Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

2025       02        13                                            2025/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Б.Ш-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г овгийн Б-гийн Ш, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* ***** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ************** *******, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** ********** *********** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: **********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Ш нь фэйсбүүк цахим орчинд “хашаа байшин худалдана” гэсэн зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон С.М-т Төрийн банкны зээлийн барьцаалбарт шилжүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн ***тоот хашаа, байшинг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тус худалдсан 40,000,000 төгрөгөөр Төрийн банкны зээлийг төлж, зээлийн барьцаалбараас чөлөөлж, хохирогчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуурч, хохирогчийн эзэмшлээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч, хохирогчид 40,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ыг хуурч, зохиомол байдлыг зориждаар бий болгон бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

Хохирогч С.М “шүүх хуралдаанд оролцохгүй, Шаас хашаа байшин авахдаа банканд байсан хадгаламжаа цуцалж хохирсон. Банкны хүүгээ нэхэмжилмээр байна” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.М-ын “2022 оны хавар би хашаа байшин худалдаж авахаар хайж байхад фэйсбүүк дээр хашаа байшин зарна гэсэн зарын дагуу холбогдож Ш гэх хүнтэй уулзсан. Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** баг ***тоот хашаа байшинг 40,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсний дагуу худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Б.Ш гэх хүний Хаан банкны ********* тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Ш нь гэр бүлийнхээ хамт надад зарсан хашаа байшиндаа амьдарч байсан юм. Үүнээс хойш 3-4 сарын дараа хашаа байшингаа суллаж надад хүлээлгэж өгсөн боловч гэрчилгээг нь миний нэр дээр шилжүүлээгүй. Би хашаа, байшингийн гэрчилгээний талаар тодруулахад нэг газар байгаа, би аваад өгнө, ямар ч асуудал байхгүй, та санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би итгэсэн юм. Худалдаж авсан хашаа байшинг 7-8 сар хүнгүй байлгаж байгаад 2023 оны эхээр төрсөн ээжийн таньдаг, 4 хүүхэдтэй эмэгтэй хүнийг оруулсан. Тэр хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Одоо тэр эмэгтэй хүн 4 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Би Ш гэх хүнээс худалдаж авсан хашаа башингынхаа гэрчилгээг шилжүүлж авах талаар удаа дараа утсаар ярьж, уулзсан боловч удахгүй, ирэх 7 хоногт, сарын дараа, энэ оны 9 сард шилжүүлнэ гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн. Сүүлдээ утсаа ч авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Ш надад анх хашаа байшингаа зарахдаа гэрчилгээний хуулбар харуулсан. Тухайн үед Шын өөрийнх нь нэр дээр байсан тул би мөнгөө төлж эхэлсэн юм. Тухайн үед Ш нь хашаа байшингийн гэрчилгээ нь банкны зээлийн барьцаанд байгаа гэж хэлээд канондсон гэрчилгээний хуулбар үзүүлсэн. Мөн надаас хашаа байшин худалдсан мөнгөө авч шууд банкинд өгөөд хашаа байшингийн гэрчилгээг барьцаанаас гаргуулж таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл хашаа байшингийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, надаас авсан мөнгийг өөр зүйлд зарцуулсан байж болзошгүй байна. Би Ш гэх хүнд өгсөн 40,000,000 төгрөгийг эсхүл хашаа байшингийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч хохиролгүй болмоор байна... Анх надаас эхний 25,000,000 төгрөгийг авахдаа мөнгөний хэрэг байна хашаа башингаа авна гэж байгаа бол урьдчилгаагаа өгчих гэж хэлээд авсан. Харин дараа нь хашаа байшинг банкны барьцаанаас чөлөөлөөд өгье гэж хэлээд үлдсэн 15,000,000 төгрөгийг гуйж гувшсаар байгаад авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12, 107-р тал/

2. Гэрч Э.У-гийн “Б.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хашаа байшин болон газраа барьцаалж зээл авсан. Уг зээл нь 3 жилийн хугацаатай 40,000,000 төгрөгийн сар бүрийн 10-ны өдөр 1,719,250 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж зээл авсан. Б.Ш нь манай банкны барьцаалбарт байгаа хашааг бусдад шилжүүлэх, зарж борлуулах талаар надад огт хэлж байгаагүй. Б.Ш нь манай банкинд зээлийн үлдэгдэл 21,337,624 төгрөг, хүү нь 1,908,447 төгрөг ингээд нийт 23,386.527 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.Ш нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,580,000 төгрөг төлсөн. Тэгээд төлөгдөөгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Б.Ш энэ зээлийн асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар ангид шүүхийн шийдвэр биелэгдээд явж байна. Манай банк зээлдэгч зээлээ төлөөгүй бол үл хөдлөхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Банкны барьцаалбарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч заавал зээлээ хааж, гэрчилгээгээ суллаж авч байж бусдад худалдан борлуулж болно” гэх мэдүүлэг. /хх-ийн 70, 78-р тал/

3. Гэрч Л.Ц “2022 оны 03 сар манай нөхөр Штай С.М нь өөрийн эхнэрийн хамт ирж уулзсан. Тухайн үед хашаа байшин худалдаж авахаар ирсэн. Нөхөр бид хоёр зарах гэж байсан хашаа байшингаа үзүүлж, банкны барьцаанд байгаа талаар хэлсэн. Газар, байшингийн хэмжээг харуулах зорилгоор улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг М-т үзүүлсэн. Тэр өдрөө С.М нь эхнэртэйгээ ярилцаж байгаад эргэж холбогдоё гэж хэлээд явсан. Нөхөр бид хоёр тухайн хашаа байшинг анх 55,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа С.М нь нөхөр Штай эргэж холбогдоод худалдаж авах талаар ярьсан. Би нөхрийгөө С.М-тай уулзах болгонд хамт очдог байсан. Тухайн үед М нь ганцаараа явж байсан ба хашаа байшингийнхаа үнийг буулгаж болох уу гэхэд нөхөр Ш нь хашаа байшингаа зараад банкны зээлийг хааж, үлдсэн мөнгөөр нь бусад хүмүүсээс зээлчихсэн байсан зээлийг өгнө гэж хэлсэн. С.М нь үнээ жаахан хасвал зүгээр байна гээд байсан. Нөхөр Ш нь банкны төлөлт арай болоогүй байгаа болохоор, энэ жилийн намар болтол хүлээн гэвэл 40,000,000 төгрөгийг худалдаж авч болно, бид хоёр энэ мөнгөөр өнөө, маргаашгүй мөнгөө нэхээд байгаа хүмүүсийн мөнгийг нь өгмөөр байна гэж хэлээд 40,000,00 төгрөгөөр зарахаар тохиролцсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 111-р тал/

4. Гэрч Н.С-гийн “2022 онд манай нөхөр фэйсбүүк үзэж байгаад хашаа байшин зарна гэсэн зар байхаар нь түүний дагуу зар тавьсан хүнтэй утсаар холбогдоод очиж үзэхээр болсон. Тэгээд нөхөр бид хоёр Уртынгол баг ***тоотод очиж уулзаж хашаа байшин сонирхсон. Тэгээд тухайн үед уг хашаа байшин нөхөр бид хоёр таалагдаад авах талаар ярилцсан. Тэгтэл нөгөө хашаа байшингаа зарах гэж байгаа залуу бид нарт манай хашаа байшин банкны барьцаанд байгаа гэж хэлж байсаныг санаж байна. Тэгээд манай нөхөр л тэр залуутай ярилцаж тохиролцоод байсан. Би яг нарийн яг юу гэж ярилцаж тохиролсон талаар мэдэхгүй байна. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хонгийн дараа манай нөхөр уг хашаа байшинг авахаар болоод урьчилгаа өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш хэзээ хэдэн удаа хэдэн төгрөгийг манай нөхөр тэр залууд өгсөнийг мэдэхгүй байна ямарч байсан нийт 40,000,000 төгрөг өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 109-р тал/

5. Гэрч Б.Б-ийн “Би уг хашаа байшинг худалдаж аваагүй. Би өөрөө 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх байгаа юм. С эгчийн лангуу дээр худалдагчаар ажиллаж, сарын цалингаараа амьдарлаа залгуулдаг. 2022 оны сүүлээр С эгчээс түүний хүү М нь хашаа байшин худалдаж авсан, түүндээ амьдардаггүй талаар сонсоод С эгчээс би танай хүүгийн хашаа байшинд түр амьдарч болох уу, орох орон байхгүй хэцүү байна гэж олон удаа гуйж байгаад С эгчээр дамжуулж Маас зөвшөөрөл авч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тухайн хашаа байшинд нүүж ороод одоо хүртэл хүүхдүүдийн хамтаар амьдарч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 113-р тал/

6. Гэрч Г.Б-н“2022 онд Ш ах мөнгө хэрэг гарсан тул чиний машиныг түр барьцаанд тавиад эргүүлээд өгнө гэж хэлээд тухайн үед миний худалдаж авсан Тоёота 180 кроун загварын тээврийн хэрэгслийг “Хос капитал ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан. Ойролцоогоор 2,300,000 төгрөгний барьцаанд тавьсан шиг санагдаж байна Удалгүй банк бусаас машиныг нь маань буцаагаад авч өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 сард худалдаж аваад 2 сар орчим унаад зарсан тул улсын дугаарыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 114-р тал/

7. Гэрч А.О-Н“Би фэйсбүүк цахим орчинд “Зүрх мартахгүй” гэх нэртэй групп ажиллуулдаг юм. Миний цахим хаяг руу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Л Ц гэх хаягтай хүнээс та төв зам дагуу агуулах дэлгүүр барих зорилготой хашаа байшин сонирхохгүй биз гэсэн чат ирсэн. Би уг чатын дагуу байршил, зургийг нь харж болох уу гэхэд над руу байршил болон зурагны мэдээллийг явуулсан Би тэр эмэгтэйтэй чат бичиж байгаад зарах гэж байгаа хашаа байшинг очиж үзэхээр болсон. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ц гэх эмэгтэй, түүний нөхөр болох Ш нартай худалдаж авсан хашаа байшингын гадна очиж уулзаад үзүүлсэн. Тухайн хашаа байшинд хүн байгаагүй. Энэ үед Ш нь эхнэр бид хоёр энэ хашаа байшинг 40,000,000 төгрөгөөр нэг ахад зарах гээд мөнгийг нь авчихсан юм. Мөн уг хашаа байшин нь Төрийн банкнаас авсан зээлийн барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй, хашаа, байшинг маань хурааж авах гээд байна, та энэ хашаа байшинг 88,000,000 төгрөгнөөс яриад авах уу гэж хэлсэн. Үүнээс хойш тухайн хашаа байшинг худалдан авах гээд зээл хөөцөлдөхөд 88,000,000 төгрөг гарах боломжгүй байсан тул энэ талаар Шын эхнэр Цутас руу залгаж хэлээд уулзаад 70,000,0000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед Ш, Ц нь нар нь бид хоёр маш их хэцүү байна, амиа хорлохоос наагуур юм болж байна. Өөрийнхөө хүүхдүүдийг хараад тэсэж байна. Өмнө зарна гээд хүнээс 40,000,000 төгрөг авчихсан байсан чинь цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа, 40,000,000 төгрөгөөр нь хашаа байшингаа шууд өгөх гэхээр банкны 23,000,000 төгрөгийг өгөх боломжгүй дахиад өрөнд орох гээд байна. Танд бид бүх үнэнгээ хэлж байна. Туслаач 70,000,000 төгрөгөнд худалдаад авчих, бид хоёр таниас авсан мөнгөө банкны өрөө дараад шууд гэрчилгээг таны нэр дээр шилжүүлж өгнө, үлдсэн мөнгийг нь нөгөө ахад өгч гомдлыг нь барагдуулна гэж хэлсэн. Би энэ үгэнд итгэж Ш, Цнарт туслахаар шийдэж тухайн хашаа байшинг бэлэн 70,000,000 төгрөгөөр 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдаж авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 117-р тал/

8. Хохирогч С.М болон яллагдагч Б.Ш нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 120-125-р тал/

9. Яллагдагч Б.Шын “Би С.М-аас авсан гэх 40,000,000 төгрөгийг өмнө авсан зээлийг төлөлтийг өгсөн. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал 1. “Хос капитал ББСБ” ХХК-д өөрийн хамаатны дүү Г.Б-н195637456/ эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2 сая гаран төгрөгний барьцаанд тавьчихсан байсны үлдэгдэл 1,850,000 төгрөгийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. 2. Орхон аймгийн ********* суманд амьдардаг, ногоо тарьдаг Баясгаланцэцэг эгчээс зээлчихсэн байсан 3,500,000 төгрөгийг түүний Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. 3. Г.Б гэх /утасны дугаарыг нь санахгүй байна/ эмэгтэйгээс зээлсэн 3,177,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. 4. ********* тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэний утгыг нь санахгүй байна. 5. Орхон аймгийн ********* суманд амьдардаг Б /*******/-аас зээлчихсэн байсан 9,000,000 төгрөгийг эргүүлж өгсөн. Б нь өмнө С.М-т зарсан гэх хашаа байшинг худалдаж авна гэж урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгчихсөн байсан. Сүүлдээ хашаа байшин худалдаж авахаа больсон гэхээр нь би эргүүлж 10,000,000 төгрөгийг 2 хувааж өгсөн юм. Эхний 1,000,000 төгрөгийг өмнө өгчихсөн байсан. Дээрх байдлаар бусдад өртэй байсан өрнөөсөө төлж барагдуулсан. Харин 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С.М-аас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг эхнэр ЦХаан банкны   тоот данс руу шилжүүлж, Улаанбаатар хотод очоод байцааны үр худалдаж авсан. Уг үрээр байцаагаа тарьсан боловч тухайн зун ургац хураан авч чадаагүй, дараа жил нь хураан авсан ургацаа борлуулж чадалгүй муудуулсан. С.М-аас шилжүүлэн авсан гэх 40,000,000 төгрөгнөөс нэг ч төгрөгийг банкинд хашаа байшингыи төлөлт гэж хийгээгүй. Ганц нэг 100,000 төгрөгөөр хүү мөнгөнөөс төлсөн байж магадгүй гэж бодож байна. Би 2024 оны 12 сарын дундуур Төрийн банкнаас авсан ззэлийн барьцаанд байсан хашаа байшинг тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдэгдсэн. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад Мт ч хашаа байшингаа өгч чадахгүй, хашаа байшингаа ч банкнаас авч чадахгүй асуудал хүндрэх гээд байсан тул зараад хашаа байшингаа ч чөлөөлж аваад, хохирогч Мын нэхэмжлэлийг барагдуулахаар шийдсэн. Хэргийн материалтай өмнө танилцахад хохирогч С.М нь өөрийн өгсөн 40,000,000 төгрөгийг авмаар байна гэсэн өргөдөл бичиж өгсөн байсан. Ингээд эхнэрийн хамт фэйсбүүк цахим орчинд идэвхтэй, “Зүрх мартахгүй” гэх хуудас ажиллуулдаг хүний хаяг руу эхнэр Цфэйсбүүк чатнаас мессеж бичсэн. Нилээн хэдэн удаа эхнэр маань чат бичиж байгаад уулзахаар болсон. “Зүрх мартахгүй” гэх хуудас ажиллуулдаг  О гэх эмэгтэйтэй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зарах гэж байгаа хашаа байшинг үзүүлсэн. Тухайн эмэгтэйд одоо байгаа бүх нөхцөл байдлаа тайлбарлан хэлж, туслаач, энэ хашаа байшинг худалдаж аваач гэж гуйсан. Сайн ярилцаж байгаад 70,000,000 төгрөгөөр зарахаар болж, тухайн мөнгөнөөс банкны барьцаанд байгаа гэрчилгээг суллуулах, мөн хохирогчийн өр төлбөрийг төлж дуусгах талаар Оэгчид сайтар хэлсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг хүртэл нуугаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр О эгч бэлэн 70,000,000 төгрөгийг өгч, түүнээс 23,386,526 төгрөгөөр Төрийн банкны зээлийг хааж, хашаа байшингийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, О эгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрчилгээг шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгөнөөс хохирогч С.М-т 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 129-130, 132-р тал/

10. Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24/462 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Б-гийн Ш /**********/-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, тус дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 36-41-р тал/

11. Б.Ш-аас гаргаж өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1300/217 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1300/217а дугаартай “Барьцааны гэрээ. /хх-ийн 52-54-р тал/

12. Төрийн банкны Орхон салбарын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29/1151 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга. /хх-ийн 71-76-р тал/

13. Гэрч А.О-сгаргаж өгсөн “Худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, кадастрын зураг зэрэг нийт 3 хуудас материал, /хх-ийн 145-148-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ш нь фэйсбүүк цахим орчинд “хашаа байшин худалдана” гэсэн зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон С.М-т Төрийн банкны зээлийн барьцаалбарт шилжүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн ***тоот хашаа, байшинг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тус худалдсан 40,000,000 төгрөгөөр Төрийн банкны зээлийг төлж, зээлийн барьцаалбараас чөлөөлж, хохирогчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуурч, хохирогчийн эзэмшлээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч, хохирогчид 40,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Хохирол төлөгдсөн тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.М-ын “2022 оны хавар би хашаа байшин худалдаж авахаар хайж байхад фэйсбүүк дээр хашаа байшин зарна гэсэн зарын дагуу холбогдож Ш гэх хүнтэй уулзсан. Ш нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** баг ***тоот хашаа байшинг 40,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсний дагуу худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Б.Ш гэх хүний Хаан банкны ********* тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Угийн “Б.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хашаа байшин болон газраа барьцаалж зээл авсан. Уг зээл нь 3 жилийн хугацаатай 40,000,000 төгрөгийн сар бүрийн 10-ны өдөр 1,719,250 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж зээл авсан. Банкны барьцаалбарт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч заавал зээлээ хааж, гэрчилгээгээ суллаж авч байж бусдад худалдан борлуулж болно” гэх мэдүүлэг, гэрч Л.Ц-н: “бид хоёр энэ мөнгөөр өнөө, маргаашгүй мөнгөө нэхээд байгаа хүмүүсийн мөнгийг нь өгмөөр байна гэж хэлээд 40,000,00 төгрөгөөр зарахаар тохиролцсон” гэх мэдүүлэг, гэрч Н.С-гийн “хэд хонгийн дараа манай нөхөр уг хашаа байшинг авахаар болоод урьчилгаа өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш хэзээ хэдэн удаа хэдэн төгрөгийг манай нөхөр тэр залууд өгсөнийг мэдэхгүй байна ямарч байсан нийт 40,000,000 төгрөг өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “С эгчээс түүний хүү М нь хашаа байшин худалдаж авсан, түүндээ амьдардаггүй талаар сонсоод С эгчээс би танай хүүгийн хашаа байшинд түр амьдарч болох уу, орох орон байхгүй хэцүү байна гэж олон удаа гуйж байгаад С эгчээр дамжуулж Маас зөвшөөрөл авч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тухайн хашаа байшинд нүүж ороод одоо хүртэл хүүхдүүдийн хамтаар амьдарч байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “2022 онд Ш ах мөнгө хэрэг гарсан тул чиний машиныг түр барьцаанд тавиад эргүүлээд өгнө гэж хэлээд тухайн үед миний худалдаж авсан Тоёота 180 кроун загварын тээврийн хэрэгслийг “Хос капитал ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан. Ойролцоогоор 2,300,000 төгрөгний барьцаанд тавьсан шиг санагдаж байна Удалгүй банк бусаас машиныг нь маань буцаагаад авч өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 сард худалдаж аваад 2 сар орчим унаад зарсан тул улсын дугаарыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч А.О-Н“Ш нь эхнэр бид хоёр энэ хашаа байшинг 40,000,000 төгрөгөөр нэг ахад зарах гээд мөнгийг нь авчихсан юм. Мөн уг хашаа байшин нь Төрийн банкнаас авсан зээлийн барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй, хашаа, байшинг маань хурааж авах гээд байна, та энэ хашаа байшинг 88,000,000 төгрөгнөөс яриад авах уу гэж хэлсэн. Ш, Ц нь нар нь бид хоёр маш их хэцүү байна, амиа хорлохоос наагуур юм болж байна. Өөрийнхөө хүүхдүүдийг хараад тэсэж байна. Өмнө зарна гээд хүнээс 40,000,000 төгрөг авчихсан байсан чинь цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа, 40,000,000 төгрөгөөр нь хашаа байшингаа шууд өгөх гэхээр банкны 23,000,000 төгрөгийг өгөх боломжгүй дахиад өрөнд орох гээд байна. Танд бид бүх үнэнгээ хэлж байна. Туслаач 70,000,000 төгрөгөнд худалдаад авчих, бид хоёр таниас авсан мөнгөө банкны өрөө дараад шууд гэрчилгээг таны нэр дээр шилжүүлж өгнө, үлдсэн мөнгийг нь нөгөө ахад өгч гомдлыг нь барагдуулна гэж хэлсэн. Би энэ үгэнд итгэж Ш, Цнарт туслахаар шийдэж тухайн хашаа байшинг бэлэн 70,000,000 төгрөгөөр 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, хохирогч С.М болон яллагдагч Б.Ш нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, яллагдагч Б.Ш-ын “Би С.М-аас авсан гэх 40,000,000 төгрөгийг өмнө авсан зээлийг төлөлтийг өгсөн. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал 1. “Хос капитал ББСБ” ХХК-д өөрийн хамаатны дүү Г.Б-н195637456/ эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2 сая гаран төгрөгний барьцаанд тавьчихсан байсны үлдэгдэл 1,850,000 төгрөгийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. Орхон аймгийн ********* суманд амьдардаг, ногоо тарьдаг Баясгаланцэцэг эгчээс зээлчихсэн байсан 3,500,000 төгрөгийг түүний Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. Г.Б гэх /утасны дугаарыг нь санахгүй байна/ эмэгтэйгээс зээлсэн 3,177,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. ********* тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэний утгыг нь санахгүй байна. Орхон аймгийн ********* суманд амьдардаг Б /*******/-аас зээлчихсэн байсан 9,000,000 төгрөгийг эргүүлж өгсөн. Б нь өмнө С.М-т зарсан гэх хашаа байшинг худалдаж авна гэж урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгчихсөн байсан. Сүүлдээ хашаа байшин худалдаж авахаа больсон гэхээр нь би эргүүлж 10,000,000 төгрөгийг 2 хувааж өгсөн юм. Эхний 1,000,000 төгрөгийг өмнө өгчихсөн байсан. Дээрх байдлаар бусдад өртэй байсан өрнөөсөө төлж барагдуулсан. Үлдсэн мөнгөнөөс хохирогч С.М-т 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24/462 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Бгийн Ш /**********/-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, тус дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Б.Ш-аас гаргаж өгсөн “2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1300/217 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1300/217а дугаартай “Барьцааны гэрээ, Төрийн банкны Орхон салбарын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29/1151 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга,гэрч А.О-сгаргаж өгсөн “Худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, кадастрын зураг зэрэг нийт 3 хуудас материал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ш нь фэйсбүүк цахим орчинд “хашаа байшин худалдана” гэсэн зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон С.Мт Төрийн банкны зээлийн барьцаалбарт шилжүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн ***тоот хашаа, байшинг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тус худалдсан 40,000,000 төгрөгөөр Төрийн банкны зээлийг төлж, зээлийн барьцаалбараас чөлөөлж, хохирогчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуурч, хохирогчийн эзэмшлээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ш нь шууд санаатай үйлдлээр бусдыг хуурч хашаа байшин худалдана гэж итгэл төрүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 40 000 000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.М-т 40 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч С.М нь банкны хадгаламжийн хүүгээс олох байсан орлогоо нэхэмжлэнэ гэсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж тус торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ш-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Б-гийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.М нь банкны хадгаламжийн хүүгээс олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А