| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч Н.,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407002500010 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , , од оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн , ын дэргэд хувиараа жимс, ногоо худалдан борлуулдаг лангууны ойролцоох газраас бусдын гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А53 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, гар утсыг ашиглаж, завшсаны улмаас хохирогч О.д бага хэмжээнээс дээш буюу 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүрэгт мөнгө хураадаг постын хажуу талд зам дагуу хувиараа жимс, ногоо зардаг. Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутын үед манай лангууны хажуу талд жимс, ногоо зардаг хамаатны дүү ийн лангуун дээр тооцоо хийж, юм яриад сууж байгаад миний лангуу дээр хүн ирэхээр нь би очсон. Тэгэх үедээ өөрийн гар утсаа үлдээсэн байсан. Тухайн хүмүүст жимс ногоо, зараад буцаад дүүгийн лангуу дээр ирэхэд миний гар утас байхгүй байсан. ээс асуухад “таны гар утас байсан юм уу, нэг *******, эмэгтэй хоёр байж байгаад манай эгчийн гар утас байна гэж хэлэхэд тухайн ******* нь “Чи яасан эдийн шуналтай юм” гэж хэлээд аваад гарсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Лангуун дээр гар утсаа тавиад тооцоо бодож байгаад хүн ирэхээр нь утсаа орхиод явсан. ...Самсунг А53 маркийн гар утас байсан. Их бие хар саарал өнгийн, өнгөгүй кейстэй өөр содон шинж тэмдэг байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч М.******* нь гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А53 загварын гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч завшсан үйлдлийн улмаас хохирогч О.д 300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 425,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогч О.д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.гийн гээгдүүлсэн Самсунг А53 маркийн гар утсыг 425,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Самсунг А53 маркийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ