Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

2025      01         24                                           2025/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Э.Г

    Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овгийн Г-ийн Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** ******** төрсөн,** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, ************ ******** ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт **************** ********** ********* оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, /РД: ***************/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Тоуоta Corolla rumion загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Хүүхэд халуураад яалт ч үгүй машин барьсан. Гэрийнхээ ойрхон байсан. Миний буруу” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драгер багажын хэвлэмэл хуудас. /хх-ийн 8-9-р тал/

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 14-16-р тал/

3. Гэрч Б.Б-гийн “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад Тоёота королла маркийн улаан хүрэн өнгийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг драгер үлээлгэхэд 1,28% согтолтын зэрэг гарсан. Уг жолооч нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн шүүхээр орж жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

4. Гэрч Б.Н-н “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум *********багт найзындаа нөхөр бид хоёр очиж пиво уусан. Тэгээд хүүхэд халуураад байхаар нь нөхрөө харьцгаая гээд машин бариулсан. Харих гээд явж байх замдаа эмийн сан орж эм авах санаатай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт явж байхад замын цагдаа зогсоосон. Тэгээд манай нөхрийг цагдаа руу авч яваад драгер үлээлгэсэн. Манай нөхөр урд өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

5. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/115 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Г-ийн Б /РД:***************/-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр. /хх-ийн 19-21-р тал/

6. Яллагдагч Г.Б-ийн “Тухайн өдөр бага хүү Б.А ын бие халуураад ханиадтай байсан тул эм авч өгөх гээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тоуоta Corolla rumion загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон оролцсон нь үнэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Тоуоta Corolla rumion загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.28 хувийн согтууралтайгаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 000 нэгж буюу 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгер багажын хэвлэмэл хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Б-гийн “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад Тоёота королла маркийн улаан хүрэн өнгийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад иргэн Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг драгер үлээлгэхэд 1,28% согтолтын зэрэг гарсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-н “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум *********багт найзындаа нөхөр бид хоёр очиж пиво уусан. Тэгээд хүүхэд халуураад байхаар нь нөхрөө харьцгаая гээд машин бариулсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Р багийн нутаг дэвсгэрт Тоуоta Corolla rumion загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоуоta Corolla rumion загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.28 хувийн согтолттой жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б--ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А