Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Булгамаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгч И.Ш, А.Т, Ө.Б, Н.Г, Х.Д нар,

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  И.Ш,  А.Тр, Ө.Б, Н.Г, Х.Д нарт холбогдох эрүүгийн 24190026*0*11 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...........................................................................,

Монгол улсын иргэн, ...........................................................................,

Монгол улсын иргэн, ...........................................................................,

Монгол улсын иргэн, ...........................................................................,

Монгол улсын иргэн, ...........................................................................,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч И.Ш, А.Т, Ө.Б, Н.Г, Х.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэр  “Х д” гэх газарт Т Х загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Mamilab /Мамилаб/ 1000 загварын металл хайгч *, Mamilab /Мамилаб/ 7000 загварын металл хайгч тус тус ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г: Бид 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х сумаас алт гарсан гэх сургаар гарсан. Шөнөжин явж Дорноговь аймгийн С сумын нутагт орж ирсэн. Бид газар мэдэхгүй учир төөрөөд одоо буцъя гээд баруун урд зүгт явсан. Буцаж байх замд 2 машин таарсан. Зам асуухаар очиход А.Т гэх цагдаа таарч биднийг дагуулаад зүүн зүгт 10 гаруй километр орчим явсан. Нэг айлын гадна аваачиж байгаад бидний зургийг дарж, машин болон металл хайгч төхөөрөмжийг хурааж авсан. Тэндээс Дорноговь аймгийн С сум руу явж, хэргийг бүртгээд шүүх рүү шилжүүлсэн. Биднийг Х д гэх газар бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээс өмнө таслан зогсоосон гэж байсан. Бид бол Х д гэх газар байгаагүй гэв.

Шүүгдэгч Ө.Б: 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х сумаас гарч 18-ны өдөр С сумын нутагт ирээд баригдсан. Зүүн зүг рүү явж байгаад замаа олохгүй байсан учир буцъя гээд буцаж явсан чинь л-** маркийн машин болон жижиг машинтай таараад зам асуух гэсэн цагдаа байж таараад биднийг аваад явсан.

Шүүгдэгч Х.Д: 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х сумаас гарсан. С сум руу явж байхдаа зам мэдэхгүй учраас төөрсөн. Буцъя гээд буцаад явж байх үед л-** маркийн машин таарсан. Цагдаагийн машин байж таараад биднийг саатуулж, айлын гадаа аваачиж зураг дарсан гэв.

Шүүгдэгч А.Т: 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х сумаас гараад С сумын нутагт ирсэн. Шөнөжин явж ирээд маргааш нь буцах шийдвэр гаргаад буцаж явсан. Буцах замд л-** маркийн авто машин таарсан. Х д гэж яриад байгаа газрыг бол мэдэхгүй. Тэр газраас бид 10 гаруй километрийн зайд явж байсан. Биднийг дагуулж яваад айлын өвөлжөөнд аваачсан гэв.

Шүүгдэгч И.Ш: Бид нар Х сумаас алт гарч байгаа гэх сураг сонсоод үгсэн тохирч С сум руу гарсан. Шөнө явж байсан учир төөрсөн. Буцах замаа олохгүй төөрч яваад зам асуух зорилгоор машин зогсож байсан газар очсон. Машинд цагдаагийн албан хаагчид байж таараад баригдаад саатуулагдсан. Алт гарсан гэх Х д гэх газраас бид 10 гаруй км зайд явж байсан. Тухайн үед алт олборлож байсан хүн олон байсан. Цагдаагийн албан хаагчид биднийг алт олборлосон гэж андуу бодож баривчилсан. Бидний зорилго бол алт ухах зорилготой байсан ч замдаа төөрөөд зорилгоосоо буцсан. Тухайн үед А.Т гэх хүн биднийг мотоциклтой явж байгаад баривчилсан гэж мэдүүлсэн байсан. Бид зам асуух зорилгоор зогсож байсан машин дээр очоод баригдсан гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-07/,

Цагаан өнгийн Т Х загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 08-12/,

Эд мөрийн баримтаар Мамилаб /Mamilab/ 1000 загварын металл хайгч *, Мамилаб /Mamilab/ 7000 загварын металл хайгч хураан авсан тэмдэглэл /хх 15/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/,

Гэрч Ц.Б “Миний амьдарч байгаа тэр орчимд уул уурхай байхгүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны үед манай тэр орчмоор олон машин тэрэг явах болсон. Учир нь манай тэнд алт гарсан гэж сонссон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийн царай төрх болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 18/,

Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын *0-ны өдрийн 592 дугаартай “... тухайн эргэлтийн цэг нь С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа ба улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэсэн албан бичиг /хх 49-50/,

Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 60/,

Шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хх 51-55/,

Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 85-88 /,

Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 91-9*/,

Яллагдагч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Х.Д, И.Ш, Ө.Б, А.Т нарын хамт өөрийн эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Маргааш өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төвөөр дамжаад сумын төвөөс хойд зүгт алт гарч байгаа газрыг олох санаатай 40 км орчим газар яваад газраа олохгүй төөрч явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/,

Яллагдагч Ө.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Х.Д, И.Ш, Н.Г, А.Т нарын хамт найз Н.Гын эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Маргааш өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төвөөр дамжаад сумын төвөөс хойд зүгт алт гарч байгаа газрыг олох санаатай 40 км орчим газар яваад газраа олохгүй төөрч явж байгаад цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 112-11*/,

Яллагдагч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Ө.Б, И.Ш, Н.Г, А.Т нарын хамт найз Н.Гын эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Маргааш өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төвөөр дамжаад сумын төвөөс хойд зүгт алт гарч байгаа газрыг олох санаатай 40 км орчим газар яваад газраа олохгүй төөрч явж байгаад цагдаад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 129-1*0/,

Яллагдагч А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Х.Д, И.Ш, Н.Г, Ө.Б нарын хамт найз Н.Гын эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Маргааш өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төвөөр дамжаад сумын төвөөс хойд зүгт алт гарч байгаа газар руу явж байхад машин тараад алт гарч газрыг асуух гээд очиход цагдаа нар байж таараад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 146-147/,

Яллагдагч И.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Х.Д, Н.Г, А.Т, Ө.Б нарын хамт найз Н.Гын эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Шөнө нь төөрөөд өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төв дээр ирээд төвөөс хойд зүгт алт гарч байгаа газар руу явж байтал цагдаа нартай таараад баригдсан…” гэх мэдүүлэг /1-р хх 162-16*/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 60/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-07/,эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*.1 дүгээр зүйлд заасан “мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал…хэрэг гарсан гадарт үзлэг хийнэ гэж заасан байхад хэргийн газар биш өөр газар буюу айлын гадаа гэрэл зураг авч,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн нь хууль зөрчжээ. Оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогдсон., энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

          Гэрч Ц.Б мэдүүлэг зэрэг дамжмал нотлох баримтаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн үед Ө аймгийн Х сумаас найз Х.Д, И.Ш, Ө.Б, А.Т нарын хамт өөрийн эзэмшлийн цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн С сум руу гарсан. Маргааш өглөөний 06 цагийн үед Дорноговь аймгийн С сумын төвөөр дамжаад сумын төвөөс хойд зүгт алт гарч байгаа газрыг олох санаатай 40 км орчим газар яваад газраа олохгүй төөрч явж байгаад цагдаад баригдсан гэх шүүгдэгч Ө.Бын болон бусад шүүгдэгч нарын агуулгын хувьд адилхан мэдүүлгүүдээр тэднийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэж үзвэл зохино.

           Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч И.Ш, А.Т, Ө.Б, Н.Г, Х.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х д” гэх газарт Т Х загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Mamilab /Мамилаб/ 1000 загварын металл хайгч *, Mamilab /Мамилаб/ 7000 загварын металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

 Цагаан өнгийн Т Х загварын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 08-12/, Эд мөрийн баримтаар Мамилаб /Mamilab/ 1000 загварын металл хайгч *, Мамилаб /Mamilab/ 7000 загварын металл хайгч хураан авсан тэмдэглэл /хх 15/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/, Гэрч Ц.Б мэдүүлэг /хх 18/, Дорноговь аймгийн Гын х ба хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын *0-ны өдрийн 5** дугаартай албан бичиг /хх 49-50/, Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 60/, Шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хх 51-55/, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 85-88/, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 91-9*/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Гэмт хэргийн талаар ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж  заасан.

Мөн Газрын хэвлийн тухай хуулийн * дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, *. 2-т “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, мөн хуулийн 7.*-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэж, 2.8 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байх ба үүнээс дүгнэхэд шүүгдэгч нар нь Дорноговь аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х д гэх газартаа ирсэн боловч хууль бусаар алт олборлох үйлдлээ хийгээгүй буюу автомашинаасаа зэвсэг буюу тоног төхөөрөмжөө угсарч, буулгаж амжаагүй гэмт этгээд хэрэг үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлж эхлээгүй байсан байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэхгүй бөгөөд харин гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Тиймээс шүүгдэгч И.Ш, А.Т, Ө.Б, Н.Г, Х.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлаж ирүүлснийг зөвтгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч И.Ш, А.Т, Ө.Б, Н.Г, Х.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан багаж, зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд үндэслэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Г, И.Ш нар нь гэмт хэргийг санаачлан, зохион байгуулсан оролцоог харгалзан, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч А.Т, Ө.Б, Х.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураан авсан * ширхэг металл хайгч төхөөрөмж болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч нарт буцаан олгуулах гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч нарыг прокуророос урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х д гэх газарт T H загварын машинтай, металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдэх үндэслэл бүхий нотлох баримт нь гэрч Бын мэдүүлэг байдаг. Бын мэдүүлэг нь шүүгдэгч нарын үйлдлийг нотолж байгаа биш тухайн амьдардаг газарт нь алт гарсан гэх сургаар олон машин ирсэн гэх байдлыг гэрчилдэг. Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл байдаг. Энэ нь Х д гэх газрын үзлэгийн тэмдэглэл байдгаас тухайн хэрэг гарах үед шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх газар биш, өөр айлын гадаа аваачин гэрэл зураг дарсан байдаг. Шүүгдэгч нар мэдүүлэг өгөхдөө Х д гэх газар очоогүй гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Цагдаа нартай таарахаасаа өмнө гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзаж буцаж явсан байдаг. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзаад буцаж явах замдаа төөрч яваад тааралдсан хүмүүсээсээ зам асуухаар уулзсан боловч таарсан хүмүүс нь цагдаа нар байж таарсан байсан учир шүүгдэгч нарыг баривчилсан байдаг. Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт бэлтгэх үе шатандаа гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч нарт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч нар нь хэлэлцэн тохиролцон багаж, техник хэрэгсэл, хоол хүнс бэлдэн, тухайн газар нутагт тээврийн хэрэгсэл ашиглан хүрч очсон./Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг/

Мөн түүнчлэн алт гарсан гэх “Х д”-ийг хайж яваад төөрсөн,  Цагдаагийн алба хаагчдыг очиж сануулга өгсөнөөр гэмт үйлдлээ зогсоосон нь дамжмал нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг гэмт хэрэг үйлдэхэд бэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн *-т “Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4-т  “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэж заасан.

Шүүгдэгч Н.Г, И.Ш нарыг гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан, 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 төгрөгөөр,

Шүүгдэгч А.Т, Ө.Б, Х.Д нарыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн, гэмт хэргийн хор уршиг учраагүй, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогссон зэрэг шинжээрээ “ гэмт хэрэг үйлдэхээр завдах”-аас ялгагдана. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний агуулгаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж хуульчилсан байх тул гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник, хэрэгслийг хураах үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр болон шүүгдэгч нар нь ам бүл олуулаа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэдгээрийн орлого хүрэлцээтэй бус зэрэг хувийн байдлыг харгалзан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mamilab /Мамилаб/ 1000 загварын металл хайгч 2 ширхгийг шүүгдэгч Н.Г, 1 ширхгийг Ө.Б нарт, Мамилаб /Mamilab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч Х.Дид олгохоор,

-цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч /эзэмшигч/ Н.Гт тус тус буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *4.14 дүгээр зүйлийн 2, *6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *6.6 дугаар зүйл, *6.7 дугаар зүйл, *6.8 дугаар зүйл, *6.10 дугаар зүйл, *8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Агийн Т, шүүгдэгч Б овогт Өийн Б, шүүгдэгч Н овогт Хийн Д, шүүгдэгч С овогт Иийн Ш, шүүгдэгч Х овогт Нын Г нарыг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, *.1 дүгээр зүйлийн *, *.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, И.Ш нарыг тус бүр 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 /хоёр сая таван зуу/ төгрөгөөр торгох ялаар, А.Т, Ө.Б, Х.Д нарыг тус бүрийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

*.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, И.Ш, А.Т, Ө.Б, Х.Д нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, И.Ш, А.Т, Ө.Б, Х.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Mamilab /Мамилаб/ 1000 загварын металл хайгч 2 ширхгийг шүүгдэгч Н.Гт, 1 ширхгийг Ө.Б нарт, Мамилаб /Mamilab/ 7000 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч Х.Дид, хэрэгт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, цагаан өнгийн **-** *** улсын дугаартай Т Х маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч /эзэмшигч/ Н.Гт тус тус буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НАРАНЦЭЦЭГ