасыг нь солих гээд гар хөлийг нь хөдөлгөх тоолонд ёолж байсан. Мөн өмдөндөө шээчихсэн, их даарсан байдалтай байсан. Биеийн ил харагдах газруудад нь хөхрөлт няцралт, хавдар ихтэй, зүсэгдсэн шархнаас цус гоожиж хатсан, хоёр гарын бугуйнаас сарвуу хүртэл битүү хавдартай байсан. Аймгийн эмнэлэг дээр сугадаж явах гэхээр ёолоод байсан тул түрдэг тэргэн дээр суулгаж явж үзүүлсэн. Г.Дашзэвэг гуай хэлэхдээ урьд өдөр нь Д.Гансүх архи ууж ирчихээд аавыгаа хөөгөөд байхаар нь ойролцоо байдаг Түмээ гэдэг айлд орчихоод буцаад гэртээ хонох гэхэд гэрээ түгжчихсэн байхаар нь Түмээ гэдэг айлдаа орж хоносон. Маргааш орой нь Д.Гансүх нь гэртээ дахиж согтуу ирээд аавыгаа урьд өдөр нь ирж хоноогүй гээд агсан тавиад зодсон гэсэн. Би сайн мэдэхгүй. Саяхан ажлаа авсан. Намайг ажлаа авахад архины хамааралтай хүмүүсийн судалгаанд хамрагдаагүй байсан. Хэрэг болсны маргааш нь гэрт нь очоод л мэдсэн. /хх-ийн 41 хуудас/  
Гэрч П.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан утсаар дуудлага өгсний дагуу би тухайн өдөр дуудлагын эмчээр ажиллаж байсан тул дуудлаганд сувилагч Цогзолмаатай хамт Арвайхээр сумын 3 дугаар баг 12-01 тоотод очиж Г.Дашзэвэг гэдэг хүний биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал хүндэвтэр, биеийн бүх хэсгээр хөхөрч няцарсан, хамар, нүд орчмоор гүнзгий хөхрөлттэй, хоёр нүд хавдчихсан, зүүн гарын бугуй үеэр хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, цээжний хэнхэрцэг хэсэгт зовиуртай, амьсгал авахад бэрхшээлтэй байсан. Дух гарны шархыг сувилагч Цогзолмаа боож өгсөн. Өвчин намдаах тариа хийж өгөөд өвчтөний картан дээр БОЭТ-ийн гэмтлийн тасагт үзүүлэхээр бичиг хийж өгсөн. Гэр нь хүйтэн харанхуй, гэрийн эд зүйл нь эмх замбаараагүй байдалтай байсан. Би З дугаар багийн эмч биш учраас тухайн өдөр жижүүртэй байж байгаад дуудлаганд очсон. Зодуулахын урьд өдөр нь Г.Дашзэвэг гуай хүүгээ гэртээ согтуу агсан тавиад байхаар нь айлд хоночихоод маргааш өдөр нь гэртээ иртэл айлд хонолоо гээд хүү Д.Гансүх нь зодсон гэж ярьж байсан. /хх-ийн 42 хуудас/  
Гэрч Д.Цогзолмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан утсаар дуудлага өгсөний дагуу би тухайн өдөр дуудлагын эмчээр ажиллаж байсан Солонго эмчтэй хамт Арвайхээр сумын 3 дугаар баг 12-01 тоотод очиход Г.Дашзэвэг гэдэг хүний биеийн байдлыг эмч үзсэний дараа Г.Дашзэвэг гуайн шархыг үзэж ариун боолт хийж өвчин намдаах тариа хийж өгсөн. Эмч картан дээр нь БОЭТ-ийн гэмтлийн тасагт үзүүлэхээр бичиг хийж өгсөн. Гэр нь хүйтэн харанхуй, гэрийн эд зүйл нь эмх замбаараагүй байдалтай байсан. Г.Дашзэвэгийн духан дээр шалбараад цус нь хатаад наалдчихсан байсныг нь цэвэрлэж угаасан. Хоёр гар нь шалбарсан шархтай байсан. Хувцасыг нь тайлахад биеийн бүх хэсгээр няцралт хөхөрөлт, хавдартай байсан. Би тухайн өдөр жижүүртэй байж байгаад дуудлаганд очсон. Зодуулахын урьд өдөр нь Г.Дашзэвэг гуай хүүгээ гэртээ согтуу агсан тавиад байхаар нь айлд хоночихоод маргааш нь гэртээ иртэл айлд хонолоо гээд хүү Д.Гансүх нь зодсон гэж ярьж байсан. /хх-ийн 43 хуудас/  
Гэрч Д.Гэрэлмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутын үед Арвайхээр сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Болормаа утсаар хэлэхдээ хадам аав чинь гэртээ өргөмөл хүү Д.Гансүхдээ зодуулаад хөдөлж чадахгүй байна, бид нар цагдаа, өрхийн эмнэлэгт мэдэгдсэн, хүрээд ир гэхээр нь хүү Наранбаттай хамт хадам аавынд очиход хадам аавын нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болоод хатчихсан, зүүн шанаа, эрүү, дух хэсэг нь шалбарсан, баруун гараа даахгүй, эгэм, өвчүү, цээж рүү хатгаад байна гээд дуугарч чадахгүй, муухан ярьж байсан. Эгэм өвчүүний ойролцоо биеийн арьс хэсэг нь хүрэнтсэн сорвитой байсан. Яасан талаар нь асуухад Д.Гансүх униар хатгасан гэж хадам аав ярьж байсан. Баруун гар нь 3 хэсэг газар шалбарчихсан байсан. Хоёр гар нь нилдээ битүү хавдартай байсан. Багийн өрхийн бага эмч хадам аавыг үзээд цээж, гарны зураг авахуулах шаардлагатай гэхээр нь аймгийн БОЭТ-ийн рентгэн зураг авахуулахад баруун гар нь хоёр газар хугарсан, өвчүү хэсэгтээ бага зэрэг гэмтэлтэй гээд гэмтлийн эмч Оюунбилэг үзээд хадам аавыг эмнэлэгт 
хэвтүүлсэн. Гэмтлийн тасагт 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор хадам аав Г.Дашзэвэг нь манайд байгаа. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Гансүх нь хөдөө явна гэж гараад 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр аймагт ирсэн. 2016 оны хавар хадам аав Г.Дашзэвэгийг галын хайчаар толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулж байсныг хэрэг болсны дараа 2-3 хоногийн дараа гэрт нь очиход толгойны дух хэсэгтээ хагарсан шархтай байсан. Хадам ааваас өөрөөс нь асуухаар амбаарын хаалга мөргөчихсөн гээд нуугаад байсан. Нэлээн сүүлд хадам аав сарын дараа ярихдаа галын хайчаар цохисон гэж ярихаар нь мэдсэн. 2016 оны 11 сард гурил зуурч байгаад хадам аав руу гурилын төмпөн шидэж толгойн тус газар нь гэмтэл учруулсан байсныг маргаан болсны маргааш нь манай хадам аав ажил дээр ирж уулзахад толгойны дух хэсэгт нь шалбарчихсан, хавдартай байхаар нь асуухад эхэндээ юм мөргөсөн гэж ярьж байснаа Д.Гансүхэд зодуулсан гэж хэлсэн. /хх-ийн 44-45 хуудас/  
Гэрч Д.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай хүү Наранбат хэлэхдээ өвөөг Д.Гансүх ах өчигдөр зодсон байна, би ээжийг өвөөгийнд хүргэж өгчихөөд ирлээ гэхээр нь мэдсэн. Би аавыг яаж гэмтсэнийг хараагүй. Манай эхнэр Гэрэлмаа аавыг өрхийн эмч, багийн Засаг дарга үзүүлээд аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн байхад нь би аавыгаа 10 хоног сахисан. Аавыг үзэхэд нүүр нь шалбарчихсан, хоёр гарын хурууны сарвууны битүү хавдартай, цээж нь 2-3 газартаа шалбарчихсан, хоёр гар нь мөрнөөсөө доош хүрэн няц болчихсон байсан. Баруун богтос яс нь хугарчихсан байсан. Д.Гансүх аавыг зодчихоод Нарийнтээл сум руу явсан байсан. Тэрнээс хойш хотод явж байгаад 3-4 хоногийн дараа аймагт ирсэн. Аав одоо манайд манай гэрийнхэнтэй хамт байгаа. 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой аавынд ороход Д.Гансүх нэг залуутай халамцуу сууж байсан. Аав гэртээ хэвтэж байсан. Би тэгэхээр нь Д.Гансүхтэй байсан залууг харь гээд хөөхөд Д.Гансүх над руу уурлаад намайг барьж аваад орон дээр дарсан. Д.Гансүхтэй хамт байсан залуу бид хоёрыг салгасан. Аав намайг яв гэхээр нь би аавынхаас яваад гэртээ очиж хоносон. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аавынд очиж чадаагүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө зодуулсан талаар нь эхнэр хэлэхээр нь мэдсэн. Д.Гансүх аавыг 2016 оны хавар галын хайчаар, 2016 оны 11 сард гурлын төмпөнгөөр тус тус цохьсон байсан. /хх-ийн 46-47 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17ны өдрийн 85 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Г.Дашзэвэгийн биед баруун богтос ясны бяцарсан хугарал, сарвууны 5-р ясны хугарал, дух, эрүү, зүүн хацар, 2 сарвууны зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн сарвуу, цээж, баруун шуу, 2 сарвуу, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Баруун богтос ясны бяцарсан хугарал, сарвууны 5-р ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. /хх-ийн 49 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 19ний өдрийн 142 дугаар шинжээчийн /нэмэлт/ дүгнэлтэнд:... Г.Дашзэвэгийн биед духны хэсгийн 2 ширхэг сорви бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд буюу 2016 оны хавар, 2016 оны 11 дүгээр сард үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 53 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн Д.Гэрэлмаагийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт 
гаргасан өргөдөл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Д.Гансүхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Дашзэвэгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 3-4, 1129, 61-62, 64 хуудас/  
Шүүгдэгч Д.Гансүхийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 28 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89, 93 хуудас/  
Шүүгдэгч Д.Гансүхийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 3 дугаар баг 12-01 тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох үрчлэн авсан эцэг, ахмад настан хохирогч Г.Дашзэвэгийг 2016 оны хавар галын хайчаар толгойн тус газар нь цохьсон, 2016 оны 11 сард төмпөн шидэж түүний толгойг хагалсан, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд гэрийн униар цохиж зовоон тарчлаах шинжтэйгээр бие махбодид нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гансүхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Дашзэвэгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19-20 цагийн орчимд Д.Гансүх согтуу орж ирээд чи яасан их айлд очиж хонодог юм бэ, хоносон айл руугаа яв гээд хөөгөөд гэрийн унийг сугалж аваад миний цээж рүү 2 удаа ёворсон. Нүүр рүү униараа цохих гэхээр нь баруун гараараа нүүрээ дарж хамгаалахад униараа хэд хэдэн удаа цохисон. Урьд 2016 оны хавар мөн согтуу ирээд галын хайчаар миний толгой руу цохиж гэмтэл учруулж байсан. Мөн 2016 оны 11 дүгээр сард гурил зуурч байгаад гэрт байсан төмпөн авч шидээд миний толгойг хагалж байсан. Гэрч Ц.Түмэнжаргалын 2016 оны 11 дүгээр сард Г.Дашзэвэг гуай ганцаараа 20-21 цагийн орчимд манайд орж ирээд манай хүү Д.Гансүх архи ууж ирчихээд гэрээс хөөгөөд хонуулахгүй байна гэхээр нь би Г.Дашзэвэг гуайг гэртээ хонуулсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 10-дын үеэр орой 19-20 цагийн орчимд Г.Дашзэвэг гуай ганцаараа манайд орж ирээд Д.Гансүх согтуу ирчихээд гэрээс хөөгөөд хонуулахгүй байна гэсэн. Тэгээд тэр өдөр манайд хоносон. Д.Гансүх гэрт агсан согтуу тавиад байна, гэрээс хөөгөөд байна гэж манайд орж ирдэг байсан. Гэрч Г.Бямбахоролын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд хэсгийн ахлагч Цэцэгээгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 12-01 тоотод оршин суух, өндөр настай Готовын Дашзэвэгийнд ороход Г.Дашзэвэг гуай манай өргөмөл хүү Д.Гансүх урьд шөнө согтуу ирээд намайг зодчихлоо гэсээр сууж байсан. Г.Дашзэвэг гуай хөдөлж чадахгүй байхаар нь очоод хартал нүүр ам нь хөхөрчихсөн, цус нь урсаад хатчихсан, хоёр гар нь битүү хөхөрч хавдсан, ярьж чадахгүй, цээж хөндүүрлээд байна гэж байсан. Гэрч Д.Цэцэгээгийн 2017 оны 02 дугаар сарын 14ний өдөр 11 цагийн үед багийн Засаг дарга Бямбахоролын хамт Г.Дашзэвэг гуайнд ороход Г.Дашзэвэг гуай манай хүү Д.Гансүх өчигдөр орой согтуу орж ирээд намайг гэрийн униар зодсон гэж хэлсэн. Д.Гансүх нь архи уучихаараа тэр айл руугаа яв, яасан их айлд хонодог юм бэ гэж аашлаад униар цээж рүү нь бүлж ёвроод байсан гэсэн. Д.Гансүх гэртээ байнга агсан согтуу тавьдаг байсан. Гэрч Л.Болормаагийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад багийн Засаг дарга Бямбахорол над руу утсаар залгаад Г.Дашзэвэг гуайнд ортол гэртээ хүнд зодуулчихсан байна, хүрээд ир гэсэн. Намайг Г.Дашзэвэг гуайнд ороход гэр нь харанхуй, хүйтэн, Г.Дашзэвэг гуайн нүүр ам нь хөхөрчихсөн, цус гоожоод хатчихсан, хувцас нь хунар нь цус болчихсон байсан. Биеийн ил харагдах газруудад нь хөхрөлт няцралт, хавдар ихтэй, зүсэгдсэн шархнаас цус гоожиж хатсан, хоёр гарын бугуйнаас сарвуу хүртэл битүү хавдартай байсан. Гэрч П.Солонгын 2017 оны 02 дугаар 
сарын 14-ний өдөр Г.Дашзэвэг гэдэг хүний биеийн байдлыг үзэхэд биеийн ерөнхий байдал хүндэвтэр, биеийн бүх хэсгээр хөхөрч няцарсан, хамар, нүд орчмоор гүнзгий хөхрөлттэй, хоёр нүд хавдчихсан, зүүн гарын бугуй үеэр хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, цээжний хэнхэрцэг хэсэгт зовиуртай, амьсгал авахад бэрхшээлтэй байсан. Хүү Д.Гансүх нь зодсон гэж ярьж байсан. Гэрч Д.Цогзолмаагийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Г.Дашзэвэг гуайн шархыг үзэж ариун боолт хийж өвчин намдаах тариа хийж өгсөн. Гэр нь хүйтэн харанхуй, гэрийн эд зүйл нь эмх замбаараагүй байдалтай байсан. Г.Дашзэвэгийн духан дээр шалбараад цус нь хатаад наалдчихсан байсныг нь цэвэрлэж угаасан. Хоёр гар нь шалбарсан шархтай байсан. Хувцсийг нь тайлахад биеийн бүх хэсгээр няцралт хөхөрөлт, хавдартай байсан. Гэрч Д.Гэрэлмаагийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Болормаа утсаар хэлэхдээ хадам аав чинь гэртээ өргөмөл хүү Д.Гансүхдээ зодуулаад хөдөлж чадахгүй байна хүрээд ир гэхээр нь очиход хадам аавын нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болоод хатчихсан, зүүн шанаа, эрүү, дух хэсэг нь шалбарсан, баруун гараа даахгүй, эгэм, өвчүү, цээж рүү хатгаад байна гээд дуугарч чадахгүй, муухан ярьж байсан. Эгэм өвчүүний ойролцоо биеийн арьс хэсэг нь хүрэнтсэн сорвитой байсан. Яасан талаар нь асуухад Д.Гансүх униар хатгасан гэж хадам аав ярьж байсан. Баруун гар нь 3 хэсэг газар шалбарчихсан байсан. Хоёр гар нь нилдээ битүү хавдартай байсан. БОЭТ-ийн рентгэн зураг авахуулахад баруун гар нь хоёр газар хугарсан, өвчүү хэсэгтээ бага зэрэг гэмтэлтэй гэсэн. Д.Гансүх 2016 оны хавар хадам аав Г.Дашзэвэгийг галын хайчаар толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулж байсныг нэлээн сүүлд хадам аав ярихдаа галын хайчаар цохисон гэж ярихаар нь мэдсэн. 2016 оны 11 сард гурил зуурч байгаад хадам аав руу гурилын төмпөн шидэж толгойн тус газар нь гэмтэл учруулсан байсныг асуухад эхэндээ юм мөргөсөн гэж ярьж байснаа Д.Гансүхэд зодуулсан гэж хэлсэн. Гэрч Д.Ганболдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Наранбат өвөөг Д.Гансүх ах өчигдөр зодсон байна, би ээжийг өвөөгийнд хүргэж өгчихөөд ирлээ гэхээр нь мэдсэн. Аавыг үзэхэд нүүр нь шалбарчихсан, хоёр гарын хурууны сарвууны битүү хавдартай, цээж нь 2-3 газартаа шалбарчихсан, хоёр гар нь мөрнөөсөө доош хүрэн няц болчихсон байсан. Баруун богтос яс нь хугарчихсан байсан. Д.Гансүх аавыг 2016 оны хавар галын хайчаар, 2016 оны 11 сард гурлын төмпөнгөөр тус тус цохьсон байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 85, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142 /нэмэлт/ дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн Д.Гэрэлмаагийн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирогч Г.Дашзэвэгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Д.Гансүхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.  
Хохирогч Г.Дашзэвэг нь ахмад настан, шүүгдэгч Д.Гансүхтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Дашзэвэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 28 тоот тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.    
Шүүгдэгч Д.Гансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг зовоон тарчлаах шинжтэйгээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үрчлэн авсан эцэг буюу ахмад настан хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 
  Шүүгдэгч Д.Гансүх нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хөнгөрүүлэх, гэмт хэрэг согтуугаар үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн унины хугархай мод 2 ширхэг, төмпөн 1 ширхэг, галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  
Шүүгдэгч Д.Гансүхийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  
Шүүгдэгч Д.Гансүхийн эзэмшлийн AQ0986722, AP8646702, AQ3195630, AQ8179010 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гансүхэд буцаан олгож,   
Шүүгдэгч Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,  
Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Гансүхэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Д.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь: 
 1.Боржигон овогт Дашзэвэгийн Гансүхийг бусдыг зовоон тарчлаах шинжтэйгээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үрчлэн авсан эцэг буюу ахмад настан хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Шүүгдэгч Д.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 /гурван/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.2-т зааснаар 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.    
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.2-т зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялын заримыг буюу 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 /гурван/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.  
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Гансүхэд оногдуулсан 5 /таван/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 
  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Гансүхийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн унины хугархай мод 2 ширхэг, төмпөн 1 ширхэг, галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  
7.Шүүгдэгч Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Гансүхийн эзэмшлийн AQ0986722, AP8646702, AQ3195630, AQ8179010 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Д.Гансүхэд буцаан олгосугай.  
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ