Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142/шш2017/00288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,,*******,,,холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч Х.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэцэцэг 2001 онд танилцаж гэр бүл болсон. 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас том охин Сарантуяа төрсөн, сүүлийн үед хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна, эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.Сарантуяа төрсөн нь Г-1819 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-80 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй, түүнчлэн удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...охин маань эцгийнхээ асрамжинд байж үзмээр байна гэж надад хэлсэн.Шүүхэд аавтайгаа амьдарна гэсэн санал өгсөн учраас би охиноо аавынх нь асрамжинд байлгах бодолтой байна гэсэн, хариуцагч ...өдий том болсон охиныг асрамжиндаа авахгүй, эхийн асрамжинд үлдээнэ гэсэн тайлбар тус тус гаргасан ба охин Э.Сарантуяа шүүхэд эцэг Х.Энхтөрийн асрамжинд байх санал өгсөн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Э.Сарантуяа нь эхийн асрамжинд амьдарч Эрдэнэт цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид сурч байгаа, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих халамж зэргийг харгалзан үзэж охин Э.Сарантуяагийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Х.Энхтөр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Сарантуяаг эхийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Х.Энхтөрөөс 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн*******ын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА